2010/11/28

Т.Бум-Эрдэнэ: Бурхан минь та надад юу өгчихөө вэ?

http://bumerdene.blogspot.com/

Намайг толиныхоо өмнө Долгионы авч өгсөн гоёлын даашинзыг өмсөн эргэлдэж байхад ч гэсэн "Өнөөдөр би тэднийг харсан" гэсэн бодол надаас салахгүй л байлаа.
Энэ даашинз надад үнэхээр зохижээ. Бэлхүүсээр нь таль гаргасан нь миний өгзөгний тойргийг үл ялиг томруулж, нэг их том биш ч гэлээ биендээ таарсан хөхийг минь хагас гаргасан ухлаадас нь улам тачаангуй харагдуулна. Намайг харсан эрчүүдийн сэрэл тачаалын утсыг хүссэн хүсээгүй хөндөхөөр болжээ гэдгийг би мэдэж байлаа. Ер нь энэ даашинзанд муухай юм алга. Яг л надаас хэмжээ авч, зөвхөн надад л зориулж хийсэн мэт санагдана. Хувцсанд, миний бие цогцос ингэж таарна гэдэг нэгэн бодлын бахархал ч юм шиг. Сэтгэл минь хачин их хөөрч, хоёр гараа алдлан эргэхэд, дэрвэн эргэх даашинзны хормойн доороос миний чийрэг цагаахан шилбэ гялалзана. Бурхан минь чи надад ямар гээчийн гоолиг бие хаа, ямар гээчийн гоо сайхныг хайрлаа вэ?. . .

Би хэдийгээр залуу насыг нэгэнтээ өнгөрөөж, гуч шүргэж яваа ч гэсэн сайхнаараа байгаа бололтой. Гэтэл надад дахиад л тэдний тухай бодол, ямар нэгэн юм эхээсээ нэхэн шалах хүүхэд мэт эргэж хурган орж ирэх нь сонин. Миний амьдралд урьд нь байгаагүй, цаашдаа ч байхгүй байж мэдэх тэдний тухай яагаад би ингэж бодоод байгаа юм бол. Тэд гэж хэн юм бэ? Тэд гэж ердөө л арван жилийн ангийн хоёр. Тэд манай ангиас гарсан хосууд. Би тэдний тухай одоо байтугай арван жилд байхдаа ч боддоггүй байсан гэхэд болно. Осолдохгүй л анги гэж байхад тэнд хүүхэд байх ёстой бол тэдний л нэг байсан байх тэд. Тэр ч байтугай охин нь чухам ямар охин байж, хөвгүүн нь яг ямар банди байсан нь надад санагдахгүй байхад тэдний хоорондын хайртай дуртай хосууд байх нь бүр хамаагүй асуудал байсан хэрэг. Яах аргагүй л тэд манай ангид байсан. Тэдний хайр дурлал гэж ямар юм байдгийг би мэддэггүй, төсөөлдөг ч үгүй. Би өөртөө тохиолдсон дурлалыг л хайр дурлал гэж боддог байсан болохоос өөр бусдад тэр тусмаа тэдэнд тохиолдсоныг хайр дурлал гэж боддоггүй байлаа. Ерөөсөө тэдний тухай бодол надад хэзээ ч байгаагүй юм. Арван жилээ төгсөөд гурав билүү, дөрвөн жилийн дараа тэдэнтэй нэг тааралдсан. Сонин нь тэд цугтаа л байсан юм. Нөгөө охин нэг их том гэдэстэй жирэмсэн, хажууд нь нөгөөх нь нэгийг тэвэрчихсэн ч билүү, хөтөлчихсөн ч билүү за мэдэхгүй ээ, нэг л тийм хөглөрсөн хэдэн хүмүүс таарсан. Харсан даруйдаа "Эд нар чинь хэн билээ" гэж бодохын сацуу холын холоос нэгэн жижигхэн санамж наашилсаар "Эд нар танай ангийн хүүхдүүд" гэж шивнэх шиг санагдсан. Тэр даруй би тэдэнтэй нэг ангийхан гэнэт уулзах шиг, өөрөөр хэлбэл их л найрсагаар инээж хөөрөн уулзаж буй мэт болох гэсэн боловч нүүр ам буруу зөрүү таталдаад байх шиг санагдаад нэг л болж өгөөгүй. Тэдэнд ч гэсэн тиймэрхүү санагдсан байх. Гэхдээ тэдний нүднээс миний гоё сайхныг биширч буйг би төвөггүй ойлгож байлаа. Бид нэг тийм, хүүхдүүд нь сууж байгаад салсан худ ургийнхан тааралдсан юм шиг царайлж, бидний хоорондын яриа намар оройн салхи шиг зэрвэгэр хөндийдүү, асуулт хариулт төдий байсаар нэг их удалгүй салсан. Бараг хурдхан шиг салсан гэхэд болно. Тэднээс салаад явахдаа "Ийм хүмүүс хоорондоо хайр сэтгэлийн тухай чухам юу ярилцдаг бол? Бодвол бие биендээ хайртай гэж хэлдэг л байхдаа" гэж анх удаа би тэдний тухай бодож билээ. Арав хүрэхгүй хоромд тэдний тухай бодохдоо би тэднийг шоолсон, өрөвдсөн эсвэл бүр басамжилсан аль нь болохоо ялгаагүй юм. Гэтэл би тэднийг өнөөдөр дахин харсан.


Би тэдний тухай бодлоосоо салахын тулд даашинзандаа дахин анхаарлаа хандууллаа. "Эмэгтэй хүн гэдэг сонин шүү. Шинэ хувцас, шинэ залуу, шинэ учрал гээд шинэхэн юм болгонд сэтгэл хөөрөн догдолж, энэхэн биендээ байхааргүй баярлаж чаддаг" . . .


Бишээ биш энэ бүгд нэг л худлаа болоод байна. Би өнөөдөр урьдынх шигээ үнэн голоосоо баярлан хөөрч чадахгүй байх чинь. Сэтгэл хөдлөхгүй биш их бага хэмжээгээр хөдөлж л байна л даа. Гэхдээ өнөөдөр нэг л биш. Энэ даашинзыг надад Долгион авч өгсөн. Тиймээ тэр авч өгсөн гэж бодохоор миний хүсэл сэтгэл нэг л унтраад байх юм. Би бас түүнээс уйдаж байгаа юм болов уу. Тэр нуруу туруу, царай зүс, бие хаа гээд хүүхнүүдийн дүгнэдгээр бол аятайхан л залуу. Тэр ч байтугай надаас дүүмэд. Гэвч энэ бүхэн надад тийм сонин гэж үү. Залуухан, хорин хэдтэй байхдаа танилцсан залуу болгоноо харцаараа шинжиж, хооронд нь харьцуулж, хэн нэг нь нөгөөгөөсөө ямар нэгэн юмаараа илүү байх ёстой мэт боддог байж. Энэ бүгдийгээ найз хүүхнүүддээ ярьж үгүй ээ мөн их юм болдогсон. Тэр үед би эрчүүд гэдэг цагаа тулахаар хоорондоо ялгах юм юу ч үгүй яг адилхан гэдгийг мэддэггүй байж дээ. Тиймээ тэдэнд ялгаа байдаггүй юм.
Магадгүй энэ Долгион бусдаасаа юугаараа ч юм дээр байж магад. Үгүй ч байж мэднэ. Гэхдээ Долгион чухамдаа хэн ч байлаа гэсэн үнэндээ бол намайг шохоорхогсодын л нэг. Эрчүүд гэдэг бол миний хувьд ээлжлэн өнгөрөх хорвоогийн саарал өдрүүд шиг, эсвэл ар араасаа нэгэн хэмээр хөврөх цаг хугацаа шиг тийм л санагдах болж.


Өвс ногоо ургаж амжаагүй хаврын зэгэл саарал талд, хатсан хамхуул хаа нэгтэйгээс хийсэн ирж өнгөрсөн жилийн үхмэл цагаан дэрсэнд торж тогтох мэт миний сэтгэлд гуниг хуйрагнаж, гол зурлаа. Хэдийгээр би хүйтэн жавар дагуулсан энэ гунигийг хүсэхгүй байсан ч яах ийхийн зуургүй намайг жиндүүлэн ороов.


Надад одоо толины өмнө байх миний оо энгэсэг, үнэртэн гоо, алт эрдэнэс биш харин тэдний нүүр царай, бие биенээ ширтэх халуун дулаахан харц харагдаж эхэллээ. Тэдний гэдэг маань миний өнөөдөр харсан ангийн хоёр шүү дээ. Шуудангийн хүлээлгийн их танхимд таарахдаа эхлээд бараг таниагүй ч нилээн хичээсний эцэст ангийн хосууд болохыг таньсан. Тэдний өмссөн хувцас нь муу, царай зүс дорой нөгөө л хэвээрээ. Охин нь бондгор охин байсан нь одоо бүр таргандуу намхан авгай болсон байсан. Түүнд минийх шиг бие хаа, хувцас хунар, үнэт эдлэл гээд үнэндээ надад байгаа бүхнээс юу ч байсангүй. Нөгөө хүү чинь ямар ч юм болчихсон байв даа. Нэг л тийм амьдралд дарлуулсан, худалч хүнд бол насаар нилээн ахимаг болчихсон харагдсан. Анзаараггүй үед таарвал бараг ахаа гээд дуудчихад болохоор. Гэхдээ тэд бас л цугтаан байцгаасан. Тэд намайг таньсан эсэхийг мэдээгүй. Жаахан залуухан байсан бол өөрийнхөө сайн сайхан явааг, өөрөөр хэлвэл тэднээс илүү яваагаа харуулж, яриа өдөхсөнж. Гэтэл би тэгээгүй. Тэр ч бүү хэл би тэдний өмнө ямар нэгэн буруутай мэт нүүр буруулсан. Гэхдээ миний харц надад захирагдахгүйгээр тэднийг нууцаар ажигласаар байсан нь гайхмаар. Тэднийг харж суухад гэнэтхэн миний дотор үл мэдэгдэх уур уцаар, ундууцал буцалж эхлэв. Яагаад тэгснийг би мэдээгүй. Тэд ямар нэгэн юм шивнэж, авгай нь амаа даран инээж, нөхрийгөө цааш нь түлхэнгээ нүдээрээ шилбүүрдэх нь "Нээрээ манай ангид нэг ийм хүүхэд байл уу" гэж бодогдохоор байв. Нэг л эв хавгүй мэт бие биендээ эрхлэх эдгээр үйлдлийг харж суухдаа би тэдний хооронд үл анзаарагдам жаргалтай мөч хөвөрч байгааг мэдэрч, "Магадгүй ийм байдаг учраас эд өдий хүртэл хамтдаа байгаа болов уу" гэж надад санагдаж байлаа. Үүнийг мэдрэх тусам түрүүний уур ундуу гэхээр хаашаа ч юм дээ нэг тиймэрхүү юм цээжин дотор минь ноцсоор байв. Надад бол зохиогүй мэт санагдах тэдний бие биенийгээ эрхлүүлэх аягийг би хараад суугаад байж чадсангүй. Өөрийн эрхгүй босож тэдний өмнүүр өчигдөрхөн Наран их дэлгүүрээс авсан зуун хорин долларын үнэтэй герман туфлийнхээ шовх өсгийг нилээн дуутайхан товор товор хийлгэн алхан өнгөрлөө. Даана ч тэдэнд анхаарах сөгөө алга. Бодвол тэдний өмсөж зүүсэн нь миний санаанд байхгүй шиг, миний туфльнээс гарах дуу чимээ, ямар ч эрийн нүдийг татдаг миний алхаа гишгээ, цагаахан шилбэ минь тэдэнд падлий байхгүй бололтой. Би тэдний хажуугаар зөрж өнгөрөхдөө өөрийгөө яагаад ийм тэнэг байдалд ороод байгаагаа ойлгохгүй байв. Юунд ингэтлээ атаархаж, сууж байсан суудлаасаа хүртэл огол хийн босож байгаагаа үл ойлгоно. Хамгийн гол нь тэгж боссоны хэрэг гарахгүй байгаад шаралхаад байгаа бололтой. Би чинь тийм жаахан охин биш шүү дээ. Гэнэт өөрийгөө анзаарч бие барьж байсан боловч гарт байсан сонин маань чичирч байгааг анзаарлаа. Юунд ховсдуулж, ямар байдалд ороод байгаагаа ухаарч, гадагшаа гарч хэсэг зогслоо. Зөрж өнгөрсөн залуус албатай юм шиг эргэн харж шүлэнгтэх нь нүднээ илт. Хэдийгээр энэ нь надад цаг үргэлж тохиолдож байдаг энгийн зүйл бөгөөд энэ байдлаас би ихээхэн таашаал авдаг ч одоо тэднийг үзэн ядаж эхлэв. Сайндаа ч биш л дээ. "Эд нар ингэж үхэх гэж байхад тэр муу ноорхой залуу, махлаг шар авгайгай хүн аваад явчих гэж байгаа юм шиг гараас нь атгачихаад, намайг анзаарахгүй байхдаа яахав дээ" гэж бодохоор дотор улам бүр арзагнав. Би тэр чигээрээ явмаар санагдавч чадсангүй хөл маань намайг өөрийн эрхгүй танхим руу эргүүлэн орууллаа. Дахин тэдний өмнүүр алхан өнгөрөхдөө барьж явсан сонингоо алдчихлаа. Түүнийг авах гэж тонгойход миний хагас онгорхой энгэрээр цухуйх хоёр хөхний минь хооронд сувдан шигтгээтэй цагаан алтан зүүлт гялтганан байхыг ямар ч хүн сохор л биш бол анзаарахгүй байхын аргагүй гэдгийг мэдэж байв. Нүүрлүү минь намиран унжсан хүрэн үснийхээ завсраар тэднийг хальтхан харсан боловч ангийн тэр хөвгүүн биш харин эгнүүлэн тавьсан сандлын үзүүрт сууж байсан шал өөр залуу үсрэн босож надад сонин авахад тусаллаа. Би залууд баярлалаа гэж наалинхай дуугараад, урд нь сууж байсан сандалдаа суулаа. Одоо миний зөвхөн гар биш бүр хоёр, хамаг бие салганан чичирч байв. "Тайвшир, тайвшир" гэж өөртөө шивнэн хэсэг суув. Сүүлдээ би энэ танхимд яах гэж орж ирснээ, одоо яах гэж суугаад байгаагаа ойлгохгүй болж эхлэв. Уг нь би тэдэн дээр "Сайн байцгаана уу" гээд л оччихвол болчих гээд байлаа. Гэтэл би тэгсэнгүй. Яагаад ч юм тэд л намайг харах ёстой юм шиг санагдаад болдоггүй. Би сонингоо харж байгаа дүр үзүүлэн нөгөө хоёрлуу дахин нүд гүйлгэлээ. Тэгтэл надад илтэд оворжуу харагдах ангийн хүү маань эхнэрлүүгээ ёстой тийм гэхийн аргагүй халуун дулаан хайраар харж байхыг би анзааарав. Яг л кинон дээр гардаг шиг. Бүр удаашруулж ирээд үзүүлдэг шиг тийм л мэдрэмж надад төрөх нь тэр. Би сууж тэссэнгүй. Шууд босож гараад хурдан хурдан алхлаа. Амьсгаа давхцаад өөрийн эрхгүй орчноо анзаарах сөгөөгүй болж эхэлсэн байх. Миний алхаа хурдассаар сүүлдээ юунд ч юм яарсан хүн шиг гүйлээ. Бүр чадах хэмжээгээрээ л хурдан гүйв. Дотроос нэг юм огшиж ирээд хоёр нүднээс жолоогүй мэт асгарах нь тэр. Нүдний буланд нэг сандал харагдахад нь лагхийн сууж аваад цээжнийхээ голоос енгэнүүлэн уйллаа. Яагаад уйлаад байгаагаа ойлгосонгүй. Тэр залуу авгайруугаа тэгж харсан нь миний уйлах шалтаг гэж үү. Хэсэг хугацааны дараа "Охин минь одоо уйлаад яахав. Дахиад нэгийг авчихгүй юү дээ" гэх дуунаар сая ухаан орон харвал нэг настайвтар хүн миний гутлын өсгийг надад өгөх нь тэр. Хэр удаан уйлснаа анзаарсангүй. Тэр ч байтугай өнөө үнэтэй туфлийн маань өсгий хугарсныг ч мэдээгүй байж. Би гэрлүүгээ нэг сүг шиг юм алхаж ирсэн. Будгандаа халтартсан нүүртэй, хугархай өсгийтэй туфль угласан намайг зөрж өнгөрөгсөд ёстой нохой үзсэн чинээ тоохгүй байцгаасан юм. Нөгөө шүлэнгэтэж үхэх шахсан эрчүүдийн тачаадсан харцнууд хаачсан юм бүү мэд. Шургачиж уначих гээд гөлрөөд явдаг тэд бодвол намайг тойруулан өөр нэгнийг хайж байсан байх. Хүний хорвоо гэж ерөөсөө л ийм ажээ.


Гэртээ ирээд би сэтгэлээ тайвшруулах гэж Долгионы өгсөн даашинзыг өмсөж өөрөө өөрийгөө аргадаж байгаа нь энэ. Өөр хэн намайг аргадах билээ дээ. Тэдний тухай дахин бодсоны дараа миний царайд түрүүний баяр баясал ор мөргүй алга болчихов. Өмссөн гоёлын даашинз маань зүгээр л нэг цас мөсөнд угалчихсан мэт зохимжгүй, хүйтэн харагдаж, нөгөө байдгаараа дэрвэж байсан хормой нь нормойн унжжээ. Хүний сэтгэл гэдэг хормын төдийд ор мөргүй өөрчлөгдөх нь сонин. Би олон л эрчүүдтэй найзалж, үерхэж цаашилбал ор дэрэндээ орж явсан. Тэднийг би андахгүй. Тэд бүгд өөрсдийгөө өөр гэж боддог байх. Гэвч эхнэртэй ч бай, эхнэргүй ч бай тэд бүгд адилхан. Ялангуяа эхлэл төгсгөл нь. Яагаад ч юм би өдий гуч хүртлээ хайр гэдгийг амссангүй. Миний аз дутахад хамгийн анхны эр хүн маань эхнэртэй, баян чинээлэг хүн байсан юм. Ор дэрэндээ адуу мал шиг тэр эр бүх юм дууссан хүн огт өөр, бүр танихгүй хүн шиг болчихдог байж билээ. Анхны тэр эрийн надад баруун солгойгүй цацах мөнгийг би надад юугаа ч хайрлахгүй тэмүүлсэн хайр байна гэж андуурсан юм. Бурхан надад ийм хөөрхөн царай зүс, ийм сайхан бие хаа заяасанд би бахархадаг байлаа. Одоо бодоход эхнэртэй гэдгийг нь мэдсээр байж амьдралаа яагаад тэгж алдаагаар эхэлснээ би ердөө ойлгодоггүй. Үнэндээ бол хайр гэдгийг мэдэлгүй өдий хүрчээ. Би ганцхан юм мэдэрсэн нь сайхны өмнө бүх юм үнэгүй. Тийм ч учраас надад бүх юм байна гэж бодсоор өдий хүрсэн. Гэтэл надад байхгүй юм гэж байдаг юм байна гэдгийг ангийнхаа залуугийн эхнэрлүүгээ харсан тэр харцнаас мэдрэх юм чинээ яахан санах билээ. Гэхдээ очиж очиж царай муутай дорой төрсөн тэр залуугаас шүү. Миний өнгөрүүлсэн амьдралд намайг нэг ч эр тийм хайр шингэсэн гэгэлгэн харцаар харж байгаагүй юм.
Миний хоолой зангирч, "Намайг, намайг . . ." миний бодол гацаж эхлэв. Хоолой дээр юм аргаж, дотроос нэг түрэн огшиж хоёр нүднээс халуу шатуулан асгарч эхэллээ. "Тиймээ, намайг зөвхөн хүсэл тачаалдаа улайрч, улангасан шүлэнгэтсэн, унтаж хэвтэхийн тулд юугаа ч өгөхөөс буцахгүй тийм л эрүүл, согтуу, эрэгчин нүднүүд хардаг байсан. Харин тэр нүднүүд хамаг юм дууссан хойно хавчигнаж, хулганасан арчаагүй нүд болж хувирдаг юм. Тэднээс сэтгэл гэж юм надад үлдэж байсан гэж үү. Үгүй. Тэднийг аахилж уухилсаар дууссаны дараа надад зөвхөн усанд орох л хүсэл төрдөг. Ерөөсөө л энэ. Өөр бидний хооронд юу ч байдаггүй. Тэгэхээр яаж надад тэр сайхан хайр мэдрэгдэх вэ дээ. Эцсийн эцэст хайр гэдэг царай дагаж ирдэггүй юм биш үү дээ. Ээ, чааваас гэж . . ."


