2010/12/18

Бидний мэдэх, Биднийг мэдэхгvй өмнөд хөрш

Нийтлэгч: Оюуномин - Хятадад сурдаг оюутан
oyunomin_01.blog.gogo.mn
2010 оны 12-р сарын 12, Хятад.

Нийтлэгч: Бид хятадуудад хэрхэн ханддагийг та андахгvй байх. Тэдний тухай бодол, яриа хараалгvй єнгєрнє гэж нэгээхэн ч vгvй. Орсгой шар шvдтэй, заваан, зальтай, чанга дуутай гээд л бид тэднийг байж болох бvхий л янзаар харааж, доромжилдог билээ. Тvvх ч тэдний эсрэг єгvvлдэг. Харин тэдний дунд амьдраад, хэл яриаг нь сонсоод ирэхэд ямар сэтгэгдэл тєрснийг дор сийрvvлэв.


Монголчууд буюу зэрлэгvvд
Монгол хэлэнд хятад гаралтай vг цєєнгvй бий. Бид тэднийг яг монгол vг шигээ ойлгож, хэрэглэдэг. Цонх, шинэ, цай гэх мэт єдєр бvр таны амнаас гарах энгийн vг ч хятадынх. Олон зууны турш хаяа хатгаж ирсэн хоёр улсын хэл соёлд ойролцоо зvйл байлгvй яахав.

Гэхдээ энд хятадууд монголчуудыг хэрхэн ойлгож, хvндэлдгийг ойлгуулсан нэг зvйл бол тэд бидэнд ямар “ханз нэр” єгсєн явдал юм. Тэд биднийг Монгу гэж нэрлэдэг. Энэ нь тэдний тайлбар толиос харахад “зэрлэг бvдvvлэг“ гэсэн утга агуулдаг юм. Харин Америк, Франц гэх мэт улсуудад тэд ханзнаасаа хамгийн шилдгийг нь зvслэн єгч, хєєрхєн, сайхан гэх мэт vгс оноожээ.
Монгол гэсэн нэрийг улсдаа єгсний нууцыг эрдэмтэд олон жил хайж, vнэнийг тогтоох гэж явааг хальт дуулж байлаа. Зарим нь Мон гэдэг гол байсан гэж хvртэл бичиж байсан.

Ер нь манайх нvvдэл суудал гэсээр єв соёлоо маруухан авч vлдсэн нь тодорхой. Ямартаа л “ Монголын нууц товчоо “ –гоо хvртэл эх хэлээрээ биш хятадаар хєрвvvлсэн байсныг бид эргvvлж орчуулж байхав дээ.

Мөнгөө шидэж өг, биенд нь бvv хvр
Хятадууд уг гарвал сайтай улс огтхон ч биш. Тэд манжуудад дарлагдсаар ирсэн тvvхтэй. Манж vндэстэн манайхыг ч 220 жил дарлахдаа хятадын хар ажилчдыг багагvй нэвтрvvлсэн гэдэг. Хятадууд манжуудыг “ Та дээшээ суу, би хийчихье” гэсээр ажил хийх, амьдрах чадварыг vгvй хийж, улмаар vгvй хийсэн гэдэг. Манайхан хvнд юм єгєхдєє шидэж єгдєггvй уламжлалтай. Дэлгvvрийн худалдагчид мєнгє шидээд єгвєл буцаагаад чулуудхаас ч сийхгvй. Харин хятадууд хvнд юм єгєхдєє шидэх “хобби”–той. Мєн худалдагч нарт нь мєнгєє алган дээрээ тавиад аажуухан єгєхєд булаагаад авах нь эвгvй. Тиймээс хятадуудтай цэмцэрхээд байх явдалгvй. Мєнгєє шидэж, єгєєд л булааж аваад л байхад хангалттай.

Хятадууд нэг зvйлд их дургvй. Энэ бол тэдний биед хvрэх. Хичнээн шоргоолж шиг олуулаа байлаа ч тэд араас нь алхаж яваа хvн гараараа биед нь санаандгvй хvрэхэд цочин, эгдvvцдэг. Манайхан бол “ Уучлаарай “ гэж хэлсэн болчихоод єнгєрєх зvйл дээр тэд тун дургvй ханддаг.

Монголчууд биднийг vзэн яддаг юм уу?
Монгол цустай хэнбугай ч хятад гэхээр толгойтой vс нь єрвийдєг. Гэтэл хятадууд биднийг vнэндээ сайн мэддэггvй. Монгол гэж ямар улс байдаг, хаана оршдгийг ихэнх иргэд мэдэх ч vгvй дуулаа ч vгvй. Тэгэхээр мэдэхгvй, дуулаагvй хvмvvсийгээ тэд хэрхэн vзэн ядах билээ. Биднийг Япон юмуу солонгосчуудтай байнга андуурна. Эрээний хужаа нар л биднийгээ андахгvй болохоос тєв, ємнєд хятадад монголчуудыг мэддэг хvн нэн цєєн. Саяхан нэгэн хятад сурвалжлагч бvсгvй манай улсад ажилаад, эх нутагтаа буцахдаа нэлээд дуулиан тарисан материал бичсэн юм. Монголчууд тэднийг vзэн яддаггийг сурвалжлагч анх удаагаа мэдэрч, тэр сэтгэгдлээ ний нуугуй бичсэн хэрэг. Vvнийг хятадууд уншаад ихэд гайхаж, бас зэцvvvцсэн биз.