Би гэртээ ганцаараа байгаа болохоор цурхиран уйллаа. Гэрт хүйт даан зэвхийрч, миний уйлах гиншээн өрөө өрөөгөөр дамжин гингэнэж, таг нь онгорхой хайрцагнаас миний зүүлт сэлт намайг шоолон даажигнах мэт гялтганана. Намайг доромжилсон тэдгээр зүйлсийг би чадлынхаа хэрээр цацаж хаялаа. Бэлэг нэртэй тэдгээр зүйлсийн дунд сэтгэлийн бэлэг ганц ч байгаагүй юм. Тэр бол зүгээр л унтаж хоносон, давшлан дайрч тачаал юугаа тайлсны төлбөрүүд байлаа. Хамгийн сүүлчийн төлбөр болох гоёлын даашинзыг өөрийн биенээсээ салгахын тулд урж тасдаж, улангасан зулгааж эхэллээ. Даана ч тэр болгоныг миний турьхан гар эс дийлнэ. Яг миний амьдралыг баглаж авсан харанхуй хувь заяа шиг энэ даашинз миний биеийг хүлж авчихаад салж өгөхгүй зууралдсаар байгаа нь бүр ч хорсолтой. Тэгэх тусам би улам бүр улайран хоёр гартаа тааралдсан болгоноо үгтээн зулгааж, тарааж, цацаж, хааш нь ч хамаагүй шидэлж, хамаг чадлаараа хашгирч байлаа. Миний хашгиралтанд хавчиг өрөөний минь цонх харшин ёолж байсан байх. Нэг мэдэхэд үс нь сэгсийж, нулимсандаа халтардсан нүүртэй, аль хэдийн нүцгэрсэн сүг шиг дүрснүүд толины хагархайгаар хувилан харагдаж байв. Магадгүй би унтаж хэвтсэн залуусынхаа тоогоор харагдаж байсан ч болох юм. Энд тэндээ шалбарч урагдсан гоо сайхан биеэ харж би анх удаа л "Бурхан минь чи надад юу гээчийг өгчих нь энэ вэ?" үнэн голоосоо харамсан гомдов. Миний хувь заяа хэдийгээр миний л ухаангүйгээс болсон гэдгийг мэдэж байсан ч, аав ээжээс надад заяасан энэ гоо сайхнаас болсон мэт санагдаж, надад ангийнхаа тэр охиных шиг өөр бие заяасан бол хайр гэрэлтсэн өөр нүд намайг ширтэх байсан юм шиг бодогдож байв. Энэ бол орчлонд ганцаардсан, аргаа барсан эм хүний арчаагүй бодол байлаа.

Би гэж үзээдийн амьтан салгалж чичигнэсээр шилний хагархай дээр гишгэчихгүйн тулд догонцон явсаар хөсөр шидсэн цүнхээ авч, тамхи гарган асаалаа. Дотор уужирч сайхан болж байх шиг. Хамаг бие салгалахаа больж, тайвширч байгаа бололтой.

Сая энд юу ч болоогүй юм шиг өрөөнд нам гүмхэн. Толины хагархайд өөрийгөө харвал биеэ сул хаян сулбайж суугаагаа сая анзааран нуруугаа цэхлэн биеэ чангалаад, нүцгэн ч гэсэн сүмбэ шиг хоёр хөлөө солбин ачлаа. Өөрийнхөө байж байгааг дахин харж, шоолох сэтгэл төрөн жуумалзан инээв. Тэгснээ би "За одоо нэг хэсэгтээ гайгүй биз" гэж бодоод санаа алдлаа. Тиймээ, би одоо бараг нэг жилдээ дажгүй. Шалан дээр хөглөрөх ундуй сундуй юмнуудаас үнэт эдлэлүүдээ түүж, уранхай даашинзыг авч цааш нь шидэх зуураа

"Энэ даашинз үнэхээр гоё зохиж байсан юмсан. За яахав. Өнөө маргаашдаа амраад нөгөөдрөөс Долгионтой уулзахад дахиад нэгийг авхуулчихаж дөнгөх байлгүй дээ" гэж бодлоо . . .

2010/11/27

Дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй хосууд хожлын мөнгөө хэрхэн зарцуулав?

Монголын маань нэгэн ухаант буурал нэгэнтээ "Надад 1 тэрбум төгрөг гэнэт олдлоо гэвэл би л лав түүнийг яаж ч хичээгээд үрж чадахгүй. Тийм их мөнгө надад хэрэггүй" гэж хэлж билээ. Тухайн үедээ би түүний хэлсэнийг ихэд гайхаж,"мөнгөнд дургүй хүн бас байдгаа" гэж бодон огт ойлгохгүй байсан. Бодоод байхнээ нь "Ухаантай хүн мөнгийг шал дэмий, үр ашиггүй зарцуулж чаддаггүй юм билээ".
Б. Батаа


http://www.orloo.info/readfull/entertainment/5912-lottery
Бичсэн Ганчимэг
Мягмар, 2010 Арваннэгдүгээр сар 09 01:24

Канадын тэтгэврийн хосууд болох Allen болон Violet нар 7 сард сугалаанаас 11,3 сая доллар хожсон ба одоогийн байдлаар тэд ихэнх мөнгөө хандивлаж дуусчээ.
“Чамд хэзээ ч байгаагүй юмыг чи хэзээ ч үгүйлэн санахгүй” хэмээн 78 настай Violet Large хэлж байна. Тэд өнгөрсөн 7 сард сугалаанаас их хэмжээний мөнгө хожсоноо дуулах тэр үед эхнэр Violet нь хавдрын эсрэг химийн эмчилгээнд явж байсан ажээ.
“Тэр мөнгийг хожсоноороо бид юу ч хожоогүй. Бид бие биендээ л хэрэгтэй” хэмээн түүний нөхөр Allen сурвалжлагчид хэлжээ. Мөнгө бол толгойн өвчин хэмээн тэд үзсэний улмаас мөнгөө хэрхэн зөв зарцуулах талаар бодож бодож эцэст нь сайн үйлст зориулж хүмүүст туслах замыг сонгосон байна.
Тэд мужийнхаа гал командын алба, сүм, оршуулгын газрууд, улаан загалмайн нийгэмлэг, Violet-н химийн эмчилгээнд орж байгаа эмнэлэг болон хавдарын эсрэг төвүүд гэх мэт маш урт жагсаалт гарган тэдгээр байгууллагууддаа хандив өгч эхэлжээ.

Violet-Canadian Press-т өгсөн ярилцлагандаа бид мөнгөнөөсөө 2 хувь орчмыг л ямар нэг хүнд үед зориулна хэмээн өөрсөддөө авч үлдсэн дээ хэмээн өгүүлжээ.
‘Мөнгөө зөв зүйлд зарцуулж дуусгасандаа сэтгэл хангалуун их сайхан мэдрэмж төрж байна” хэмээн 35 жил ханилсан хосууд хэлжээ.
Allen тэтгэвэрт гарахаасаа өмнө гагнуурчин хийж байсан бол Violet жижиглэн худалдаа эрхэлдэг байхдаа мөнгөө байнга хадгалж иржээ.
“Бид тэр хадгалсан мөнгөнөөсөө өөрсддөө 1цент ч зарцуулаагүй учир нь бид өдөр бүр ямар нэг зүйлд санаа тавиад эсвэл би өөрийн эрүүл мэндээ анхаараад зав гараагүй. Эрүүл болж бүх зүйлийг хийх эрч хүчтэй болохыг хүлээж байлаа” гэжээ.
“Бид аялагч биш эндээ амьдарч энэ газраараа бахархдаг хүмүүс, Мөнгө хэдий их байлаа ч эрүүл мэнд аз жаргалыг худалдаж авч чадах биш дээ” хэмээн National Post сонинд өгсөн ярилцлагандаа Violet хэлжээ.
“Тэд бол үнэхээр өөрсдийнхөөрөө л аз жаргалтай байдаг хүмүүс дээ” хэмээн тэр мужийн рестораны эзэн Lori хэлжээ.

http://news.yahoo.com/s/yblog_upshot/20101104/od_yblog_upshot/nicest-canadian-couple-in-world-doles-out-lottery-winnings

2010/11/25

Boljoo програм

Өвөр Монголын Цэцэнтүү хэмээх хүн Boljoo(Болзоо месенжер) хэмээх чатын програмыг зохиожээ/www.boljoo.com хаягаар татаж авч болно/. Энэ программ монгол бичгээр хоорондоо чатлах бололцоог олгодогоороо бидэнд тустай.



Энэ программыг дараах байдлаар ашиглаж болохоор юм билээ:
1. Сүлжээнд байгаа өвөрмонгол хүмүүстэй харилцах
2. Монгол бичиг сурч буй хүмүүс хоорондоо харилцах
3. Монгол хэлний багш сурагчидтайгаа цаг болзон харилцах/үзэж судалсанаа хэрэглэх, хэр сурч байгааг нь шалгах/

Boljoo Wordpad Notepad

Boljoo (Болзоо месенжер) чатын програмыг компьютертээ суулгахад түүнтэй дагалдан MNotePad, MWordPad гэсэн 2 программ хамт суудаг. Энэ хоёр программыг ашиглан монгол бичгийн текстийг компьютерт хялбархан шивж, шивсэнээ хэвлэж, хадгалж болох юм.
Boljoo программ нь өвөрмонголд өргөн хэрэглэгддэг Menksoft Mongolian IME программд түшиглэн бичигдсэн. IME нь "input method editor" гэсэн англи үгсийн товчлол бөгөөд латин үсэгтэй компьютерын гарыг ашиглан хятад, япон, солонгос, энэтхэг зэрэг хэлний үгсүүдийг бичих бололцоог өгдөг. Энэ технологи нь монгол бичгээр алдаа багатай, хурдтай бичих боломжийг олгоно.
Монгол бичиг эхлэн сурч буй хүмүүс ч энэ программыг ашиглаж чадах ба латин цагаан толгойн үсгүүдээр бичихийг хүссэн үгээ тааж бичихэд программ автоматаар байж болох хувилбаруудыг гаргаж ирэх бөгөөд тэрнээс зөвийг нь сонгон бичлэгтээ оруулах юм. Жишээ нь доорх зурагт "хайртай" гэсэн үгийг ингэж бичих болов уу? хэмээн тааж бичихэд доорх хувилбарууд гарч ирж байна:



IME буюу "Mongolian input method editor" цонхыг гаргаж ирэхийн тулд эхлээд хулганы баруун товчийг дарна. Дараа нь тэр цонхыг нээж, хаая гэвэл гарын shift товчийг дарахад хангалттай. Таамаглан бичсэн үг чинь зөв байвал space bar дээр даран текст рүүгээ оруулна. Харин бичсэн үг чинь буруу, харин гарч буй хувилбаруудад зөв бичигдсэн үг байвал түүний дээрх дугаартай адил тоог гараас дарахад тэр үг текст рүү сонгогдон орно. Үсгүүдийн байрлал, зарим нэг хослолын талаар илүү их мэдээллийг доорх зургаас авч чадна.



Би хувьдаа энэ программыг тун өндрөөр үнэлж байгаа. Хэл бичиг сурч буй хүүхэд багачууд, монгол хэлний багш нар, монгол хэл соёлоо дээдлэх хэн бүхэнд энэ программ хангамж тус болно гэдэгт итгэлтэй байна!

Г.Галбадрах: ЭХ ОРОН БАЙХАД НАДАД ДИВААЖИН ХЭРЭГГҮЙ

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: gala_mn@yahoo.com

...Диваажин гэж хаана байдгийг, диваажинд юу байдгийг би мэдэхгүй. Диваажинд очиж үзээд буцаж ирээд бидэнд энэ тухай хүүрнэсэн хүн байхгүй болохоор бид ч бас мэдэхгүй. Гэхдээ хүн болгон сайн сайхан бүхнээ диваажинтай зүйрлэдэг болохоор, сайн сайхан бүхнээ сэтгэлдээ ургуулан, нэгийг төсөөлдөг байх. Харин би диваажинг сэтгэлдээ төсөөлж байсангүй. Эх орон минь байхад надад диваажин хэрэггүй.

...Буурал түүхийн тоосыг нуруун дээрээ тогтоож, будан суусан үүлсийн чийгийг түүндээ шингээж, өдөр сарын түүчээн эвхээсэнд, өтөлж өвгөрч яваа өндөр хөх уулсын оройд гарч суух би дуртай.
Тэртээх алсыг хараачлан ширтэхүйеэ тал дүүрэн билчих мал сүрэг, танан цагаан гэрийн яндангаар сүүмэлзэн намирах цэнхэр утаа, хэн нэгний чимээ өгөх айзамлаг аялгуу, хэсэг бусаг цагаахан үүлс...Тэр л өндөрлөг дээр суух над руу урсан урсах цэнгэг амтлаг агаар, цээж дүүргэн тархи руу урсахуйяа, бодол чилээж алсын алсад хөтлөн одно. Хараа сунгах холын тэртээд тэнүүчлэх элдэв бодлууд монгол хүнийг уужуу тайван, саруул ухаанд сургадаг гэнэм.
Аяа энэ бүхнийг би диваажинд үзэж чадна гэж үү?

...Уудам тал нутгаар мяралзан, тунаран, мушгиралдан урсах цэнгэг уст гол мөрний урсгалыг ширтэн суух дуртай би. Ёроолд нь өөрийн өнгө үзэмжээр тунаран харагдах чулууны өнгийг, түүн дээгүүр жирэлзэн урсах урсгалтай нь хамтад ширтэхүйеэ ядаргаа арилж сэтгэл сэтгэл цэлмэдэг гэнэм. Тархинд минь эргэлдэн эргэлдэх олон бодлуудыг гүйцэж, хөөцөлдөн наадах мэт урсгал усны долгион, сэтгэл дэх уйтгар гунигийг элдэж хөөн, нэг л мэдэх дор тайтгарлыг авчирна. Урсгал усны ёроолд нь тунаран харагдах олон өнгийн чулууд цаг хугацааны тасралтгүй урсгалын, элээх жамыг надад амар тайвнаар хүүрнэх мэт.
Аяа энэ бүхнийг би диваажинд харж чадна гэж үү?

...Хаяаг нь шуусан монгол гэрийн хойморт , авдар налан суухдаа амар амгаланг мэдэрдэг.Энэ гэрт унтахдаа хэзээ ч хар даран зүүдлэлгүй амарч, өглөө эрт шувуудын жиргээг сонсон сэрэхдээ, тооноор цэнхэртэн харагдах тэнгэрийг харан баясна. Өглөөд сэрэхдээ хөх тэнгэрийг заавал харж бай хэмээн Монгол гэрт цонх бус тооно байдаг байх. Өөдрөг сайхан бодолдоо ямагт баясч байх гэж зөвхөн монголчууд гэрт төрж, гэрт амьдардаг байх. Дуртай цагтаа хүссэн газраа нутаглаж бай, дуулсан дуу тань тэнгэрт хүрч, дугуй ханаар ертөнцийн хугацааг хэмжиж бай гэж бидэнд монгол гэрийг өвлүүлсэн байх. Сэтгэлийн цагаанаар бусдыг даллаж бай хэмээн танан өнгөөр бүрж, итгэлийн сайхнаар бусдад хандаж бай хэмээн эсгий үүд өргүүлж, амар амгаланг ерөөж бай хэмээн таван ханаар шийрлэсэн байх.
Аяа би диваажинд ийм өргөөнд морилж чадах бил үү?
...Онгон байгалийг захирч бус зохицож амьдар хэмээн бидэнд нүүдэлчин амьдрал. ёс заншлыг өвлүүлсэн гэдэг. Өглөө бүр наран ургах зүгт цайныхаа дээжийг өргөж, үдэш бүр наран жаргах зүгт саравчлан тэнгэрийг шинжиж, өндөрлөг газарт овоо босгон байгалаа аргадаж, өтөл буурлаа ээвэр газарт нутаглуулан тэнгэрт илгээдэг өөр нэгэн үндэстэн бий гэж үү? Цагийн хатууг харааж зүхэлгүй сөрж даван, цас зудны гарзыг " байгалийн шалгарал" гэж зөвшөөрч, дэлгэр зуны цагт жаргаж суухдаа " байгалийн хишиг" гэж залбирч суудаг ард түмэн. Нүүхдээ хүртэл бууриа цэвэрлэн ариутгаж, уухдаа хүртэл рашаан бүрийг духандаа хүргэн адислаж, буухдаа хүртэл бууриа арц уугиулан ивээл хүсдэг монгол үндэстэн. Усанд бохир оруулахгүй, цусанд хольц суулгахгүй, ухаанд мунхаг нэмэрлэхгүй монгол заншил.
Аяа энэ бүхнийг би диваажинд мэдэрч чадна гэж үү?
...Энэ ертөнцөд өөрөө уйлж ирээд, өрөөл бусдыг уйлуулж буцах тавиландаа өнгө мөнгийг бус, хүн чанарыг эрхэмлэж явсан монгол ухаан. Ахмад хүний тохойг дэмнэн хүндэлж, ач болсон хүндээ хадаг барин золгож, аав ээжийгээ насан туршид нь ачлан асардаг монгол заншил. Өөрийнхөө төлөө бус үр хүүхдийнхээ төлөө л амьдарч, алт мөнгөөр гоёх хэдий ч амар тайван амьдралыг илүүд үздэг, морин дэл дээр исгэрч явахыгаа хийморь хэмээн итгэж, бусдад тус болохыгоо "буян" гэж нэрлэдэг монгол түмэн. "Гэнэт цадах гэдсэнд цөвтэй, гэнэт баяжих насанд цөвтэй", "Хүлгийнхээ хэрээр исгэрч, хөнжлийнхээ хэрээр хөлөө жий", "Эрхэм баялаг эрдэм ухаан, адаг баян эд хөрөнгө" гэж сургадаг монгол сургаал. Учиргүй шүлэнгэтэж, утгагүй шунаж, ухаангүй тэнэгтдэггүй монголчууд нэгэн цагт дэлхийг захирч, бас сөхрүүлж явсан.
Ийм их ухаан, итгэл найдварыг би диваажинд харуулж чадна гэж үү?

Өдгөө Монголчууд бид энэ дэлхийгээр тархан оджээ. Нэгэн цагийн хүлээснээс салж, өнгөрсөн цагийн ухаанаа үгүйлж, , энэ цагийн хөгжилд дасах гэж харьд ажиллаж амьдарцгааж явна. Олон олон үйлийг өөрсдөдөө үүрч, монгол ухаанаар цэгнэж, монгол зангаар омогшиж нэг, гутарч нэг явцгаана. Аль ч орны хил дээр алтан соёмбот улаан гэрэгээ үзүүлж, алдаж онож, ухаарч гуньж явахдаа "монгол" гэдгээ мартдаггүй, бас омогшиж явдаг.
Хатуу хэцүү ажил хийхдээ бусдаас илүү гэдгээ нотлох гэж, харь нэгэнтэй муудалцаж шөргөөцөлдөхдөө "монгол" гэдгээ нотлох гэж, хааяа халуурхаж омогшихдоо аугаа дээдэстэй гэдгээ дурсаж, харьд бид зовж, бас жаргацгааж явна.
"Халуун элгэн нутаг" аа дуулахдаа нулимс эгшээж, халамцаж согтохдоо төрийн соёмбондоо мөргөж, хааяа гутрахдаа сэтгэлдээ монголоо өмөөрдөг бид.
Буцаад очих эх оронтой байна гэдэг юутай сайхан. Буурал уулс минь түших шиг нөмөр нөөлөг мэдрэгдэнэ. Эргээд очих эх оронтой байна гэдэг юутай гайхамшиг. Эргээ даван халих гол мөрөн минь дуудах шиг. Туурга тусгаар эх оронтой байна гэдэг
диваажингаас илүү. Тосон угтах ээж аав, тулж дэмжих анд нөхөд минь биднийг хүлээнэ.
Бусдыг харааж зүхэх хэрэг юун. Бид эзэн болсон эх орондоо буцаад л очно. Гишгэх газар, амьсгалах агаар , дуулах дуун хүртэл зөвхөн биднийх. Монгол эх орон бидний өлгий болохоор диваажингийн хэрэг юун. Газар дээрхи диваажин, туурга тусгаар Монгол орон минь. Энд л бид хамтдаа жаргаж зовох болно. Эх орон гэдэг юугаар ч сольшгүй эрдэнэ.

Ж. Дашдондог: Монгол шиг хөгжимлөг хэлтэй улс дэлхийд бараг л байхгүй

Улаанбаатар таймс сонин
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1178776


Хүүхэд багачуудын амтархан унших дуртай олон сайхан бүтээлийн эзэн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч Ж.Дашдондогтой ярилцлаа.

Тэрбээр 100 гаруй үлгэр, өгүүллэг, шүлгийн номтойгоос гадна “Тэмүүжин”, “Дэлхий ээжийн төрсөн өдөр”дуурь, “ Гэсэр” жүжиг, “Модон могой” уран сайхны кино зэрэг тайз дэлгэцийн 20 гаруй бүтээлтэй уран бүтээлч. Өөрөөр хэлбэл Монгол хүүхдүүдийн хувьд уран зохиолын ертөнцтэй танилцах анхны алхмыг нь хийдэг буянтан.Ингээд хүүхдүүдийн хайртай хүн, хүүхдийн зохиолч түүнийг “Өглөөний цай” буландаа урьж ярилцснаа танд хүргэе.

-Таны бүтээлийг уншиж үзээгүй Монгол хүүхэд байхгүй гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх. Сүүлийн үед уран бүтээлийн цар хүрээгээ өргөжүүлж фото зурагтай ном гаргаж байгаа гэсэн. Бяцхан уншигчдад чинь таалагдаж байгаа болов уу?
-Сүүлийн үед би бодит тал руу хандсан баримтат уран бүтээл түлхүү хийж байгаа. Фото зурагтай болохоор нэг талаар сэтгүүл шиг, нөгөө талаар зохиол ч юм шиг ном гэсэн үг л дээ. Энэ чиглэлээр Булган аймгийн харъяат Монгол Улсын арслан Жамъяндоржийн тухай “Тэмээ өргөдөг, ямаа өргөдөг” гэдэг номоо бичсэн. Түүний зээ хүү бөх барилдах дуртай юм билээ. Нэг удаа хүүгээ бөхийн тэмцээнд оруулаад бөөн баяр хөөр болоод байж байтал хүү нь нэгийн даваанд уначихсан. Мань хүн ч, за явъя гээд хүүгээ дагуулаад гарсан. Тэгэхээр нь би уран бүтээлч хүний сониуч зангаар хаашаа явах нь вэ гэж сониучирхаад дагатал дэлгүүрт ороод чихэр авч байна. Би дотроо, унасан бөхөд чихэр авч өгмөөргүй юм даа гээд гайхаж байтал эргээд барилдааны талбай руу алхаж очоод давсан хүүхдийг миний хүү, нааш ир, хүний үр ялгаа юу байхав гээд чихэр өгсөн. Тийм л сайхан өгөөмөр сэтгэлтэй хүн шүү дээ, манай арслан. Номынхоо нээлтийг Булган аймгийнхаа 70 жилийн ойгоор хийхэд, Жамъяндорж арслан үг хэлсэн. Ташрамд өгүүлэхэд манай Бүрэгхангай сумынхан надад уран бүтээлийн байшин барьж өгсөн. Зун байшиндаа очиж, уран бүтээл хийх үеэрээ эхээс анх мэндэлсэн газраараа явдаг юм, би. Нэг удаа салхилж явтал зургаан настай их хэвлүүхэн хүүтэй тааралдсан. Хүү, өнөөдөр их халуун өдөр болох нь ээ гэж байна. Чи яаж мэдэж байгаа юм гэсэн чинь тугалын сүүл эгц босоо байна гэлээ. Тэр хүүхэд өөртөө нээлт хийчихсэн байгаа нь тэр. Ямар сүрхий хүүхэд вэ гэж хойноос нь бүтэн сар дагаж зураг авч яваад “Исгэлэн даага” фото зурагтай номоо бичсэн. Энэ жил тэр хүүтэй очиж уулзсан чинь том болоод морь унаж түрүүлээд 300 мянган төгрөгөөр шагнуулчихсан жигтэйхэн баяртай байна лээ. Номын утга нь даагаа уралдуулсан чинь нэлээн сүүлд давхисан. Тэгээд эх нь гэнэт янцгаахад даага нь хар хурдаараа давхиад түрүүлчихэж байгаа тухай, хаана ч давтагддаггүй Монгол хүүхдийн ухаан, авхаалж сэргэлэн байдлыг харуулахыг зорьсон. Ташрамд сонирхуулахад, Герман улсын кино груп миний тухай кино хийж байгаа. Өнгөрсөн зун Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд очиж шүлэг уншуулж, уншигчидтай уулзалт хийлгэж зураг авсан. Ирэх жил гарах юм гэсэн.

-Хотын дуу чимээнээс хол уран бүтээлийнхээ байшиндаа очихоор уран бүтээлийн олз арвижна биз?
-Би сүүлийн 10 гаруй жил тэр байшиндаа сууж бүтээлүүдээ хийж байгаа. Их гоё булагтай, булгийн ус толгой сэргээж, дотор ариусгаад л явчихдаг юм. Тэндээс фото зурагтай олон ном “төрсөн”. Төрийн шагналт Л.Түдэв гуай 21дүгээр зуун баримтат зохиолын зуун болно гэж хэлэхэд нь бид тухайн үед маргаж, “Та зохиолчдын гаргасан ардын үлгэрийн уран сэтгэмжийг хааш нь хийх гээд байгаа юм” гэдэг байсан. Тэгэхэд мань хүн та нар 21 дүгээр зуунд өөрсдөө амьдраад хар гэсэн. Гэтэл өнөөдөр дэлхий нийтээрээ бодит зохиол руу татагдчихлаа шүү дээ. 100 жил уншиж байгаа адал явдалтай зохиолын шинж ажиглагдах болж. Олон улсын шагнал авсан зохиолчдын бүтээлийг харахад ч баримтан дээр тулгуурласан байгаа. Бодит зүйлийг уран болгож зохиомжилж уншихад уран зохиол шиг хэрнээ цаанаа амьд баримттай зүйл рүү орсон нь анзаарагддаг. Би ч тэр урсгал руу өөрийн эрхгүй татагдаж орчихоод байна. Түдэв гуай асар холыг харж хэлсэн байгаа биз.

-Хүүхдийн зохиолыг аль болох сонирхолтой байдлаар бичиж байж хүүхдэд хүргэх шаардлагатай болдог байлгүй. Хүүхэд их сониуч байдаг шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Нэг удаа зохиолч Горькийгоос зохиолчид яаж хүүхдийн зохиол бичих вэ гэсэн чинь том хүнд бичдэгээсээ илүү бич гэж хэлснийг онож хэлсэн тодорхойлолт гэж боддог. Илүү бичнэ гэж хүүхдийг эхний хуудаснаас нь эхлэн татаад хөтлөөд явчихыг хэлж байгаа юм. Уран чадвар ч их орно. Тухайн зохиолыг дуусан дуустал унших сонирхол төрүүлж байж л хүүхэд уншина шүү дээ.

-Хүүхдийн зохиолчийн онцлог юу вэ?
-Онцлог гээд байх юмгүй, яг л том хүний зохиолтой адилхан. Уран сайхны дүр гаргадаг, үг хэлний хувьд цэвэр тунгалаг найруулгатай байх ёстой. Гэхдээ манайд хүүхдийн хэлээр бичиж байна гээд тал тул гэсэн хэлээр бичээд хүүхдийн зохиолыг ядууруулсан тал бий. Миний бодлоор хүүхдийн зохиол найруулга сайтай, дээд зэргийн цэвэр тунгалаг, монгол хэлний яруу тунгалаг хэлбэрээр бичигдсэн байх ёстой.

-Монголд тоотой хэдэн хүүхдийн зохиолч байдаг. Хүүхдийн гэх бүтээл ховордсон энэ үед та бүхний оюуны хөдөлмөрийг хэрхэн үнэлдэг вэ?
-Үнэлдэг. Манайд 40-өөд хүүхдийн зохиолч байдаг. Хамгийн том нь Төрийн шагналт Л.Түдэв, Гармаа. Харин над шиг Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч нэлээд олон бий.

-Бүтээл хэдий хэр хугацаанд гараас гардаг вэ?
-Хүүхдийн зохиол гэж явцуурах шаардлагагүй. Утга зохиол бүгд адилхан. Яаж сэдвийнхээ хойноос хөөцөлдөж байж олдог вэ, яаж зохиолоо бичих вэ гээд яг л бусад зохиолчидтой адилхан. Ганцхан илүү хүчтэй бичих хэрэгтэй. Хүчтэй бичихгүй бол хүүхэд хүлээж авахгүй шүү дээ.

-Шүүмж судлаачид бусдын бүтээлд шүүмжлэлтэй ханддаг. Таны ямар бүтээлийг шүүмжилж байсан бэ?
-Тийм ээ. Чи муу ганцаараа “Хөх тэнгэрээс заяатай” хүүхдийн зохиолч бусад зохиолчид нь заяагүй юм уу гэж шүүмжлүүлж байсан. Тэгэхээр нь би өөрийгөө бичээгүй, анхны бүүвэйн дууллыг бичиж, хүүхдийн утга зохиолыг үндэслэсэн зохиолч, анхны бүүвэйн дууг зохиосон ээжийг хэлсэн. Бас ардын сайхан үлгэрүүдийг зохиосон хүнийг, мөн үлгэрээрээ дэлхийг байлдан дагуулсан Ганс Христиан Андерсен, “Дээвэр дээр суудаг Карлсон”,”Лемберо тосгоны Эмиль хүүгийн явдал” зэрэг маш олон зохиол бичсэн 20 дугаар зууныг эзэлсэн хүүхдийн зохиолч Астрид Линдгрен, дээр нь манай мундаг хүүхдийн зохиол бичсэн хүмүүсийг хэлсэн юм. Ганц өөрийгөө өргөмжилсөн хэрэг биш гэж тайлбарласнаас хойш гайгүй болсон. Ер нь залуу байхад дандаа шүүмжлэл дундуур явдаг шүү дээ. Тухайн үедээ дургүйцдэг байсан ч одоо бодоход зөв байж гэж боддог. Гэхдээ дандаа шүүмжлүүлээд байна гэж юу байхав магтууулж ч байсан. Тухайлбал “Аав, ээж би” шүлгийн талаар “Утга зохиол” сонинд бүтэн нүүр сайшаасан зүйл бичсэн. Тэр урманд өдий зэрэгтэй уран бүтээлч болсон доо. Одоо ч би шүүмжээс халгадаггүй. Шүүмжлүүлэх тусам улам ир ордог гэх үү дээ. Хүн нэг хэвэндээ тогтчихож магадгүй учраас шүүмжлэл хүнийг ташуурдаж өгдөг юм.

-Ингэхэд Америкийн тэргүүн хатагтай Лора Буш танд захидал бичсэн байсан. Таны бүтээл сэтгэлд нь хүрсний л илрэл шүү дээ?
-Миний “Чулуун домог” номыг уншаад хүүхдүүд амьтдыг өрөвдөөд их уйлсан тухай олон захидал бичсэн. Хүүхэд уйлахыг би сайн гэж боддог. Яагаад гэвэл хүүхэд өрөвдөх сэтгэлтэй болж байна гэсэн үг. Хүүхдүүд огт худлаа юм бичдэггүй болохоор би итгэдэг. Түүнийг сонсоод Америкийн тэргүүн хатагтай Лора Буш таны агуу энэрэнгүй сэтгэлийг өндрөөр үнэлж байна гэсэн утгатай захидал бичсэн байна лээ.

-Эндээс таны бүтээл Монголд төдийгүй гадаадын оронд хэрхэн үнэлэгддэг нь харагдаж байна л даа. Бүтээлүүд тань аль аль оронд хэвлэгдсэн бэ?
-Миний бүтээл социалист орнуудад их хэвлэгдсэн. Сүүлд Японд дөрөв, Солонгост зургаан ном гарсан. Би 100 ном бичсэн. 60-аад гадаадын орны шилдэг зохиолуудыг орчуулж “Дэлхийн саван дахь илбэчин” нэртэй ном болгож гаргасан. Гэхдээ энэ ном нэг их үнэлэгдээгүй. Яагаад гэвэл тэр өндөр хөгжилтэй орон биднээс нэг түвшин дээшээ явж хүүхдийн сэтгэлгээг хөгжүүлэх зохиол руу их орчихсон. Энэ нь хүүхэд бүр өөр өөрийнхөөрөө ойлгож, оюун ухааныг задрааж сэтгэлгээнд хүчтэй цочрол өгдөг урсгал юм билээ. Тэр үеэс энэ урсгалаар бичье гэж бодоод “Морьтой үлгэр” зохиолоо бичсэн. Энэ номонд гүн ухааны есөн үлгэр байгаа. Нэг үлгэр нь ердөө хоёрхон хуудас. 10, 20-иод хуудас бичсэнээ хассаар байгаад хамгийн сүүлд хоёрхон хуудсанд багтаасан. Эртний монголчууд үхрийн махыг үнхэлцэгт нь багтаадаг гэдэг аргыг үгийн урлагт хэрэглэсэн юм. Энэ бүтээл маань олон оронд хэвлэгдсэн. Ялангуяа Солонгост зураг хөрөгтэй маш гоё хэвлэгдсэн. Би номоо тийм гоёмсог хэвлүүлж байгаагүй. Зохиолуудын маань дотроос “Аав ээж би”ном хүүхдүүдийн дунд их нэртэй бүтээл болсон. Номын минь зургийг миний дүү зургаан настай байхдаа зурсан. Тэр өөрийгөө баруун гартаа зургаан хуруутай, зүүн хөлдөө дөрвөн хуруутай болгоод зурчихжээ. Яагаад гэсэн чинь баруун гар бичдэг зурдаг, харин зүүн гар юу ч хийдэггүй залхуу болохоор нь тэгж зурсан юм гэж хэлсэн юм. Бас өөрийгөө дөрвөн хөлтэй зурсаны учрыг нь асуутал шувууны бага нь жиргэдэг, хүний бага нь гүйдэг гээд намайг гүйлгээд байхад хоёр хөл хаанаа ч хүрэхгүй юм, хэрэв би дөрвөн хөлтэй бол дэлхийг тойрч чадна гэсэн. Бас болоогүй ээ, нэг чих нь том, нөгөө чих нь бага зурснаа үглээд байхаар чих багасаад , үлгэр сонсоод байхаар чих томроод байх юм гэж тайлбарласан. Хүүхдийн суут чанар харагдаж байгаа биз. Гэтэл бид төдийлөн анзаардаггүйгээс болж өөр шигээ сэтгэж бичээд байгаа юм. Тийм учраас би хүүхдийн гэнэн чанараас нь илүү суут ухааныг нь гаргахыг зорьдог.

-Бас таны бүтээлээс сонгож авч хүүхдүүд уралдаан тэмцээнд их оролцдог. Энэ нь уран бүтээлчийн цар хүрээ ямар байгааг илтгэж байгаа хэрэг шүү дээ?
-”Уран жиргээ” наадамд хүүхдүүд миний шүлгийг их уншдаг. Тэмцээнийг санаачлан зохион байгуулснаас хойш 14 жил өнгөрч. Энэ наадамд олон жил шүүгч хийлээ. Хүүхэд шүүх хэцүү юм билээ. Бүгдээрээ сайхан уншиж байгаа болохоор байр эзлүүлэхэд ч хэцүү байдаг юм. Гэхдээ би тухайн зохиол юуг харуулж, юуг дүрсэлж байгааг яаж итгэл үнэмшилтэйгээр гаргаж байна гэдгийг онцолж хардаг. Тухайлбал морь давхиж байгаа бол морины төвөргөөнийг, бороо орж байгаа бол борооны шуугианыг гаргах жишээтэй. Ер нь хүүхдийн зохиол хөгжимлөг дүрслэл сайтай байх хэрэгтэй. Тэр чанаруудыг гаргах нь зүгээр гэж боддог.

-Зохиолчид бие биеэ дуурайхаас зайлсхийж өөрийн гэсэн өнгө аястай байхыг чухалчилдаг. Таны хувьд?
-Хүний дууг хичнээн дуурайж дуулаад хол явдаггүйтэй утга зохиол адилхан. Тийм учраас өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой болж байж зохиолч болно. Өөрөөр хэлбэл давтагдашгүй өнгийг олж өөртөө бий болгож байж чанартай бүтээл туурвина гэсэн үг.

-Нээрээ таны шүлгүүд хөгжимлөг байдаг юм байна шүү?
-Тийм ээ. 2007 онд Америкт 2007 онд “Аранзал зээрд”шүлгээ
Хатан дэлхийг
Дөрвөн туурай
Дөрвөн туурай
Бөмбөрдөнө
Хайр чулуу
Арван зүгтээ
Арван зүгтээ

Цацагдана гэж уншаад энэ юуны тухай шүлэг вэ гэсэн чинь нэг хүн морины тухай шүлэг гэж хариулсан. Хэл мэдэхгүй хэрнээ шүлгийн хэмнэлийг ойлгож байхгүй юу. Монгол хэлээр уншиж байхад та яаж ойлгож байна вэ гэхэд морь давхиад байна шүү дээ гэж хариулсан. Тэр үед би өөрөөрөө биш монгол хэлээрээ бахархаж байсан. Ер нь монгол хэл шиг хөгжимлөг хэлтэй улс дэлхийд бараг байхгүй. Манай монгол хэл, морь давхитал бичиж болдог ямар сайхан, агуу хэл бэ гэж бодоод танай Америкт морь давхиулж болох уу гэсэн чинь болохгүй, ийм зүйл манайд байдаггүй гэсэн. Баярлаад уйлчихсан, бас манай эхнэр ч уйлсан.

-Хэдийгээр уншигчдад зориулж бүтээл хийж байгаа ч гэсэн арилжааны бүтээл гэж байх ёстой юм шиг санагддаг. Таны хувьд бүтээлээ хэрхэн үнэлдэг вэ?
-Арилжааны бүтээл байх ёстой. Би сүүлийн үед өөрөө номоо хэвлүүлж, бас борлуулж байгаа. Номынхоо мөнгийг нүүдлийн номын сандаа ашигладаг. Би эхнэр, хүүхдийнхээ хамт 20 жил бүх аймгаар очиж нүүдлийн номын сан ажиллуулж байгаа юм. 1990 онд хүүхдүүд ном уншихаа байчихсан үед өөрийнхөө хөрөнгөөр 108 ном хэвлүүлж байлаа. Энэ жил Дорнод Сүхбаатар аймгаар аялаад ирсэн.

Адуу

Эрт урьд цагт ганц гүүтэй хүн нэг нуурын захад байжээ. Тэгтэл гүү нь унагалаад унага нь босож чадалгүй гулссаар нууранд унаад үхчихжээ. Эхнийх нь дэлэн чинэрээд байхаар сүүгий нь саагаад хураагаад байж гэнэ. Тэр айл ууланд суудаг даяанчид өргөл өргөдөг байжээ. Даяанчдаа:
“Ганц гүүтэй байсан, унага нь ингээд үхчихлээ. Эхийнх нь дэлэнг дундрааж саагаад байтал сүү нь нэг хачин сайхан амттай юм” гэхэд даяанч “Түүнийгээ аваад ир! Тэр чинь айраг юм. Тэгээд та нар хэн эртэй бяртай нь одонд бугуйл, цалам уяад бай” гэв. Зэхэж байтал тоосорч манан будан болж байгаад тэнгэрээс олон адуу бууж ирж хүмүүс чадалтай нэг нь хэд хэдийг барьж авчээ. Ингэж хүмүүс адуутай болсон гэнэ. Хүн анх адуунаасаа их айдаг байсан учир “айдаг” гэж нэрлэж байснаа сүүл сүүлдээ “адуу” гэх болсон юмсанжээ.

Хүн, мал идэх болсны учир

Уг нь бурхан багш хүн мал хоёрыг “Аль аль нь хооллож байг” гэж өвс ургамал буй болгож өгчээ. Гэтэл хүн малынхаа хөлийг боож богочилж хаяад аль сайхан амттай, өнгөтэй өөдтэйг нь шилж идээд байхаар нь “Мал өвсөө идэж хүн малаа идэж яваг” гэж хуваарь гаргаж өгчээ. Энэ цагаас хойш хүн малаар хооллох болсон гэнэ.
Тэгтэл чоно хоцорч хүрч ирээд бурхан багшаас “Би юу идэж ууж явах юм бэ?” гэж асуусанд бүх идэх уух юмыг нэгэнтэй хуваарилж дууссан учир чононд ингэж хэлжээ. “Чамд хүн юм зүгээр өгөхгүй. Эрийнхээ сайнд идэж уух юмаа өөрөө олж авч бай” гэсэн юмсанжээ.

Үсэг бичигтэй болсон тухай

Монголчууд үсэг бичигтэй болох гэж хэв маягийг нь эрж байжээ. Тэгтэл хонины арьс элдэж байгаа өвгөнтэй тааралджээ. Хонины элдсэн арьс нь цагаан цаас шиг, дээр нь тавьсан хэдрэг нь үсэг бичиг шиг харагджээ. Тэгээд үүгээр үлгэр загвар болгож монгол бичгийг зохиосон гэнэ. Мөн тод монгол бичиг бол дээрх бичгээс уламжилж авсан үсэг юм.

Хүнд нас хайрласан тухай

Бурхан багш нартын амьтанд насны хуваарь гаргах болж гэнэ. “Хүн бол их заяатай амьтан, насны хязгаар байхгүй, урт настай байлгая” гэсэнд нэг хүн тэндээс “Хүн үхэлгүй урт наслах юм бол газар дэлхийд багталцахгүй болно” гэжээ.
“За тэгвэл хүний насны хэмжээг яаж тогтоох вэ?” гэсэнд өөр нэг хүн “Хүний төрөх үхэх хоёрыг дүйлгэе. Өдөрт зуун хүн төрж байхад зуун хүн мөхөж байх жишээтэй байх юм” гэснээр хүний насны хэмжээг зуугаар тогтоох болжээ.

Хүний сэтгэл санаа

Эрт цагт хоёр бурхан, хүн хийгээд сэтгэл санааг нь ямар болгох тухай ярилцаж гэнэ. Нэг нь “Хун шиг цагаан болгоё” гэж. Нөгөө нь “Хэрээ шиг хар болгоё” гэжээ. Ингэхэд эхний бурхан “Хэрээ шиг хар болгочихвол хүн чөтгөр шулам шиг муухай санаатай болно доо” гэхэд хоёр дахь бурхан “Хэрэв хун шиг цагаан болгочихвол идэх уух юмаа амьтанд хувааж өгөөд өөрөө өлсөж үхэх болно. Ингэхлээр хүний сэтгэлийг шаазгай шиг алаг хийе” гэж зөвлөлджээ. Тийм учраас сэтгэл санааг шаазгай шиг алаг эрээн, хар цагаан хос болгосон гэнэ.