Тэр бичлэгийг уншсан нэгэн багш монгол оюутнаасаа “ Танайхан манайхныг vзэн яддаг юм уу? “ гэж асуусан гэнэ. Залуу, хvний нутагт сурч байгаагийн хувьд “ Тийм ээ “ гээд хэлчихсэнгvй. “ vгvй яалаа гэж дээ. Би таныг vзэн ядахгvй байгаа биз дээ “ гэх мэт vг хэлээд єнгєрчээ.

Муу хvний дуу чанга
Хятадууд их чанга ярьдаг хvмvvс. Бид “ Муу хvний дуу чанга “ гэдэг нь тэдэнтэй ч холбоотой байхыг vгvйсгэх аргагvй. Хэл нь дєрвєн хєгтэй болохоор тэд их чанга дуудаж байж, хєгєє зєв гаргаж ойлголцдог хэрэг. Харин манайхан хєг аялгаа хос эгшгээр илэрхийлчихдэг болохоор чанга яриад байх шаардлага бараг байдаггvй.

Ингээд чанга ярьдаг хятадууд УБ-н гудамжаар ярилцаад єнгєрєх нь орилолдож, хашгаралдаж байгаа юм шиг сонстоно. Ер нь тэд хоорондоо ярьж байгаа нь хэрэлдээд байгаа юм шиг их чанга дуутай хvмvvс л дээ. Vнэндээ бол хэлний онцлог нь л тэр аж.

Хятадууд Монголд хэрхэн амьдардаг вэ?
Охидоо хужаа нарт алдлаа, хятад ажилчид монголчуудын ажлын байрыг булаалаа гэсэн яриаг бид єдєр бvр сонсдог. Монголд ажиллаж, амьдарч буй хятадууд vнэхээр тансаг, зоргоороо байдаг гэсэн vзэл тархсан. Гэтэл vнэн хэрэгтээ хятадуудыг vзэн ядаж, vргэлж нvд vзvvрлэдэг болохоор тэд тайван алхаж, эх хэлээрээ манай нутагт чанга ч ярьж чаддаггvй. Цайны газар ороод суувал монгол залуус дайрахаас ч буцахгvй. УБ-д байх тэдний хувьд vнэхээр осолтой болохоор vргэлж такси барих мєнгєє халаасандаа тэмтэрч явдаг гэдэг. Харин тэдэнд орчуулга хийж єгч буй залуугийн хувьд хятадуудтай яваа гэдэгээ аль болох нуухыг хичээнэ. Тvvнийг хятадаар ярьдаг гэж мэдвэл хятад л гэж хэлнэ. Иймэрхvv туйлшарсан гэмээр vзэл байдаг ч бид тэрбумуулаа биш ердєє 2-хон сая болохоор єєрсдийгєє ингэж л хамгаалж байхаас єєр аргагvй санагдана.
Харин хятадад монгол залуус хаан шиг амьдардаг гэвэл хилсдvvлсэн болохгvй ээ. Манайхан шєнийн цэнгээний газраар нь хэсч, маш хямдхан шар айргийг гvйзээлэхдээ яг л эх орондоо байгаа юм шиг аашилна. Тэнд чанга хашгирч хичнээн дураараа байсан ч монгол гэж гадуурхахгvй, мэдэх ч vгvй. Гэхдээ л хvний нутаг бол хvний нутаг гэдгийг ойлгож явах учиртай билээ.

Vнэгvй сургууль буюу ємнєдийнхний урхи
Нэг л хvvхэдтэй болох эрхтэй єрх хvvг илvvд vзэж, охин хvvхэдтэй болохоос татгалзах болсон юм. Тиймээс ємнєд хєршид охидын тоо эрс цєєрч, гэрлэх насны залуус гэргийгээ олж чадахгvйд хvрэх болов. Эмэгтэйчvvдийн тоо нь эрчvvдээс эрс дутуу болж ирсэн нь энэ vед 30 сая хятад залуу “ илvvдээд “ байгаа гэдэг. Тиймээс хятадууд бодлогоо єєр тийш хандуулах болсныг vгvйсгэх аргагvй. Энэ бол гадаадын олон тооны эмэгтэй оюутанг эх орондоо vнэгvй сургах явдал. Манайхан “ vнэгvй юманд нугасгvй “ тул олдсон боломжийг ашиглах гэж ємнєд хєршийг зорино. Харин тэндээ очоод олон жил суралцах хугацаандаа, монгол оюутан битгий хэл энгийн нэгэн монгол эртэй таарч, гэр бvл болох боломж олдохгvй. Ингээд ойр тойрноосоо хvнтэй суух болоход єнєєх л хятадуудаас сонгох магадлал єндєр болох юм.

Монгол бvсгvйчvvд хятад хvнтэй суух vнэхээр дургvйг хэлэх хэрэгтэй. Гэлээ ч цєєн хувь нь ч гэсэн тэдний “ тогооны хvн “ болж байгааг vгvйсгэх аргагvй. Гэхдээ гадаад бvсгvйчvvд хятад залуустай гэрлэх тун дургvй байдаг гэдэг. Єрх бvрт єєрийн гэсэн жаргал, зовлон бий гэдэгтэй адил ємнєд хєршид ч багагvй асуудал байдгийн нэг нь энэ.