Тэрхийн цагаан нуур

Нуур буй газар урьд өвс бэлчээр сайтай уужим тал байжээ. Тал дунд нэг худаг байсан бөгөөд өвгөн эмгэн хоёр тэр худгаас ус аваад худгаа тагладаг байжээ. Гэтэл эмгэн нь нэг удаа ус аваад худгаа таглахаа мартчихжээ.Тэр шөнө худаг нь оргилж алтан дэлхийг усны үер авах аюул нөмөрсөн үед Бөхмандал гэгч нэгэн их хүчтэн Уран мандал уулын оройг тасдан аваад худгийн ам руу шидэн хаасанд хальсан ус Тэрх цагаан нуур болон тогтжээ. Ийнхүү гэнэт нуур тогтсоныг нутгийн нэгэн хүн хараад “тэр их нуур”-ыг хараач гэсэнд уг нуурыг тэгэж байснаа хожим нь Тэрх болон хувирчээ. Бөхмандалын авчирч худгийн амыг хаасан гэдэг толгойг Нуур толгой гэдэг бөгөөд үнэхээр ч Нуур толгойг Уран мандал уулын оройд аваачаад тавьчихвал яг эвээрээ таарах шинжтэй ажээ. Эл нуур Архангай аймгийн нутагт буй.

2010/11/24

Монгол бичгийн Qagucin програм



Qagucin хэмээх энэхүү програмыг Michael Warmuth хэмээх герман хүн 1997-1998 онд Берлинд зохион бүтээсэн байна. Энэ програм компьютерын гар дээрх англи үсгүүдийг ашиглан шууд монгол бичгээр бичиж болдогоороо давуу талтай.

Доорх холбоосоор энэ програмыг татаж аваарай:
Bosoo bichig.exe

Гэхдээ програмыг ашиглахаас өмнө монгол бичгийн фонтууд суулгасан байх ёстой. Шаардлагатай фонтуудыг доорх холбоосоор татаж авч болно:
Mongol bichigiin font.rar

Самурай

Мэдээллийн эх сурвалж: http://jargalsaikhan.niitlelch.mn/content/2633.shtml

Нийтлэлч: Д.Жаргалсайхан


. . . . Харин Японы бизнэс Монгол руу яарахгүй байна. Гол шалтгаан нь Монголчууд урьдчилан таамаглаж болохгүйд буюу Монголчууд бидэнд итгэхэд хэцүү хэвээрээ байгаад оршиж байна. Уулзсан бизнэсийн төлөөлөгчид “улс орны” болон бизнэсийн “итгэлийн” эрсдэл өндөр байгаа тухай ярьж байна. Яг ийм яриа арван жилийн өмнө болж байсан юм. Япон ба Монгол хүний хооронд нийгмийн харилцааны хувьд ойлголцолын асар их зөрүү байна.

Япон хүний үзэл бодлын суурь нь самурайн ёс зүй. Өөрийн үйл хэргийг төгс эзэмших, эрэлхэг зориг, тэвчээр хатуужилтай байх, даруу байх, амласан бол заавал гүйцэтгэх буюу хэлсэн үг бүрийхээ төлөө бүрэн хариуц лага хүлээх гэх зэрэг гайхамшигт чана руудыг тэд эрхэмлэн дээдэлж, үр удмаа хү- мүүжүүлж байна. Япон хүний бүтээсэн бараа бүтээгдэхүүний чанар энэ бүхнийг гэрчилж байна. Японы 130 сая хүн мэдээж бүгдээрээ биш ч гэсэн, давамгайлж байгаа соёл нь одоо ч гэсэн самурайн ёс.

Японд очих бүртээ энэ ёсыг нь ухан ойлгож, тэднээс ч дутахгүйгээр, Монголчууд бидэнд байсан ёс зүйгээ хайж олох, сэргээх хүсэл үргэлж төрөх юм. Япончууд хүртэл өөрсдийгөө Монголчуудтай холбоотой, Монголын эрэлхэг зоригт баатрууд японы самурай нарын хооронд адил, төсөөтэй зүйл их гэж ярьж байна. 1192 онд Ёоритомо Минамото шёгун \самурайн удирдагч\ Киото хотоос явж Камакура гэдэг газар суурьшин цэргийн хүчээ зузаатгаж, удалгүй бусад хот, газруудыг нэгтгэснэээр Япон улсыг долоон зуун жилийн турш захирсан самурайн дэглэмийн үндсийг тогтоожээ.

Тэр хэмжээ хязгааргүй тансаглаж асар их эд бараа хэрэглэж \12 давхар кимоно\ байсан хаад ноёдын хэт хэрэглээ, ард иргэд нь татварт шулуулан ядуурч байгааг эсэргүүцэн, зөвхөн амьд байхад шаардлагатай хүнс, барааг л хэрэглэж хувьдаа эд хөрөнгө хураахгүй байж, биеийн хүчний хөгжлийг эрхэмлэсэн цэргийн \самурайн\ёс зүйг эрхэмлэсэн хатуу дэглэмийг тогтоосон юм.

Түүний төрсөн дүү Ёсицуне Миномото, ахаасаа дутахгүй алдар нэртэй эрэмгийг зоригтой, ухаалаг самурай байсан бөгөөд ах дүү хоёр төр засаглалын арга барилын хувьд зөрчилдөж байжээ. Дүү нь алга болсон бөгөөд Монголчуудтай нэгдсэн байж магадгүй гэх таамаглал хүртэл байдаг гэнэ. Хубилай хаан Япон руу 1274 болон 1281 онд хоёр ч удаа довтолсон боловч хүчтэй далайн шуурганд цохигдон олон зуун усан онгоц, цэргүүдээ алджээ. Энэ далайн шуургыг япончууд камиказэ \ бурханы салхи\ гэж нэрлэсэн бөгөөд хожим нь японы төлөө амиа золиослогчдыг энэ нэрээр алдаршуулдаг болжээ.

Японы самурайн ёс заншил нь тэдний өнөөгийн амьдралд үзэл бодлын баримжаа чиглэл болж, тэднийг хариуцлагатай, сахилгатай, өрсөлдөх чадвартай болгож байна. Монголчууд бидний хатан зориг, тэвчээр хатуужил, ухаалаг чанарын түүхэн суурь нь хаана байна вэ?

Энэ хариултыг бид олж чадвал дээр хэлсэн нийгмийн харилцааны тухай Япон, Монгол хүмүүсийн ойлголтын зөрөөг ойртуулахад томоохон алхам болох байх. Энэ зөрүү арай бага болж байж л бизнэсийн хамтын ажиллагаа жинхэнэ утгаараа хөгжих болов уу.

2010/11/12

Ц.Хулан: Цэцгийн толгой тасддаггvй vртэй байхыг хvснэ

-Өөрийг тань хараад шинэ жил биш цагаан сар болох гэж байгаа юм шиг санагдчихлаа. Гэхдээ ямар гоё харагдаж байна вэ?
-Өө, баярлалаа. Салхи жаварт нөмөртэй монгол дээлэндээ дасчихаж дээ.
-Та ур орсон, хийц сайтай, сайхан эдээр гоёдог. Дээлнvvдээ хэнээр оёулдаг юм бэ?
-Дээр vеийн дарга нарт дээл хийдэг байсан Долзод гэж хөгшин нэг хэсэг оёсон. Одоо утас зvv барихаар даралт нь ихсэж нvд нь бvрэлзээд болдоггvй гэнэ. Тэгэхээр нь би торгоны дэлгvvрт Дагиймаа гэж оёдолчин охинтой танилцсан. Алгуурханаар тvvнийг өөрийн дээлний хvн болгосон гэх vv дээ. Миний дээлнvvд хvн харахад аятайхан байж магадгvй ч, vнэн хэрэгтээ манайд байдаг л торго дурдан шvу дээ.
-Дөнгөж эртээрхэн гудамжинд хальт таарахад цасан охин шиг vс сормуус нь цантчихсан, цагаан өдөн хvрэмтэй бvжин шигамьтан дэрвэлзээд өнгөрсєн. Нэг харахад хачин тогтвортой, донж намба төгс монголжин авхай, дараа нэг таарахад бөөн жийнс, куртка болчихсон жаахан охин дэгдэж явах юмаа?
-Аа, би их хувирамтгай. Сэтгэлийн хөдлөлөө дагаж хувцасладаг. Зvгээр л хийж бvтээж байгаа юм санаанд багтаж гарт орж ирээд, ээ хөөрхий амьдрал гэдэг учрыг нь олоход тийм ч хэцуv эд бас биш байж шvv гэж тvрхэн тайтгарах vедээ л хvн гоёдог шиг санагддаг. Бас хэн нэгэнд уурлахдаа шар хөдөлж хvний нvдэнд муухай харагдахгvй юмсан гэхдээ хэр чадлаараа гангалахыг боддог байх. Явуухулан цасан цагаан цамц, зvеэм индvvдлэгтэй өмд өмч сархад хvртдэг байсан гэнэ лээ.
-Тэртээх ерээд оны залуу гоо Хулан. Насаа бодохоор бид залуухан хэвээрээ байгаа ч зөндөө ихийг vзэж туулсан санагдах нь хачин. Эсвэл vнэхээр чамламааргvй он цагийг эдлээд өнгөрөөчихөв vv. Та юу гэж бодож байна вэ?
-Он цаг аймшигтай хурдан юм аа. Орь залуухан явахдаа би хурдан хөгшрөх юмсан гэж санадаг байж. Яагаад гээч. Миний хорин нас ерэн оны цасан шуурга дундуур, магадгvй эрх чөлөөний талбайд цантаж холхисон vй олныг зvсэн над руу чиглэн ирээд, ядуурал хоосрол, бухимдал дунд жаварт хайрагдсан цэцэг шиг ургаж өнгөрсөн юм. Тэр vеийн залуу нас бvгдийнх л тийм байсан шvv дээ. Ард тvмэн тvvхээ эргэж харах тэр алтан хоромд гэрч болж, олонтойгоо хамт зовж жаргасан. Талхны дараалалд хvvхэд vрэгдэж байсан тэр vеийг одоотой харьцуулахад даанч итгэмээргvй. Хvнийг зовлон, тэр тусмаа бусдын зовлон өр нимгэлж, хvн болгодог шиг байгаа юм. Он цагийг хоног жилээр биш, хонгор зvрхний эдэлсэн баяр гунигаар хэмждэг бололтой юм аа.
-Хулан даан ч нялхаараа олны өмнө гарч ирсэн. Ний нуугvй хэлэхэд биднийг бараа сураг ч vгvй явахад од болчихсон байж. Гэхдээ энэ бvхнийг өөрийнхөө амьдралд юу авчирсан гэж боддог вэ?
-Энэ асуултад найз нь хариулмааргvй байна аа.
-Дураараа л бол. Гэвч өөрөө зөвшөөрөл өгсөн өгөөгvй дураараа л хvн дээ?
-Дараагийнхаа асуултыг тавь л даа. /инээв/
-Зvлгэн дээр гэрээ бариад
Зvгээр л нэг амьдрахсан ... гэж бичиж өөрөө нэг их шуугиан тарьж байсан. Тэр vед vнэхээр тийм баймаар байв уу?
-Тийм шvv. Сонирхолтой нь, би энэ шvлгээ гал тогооныхоо өрөөнд олсон юм. Болор цом болох гээд унших шинэ шvлэг байдаггvй. Санаанд нэг юм дуншаад л яваад байсан. Тэгтэл хайрч байсан хуушуураа эргvvлэх тэр хооронд энэ мөр гялсхийж, дэргэд байсан дэвтэртээ тэмдэглэж цааш нь vргэлжлvvлж дуусгаад, хиншvv хярвас болсон өрөөнөөсөө гарч шууд Болор цомын тайзнаа уншсан юм. Овоо амь бөхтэй шvлэг шvv. Амь зуулгын өрөөнд төрсөн болохоор тэр биз дээ.
-"Орос орон", саяын миний иш татдаг Зvлгэн дээр гэрээн бариад ... гэх мэт шvлгvvдээ бичиж монголын яруу найрагт цахиур хагалж явахдаа ирээдvйд хэн болно гэж бодож байв аа?
-Ер нь бодох зав байсан юмуу.
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас минь гэгчээр ... хэдэн жилийн дараахийг бvv хэл, өнөө маргаашаа мартчихсан дэвж явдаг цаг биз дээ. Өнөө ч гэсэн ирээдvйг бvv хэл ирэх долоо хоногт юу болохыг ч таахгvй л байна шvv.
-Харин одоо хэн баймаар байна вэ. Магадгvй анир гvмхэн, тааваараа, олны өлөн ховдог сонирхлоос ангид амьдармаар байгаа юм биш vv?
-Хvний нvдэнд өртөөд байхгvй амьдармаар амьдармаар байна. Сvvлийн vед телевиз, сонин хэвлэлийн ярилцлагаас ч зугтах болсон. Энэ нь би л ганцаараа нэг их алдартай амьтан гээд байгаа юм биш, зvгээр л миний өчvvхэн алдар надад тээртэй санагдах үе бишгvй гарах юм. Хvvхэдтэйгээ гадаа хөөцөлдөж тогломоор, мөс таарвал гулгачихмаар, хайртай хvнтэйгээ хөтлөлцөж явмаар гээд л амьдралын аар саархан баяр"жаргалыг олны гярхай харцнаас айгаад тэр бур эдэлж чадахгvй юм. Нэг талаар би чинь амьдарч vзээгvй л байгаа хvн шүү дээ. Харьцангуй багад олсон алдар хvнд хvнийг хөгшрvvлдэг л болохоос. Манай Саруулбуян ах намайг наснаасаа намтар нь урт гэж хөхөрч байсан. Vнэн дээ.
-Таныг зарим нь омголон, дvрэлзсэн халуун хvvхэн гэдэг. Гэтэл бас Хуланг чи зовлон vзээгvй амьтан гэж санана уу гэх хvн таарч байлаа?
-Дээлээ өмсч хvн даадаг шиг оногдсон хувь заяагаа би даанаа. Шударга бус юманд гал шиг дvрэлзэн асч, хайрын шvлгvvд минь улаа бутрам очис хаялж байвал би Хулан хэвээрээ яваа нь тэр. Зовдог юм гэхэд тvvндээ ирлэгдэж, хат сууж байж хvнд vгээ хэлэх эрхтэй яруу найрагч болдог ч байж магадгvй. Эрх цагаан гартай, зовлон vзээгvй яруу найрагч гэж хаа ч байхгvй.
-Орос сургуульд онц сураад, нэртэй зохиолчийн зvстэй охин ургаж байж. Харин гэнэт уран зохиолын хvрээний задгай танхил, эрх дураараа авхай болох сонин замаар дуу аялаад алхчихсан. Огт өөр замаар "номын дуу" явчих боломжоо яагаад гэнэт өөрчилсөн бэ?
-Би аравдугаар ангиа төгсгөөд МУИС-ийн хэл уран зохиолын ангид шалгалт өгсөн. Орос сургуулиас ганцаараа монгол хэлний ангид орохоор зvтгэхэд олон хvн гайхсан даа. Аав маань бидний төлөө арын хаалгадана энэ тэр гэдгийг ч мэдэхгvй, ээж аавд "чам шиг лойсон хvн байхгvй, энэ хvvхэд чинь одоо яах болж байна" гэж vглээд л. Шалгалтандаа дээрээсээ гуравт орж, тэр жил ганцхан хvvхэд хотоос элсvvлэх тул би хасагдчихсан. Аав "За ашгvй, одоо нэгэнт л ном сураагvйгээс хойш хөдөө гарч мал хариул" гээд би гэдэг хvн Бvрэнгээдээ арилж єгєв єє. Тугалын хошуу эргvvлсэн шиг, сургууль соёл гээчийг мартаад жаргаж байтал найман сарын сvvлчээр хамаатны маань Бор ах мотоцикльтой давхиж ирээд, ээж аав чинь ир гэж хэлvvлжээ гэдэг юм байна. Би МУИС-д орохоор болжээ. Учир нь Ренчин гуайн охин Амина багш шалгалтын комисст байж орос хэл дээр бичсэн " Би яагаад хэл шинжээч болохыг зорьсон бэ" гэдэг зохион бичлэгийг маань уншаад уйлсан юм байжээ. Их эрдэмтэн, хэлмэгдсэн өвгөн, сайхан аавынх нь тухай хэн ч танихгvй зvгээр нэг муу охин бичихээр сэтгэл нь хөдлөө биз. Ардчилал дөнгөж эхэлж байсан цаг vе юмаа. Тэгээд л Амина багш онцгой авъяастай хvvхэд байна хvсэлтээр авъя гэсэн юм билээ. Тvvнийг нь С.Дулам, Ч.Дагвадорж багш нар уухайн тас дэмжиж, Ренчин гуай болон тэднийхээ буянаар сургуулийн хаалга татсан юм. Ээж уйлж, их сургуулийн vvдний хоёр шавар арслангийн аманд шар тос нялж билээ.
-Нялаад байхдаа яадаг юм бэ. Арай хундэтгэлтэй хэлж болноодоо?
-Нялсан л юм чинь дээ. /инээв/. Энэ єдєр л би хэл соёлтойгоо насан турш "албан ёсоор" холбогдсон юм даа.
-Хулан улстөрч, Хулан дарга, Хулан эрдэмтэн болж болох байсан шүү дээ?
-Одоо оройтсон нь юу байнаа. (инээв) Энэ бvх тодотгол дундаас найрагч Хулан гэдэг нь vvрдийн соёрхол юм. Улстөрчид огцорч, дарга солигдож, эрдэмтэд өвгөрдөг. Нэг хэсэг улстөрөөр жаахан юм бичсэн. Намд элссэн. Харамсалтай нь хvн чанар, ёс суртахууныг тэндээс олж хараагvй. Олон жижиг амьтан нийлээд өөр нэг том амьтныг барьж идэхтэй ялгаагvй юм билээ, энэ нам энэ тэр чинь. Тэгээд би тэр л vед байх, Цэцэд мэргэдийн vгийг
Сонсоё уу гэсийм,
болих уу даа Цэн Цэнгээр урсдаг
Сэлбийнхээ урсгалыг чагная даа Цээжилдэг номын vсэг
Тания уу гэсийм, болих уу даа
Цэцэг цэцэгсийн маань vнэрт л
Толгой эргэж явъя даа ... гэж өөртөө тунхагласан. Гэсэн хэдий ч улс төрөөс зайгаа аваад чамгvй хугацаа өнгөрсөн ч дуугvй байж vл тэвчих хором өдөр бvр гардаг.
-Энэ жилийн УИХ-ын сонгуулийн vеэр манай сонинд өгсөн ярилцлага тань нэлээн шуугиан тарьсан. Хvмvvс таныг ардчилсан хvчнийхнийг хvчтэй дэмжсэнд талархалтай хандаж байх шиг байсан?
-Шинэ цагаан цамц өмсч, англиар яриад ч хуучин хоцрогдсон сэтгэлгээнээсээ салаагvй, одоо бvр vvн дээрээ нэмээд бүхнийг зоосны нvхээр хардаг араншин манай намд нэмэгдээ юу даа. Хvн аливаа нам, эвсэлд элсэхээрээ дарга нартаа гөлөг шиг vнэнч байж, буруу зvйл хийсэн ч дагалдахыг хvлцдэг юм байна. Би тэгж чадэагvй. Хувь хvн талаасаа Л.Энэбиш гэж том уул байлаа. Тэр өнөө алга. Тvvний хүрээлэл ч алгуурхан алга болжээ. МАХН-ыг лоозогносон, сvржигнэсэн биш, хvнлэг шударга нам байлгахад Л.Энэбиш, шадар сайд Пvрэвдорж нар шиг жинхэнэ монгол улстөрчид ихээхэн vvрэгтэй байх байсан даа.
-Хулан МАХН-д 100 залуу гишvvн дагуулан элсэж байсан. Тэр ямар vе байсан бэ?
-1996 оны сонгуульд МАХН ялагдаж, хийсэн бvх гавъяаг нь баллуурдах сонирхолтой улс төрийн хvчин засгийн эрхэнд гарсан. Энэ vед МАХН-аас олон дарга урвасныг хэн хvнгvй мэднэ. Сэтгvvлчийн vзэгнээс өөр албан тушаал, эд хөрөнгөгvй миний бие зvгээр л "Бvдэрч унасан хvvхдийг дээр өргөн аргад, бvсгvйн доголон нулимсыг асуулгvйгээр арчиж өг ... " гэх шvлгийн мөрийг санаж хvнлэг байя гэсэн дээ л энэ намд элссэн. Надад улс төрийн "изм" хамаагvй. Одоо ч гэсэн МАХН хэрэв цус сэлбэж албан тушаалын наймаанаас зоригтой татгалзаж, өөртєє долигоногчдын бус хатуу ч vнэн vгтэй гишvvдээ сонсох чадалтай байх аваас дахиад ч зуун гишvvн элсvvлэхэд бэлэн байна. Их эвслийн төрөөс ард тvмэн ихийг хvлээж байна. Н.Энхбаяр Ц.Элбэгдоржийн төр засаг ямар байхаас ирээдvйн төрийн дvр төрх ихээхэн хамаарна. Энэ л удаад нийгэм, эдийн засаг, оюуны хvрээнд дорвитой шинэчлэл хийж, алдаагаа засч чадах аваас шууд ерөнхийлөгчийн засаглал руу, эсвэл цомхон парламентын засаглал руу шилжих нь зvйтэй гэж ард тvмэн битvvхэндээ ярьж, хvсч байгаа шvv дээ. Энэ л дуу хоолойг хэвлэлийнхэн соргог хvлээн авч тvгээж чадвал нvцгэн ноёдыг хөлбөрхөд юухан байхав дээ. Монголын ард тvмэн өөртөө итгэх итгэлээ л битгий алдаасай.
-Тэгвэл Хулан "Ням гариг"-т сэтгvулчээр ажиллаж, өөрийн гэх өнгө аясаар урласан чамин бичлэгууд vйлдвэрлэж байсан тэр ус ямар ус байсан юм бол. Тэгэснээ бас л яваад өгсөн?
-Төрд ажиллах, нэг хvнийг баяжуулахын тулд ажиллах хоёрын хооронд асар их зай бий. Ялангуяа хөдөлмөрөө зөв шударга үнэлүүлэхгvй бол хэн vнэгэн харанхуйгаар босч өглөө бүр ажилдаа шогших юм. Хайран цаг хугацаа биз дээ. Ажлын найман цаг, бүтэн сарын цалинг нэг шvлэг уншаад олох ус зөндөө гэж бас онгиръё. Тийм л болохоор цалин горьдож, хурган дарга нар амнаасаа vг унагахыг анаж зогсохоос дургvй хурсэн юм.
-Тэр тийм байдаг байж. Гэхдээ яагаад ажил хэргийн шинжтэй эхлүүлсэн бvх зvйлээ орхичихсон юм бэ?
-Харин тийм ээ. П.Бадарчид "Бvсгvй хvн хайрын ихийг дагадаг" гэсэн агуу сайхан мөр бий. Хайраас өөр юу ч намайг лав хvлэхгvй.
-Эрдэнэ баавай бид хоёр нэгэн удаа танайд зочилж, гадуур цахилж явдаг Хуланг анх удаа цай цүй болон ширээ засч өөр төрхөнд орохыг харж байсан. Лааны гэрэлд шүлэг уншин, улаан дарс шимэж суусан тэр цаг хааяа санагдах юм?
-Утга зохиолын энэ мэт амьдрал хvнийг мансууруулах бодисоос ялгаагуй ховсдон татдаг шиг байгаа юм. Саявтархан зургуудаа vзэж суугаад Эрдэнэбаавай бид хоёр Америкийн хоёр өндөрийн өмнө зогсч байгаад авахуулсан зургаа хараад нэг шvлэг бичлээ.
-Тэр танайхаас гараад хаачсан бол оо?
-Жигжидсvрэн найруулагчийнхаар очиж шөнө хугасартал улаан дарс уугаад харьсан гэж ярьж байсан.
-Шинэ цагийн эр хvн гэх нэг ойлголт бий болжээ. Хачин хуншгvй, нуруугvй, бас турьгvй. Хуучин цагийн мөс чанараар, эрийн хатаараа гайхуулж явдаг хөг нь өнгөрсөн харагдах болж. Та шvлгvvдийн доторх эрчvvдээ нэг эргээд хар даа. Тийм биш байна гэж vv?
-Арьс өнгөөр ялгаварлагч гэдэг шиг би хvний гадаад төрхийг ааш араншинтай нь ихээхэн холбож боддог. Чи ч гэсэн ажиглаарай. Том чихтэй хvн харамч байхыг vзсэн vv.
-Битгий инээд хvргээд бай лдаа.
-Жижиг амтай хvн ховдог байхыг vзсэн vv. Өмөр өмөр гээд бага иднэ дээ. Тvvн шиг бурхнаас заяасан зvс царай, ялангуяа сэрvv татсан тэгш цагаан шvд, усгал нvдийг шvлгэндээ оруулж эр хvнийг тэр бvхэнтэй нь хайрлахыг зорьж явжээ. Эрчvvдийг муу боллоо л гэх юм. Хvvхнvvд өөрсдийнхөө хvнийг олоогvй, олсон нэгнээ голж гоморхож явдгаас тэр байх. Өнгө гэрлийг нь зvлгэж тордвоос эр хvн бvхэн сайн сайхан чанар бий шvv дээ.
-Нууцхан учръя гэх мөртөө араа даачих сэтгэлийн тамиргvй хүншгvй эрчvvдийн дvр төрх бvсгvй найрагчдын бvтээлvvдээс хамар нэвт ханхалдаг. Таныхаас ч бас?
-Vнсэлт даахгvй цэцэг шиг сэвтэж унаад л. Нэгэнт хайрыг хагацал дагадаг ертөнцийн жамыг ухаараагvй бол нэмж шаналаад яах юм бэ. Дурлах ч vгvй, шvлэгч бичихгvй гөлийсөн амьтан яваад л байг л дээ. Би лав шvлгэндээ гоморхож vзээгvй.
-Сайхан эр, сайхан хайр ховордсон гэж vнэн үү?
-Эрж хайж явсан биш дээ, найз нь. Сайхан эр хvн гэхээр бvсгvй дор бvрнээ нэг нэг төсөөлөлтэй.
-Сайхан хайр нь тэгээд?
-Сайхан хайр гэвэл vv. Дурлалын сээтэгнэл дуусч дундрах цагт хайр эхэлдэг гэж боддог. Хайр бол илvv гvн, уудам утга юм.
-Хайрлан дурлалцах гайхамшгийн мөчvvдийг эдэлж эдэлчихээд сайхан хоосрох, жаахан гунигтай хаягдах мөчүүдийн хачин ганирсан хөгжим таны шүлгүүдэд бишгvй таардаг. Тийм мөрүүдээс хамгийн шилдгийг нь уншиж өгөөч?
-За байз юусан билээ.
Санаанд байгааг нь л хэлье.
Яв даа, яв
Ялимгvй гуниг, баахан бардам зангаар vдэе
Үүдэн дээрээ гаргаж егье
Үнсүүлээд хэзээ ирэхийг чинь асууя
Яв даа, яв
Удвал нvдийг чинь нvд минь анх олоод
Уруулыг чинь уруул минь тэмтрэхийг хvртлэх
Цаг хугацаа бол хайр дурлалын хугацаа юм
Цааш нь худал болно, одоо салъя
Амраг минь ... гэдэг ч билүү дээ.

Хайртай хүмүүс бие биедээ анхаарал тавихаа больж, энэ хэзээд минийх гэж хэт хайхрамжгvй байхаас салдаг байх. Хvйтэн эелдэг харьцааг би лав тэвчихгvй.
-Vнэн юм шиг бичдэг юм уу, vнэнээ бичдэг юм уу гэж хvмvvс асуудаг л биз дээ?
-Аль аль нь бий.
-Хамгийн сүүлд бичсэн шинэ шvлэгнээсээ ганц мөр уншиж өгч болно биз дээ?
-Дэлvvн болдогт залсан шиг хаантай байхыг хvснэ
Цэлт найман шарга шиг хурдтай байхыг хvснэ
Цэцгийн толгой тасдаггvй vртэй байхыг хvснэ
Цэцдийн толгой авдаггvй төртэй байхыг хvснэ...
-Галзуу мөрvvд байна?
-Сая "Тусгаар тогтнол" яруу найргийн наадамд уншсан шvлгийн хэсэг л дээ.
-Өөрийг тань бас их сайхан дуулдаг гэж сонссон. Хааяа хэд гурвуулаа суугаад гэгэлзтэл дуулалдах ч бас сайхан шvv. Хулангийн аялах дуртай дуу юу вэ?
-Худлаа ярьж байгаа юм аа. Би нэг их сайн дуулдаггvй. Харин сэтгэлээсээ дуулдаг байж магад. Ээжийн тухай, хайрын тухай, хvлэг морины тухай дуунд илvv дуртай. Сvvлийн vед Батсайхан, Эрдэнэтунгалаг нарыг сонсдог болсон. Сонирхуулаад хэлэхэд Урианхай, манай аав хоёрыг их донжтой дуулдаг гэдэг юм шvv дээ.
-Хулангийн шvлгээр дуулж байхтай олон таардаг. Тэднээс хамгийн таалагддаг нь ямар дуу вэ?
-"Хайрлахын цаана" гэж дуу бий. Ариунаа дуулсан даа.
-Таны аав тєрийн соёрхолт Дөнгөтийн Цоодол. Аав ээж хоёрынхоо тухай цухас ч болов дурсахгvй юу. Зохиолчийн гэр бvлд өнгөрөөсөн бага насныхаа тухай?
-Миний муу ээж аав хоёр яахав дээ. Гурван охинтой. Охид юм болохоор ээж ээжээс, аав ааваас илvv зовдог биз. Бага нас гэвэл Туулын шугуйд ээж аавтайгаа зугаалж, эрвээхэй, соно хөөцөлдсөн балчир vе, тооны хичээлд авсан муу дvнгээ ээжээс нууж баллуурдсан дэвтэр, хөдөө байгаа өвөө, эмээгээ санасан өргөдөл, нэг зунжин уншсан Чеховын 15 боть, идэрхэн нас санагдаж байна.
-Аавынхаа ямар бvтээлд илvv хайртай вэ?
-Дуулиудад нь илvv хайртай. Явуухулангаас хойш дуулийг хэн ч ингэж бичээгvй. "Сохор зоосны дууль" ч аавын дуулийн дэргэд хийцийн, хэлбэрийн, агуулгын хувьд ялгаатай. Дуулийн шинэчлэлд аавын нэмэр дангаараа бий.
-Цоодол гуай таныг ер нь зэмлэдэг vv. Эсвэл дур зоргоор тань орхисон уу?
-Тэр нь vнэн байх аа. Аав маань байлаа ч ерөөсөө би албадлаганд орох дургvй, бусдыг ч албадах дургvй. Хэдэн удаа амьдрах гэж тэр вэ. Миний аав тэр жамыг мэддэг болохоор vглээд байхгvй. Хэлбэл ганц нэг ёж vгтэй. Тэр нь ховор доо.
-Та цээжний нууцаа ээж аав хоёрынхоо хэнд нь илvv нээдэг вэ?
-Мэдээж аавдаа. Аав нарыг панаалдахад амархан байдаг юм. Мэдэж ав. /инээв/
-Хvvгийнхээ аав Уянга найрагчийг таалал төгссөний дараа таны сонинд өгсөн ярилцлага санагдаж байна. Хvvгээ тэврээд ганц сайн уйлж аваад тайтгарсан гэж та хэлсэн байсан?
-Гурван жил өнгөрчээ. Бурхан болоочийгоо зvvдлэх бvртээ Гандан гарч ном уншуулдаг. Олонтой, цайлган нь дэндсэн, мэдлэг боловсролтой хvн явсан юм шvv гэдгийг хvмvvст дахиад нэг сануулбал та бvхэн дургvйцэхгvй биз дээ.
-Дөрвөн-Уул гэдэг нэрийг хvvдээ яагаад өгсөн юм бэ?
-Аавын өгсөн нэр л дээ. Улсын голомт Улаанбаатарыг хорголсон дөрвөн уулан дундаа төр нь тvвшин байхыг билэг бодож өгсөн юм.
-Та их удаан ганцаараа явлаа. Харин одоо энэ байдлаа орхиж, шинээр эхэлж байгаа гэх нэг сураг чих дэлсээд байх юм. Нөхөрт гарахаар шийдээ юу?
-Интернэтэд хvртэл мэдээ гарсан гээ биз дээ. Саяхан нэг шар сонинд "Хулан нижгэр хурим хийнэ" гэж миний өмнөөс бичсэн гэнэ лээ. Би сурвалжлагчтай нь ярьсан. Ашгvй дээ танай сонин миний хуримыг нижгэр хийж, зардлыг нь даах болоод тэгээ юv. Амьтан ах дvv нартаа хэзээ хэлэх вэ гэж би асуусан. Юу гэж л би амьдралыг таньж, хайр хагацал vзэж энэ тэр болчихоод 20 настай охин шиг нижгэр хурим хийнэ гэх мэтийн гэнэн балчир vг хэлэхэв дээ. Чи ч гэсэн мэдэж байгаа шvv дээ.
-Тэр залуу хаанахын хэн гэх азтай аавын хvv вэ?
-Заавал хэлэх алба байна уу Даа.
-Хэлчих л дээ?
-Ганцаар догшин амьдралыг минь гийгvvлж миний хvн таарсан юм. Хvлээж чадвал хvн хvссэнээ олдог юм билээ. Хязгааргvй жаргал би амлахгvй ч, зовдог юм гэхэд нь тvшиг болохсон л гэж санадаг. Тэр хvн маань хуучнаар бол Сайн ноён хан аймгийн хvн л дээ.
-Тvvндээ зориулж шvлэг бичсэн л биз дээ. Харин ямар шvлэг бичсэн нь сонин байна?
-Шvлэг зориулах миний ханьд багадна. Би тvvндээ амьдралаа зориулна шvv дээ.
-Хэдхэн хоногийн дараа шинэ жил болно. Яаж тэмдэглэх гэж байна вэ?
-Гэр бvлээрээ салхинд гарна гэсэн. Хотын утаанаас холдож цасаар тоглоно доо. Бас албан байгууллагуудын урилга их байна.
-Өмсөх хувцсаа сонгочихсон уу?
-Өө, vгvй. Өнөөдөр л дэлгvvрээр явах санаатай.
-Ширээгээ юугаар чимэх гэж байна вэ. Сvvлийн vед айлууд шинэ жилийн ширээнийхээ хvндтэй зоогоор шарсан торой, эсвэл загасыг сонгодог болсон байна?
-Манай хvн загас сайхан шардаг, хоол сайхан хийдэг болохоор баярын ширээндээ санаа зовохгvй байна. Хоёр цагийн л ажил. Хамгийн гол нь эрvvл бөгөөд эвтэй л байвал боллоо гэж бид хоёр ярьдаг юм.
Хулан өөрийнхөөрөө л явж байна. Өөр хvнийхээр яв гэсэн ч явахгvй.
Гэдэн хvргэж, гижиг ч хvргэж явах адын бvсгvй. Гэхдээ Хулангаа хармалмаар л байдаг.

А. Амарсайхан: Сезон

Ардын эрх сонин 63, 64 /595, 596/
Нийтэлсэн: 2007-03-30 12:25:25


Би хадмынхаа гурван єрєє байрны жижиг єрєєнд толгой хоргоддог нэгэн. Хадмын хатавч сахисан хvргэн, хадны завсарт хавчуулагдсан халиуны зулзага хоёр ижил юм аа гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож яваа зовсон амьтан.

"Энэ нэг донгио юм угаалгын єрєє эзлээд таг болчихлоо" гэж загнуулахгvйн тулд нvvрээ хам хум угаасан болж зогсохдоо би:
-Цаад нэг донгио юмны чинь "сезон" нь хэзээ орох юм бэ, тэгээд? хэмээн хадам ээж ууртай гэгч нь авгайд хэлж байхыг тодхон сонслоо. Намайг дуулаг гэж албаар чангаас чанга хэлж буй нь тэр. "Сезон" гэдэг уул нь гадаад vг л дээ. Наймаачид намар хvйтэрч булган малгай, нэхий дээл их зарагдаж эхлэхээр "булган малгайны сезон орлоо", "нэхийний сезон орлоо" гэж ярьдаг шvv дээ. Ямар эд бараа биш, эрэлт ихсэж, сезон ороод байхдаа яахав гэж би бодсон ч сезон орж чадахгvйдээ гутарна.
Энэ гэрт амьдарч буй хvмvvс надаас бусад нь бvгд сезон ордог. Одоо зун болж буй тул хадам ээжийн сезон орж байгаа. Тэр, боловсрол хариуцсан тvшмэлийн алба хашдаг учраас их дээд сургуулийн элсэлтийн уралдаант шалгалтыг зохион байгуулдаг юм. Хадам ээж их оройтож шєнє дvл болсон хойно цvнх тороор дvvрэн зєєлєн чихрийн цуглуулгатай ирлээ. Цайгаа ч уухаа умартан арван мянгатын дэвсгэртvvдийг цvнхнээсээ гарган тоолж, сэтгэл хангалуун суух зуураа газрын албаны даргын хvvг МУИС-ийн гадаад харилцааны ангид тэнцvvлж, хотын тєвд газар авах болсон, мянгат малчин Жамбалын эрх охиныг нэг муу хувийн дээд сургуульд оруулаад єгтєл євлийн идэш єгнє гэсэн, ха ха гэх зэргээр ярьж маадгар сууж байснаа царайгаа хувьсхийлгэн миний авгай руу ширэв татаад,

-Та нарын тєлєє хуруу хумсаа хугалан, амьтан хvнээр муу хэлvvлэн ингэж явахад чиний нєхєр гэж нэг донгио юм гэж уурлалаа.
Энэ явдлаас хэд хоногийн дараа хадам аав хилээс ирэв. Хадам аав гаалийн байцаагч тул Бургастайн хилийн боомт нээгдэхэд тvvний сезон орно. Боомт улирал бvр сарын хугацаатай нээгдэх учир сезон нь жилд дєрвєн удаа дєрвєн сарын хугацаатай ордог гэсэн vг. Хадам усанд орж дархан хилийнхээ шороо тоосноос салаад, єєхтэй мах огтлон зажлах зуураа,
-Энэ удаа Хятад руу тємєр их гараад, унац давгvй шvv. Ганцхан баян Балдангийн гаалийн бvрдvvлэлтээс л сая тєгрєг ороод ирлээ шvv дээ. Ирэх зунаас хєгшнийхєє олсон газар дээр хоёр давхар байшин бариулна аа. Тэгээд муу охиндоо энэ байраа єгнє гээд авгай руу маань энхрийлэн хартал хадам ээжийн малигар царай хувьсхийн,
- Хн, тэр нєхєр шvv юм нь єєрєє сезоноо оруулж байраа худалдаж аваг. Хvvдээ байраа єгнє шvv, ярихгvй гэж байна.
Авгай шvvхэд ажилладаг тул сезон vе vе орно. Баян хvн хэрэг хийвэл бvр пал хийтэл орно. Хєєрхий минь, миний хань шунал багатай дорой амьтан авахгvй гэж гvрийх боловч цаадуул нь хvчээр дарж байгаад атгуулчихдаг тул орж ирмэгцээ л хадам ээж рvv хэдэн хvрэн улаан цаас шидээд бушуухан гараа угаагаад над руу гэмшингvй харсаар єрєє рvvгээ орж ирдэг юм. Харин нэг удаа єрєєндєє орж ирж хаалгаа хаагаад, єврєєсєє хvрэн улаан дэвсгэртvvд гарган сарвайгаад,

- Май, энэ мєнгийг ээжид єгєєд, миний сезон орлоо гэж худлаа хэл, тэгэх vv? гэж над руу гуйсан харцаар харан шивнэлээ. Би тvvнийгээ тэврэн энхрийлээд,
-Нарийн боовны хувийн vйлдвэрийн борлуулалтын ажилтан надаас хэн юу гуйхав дээ. Харин би "манай боовыг аваач" гэж хvн хvнээс гуйж царай алдаж явдаг хvн шvv дээ. Ээж итгэхгvй гэж учирлалаа.
Аравдугаар сарын эхээр нэг явдал боллоо. Энэ зун цэргийн их сургууль тєгсєж ирсэн хvр дvv хонь хєтєлсєєр орж ирсэн юм. Нэг мал¬чин цэрэгт татагдаж буй хvvгээ Увсын Тэсийн хил рvv бус, Улаанбаатар руу хуваарилуулаад шагнасан нь энэ гэнэ. Хадам ээж маань:
-Цэргийн хэлтэст ажилд ороод cap ч болоогvй, хар нялхаараа дvvгийн чинь сезон орж байхад чиний донгиогийн сезон хоёр жил болоход нэг ч орсонгvй хэмээн авгайг маань бvтэн оройжин загналаа. Авгай доголон нулимстай єрєє рvvгээ орж ирээд,
-Дараа жилээс миний хєгшин мэргэжлийн ажлаа хий. Гадаад хэлний багшийн сезон уралдаант шалгалтын ємнє ордог шvv дээ гэлээ.
-Шохойны харшилтай болоод л нарийн боов борлуулагч хийж байгааг минь чи мэднэ шvv дээ гэвэл, авгай маань хэсэг бодолхийлээд,

-Хойд цэцэрлэгийн гал тогоонд сав угаагчийн орон тоо байгаа гэсэн. Намар болохоор хvмvvс "хvvхэд цэцэрлэгт оруулаад єг" гэж миний хєгшнєєс гуйна шvv дээ гэж байна. Энэ орой би vнэхээр сезон л ордог бол хамаагvй жорлон цэвэрлэгч хийхэд ч бэлэн болсон байлаа. Маргааш нь би захирлын єрєєнд халагдъя гэсээр явж орлоо. Тэгтэл захирал босч ирээд,
-Чи битгий халагд, цалинг чинь хорин хувь нэмье гэж байна. Би хэдийг нэмсэн ч ажиллах боломжгvй, бvр шийдчихсэн гэдгээ учирлалаа. Захирал ясны панз хvн учир намайг сэнхэртэл ятгаад, vйлдвэртээ vлдээж, харин цалинг минь дєрєв дахин нэмж хоёр зуун наян мянга болголоо. Миний гvйж харайж, амьтан болгоныг гуйж гувшидгийн ачаар энэ vйлдвэрийн борлуулалт тав дахин нэмэгдсэн ч би анх орохдоо л авч байсан далан мянган цаасаа авсаар явснаа сая ухаарлаа. Нээрээ л би хадам ээжийн хэлдэг шиг донгио амьтан юм гэж єєртєє дvгнэлт єгєв.
Энэ лут дvгнэлтийг хийсэн цагаас эхлэн єдєр бvр миний сезон ордог боллоо. Хадам аавынх шиг жилд дєрєвхєн удаа биш шvv. Би ажлаасаа ирэхдээ нарийн боовны борлуулалтаасаа унац гаргалаа гээд улаан хvрэн дэвсгэрт хадам ээждээ гардуулдаг болсон юм. Цалин дээрээ нэмэгдсэн хоёр зуун арван мянгаасаа би хадам ээжид сэжиг авахуулахгvйн тулд єдєрт тав, зургаа, долоо, арав гэх зэргээр харилцан адилгvй сугалж аваад ажилдаа явна. Орой ажлаас ирэхдээ:

-Єнєєдєр унац гайгvй, долоон мянга орчим юм уу даа гэх буюу шальсангvй, тавхан мянга гэсээр орж ирнэ. Хадам ээж хайлсан тугалга л гэсэн vг.
-Манай хvргэний сезон єдєр бvр ордог юм. Дор хаяж л таван мянга. Авхаалжтай хvv шvv хэмээн хєрш авгайчууддаа бардана. Харин эхнэр маань над руу нэг л биш харна. Тэр минь намайг муу хvн гэж бодох болсон тул би тvvнд нууцаа задаллаа. Миний нууцыг эхнэр сайн хадгалж, надаас "унац"-ыг минь баяртай гардан авч нэгд нэгэнгvй тоолон хямгадаж жvжиг тоглох боллоо.
Дараа жил нь хадам аавынх хоёр давхар шилтгээндээ ороход хадам ээж:
-Ийм авхаалжтай, сvйхээтэй хvргэндээ байраа єгєлгvй яахав гэж палхийтэл хэлэх нь тэр ээ. Эхнэр бид хоёр байрны тvлхvvр гардан авахдаа хоёр биеэсээ ичсэн гэж яав аа. Гэсэн ч авахгvй гэж хэлж чадсангvй.

Т. Галсан: Хэдий чинээ нэгэндээ зай тавьж өгнө, төдий чинээ л хөдөлгөөний урсгал цоргыг нь нээсэн ус шиг л шулуухан урсана

Авто сонин
Бичсэн Сүрэнжав
2010 оны 10-р сарын 04, Даваа гариг, 18:44


“Авто сонин”-ы хойморт Ардын уран зохиолч Тангадын Галсан гуайг урилаа. Бэлгэ ерөөл төгс сайхан үгсийг нь уншигч олондоо хүргэхийн ялдамд уран бүтээлийнх нь сонин сайхнаас ч хуучлаад амжсан юм.

-Таныг толгой өндийх завгүй байгаа. Уран бүтээлийн хоёр ч шинэ ном өлгийдсөн хэмээн дуулсан. Олз омог арвин бол уншигч олонтой минь хуваалцахгүй юу?

-Энэ насны даваан дээрээс ертөнцийг харахад хүн арддаа хэрэгтэй үгийг хэлэх хэрэгтэй юм байна. Тэр хэрээр барин тавин хэрэглээтэй ном олныг алган дээр нь тавих хэрэгтэй юм гэж бодоод “Амь, сүнс хоёр” гэдэг хоёр мөртийн боть гаргалаа.

Өнөө Галсан чинь “Жирмийн сүлжээ” гэдэг дөрвөн мөрт бичдэг байсан одоо байтлаа чадахаа байж хоёр мөрт гаргаж байна шүү дээ гэж баярлах хүн ч байгаа гэсэн. Би бол ийм үгэнд цочоотой. Дээр үед дөрвөн мөртөө уншаад “Болор цом” авах үедээ яруу найргаас язгуур гаргана гээд хэлчихсэн юм. Чонын бэлтрэг мөн бол зуусандаа хүрдэг байх, хүний хүү мөн бол хэлсэндээ хүрдэг байх учиртай.

-Тэгээд яагаад заавал хүн баярлуулж хоёр мөртийн боть гаргаа вэ?

-Аливаа сум бол их бууны сум шиг зөвхөн чихний хэнгэргийг хагалж хий буудаж сүрдүүлдэг биш. Буудах, буудах буудахдаа ялаа онох. Онох онохдоо нүдийг нь онох гэдэгтэй адилхан тийм л үгийг эрхэмлэдэг учраас хоёр мөртийн ботийг гаргалаа. Урьд нь манайд хоёр мөрт байсан.

Алд бие минь алжааваас алжаатугай

Ахуй төр минь бүү алдартугай гэдэг Чингисийн агуу их омог бардам тунхаг бол хоёр мөртийн гайхалтай жишээ.

Бямбын Ринчен багшийн

Мундашгүй эрдмийн сурахад нас юутай богинохон

Мунхгуудын дунд суухад нас юутай урт

гэж бичсэн нь муухан роман уншсанаас илүүтэй цаг завын үнэ цэнийн тухай гайхамшигтай цэцлэл юм. Гэхдээ Монголд хоёр мөртийн бүтэн боть гарсан нь үгүй юм. Тиймээс 550 хуудастай “Амь, сүнс хоёр” гэдэг хоёр мөрт боть гаргасан. Нэг мөр нь амь, нөгөө мөр нь сүнс гэсэн үг. Жишээ нь

Хадаг хэтэрхий олширвоос өмдний тэлээ

Хайрт хэтэрхий олширвоос өвчний өртөө гээд тооны хувьслаас чанарын хувьсалд хүрнэ гэж ярьж байна шүү дээ.

-“Бэлгэ үг” номыг тань үргэлжилнэ гэж байсан?

-Тийм ээ, нэгдүгээр боть нь уншигчдын гарт хүрсэн. Энэ ондоо багтаан хоёр, гуравдугаар ботийг нь гаргахаар төлөвлөж байна. Хүний амнаас гарч байгаа үг болгон эрчистэй байдаг.

-Эрчис гэж та юуг хэлж байгаа вэ?

-Эрчис гэдэг нь энергийг хэлж байгаа юм. Мянган нарнаас наашаа ирж буй тэр гэрэл дулаан хоёрыг эрч гэдэг. Олон тоон дээр эрчис болно. Үг болгон эрчистэй. Жишээ нь хулгайчаа гэж хэлдэг хүн нэг бол юмаа хулгайд алдсан, эсвэл бусдын юм хулгайлчихаад эд агуурсын төлөөсөнд эрх чөлөөгөө хураалгаад шоронд хэвтэж байдаг.

Ална даа гэдэг хүн нэг бол өвддөг адилхан биетэй, үхдэг адилхан амьтай атлаа бусдыг цааш нь харуулчихсан байдаг. Нэг бол өөрөө тун ялихгүй зүйлд гол нь тасарсан байдаг л даа. Миний ард болвоос түмэн хар эрчистэй, муу үгийг цээрлэж, цагаан эрчистэй сайн үгийг амнаасаа асгаж явдаг учраас буян заяатай.

Би нэгэнтээ оройтоод 02 цагийн үед гэртээ очлоо. Гудамжнаас нэг тахь уналаа.

-Такси юу?

-Таксиг Монголоор тахь гээд хэлчихэд нэг их буруудаад байхгүй. Хурдан уу гэвэл дэндүү хурдан, бас алаг бөөртэй. Харь үг хэрэглэж байхаар нэг ч гэсэн гадаад үгийг дуудлага ойролцоо үгээр орлуулаад авчихвал соёлтой ард түмэн юм.

Би тэгээд гэрийнхээ гадаа очлоо. Гэтэл өнөө жолооч чинь 2000 гэж байна. Намайг урьсан буянтны өгсөн дугтуйтай мөнгөнөөс сугалаадахсан 20.000 төгрөг байж. Гэтэл нөгөө жолооч “Чи ямар баян юм, битгий бөөрөлхөөд байгаарай” гэнэ. Надад өөр задгай алга гэлээ. Гэтэл яасан баян гуйлгачин вэ гээд л хөмсөг нь хоншоор дээрээ зангираад л явчихлаа. Тэгэхээр нь бидний цөөхөн монголчууд бие бие рүүгээ хялалзаад яахав нөгөө мөнгөө тэр чигээр нь өгчихье гэж бодоод “Зэ, алтан шар нь өлзийтэй байх болтугай” гэсэн хөмсөгний зангираа нь тавигдаж байна. “Автын цагдаа холуур болтугай” гэсэн муухан жуумийж байна. “Айхтар оройтоод очиход авгай чинь уурлалгүй, тос гартал тас тэврэх болтугай” гэсэн инээж байна. “Арын чинь суудал дээр гадаадын жуулчин доллартай цүнхээ мартаад буух болтугай” гэсэн чинь ха ха гээд л тас тас инээгээд машинаасаа гараад хаалгаа онгойлгоод би таныг гэрт чинь оруулж өгье гэж байна.

“Миний хүү мөнгөө ав” гэсэн чинь “Үгүй ээ, би авахгүй. Энэ тахийн буянаар овоо хэдэн төгрөг олсон. Гэвч ийм сайхан бэлгэтэй үг хэлсэн хүн тааралдаагүй юм. Би таныг гэрт чинь оруулж өгье” гэж байна. Эндээс үзэн ядахын хэмжээнд байсан хүн хайрлан хүндэтгэхийн жишээнд хүрч байна гэдэг нь бэлгэ үг хүнд хэрхэн хүрдгийг харуулж байгаа юм.

Миний “Бэлгэ үг” энэ номонд УИХ-ын гишүүн болж байгаа хүнд юу гэж хэлэх, эрдэм номын сургуулиа төгсөж байгаа хүнд юу хэлэх, эхнэр авч байгаа хүнд юу өгөх, арилжаа наймаа хийхээр явж байгаа хүнд юу өгөх вэ, алтны орд руу явж байгаа хүнд юу хэлэх зэрэг бэлгэ үгнүүд байгаа. Тэр байтугай хагацал үзчихсэн айлд ороод юу гэж хэлэх үг ч байгаа.

-Хагацал үзчихсэн хэцүү байхад нь ороод хэлэх үг олдохгүй үнэхээр л хэцүү байдаг даа?

-Манайхан нөгөө хүнийг нь егүүтгэчихсэн юм шиг муухай царайлаад бөөрөнхий махтай хоол шажгинатал нь идээд байхын оронд

Зээ

Мөчир нь бүтэн мод байдаггүй хорвоо

Элэг нь бүтэн хүн байдаггүй хорвоо

Буянтай сайхан буурал бурхны орныг зорьжээ

Эрдэнэт хүмүүний сайн төрлөө

Эргэж түргэн олох болтугай гэхэд хар үүл бут цохигдож харанхуй тэнгэр цайсан мэт болно. Энэ мэт гурван боть ном хоёрыг нь хэвлүүлчихээд байж байна даа.

-Монгол Жангарын гурван боть ном хэвлүүлэх тухай дуулдаад л байсан. Хэвлүүлж амжсан уу?

-Чадаагүй л байна даа. Манай монголчууд “Нууц товчоо”-гоо хоймортоо залчихаад “Гэсэр”, “Жангар”-аа орхичихсон. Үндсэн эх нь ч байхгүй. Хятад, Орос хоёр манайх гээд оюуны өмчийн хувьд булаацалдаж байна шүү дээ. Гэтэл тэд нар чинь бидний үсэрсэн цус, тасарсан мах гал голомтыг минь сахисан зүйл шүү дээ

-Уран бүтээлийн хувьд тийм байж. Та одоо өөрөө жолоо мушгиж байна уу. Таныг хувьдаа дөрвөн машинтай гэж сонссон юм байна?

-Буруу дуулсан байна. Би долоон машинтай. Өглөө босоод барьдаг сахлын машин нэг, үргэлжлүүлээд барьдаг бичгийн машин хоёр, өлссөн үедээ барьдаг махны машин гурав, тэгээд тавин жил Тангадын Галсанд цайг нь чанаж өгсөн эхнэртээ бас гурван машин аваад өгчихсөн. Үдэш орой халамцуу явж байгаад урсныг умайлгадаг оёдлын машин нэг, үнс нурмаа цэвэрлэг хөөрхий гэж бодоод тоос сорогч машин хоёр, өлөн хирэнд нь зууралдуулаад яахав дээ гээд угаалгын машин гурвыг аваад өгчихсөн.

Тэгсэн манай хотын дарга хотын амин зуулга болсон айл болгон нэгээс гурван машинтай гээд байхаар нь Америкийн Ерөнхийлөгч онгоцноос буухдаа нэг урт хар машинд суусан даа. Ачдаа тэр машиныг аваад өгсөн чинь гурван өрөөнийхөө хооронд утсаар оосорлочихсон дийд, дийд гээд явж байдаг аюул осолгүй амар юм байна лээ. Манайх ерөнхийдөө ийм л долоон машинтай айл.

-Жолооч нарын тухай та өөрийн бодлоо бидэнтэй хуваалцана уу?

-Олон жолоочтой таарч явлаа. Гараад гар өргөсөн, өргөөгүй хамаагүй Галсан гуай таныг хүргээд өгье гэдэг. Заримдаа Галсан гуай гэхгүй ээ, Бавуугийн Лхагвасүрэн гуай гэдэг шүү. Адсага зуусан банхар шиг болохоор адилхан харагддаг юм байна л даа. Зарим нь Бадарч гуай ч гэнэ. Тэр чинь шал дэлдэн. Би чинь монхор байхад л андуураад байдаг. Энэ нь ард түмэн яруу найрагчаа хүндэтгэдгийн илрэл, нөгөө талаар настныг хүндэтгэдэг уламжлалтай нь холбоотой юм даа.

Тэгээд суулгаад явна. Зарим нь мөнгө авахгүй гэдэг. Шатахуунаа үрсэн сайхан сэтгэл гаргасан учраас мөнгө авах ёстой шүү дээ. Их л буян боддог юм байна. Энэ алтан шарын эздийн буянаар эх орноо баттай гурав тойрсон доо. Очоогүй аймаг, сум, баг байхгүй. Монгол жолоочийн нэг гайхамшиг юу гэхээр алтан шард явж байхдаа жолооч, бүр онгоцны нисгэгч шиг сайн жолооч байдаг. Бага сага эвдрэл гарвал бүгдээрээ засварчин гэж байгаа. Бүр эвдэрвэл оношлодог инженер байдаг. Энэ бол манай жолооч нарын гайхамшиг. Ийм учраас би алтан шар замын эздийг хүндэлдэг. Миний үзэг нэгт нөхөд бүгд л алтан шар замын эздэд сайхан уран бүтээлээ зориулсан байдаг. Захын жишээ гэхэд Дэндэвийн Пүрэвдоржийн “Алтан шар зам” гэдэг дуу байна.

-Та ч гэсэн уран бүтээлдээ жолооч нарын тухай магтан дуулсан л байлгүй?

-Би жолоочийн дүр уран бүтээлдээ тусгаж байсан нь зөндөө. Ер нь манай зохиолчид замын хөдлөгөөнийг их эрхэмлэдэг улс. Нэг удаа “Өглөө”, “Түмний нэг” киноны зохиолыг бичсэн, кино, дэлгэцийн уран бүтээлийн аварга Ламжавын Ванган залуу зохиолчдод зөвлөгөө өгч байна. “Та нар ерөнхий яриад байх юм. Тодорхой ярьж бай. Ерөнхий зүйл бол хүн амины хэрэгт ч холбож болох юм. Тодорхой зөвлөгөө хүний амийг аварна шүү” гэж ярьж байна.

Гэтэл манайхны нэг нь “Та ч гэсэн их ерөнхий яриад байна шүү дээ” гэсэн чинь “За би тодорхой яръя. Жишээ нь, замын хөдөлгөөний дүрэм биелүүлэх гэдэг нь дэндүү ерөнхий юм. Энэ бол зүрхэнд хүрэхээс сэтгэл ухаанд хүрэхгүй. Гэтэл явган зорчигчийг замын голд ортлоо баруун гар талаа харж яв. Замын голоос цаашаа зөвхөн зүүн гар талаа харж яв гэвэл аюулгүй дайруулахгүй явна.

Замын хөдөлгөөний осол чинь алтан шарын эздээс гадна, явган зорчигчдоос болж байна. Гэтэл саяын зөвлөгөө бол шууд аврах зөвлөгөө байгаа юм. Би үр хүүхэддээ “Миний хүү, ногоон гэрэл астал хоёрхон минут хүлээж сур. Хоёрхон минут хүлээгээгүйн улмаас хоёр сар эмнэлэгт хэвтэх юм уу, хорвоогоос үүрд явдаг юм” гэж зөвлөдөг. Алтан шарын эздээс гадна явган зорчигчид бас анхаардаг байх хэрэгтэй.

-Манай жолооч нар явган зорчигчоо хэр хүндэлдэг гэж та боддог вэ?

-Гадны орнуудад явган зорчигч явж байхад ямар ч гэрэл ассан байх нь хамаагүй зам тавьж өгдөг. Хүнийг “энэ бол улаан гэрэл байна” гэж зогсдог. Манайх бол ямар ч гэрэл ассан явах гээд дайраад байдаг. Нөгөө талаар түрж орсон болгоныг түрэмгий түрүүлнэ гэж боддог. Энэ нь мунхаг бодол.

Хэдий чинээ нэгэндээ зай тавьж өгнө, төдий чинээ л хөдөлгөөний урсгал цоргыг нь нээсэн ус шиг л шулуухан урсана гэж боддог.

Жолооч хүн хэзээ ч уурлаж болохгүй. Уур хилэнгээс болж хар муу юм болдог. Тун болохгүй бол дээшээ тэнгэр харж байгаарай. Тэнгэр чиний тархинд орж ирсэн учраас чи сая уурлахаа болино. Ухаандаа уур бухимдалгүй, аюул осолгүй явна гэсэн үг.

-Ярианыхаа төгсгөлд та манай уншигчдад хандан бэлгэ ерөөлийн үг хэлж өгөх үү?

-Яанаа гэхийн гачигдал зовлонгүй

Ёо гэхийн өвчин шуухнаагүй

Дэлийг нь засаад наадамд сайн хурдантай бас жолоотой

Дээл эсгээд цагаан сараар гоёх үйтэн хуар, булгатай

Дээлийн чинь хормойг дандаа норгож байх

Таваас найман бор хүүхэдтэй

Дэлхийд алдар нь дуурссан амжилт бүтээлтэй

Дэвжин дээшилж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

-Тэр ерөөл бат оршиг. Таны уран бүтээлд их амжилт хүсье.

Д.Урианхай: Хайр бол орчлонг оршоон тогтнуулж

2010-03-28 09:50

Sonin.mn


- Огторгуй хэмжээстэй байж болох уу?

-Оггоргуй хэмжээстэй хэмжээсгүйн тухайд тодорхой хариулж чадах мэдлэг надад байхгүй. Хэлний зарим мэргэд огторгуйг “огт оргүй” гэсэн утгатай нийлмэл үг гэж тайлбарладаг. Тэгж үзвэл, хоосон буюу хоосон чанартай зүйл, физик вакум гэж төсөөлж болохоор юм уу, сайн мэдэхгүй. Огторгуй “огт оргүй , хязгааргүй зүйл юм бол түүнийг ойлгож, төсөөлж болох тодорхой хэмжээс нэгжийг шинжлэх ухаан олж чадаагүй гэсэн үг. Бас Бурхан багш мэт дээд гэгээрэлд хүрч бясалгалын хувилгаан ид шидийг олсон хүн л билэг оюуны үнэмлэхүй чадвараар онож танин мэдэхээс биш жирийн судалгаа шинжилгээний арга, туршлагаар танин мэдэх аргагүй гэсэн үг.

Харин огторгуйг хоосон чанартай бус, орчлон ертөнцийн эгэл хэсэг, атом, молекулуудаас бүтсэн, “Их тэсрэлт” мэт байгалийн хувьсал, хүчнүүдийн харилцан үйлчлэлээр үүссэн биет болон хийбод зүйл гэж үзвэл шинжлэх ухаан ямар нэг хэмжээс олж огторгуйн орон зайн тодорхой хэсгийг хэмжиж ойлгож болно. Эрдэмтэд огторгуй ертөнцийн хэмжээний талаар сонин тоонууд дурдсан байдаг. Жишээ нь, академич Х.Намсрай “Хорвоо ертөнцийн хөгжил, амьдралын зүй зохицолдооны зарим асуудал” товхимолдоо, бидний огторгуй гэж ойлгож буй орон зайн доторхи одот ертөнцийн нэгээхэн хэсэг манай дэлхийн болон манай нарны аймгийн цөм гэгддэг “Тэнгэрийн заадас” галактикт зуун тэрбум одод хуйлран бөөгнөрдөг, энэ орон зай 15 тэрбум гэрлийн жилийн багтаамжтай гэж мэдээлсэн байна лээ. Хоёулаа энд нэг асуултыг софи сэтгэлгээний тойрогт оруулж эргэлдүүлье. “Хэмжээс гэж юу вэ?”. Математикийн “цагаан толгой” ч үгүй над шиг хүний хар ухаанаар бодоход, юмыг төсөөлж болох, амьдралд хэрэглэж болох хэм-жигдэхүүн-нэгж, нэгж-хязгаар байх. Энэ хязгаарын “п” тоот нийлбэрүүдээс цааш давмагц “хязгааргүй”, хэмжээлшгүй “их”-ийн ойлголт уруу л орно.

Тэгэхээр “хэмжээс” гэдэг юмс, үзэгдлийн төсөөлөгдөж буй “Эхэн” хийгээд “Төгсгөл” хоёрын хооронд урт богино, өндөр хийгээд нам, их хийгээд бага, өргөн хийгээд нарийн, цаашлаад, орон зай, эзлэхүүн, цаг хугацаа, хөдөлгөөн шилжилтийн чиглэл,, өнцөг, хурд гээд огторгуйлаг үзүүлэлт, тодорхойлолтуудын нэгжийн ойлголт болох байх. Бүхлийг ч юм уу бутархайг ойлгох, төсөөлөхийн тулд дотор нь хийсвэрээр хуваасан ч юм уу хэсэглэсэн байгалийн шинжлэх ухааны хэмжилт гэж ойлгохуйцаар байна. Тэгээд хоёр хэмжээстэй, гурван хэмжээст, олон хэмжээст бүүр арвын “п” зэрэгт хэмжээст гээд элдэв квант үзэгдлүүдийг тодорхойлох ойлголт болдог шиг байна. Шинжлэх ухаан огторгуйг чухам юу гэдгийг нь эхлээд томъёолоод, дараа нь хэмжээст оруулъя гэвэл, юмны хэмжээ, хязгаарын шинэ нэгж ойлголт гаргаж ирж таарна байх даа. Тийм нэгж ойлголт аль хэдийнэ боловсруулчихсан, судалгаа шинжилгээндээ ашиглаж байдаг ч юм бил үү, ахад нь мэдэх юм алга, хө.

-Мөнхийн хөдөлгүүр байх боломжтой юу?

-Физикт энтропийн хууль гэж байдаг гэсэн. Термодинамикийн гуравдугаар хууль гэсэн үг юм гэнэ лээ. Бодит юмсын хөдөлгөөн, үйл явц зайлшгүй удаашран өөрчлөгдөх, эцэстээ дотоод эрчим, хүчээ алдах байгалийн зүй тоггол бодитойгоор үйлчилдэг юм байна. Энэ хуулийг үндэслээд тодорхой шинжлэх ухааны эрдэмтэд мөнхийн хөдөлгүүр зохиох боломжгүй гэж үздэг. Харин устаж үгүй болдоггүй ганц юм бол энерги байх. Үүгээр бодохоор, Энергийн эх сурвалж болсон бодис юмс нь устаж мөхлөө ч энерги нь үлдээд, үйлчлэл нь үргэлжлээд байх юм байна. Жишээ нь, нар өөрийн цөмийн энергиэ бараад унтарлаа гэхэд найман минутын турш нарны аймаг даяараа найман минутын өмнө сөнөсөн нар одны гэрлийн үйлчлэлд оршиж асан орон зай гэрэлтэй хэвээрээ л байх юм гэсэн.

Нарны төвд болж буй “цөмийн урвал”-аар задарсан электрон, протон, эгэл хэсгүүдийн энерги нь манай галактикийн болон цааших мега галактикуудын хил хязгаарын таяг тойрог уруу нэвтэрч очсоор үлдэх юм шиг байна лээ. Ингэхээр миний хувьд, “мөнхийн хөдөлгүүр” бүтээх, “мөнхийн хөдөлгүүр” байж болох боломжгүй гэхэд “мөнхийн юм” орчлонд бий гэж бодож болохоор байна. Чиний асуултад софи сэтгэлгээний үүднээс хандвал, априор сэтгэмж, бясалгалын шинж чанартай хариулт гарч болох юм. Буддын шашны гүн ухаанд үзэхдээ, юмс хоосон чанартай, хоорондоо нягт шүтэн барилдаж бие биеэ нөхцөлдүүлж учир шалтгааны харилцан хамааралд оршдог, тэд бүтэхдээ бүтэж, эвдрэхдээ эвдэрч, хувьсал, хөгжилд орчих тул мөнх ч бус, тасархай ч бус, буй ч бус, үгүй ч бус, үгүй нь ч бас бус, ирэх одох аль нь ч үгүй, зөвхөн нэр дүрсээр ойлгогдох ч нэр, дүрс хоосон, хоосон өөрөө нэр, дүрс гэж үздэг.

Энэ нэг юм нь тэр нэг юмны бүтэх шалтгаант нөхцел болохын сацуу үгүйсгэлийн шалтгаан нөхцөлийг хамт агуулдаг болохоор юмсын орчил хийгээд шалтгаан чанар нь мөнх гэсэн дүгнэлт хийж болмоор санагддаг юм. Ер нь тэгээд юмс, бодис мөнх биш ч бай, хязгааргүй огторгуй, орчлонгийн орон ахуйд хөдөлгөөн, хувьсал явагдах үзэгдэл мөнх юм шиг байна. Квант физикийн онолчдын нотолдгоор орчлон физикийн дөрвөн хүчний үйлчлэлийн үрээр оршин тогтнодог юм байна. Таталцлын хүч, цахилгаан соронзон хүч, цөмийн эгэл хэсгүүдийн хүчтэй үйлчлэлийн хүч, сул үйлчлэлийн хүч гэсэн дөрвөн хүч байгаа аж. Эрдэмтэд энэ дөрвөн хүчийг нэгтгэсэн нэгдмэл “их нэгдэл”-ийн хам хүч байх ёстой гэж үзээд түүнийг нээх судалгааны эрэл хийж байгаа юм гэсэн. Тэр их “хам хүч”-ийг Монголын эрдэмтэн Ч.Эрдэнэ геометр хэмжигдэхүүнд байгуулсан гэж мэдэгдэж асар том бүтээл нийтлүүлсэн ч нийгэм дуугүй л гайхаад байх шиг байна. Хэрэв тэр хүчийг нээж чадвал тэр “супер нэгдэл”-ийн хүчээр “мөнхийн хөдөлгүүр” бүтээх физик зарчим олдож болохыг ч урьдчилан үгүйсгэх аргагүй. Танай сонины (“Үнэн”) саяхны нэг дугаараас маш сонирхолтой мэдээлэл олж уншлаа. “Мөнх амьтан илрүүл-жээ” гэсэн товч мэдээ байсан. 4-5 мм-ийн голчтой, мөнх наст далайн мөгөөрс халуун орны уснаас илрүүлжээ. Энэ “мөгөөрс” бол бяцхан амьтан юм байна.

Мөнх настай гэдгийн нууц учир нь эдгээр амьтдад хөгшрөх үйл явц хэвийн өрнөдөг хэрнээ эргээд залуужих хувьслыг өөрөө өөртөө явуулж чаддаг дотоод зохион байгуулалттай юм байна. Тэгээд хөгшрөх, эргээд залуужих үечлэл нь байнгын тасралтгүй давтамжтай байдаг тул “биологийн үхэлгүй” амьтан гэж оношилж байгаа юм байна. Ийнхүү философи утгаар үйл явц мөнх төдийгүй харьцангуй мөнх “биологийн биет” бий гэж үзэхэд баталгаа шинжлэх ухаанд олджээ. Тэгэхээр орчил, хөдөлгөөн, хувьсал мэт үзэгдэл буюу товчдоо, юмс хийгээд “юм бишис”-ийн үйл явц мөнх гэж үзэж болох юм шиг санагдана. Энд чиний асуулттай холбоогүйгээр өөрөө би өөртөө боддог нэг бодлоо сонирхуулахад, онолын физикчдийн эрээд, нээхийг хичээгээд байгаа “супер нэгдэл”-ийн хүч физик орчинд бус хүний дотоод ертөнцөд байгаа юм. Юу гэвэл, хүний “сэтгэлийн таталцал” гэдэг хүч! “Сэтгэлийн таталцал” бол физик биетийн гравитац таталцал биш, квант таталцал! “Хүний сэтгэлийн татах хүч” буюу хайр бол орчлонг оршоон тогтнуулж буй дөрвөн хүчний “их нэгдэл”-ийн хам хүч мөн.

-Хүний үүслийн талаар ямар ойлголттой байдаг вэ. Хүний өвөг сармагчин гэх онолыг Та зөвшөөрөх үү?

-Дарвины эволюцийн онол бол зарим биологи биетийн үүсэл, хувьсал, хөгжлийн ойлголтод том нээлт хийсэн онол мөн нь гарцаагүй. Амьтны аймгийн олон төрөл, зүйлийн өөрчлөлт, хөгжлийн үйл явцын зүй тогтлыг нээж чадсан нь ч батлагддаг гэдэт. Харин хүний үүсэл хөгжлийн үр дүнгийн тухай бол эргэлздэг эрдэмтэд, судлаачид, сүсэгтнүүд олон байдаг. Тэр эргэлздэг сүсэгтний нэг нь би. Өнөөдөр шинжлэх ухаанд эволюцийн онол, бүтээлийн онол /креционизм/ хоёр хүчтэй өрсөлдөж байна. Би креционизмын онолыг илүү баримталдаг. Өөрөөр хэлбэл, хүн бол байгалийн хувьсал, хөгжлийн явцаар бий болсон биологийн амьтан гэж бодохоосоо илүү Бурханы хайр, хүсэл зорилгын бүтээл, Бүтээгч тэнгэрийн мутрын үйл ажиллагааны үр гэж боддог. Өнөөдрийн хүн төрөлхтний амьдарч буй арга загвар, үг яриа, бодол санаа, явдал мөрийг хараад байхад хүн сармагчингаас үүссэн гэхэд итгэхээсээ түрүүнд хүн эцэстээ сармагчин болж хувирна гэж итгэхэд илүү хялбар байхаар харагдаж байна.

-Та захиалгаар шүлэг бичдэг үү. Захиалгаар бүтээл туурвих нь зөв үү?

-Миний толгой маш дуулгаваргүй, ухамсар муу, муухай зөрүүд толгой шүү дээ. Захиалгаар шүлгийн ганц ч мөр бодож өгөхгүй. Тэгэхээр чинь захирагдахаас л биш яах вэ дээ. Яаж ч аргадаад наашаа харна гэж байхгүй. Миний хувьд гэвэл ийм л гачлантайгаар социалист үзэл суртлаа өнгөрөөгөөд капиталист үзэл сурталтай нүүр тулаад бай-на. Ээжээсээ төрөхийн ийм адруу, буруу хойшоо араншинтай толгойны маань мөн чанар капитализмд ч өөрчлөгдөхгүй гөжсөөр байгаад хувхайрч дуусах байх даа, хүү минь. Харин захиалгаар бүтээл туурвих нь зөв үү, буруу юу гэдэг асуултын тухайд бол хэн нэгэн сайн бүтээл туурвиж чадсан тохиолдолд зөв. Муу бүтээлэнцэр оромцоглож ашиг хонжоо олж оодорсон тохиолдолд буруу.

-Уран бүтээлч хүнтэй уулзах болгондоо үүнийг асуудаг юм. Зохиолч, яуу найрагчид яавал баян болох вэ?

-За даа, тийм баяр, тийм тохиол түүхэнд бараг л байдаггүй л талдаа юм шиг байсан шүү. Угаасаа дээрээс /тэнгэрээс/ зөвшөөрдөггүй юм шиг байгаа юм. Ихэнх суутнууд өлмөн зэлмүүн, өвчин зовлонд дарлагдаж, амьтанд ад шоо үзэгдэн шоовдорлогдож, шорон гянданд хоригдон хатаж, амиа хорлох нь хорлож, галзуурч солиорох нь солиорч, нийгэмд салаавч тавьсаар үхэж үрэгдсэн л байдаг юм. Харин идэх өөдтэй хоол, өмсөх олигтой хувцас худалдан авч чадахгүй байлаа ч омог бардам тэргүүнээ хэзээ ч, юуны ч өмнө гудайлгалгүй үхэн үхтлээ хэний ч боол бололгүй амьдарч, бүтээн туурвиж чадсан намтартай байдаг. Тэнгэр бурхан айхтар шударга шүү дээ. Шударга байна гэдэг бол дээд зэргээр энэрэнгүй байхыг хэлнэ.

Бурхан тийм алаггүй, энэрэнгүйгээ энд гаргадаг. Яагаад гэвэл, нэгэнд нь аугаа оюун, билэг билгүүн соёрхчихсон болохоор нөгөөд нь юу соёрхох вэ, эд хөрөнгө, мөнгө, өмч хуримтлал л соёрхоно. Ингэхээр бүтээл туурвилын сод суу билгийн хишигтэн нь ядуу хоосон, эсрэгээр, оюуны бүтээл туурвилын авъяас билэггүй нь эд юмсаар баян байхаар бурхан тэнгэр өглөг хишгээ хоёр хуваасан байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэн нэгэнд агуу ариун авъяас билэг заяагдсан бол. тэр эд хөрөнгөөр ядуу хоосон, эсрэгээр, эд хөрөнгөөр баян чинээлэг, хахаж цацаж амьдарч байгаа хүмүүс байгаа бол тэдэнд аугаа тэнгэрлэг, ариун гэгээн авъяас билэг заяагдаагүй гэсэн үг. Ийм далд, нууцгай зүй тогтол өнөөдөр Монголын маань шилдэг зохиолч, яруу найрагчдад үйлчлээд байдаг байх. Тэд яавал баян болох зам миний хувьд “оньсого”. Энэ “оньсого”-ыг таах гэж би оролддог ч үгүй. Эцэст нь заавал хэлэх ёстой нэг үнэн байна.

Юу гэвэл, ард түмэн маань зохиолч, яруу найрагчдаа бусдаас хавьгүй илүү хайрладаг, тэднийгээ, тэр хэдэн “муусайн навсгарууд”-аа хүн хүнээс илүү хүндэлдэг шүү.

-Та зохиолч, яруу найрагчдын хэн нэгэнд хайртай болж байсан удаа бий юу? /мэдээж эмэгтэй/

-Эргүүлж байгаагүй л болохоос бүгдэд нь л нүд унагаж явсан шүү. Одоо ч хэвээрээ.

-Дуу дуулж, хөгжим тоглодог уу?

-Хөгжим тоглодоггүй. Ардын богино дуу хааяа нэг аялчихдаг. Харамсалтай нь, эрүүлдээ бус хөлчүүдээ! Бас хүмүүс дунд бус, тайзан дээр бус, ганцаараа байхдаа л! Бага нас, адуу мал, нутаг усаа үгүйлж гиюүрч байгаа нь тэр! Найз, нөхөд цуглаж аяга тагш хатуу, зөөлөн идээ балгаж согтох үедээ их дуулна. Тэгэхдээ хатуу идээ сархад зохидог-гүй болохоор нүүр хагарч дуулах хэмжээнд хүртлээ балгачихаараа маргааш нь шартаад босч чадахгүй болчихдог зовлонтой. Манай нутаг ус Булган аймгийн хуучин Сэлэнгэ /Уньт/ сумын харъяанд байсан Харгана, Цачирт. Миний төрсөн газар Чачиртын шар ширэнгэ, Уул-Алтаад, Уньт, Шанд, Ханжаргалант Их хайрханы өвөр бэлийн галуут, Бөөрөлжүүт, Уран тогоо уул, Өрмийн цагаан нуур, Асга түрүү, Зад барт гэдэг газрууд бол халх монголын тев нутаг, мал ихтэй, өвс бэлчээр сайтай, найр наадам тасардаггүй, дуу хуурын орон юм.

Ижий минь уран сайхан хоолойтой, ардын богино дуу гоц сайхан дуулдаг, эрчүүл дунд томорхон эргэлддэг хүүхэн байжээ. Аав маань ч архи сархадаас буцдаггүй, баргийн хүнд гар тахааргүй хурц хэл амтай, жороо моринд дуртай, “Эр бор харцага”, “Хүрэнгийн жороо”, “Хоёр бор”, “Ар хөвчийн унага” гэдэг уртын дууг найранд голдуу дуулдаг, “Найр хөгжиж байхад уртын дуу эхэлсэн хүнийг үнсээд авмаар санагддаг” гэж ярьдаг хүн байсан. Манай нутаг голынхныг 1950-аад оны “Үнэн” сонинд “Шалтаг мунддаггүй шанд, шартаж хаширдаггүй шандынхан” гэсэн гарчигтай өгүүлэл хэвлэгдэж, тэр шүүмжлэлийн мөрөөр Булган аймгийн МАХН-ын хорооны бүгд хурал хуралдаж ажил зохиож байлаа. Тийм түүх, паянтай нутаг устай, удам судартай ижий, аавын үр л дээ, ах нь.

-Танд хэчнээн дээл байдаг вэ. Тусгай оёдолчинтой юу?

-Өвлийн турш бас хаврын эх, намрын сүүлээр богино хүрэмний дотуур өдөр бүр солиогүй өмсдөг нэг ногоон даавуу дээл, хаврын сүүл, намрын эхээр өмсдөг нэг нимгэн саарал тэрлэг бий. Сая “Ц.Хулангийн үдэш”-ээр “Монгол костюмс” оёдлын үйлдвэрээс үнэ төлбөргүй оёж дурсгасан нэг сайхан тэрлэг нэмэгдлээ. Харамсалтай нь, хэмжээ авахдаа алдаад арай богино дээл болчихлоо. Надад юуных нь тусгай оёдолчин байх вэ дээ. Хөгшин минь л гуйж явж байгаад оёулаад ирдэг юм.

-Үс, сахлаа үсчин орж засуулдаг уу?

-Хөгшин маань л гэртээ гар хүрчихдэг.

-Хань, үр хүүхдийнхээ тухай яриач. Яруу найрагч болсон болон болох хүүхэд байна уу?

-Монгол ардын үгэнд “эрхэм тэнэг морио магтдаг, дунд тэнэг эхнэрээ магтдаг, адгийн тэнэг өөрийгөө магтдаг” гэдэг. Би “эрхэм тэнэг”-ийн ухаан гаргаж чадахгүй нь. Яагаад гэвэл, морь мал байхгүй. Магтах морь байтугай өнчин ишиг ч байхгүй. Харин ханилж ирсэн, одоо ханилж суугаа хоёр сайхан ханиараа гайхуулсан шиг гайхуулна. Монголын анхны загвар өмсөгч, анхны “мисс” Самдангийн Чанцал, Чойживын Цэнд гэдэг гадаад, дотоодын харчуул, залуусын нүд бүлтэгнүүлсэн Монголын хоёр сайхан охин, хорвоогийн хоёр гоо бүсгүйгээр ханиа хийж, цайгаа чануулж, цамцаа угаалгаж, амьдралаа удирдуулж, үр хүүхдүүдээрээ Монголынхоо “үрсийг маш олон болгож” буяны буурал насанд хүрлээ. Түрүүчийн хань С.Чанцал надад биш Бурханд туслахаар тэнгэрт дэвшсэн. Одоогийн хань Ч.Цэнд минь намайг 16 жил халамжилж, уран бүтээл дээрээ суухад минь дутуу юмгүй гүйцээж, зах зээлийн энэ явцаг, хяргамхай цагт хүний дайтай хүн гэж харагдахаар амьдралыг минь аваад л явж байна даа. Би их баярлаж суудаг. Хоёр ханийнхаа ачийг уран бү-тээлээрээ хариулахын тулд бие сэтгэлээ өчүүхэн ч харамладаггүй. Цаг заваа л их харамладаг. Хүүхдүүдээс минь яруу найрагч болсон хүн байхгүй. Ач, гуч нараас минь яадаг юм байгаа юм, мэдэхгүй. Горьдож л суудаг.

-Манайхан урмын гэнд их харам болжээ. Та залуусыг магтаж урам хайрлахдаа хэр вэ?

-Урмын үгэнд их өгөөмөр шүү. Гэхдээ худлаа магтаж дэвэргэдэггүй. Зориуд хатуурхах ч дургүй. Үнэнийг нь олж хэлэхийг л чухалчилдаг. /Өөрөө л үнэн гэж бодсон үнэнээ шүү дээ/ Залуус уран бүтээлдээ зөвлөгөө авахыг хүссэн тохиолдолд үргэлж тусалдаг. Туршлагаа харамладаггүй.

-Та улстөрд дуртай юу?

-Дургүй. Уран бүтээлч иргэнийхээ үүргээр л идэвхтэй оролцдог. Мэдэгдэл гаргадаг, “ил захидал” бичдэг, урт урт ярилцлага хийдэг, өдөр тутмын сонинуудын хэд хэдэн нүүр дүүрэн онолын өгүүлэл бичдэг.

-Яагаад “Ганц хүний хөдөлгөөн” байгуулав?

-Ард түмэндээ, цаашлаад хүн төрөлхтөнд хайртай болоод “Бодь сэтгэл, эв хамт ёс”. Ганцаарчилсан хөдөлгөөн байгуулсан. Миний хайртай хүн төрөлхтний ахуй амьдрал жилээс жилд л буруудаад, буруу гэхээсээ илүүтэй аюултай “эргүүлэг” уруу сорогдоод байна шүү дээ. Хүн төрөлхтөн надад хөөрхийлөлтэй байна. Яагаад гэвэл, хүн төрөлхтөн бид мунхагийн эрхээр нүгэл чивэлийн харилцааны сонголт хийсээр тэнгэрийн гэсгээлийн цааз тулгуулах өдөр нүүрлэчихлээ.

Хүн төрөлхтөн хөдөлмөрөө хөнгөвчлөх, ахуй амьдралдаа аль болох ая тухыг хичээх, хэцүү бэрхийг хялбар бэлэн болгохыг сэтгэж эдийн засаг, техник технологийг галзуу хурдтай хөгжүүлснээр байгалаас заяагдсан ихэнх чадвар, боломж, бие мах бодийнхоо эс эдийн төвшин дэх үйл ажиллагааныхаа хүчирхэг зохицолдоог ажиллуулахгүй, ашиглахгүй болсноор хүн гэгч амьтан биологи бүтцийнхээ хувьд хамгийн сул дорой амьтан болж өөрчлөгдлөө. Өөрөөр хэлбэл, бүтээгч бус зөвхен хэрэглэгч “амьд бүтэц”, Бурханаас өгөгдсөн экологи тогтолцоогоо зөвхөн сүйтгэгч “сээр нуруутан” болж “хөгжлөө. “Одоо хүн төрөлхтөнд өмч хөрөнгийн хуримтлал бус Аврал хэрэгтэй тийм цаг хугацаа ирчихлээ.

Бас, хөгжил бус зогсолт хэрэгтэй! Шулуухан хэлэхэд, ухралт, хөгжлөө хурдасгах бус зогсоох, өнөөгийн “хөгжил”-өөс татгалзах нь л жинхэнэ хөгжил болно. Эдийн засаг, техник технологио, байгалийн өгөгдөхүүн буюу газрын эрдэс баялгыг ашиглах үйл явцаа өнөөдрийнхөө хурдцаар цаашид үргэлжлүүлвэл, хүн биологи бүтцийнхээ хувьд ч мөдхөн мөхөн өөрчлөгдөж өөр бүтэц үүсгэнэ. Энэ бүтцийг дүрсжүүлээд, хэлбэржүүлээд төсөөлж ч болно. Үүнд, огт гаргүй /гар нь хатна/, өмгөрхөн, хорчийсон тахиан тархитай, эхээс төрөхдөө байгаль ертөнцийн гэрэл харанхуйн ялгааг үл ухамсарлах мэдрэхүйтэй, ихэнх эрхтэн эдүүд нь /ялангуяа сэтгэх, бүтээх даавар ялгаруулах булчирхайнууд нь/ хатингаржсан, тэгсэн хэрнээ маш чалчаа хэлтэй бүтэц буй болох өндөр магадлалтай. Үүнийг хүн төрөлхтөн сэрэхгүй, мэдэхгүй байна. Хүн төрөлхтний нийгмийн сэтгэлгээ асар ядуурчээ. Үүнийг засах хэрэгтэй байна. Хүн төрелхтнийг аврах хэрэгтэй. Аврал бол зөв амьдрал, зөв замнал. Энэ аугаа, жинхэнэ бурханлаг үйлийг бүтээх ариун хүсэл зорилгоор “Ганцаарчилсан хөдөлгөөн” байгуулаад, онолын сэтгэлгээний төвшинд “тэмцэж” байна.

-Таны хэлэх дуртай үг?

-”Ганга нь мухар болохоос газар нь мухар биш”.

-Танаас шалгалт авч байгаа юм биш шүү. Та яг одоо хүний хамгийн сайн найзын тухай шүлэг зохиож өгөөч?

-Харамсалтай нь, захиалгаар юу ч бичиж чадахгүй. Харин, хүний сайн анд нөхөд, хань ижил, хүний үнэнч чанарыг бясалгаж бодсон олон сайн шүлэг /инээв/ миний яруу найргийн арав гаруй түүврүүдэд бий шүү.

-Бусдын болон өөрийн бүтээлээс ямар шүлэг Танд таалагддаг вэ. Хэлж өгнө үү?

-Хэлэхэд муухай, ичмээр л юм, гэвч яг үнэнээ хэлэхэд, өөрийн минь бичсэн бүх шүлэг таалагддаг. Муу шүлэг ганц ч байхгүй. Адаглаад, өнөөгийн зарим уншигчид гайхаж, хөхрөлдөж мэдэхээр “Буурал аав Октябрь” гэж большевикуудын Октябрийн хувьсгалыг сайшаасан бэсрэг найраглал бий. Тэр найраглал ч ур чадвар, сэтгэлгээний төвшний хувьд гэхэд л Монголд надаас өөр найрагч бичиж чадахгүй найраглал. Би шүлэг, найраглалуудаа их зовж, олон өнцгөөс бодож гараас гаргадаг. Олон дахин засаж боловсруулсан “зовлонт бэлэг” байдаг болохоор өөрт минь таалагддаг юм. Тэд намайг зовоосныхоо хэрээр жаргаадаг. Бусдын ийм “зовлонт үрс” надад бүгд таалагддаг. Жинхэнэ бүтээл уншигчиддаа хүргэхийн зовлон биднийг жаргалд дууддаг. Онолын ном уншсанаас хамаагүй давуугаар уран бүтээлийн нууцыг ухааруулдаг.

-Та хааны клипэнд тоглосон байсан. Нууц биш бол хэдэн төгрөг авсан бэ?

-Тэр рекламд тоглосон юм байхгүй юмаа. “Неrо”-гийн залуучууд таны дүрсийг клипэнд заавал оруул гээд байна гэж утасдсан. Би татгалзсан. Маргааш үдэш нь нь яруу найрагч Ц.Хулан утасдаад, “Чингис хааны түмэн төмөр цэрэг тэнгэрээс бууж ирнэ. Дэлхий дахиныг шинээр төвхнүүлнэ” гэдэг домог яриа байдаг юм. Тэр домгоор эх оронч үзлийг сурталчлах телевизийн бичлэг хийх гэж байгаа юм. Та юунд нь татгалзаад байгаа юм. Битгий “шизотоод” бай. Өнөө айхтар эх оронч зүрх сэтгэлтэй найрагч юм шиг ойлгогддог “имиж” чинь яачихав. Таны наад тэнэг толгойг чинь хэрэглэх гээгүй, уруул аманд чинь ургасан сахал, зөрүүд бөндгөрт чинь сэнсийсэн үсийг чинь ашиглах гэсэн юм. Яасан их үнэтэй хялгас уруул аманд чинь наалдчихсан юм” гэж тачигнаад утсаа чулуудчихсан. Тэгэхээр нь би үг дуугүй бууж өгсөн.

Маргааш өглөө нь “Женко” Баттулга сайдын урт, гоё хар тэрэг ирээд намайг сайдын суудалд “залаад” Төв аймгийн Эрдэнэ сумын Ёл хайрханд хүргэсэн. Надад нэг уран хээнцэр мөшгөөртэй нэхий дээл, үстэй цэгдэг өмсгөөд л зургийг минь авсан. Тэгээд л миний “тоглолт” болох нь тэр. Насыг минь онцгойлж хүндэлсэн байх, сүүлд нь, хэдэн өдрийн дараа тусгай улс 500 мянган төгрөг авчирч өгсөн.

Тэр мөнгөний хагасаар би гэртээ CD сонсдог, DVD үздэг хэрэгсэл авсан. Маш баяртай суудаг.

-Та жүжгээ хэдээр үнэлдэг вэ?

-Өгсөн мөнгийг нь л баярлаад авдаг. Харин өөртөө бол би өндөр үнэлдэг. Зарим жүжгээ дэлхийн сонгодогт тооцдог.

-Би Таны гарын шавь болъё гэвэл хүлээн зөвшөөрөх үү?

-Дуртай зөвшөөрнө. Харин дагуулах үг байна. Надтай шавь болж барилдлага барьсан хүний уран бүтээлд би маш хатуу ханддаг. Шаардлага чангатай. Харин өөрт нь бол уян зөөлөн ханддаг.

-Хэн нэгэн Таны тухай дуу зохиож дуулъя гэвэл зөвшөөрөх үү?

-Их баярлана.

-Бурхан Таны гурван хүслийг биелүүлж өгье гэвэл юу гэх вэ?

-Гурван хүсэл гэв үү. Тэгвэл нэгдүгээрт;-Нарыг минь мөнх байлгаж өгөөч гэж хүснэ. Хоёр-дугаарт;-Дэлхийг маань мөнх, тэгээд бас, үргэлж сайхан байлгаж өгөөч гэж хүснэ. Гуравдугаарт;-Сав шим ертөнцийг, түүн дотроо, хүн төрөлхтнийг, түүн дотроо монголчуудыг минь мөнх, тэгээд бас, үргэлж бурханлаг байлгаж өгөөч гэж хүснэ.

-Их аварга Д.Дагвадорж спортыг бүрэн орхивол Та харамсах уу?

-Сумогийн их аварга болохоосоо илүү чухал хэрэгтэй юм эх орондоо хийж болно шүү дээ. Хэрэв чадахгүй бол чаддаг байсан ажлаа орхих нь харамсалтай байлгүй яахав.

-Та хэр зэрэг зөн совинтой хүн бэ. Озэки Бямбадорж сумогийн их аварга болж чадах болов уу?

-Зөн совингийн хувьд хүнд итгүүлэх байтугай өөрөө ч итгэчихээр шинж тэмдэг илэрдэггүй. Озэки Бямбадоржийн хувьд бол, одоо барилдаж байгаагаасаа тун их сайн барилдвал аварга болж чадна, одоо барилдаж байгаа шигээ сайн барилдаад байвал чадахгүй.

-Интернэтээр аялдаг уу?

-Үгүй. Интернэтээр аялах байтугай компьютер гэдгийн товчинд ч гар хүргэж үздэггүй. Энэ талаар хол хоцрогдсон хүн шүү.

-Гэр бүл аз жаргалтай байх нууцын хамгийн гол зүйл юу вэ?

-Зорилго нэгдмэл байх. Тэр зорилго нь заавал аугаа, ариун байх. Эхнэр, нөхөр хоёулаа бүтээлч, хөдөлмөрч байх.

-Та хэзээ тэсэртлээ уурласан бэ?

-Мартжээ. Магадгүй, тэгж тэсэртлээ уурлаж үзээгүй ч байж мэднэ. Ямар ч гэсэн огт санахгүй байна.

-Залуу гэр бүлд юу захимаар байна?

-Юуны өмнө, байнга ашигладаг номын сантай байх хэрэгтэй. Насан туршийн аугаа, ариун зорилготой амьдар. Зорилгоо биелүүлэх боловсрол, мэргэжил, бусадтай өрсөлдөх төгс чадвартай байх хэрэгтэй. Эдгээр шинж чанарууд заавал байх ёстой. Тэгээд дээр нь, болж гэмээнэ, шүтлэгтэй, бас маш романтик дотоод ертөнцийг өөртөө бүтээвээс их сайн.

-”Нарантуул” зах ордог уу?

-Орж үзээгүй л байна. Ганц удаа ч бол орж үзье гэж бодоод л байна. Зав болж өгөхгүй юм.

-Таныг заримдаа харахаар бөө ч гэмээр санагддаг. Танайд бөөгийн удам бий юу?

-Бөө биш л дээ, гэхдээ миний яс, цусан удам төрлүүд олон үеэрээ бөө, удганууд байжээ. Миний өвөг эцэг Цэрэндаш мээрин Хатанбаатар Магсаржавын цэрэгт дайчлагдаж хятадын хар цэрэгтэй байлдаж гавъяа байгуулж явсан хүн. Нутаг гол-доо алдартай чойжин байгаад их баривчилгааны үеэр баригдаж Улаанбаатар уруу ачигдаад буцаж ирээгүй юм билээ. Сүүлд дуулах нь ээ, шоронд арван жил гаруй жил ял эдлээд суллагдсан ч нутагтаа очиж чадалгүй, зам зууртаа, хүний нутагт нас барсан юм билээ. Ясан төрлийн минь сүүлчийн бөө, миний авга ах Цэрэндашийн Ринчендорж 1965 онд Улаанбаатар хотод бие элсэн. Бөөгийн хэц хэнгэрэг, сэлэм, майхавч, өмсгөлийг нь Самбалхүндэвийн энгэрийн ха-данд залсан. Өтгөс дээдэс бөө, удгадын маань онгод, сахиус намайг үе үе эргэдэг байх аа.

-Таны нэрийг хэн өгсөн бэ. Ямар учиртай вэ?

-Нэр минь хоч нэр юм. Ижий, аавд минь хүүхэд тогтдоггүй байж. Ээж минь намайг олоод, хэвлийдээ торниж байхад нэг шөнө зүүдэлжээ. Урт цагаан сахалтай явган өвгөн манайд ирээд, ээжид хадаг барьж Чи хүү төрүүлнэ. Урианхай гэж нэр өгөөрэй гэсэн гэж хуучилдаг байсан. Ээж маань тэр зүүдээ манасаар байгаад намайг төрүүлж өнөө зүүдний нэрээ хайрласан юм гэнэ лээ.

-Эзотерик үзэгдэл, далд ухамсарын талаар бодлоо хэлнэ үү?

-Миний багад аав, ээж маань хоорондоо ч юм уу, манайхаар бууж мордсон нутаг голын улсуудтай хүүхдийн ухаанд аймаар санагдах юм их ярьдаг байлаа. Аймаар юм дандаа сонин байдаг. “Дорлигийг уулнаас гишүү ачаад харьж явахад нь жалгаас цагаан морьтой хүн давхиж ирээд нэрээр нь дуудаж гэнэ. Огт танихгүй хүн байхаар нь гайхаад амаа ангайтал өнөө хүн гэнэт алга болчихож гэнэ” гэх ч юм уу, “Умбаа гуайг давааны хөл уруу бууж явтал морь нь гэнэт явахаа болиод, хөх мах нь чичрэн шээс алдаад зогсчихож гэнэ.

Чөтгөр морийг нь тушчихаад урагш алхуулахгүй байхаар нь ташуурынхаа сагалдрагаар мориныхоо хөлний хоорондуур савж Ямандагийн тарни уншсан чинь морь нь унагалдаж гэнэ”, “Бургасны цаанаас чармай нүцгэн, өрөөсөн хөх нь жигтэйхэн сунжгар, мөрөн дээгүүрээ даваад унжчихсан эм чанга чанга хөхрөөд гараад ирж, тэгээд ноцолдож байснаа өлөгчин чоно болоод улиж гэнэ”, “Тэргэн толгой”-н араар шөнө хөх гэрэл гүйгээд, тэрэнтэй тааралдсан хүн гараг саа тусчихдаг”, “Эзгүй хээр замд хүүхэд уйлаад, нохой хуцаад, ишиг, хурга майлж дуулдаад ганц нэгээрээ яваа хүнийг ямар нэг “хий юм” гараас нь чангаагаад мориноос нь унагачихдаг гэнэ” гэх мэтийн үнэн ч юм уу, цуурхал ч юм уу бүу мэд, сонсоод баймаар, гэтэл сонсохоор зүрх цохилохоо больчих дөхдөг сонин юм зөндөө ярина. Манай ээжийн холын хамаатан, залуудаа хошууныхаа хийдэд гэлэн сахилтай хурж байгаад сүүлд хар болж гэргийлсэн өвгөн манайхтай дандаа айл буудаг байлаа. Их номтой, гэгээн хүн.

Хэдэн хар хөвхөнд нь шоголтой, баринтагтай түвд ном, судар чигжээстэй байдаг, үдэш, шөнөөр, хүний хөл татарсан хойно зул өргөөд, нүднийхээ шилийг хийгээд судраа дэлгээд ганцаараа яриад байгаа юм шиг амандаа юм яриад, доошоо хараад суучихдагсан. Хэдийд унтдаг байсан юм бүү мэд, нүд нь голдуу улайчихсан, зовхи нь үргэлж унжчихсан, нулимс нь гоожчихсон л сууж харагдана. Гэлэн өвөө “хий юм”-ны тухай ярианд орол-цохоороо, “Хүнд сүнс гэж айхтар “амьд” юм байдаг юмаа, хүүхээд. Хүнийг биеэ элээхээр нь зулайгаар нь гараад тэнгэрт дэгдчихдэг юм. Өд шиг хөнгөхөн, халуун, уулын цас шиг цагаан өнгөтэй “амьд юм” байгаа юм. Хүний нүдэнд үзэгдэх биегүй, гарт баригдах, торох чанаргүй “хий юм” тэнгэрийн цахилгаан шиг хурдан хөдөлж байдаг гэж эртний сударт бичсэн байдаг юм. Хүний сүнс төрөл олж чадахгүй төөрөхөөрөө элдэв “хий юм” болоод тэнэдэг. Зарим хүний сүнс хээр гадаа хаа сайгүй тэнэнэ. Тэр бол чөтгөр гэдэг нь юм. Зарим хүний сүнс гэр бараа, эд хогшил, хашаа хороо, адуу мал-даа хоргодоод тонилж чадахгүй үлдчихнэ.

Тэрнийг буг гэдэг. Харин өөр нэг сүнс үхдэл эзнийхээ шарил оршсон газрыг сахиад, тэндээс холдохгүй, өдөр, шөнөгүй эргэлдээд хаашаа ч явахгүй. Тэр бол “Дэрээ” гэдэг амьтан байгаа юм” гэж хэлдэг байсан. Одоо сүнс гэдэг юм байдгийг шинжлэх ухаан олон туршилт, баримтаар нотолжээ. Монгол хэлэнд “хий юм” гэдэг үг хэллэг, ойлголт хэвшмэл. “Хий юм” үздэг, үхсэн хүний сүнс дуудаж ярилццаг улсууд Монголд зөндөө. Усан нүдтэй, цусан зүрхтэй эгэл жирийн хүмүүсээс гадна номын нүдтэй, Бурханы нүдтэй, рид хувилгааны увидас оршсон хүмүүс гэж бий. Эгэл жирийн бидэн шиг нь үзмэрчийн нүдтэй, ил далдыг нэвт үзэх гоц чадварт дэвшээд, рид хувилгааны хөгжилд хүрэхээрээ, өөрөөр хэлбэл, далд ухамсар нь төгс-жиж билгийн хутаг нээгдэхээрээ “хийбод”-оор оршигчидтой харилцдаг, агаарт хөөрдөг, эсвэл, махан биеэ байранд нь орхиод сүнсээрээ “сүнсний аялал” хий-дэг, сансарын оюунлаг орнуудаас мэдээлэл авдаг, өнгөрсөнд болсон үйл явдлыг ч юм уу, ирээдүйд болох явдлыг мэддэг, биет юмсын хоосон чанар уруу нэвтэрч нэгдэх увидас чадварыг олдог. Жишээ, баримт Монголоор ч дүүрэн, дэлхийгээр ч дүүрэн. Тэгэхээр бидний амьдарч буй ахуйгаас өөр ахуй, өөр зүй тогтолтой оршихуй, өөр чанар, хэлбэрийн амьдрал, магадгүй, дэлхийн амьдралаас илүү боловсронгуй, илүү хөгжилтэй, илүү дээд ухамсартай, гоо сайхан амьдрал, шинжлэх ухаанд “антимир” гэж нэрлээд байгаа “урвуулган ертөнц” хаа нэгтээ байгаа нь лав. Үүнд би эргэлздэггүй. Хаа нэгтээ, хэзээ нэг “Харь гаригийн хүмүүс”-тэй уулзахсан, эзотерик ухааныг нэвтэрхий судлахсан, цаг хугацааны урсгалыг эргүүлдэг, орон зайг товчилдог, далдыг хардаг хувилгаан ид шидийн хүчийг танин мэдэж эзэмшихсэн гэж их хүсдэг. Даанч би физик биетийн хэмжээс дотор л оршигч “биет” юм.

-Та багадаа тэмээ унадаг байсан уу. Тэнгэрийн хаяаг ширтэх энэ амьтны тухай шүлэг бий юу?

-Бага байхдаа тэмээ унаж байгаагүй. Манай нутаг ганц ч тэмээгүй нутаг. Том болсон хойноо ч гэмээр юм уу даа, залуу байхдаа ч гэмээр юм уу даа, 1970 оны дундуур байх, Дундговь аймгийн Өлзийт сумын Тарагт багын тэмээчин мухар хуруу Цэрэндоржийнх гэдэг айлд туслах малчнаар очиж 45 хоног тэмээ хариулсан. Тэр сэтгэгдэлдээ тулгуурлан, тэмээний тухай, тэмээчний хөдөлмөрийн тухай “Үүрийн гэгээнээс үдшийн бүрий…” гэдэг баримтат тууж бичиж “Цог” сэтгүүлд нийтлүүлж байсан.

-Та ан хийдэг үү. Танд буу өгөөд дайсны цэргийг бууд гэвэл чадах уу?

-Ан хийдэггүй. Би өрөвдөмтгий, тэгээд сүсэгтэй хүн. Гэвч эх орон, үр хүүхдэд минь дайсан халдвал устгахыг л яарна. Онож буудаж чадах эсэхээ сайн мэдэхгүй, өөртөө тийм ч итгэлтэй бус байна.