2011/01/26

Японд зуун настай эмгэний бүтээл бестселлер боллоо


Мэдээллийн эх сурвалж: http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=13738



Тоя Шибата хэмээх эмгэн энэ жил яг 100 насны босго давахын зэрэгцээ анхны шүлгийн номоо хэвлүүлсэн нь шууд бестселлер болжээ. “Сэтгэлээр бүү уна” хэмээх нэртэй түүний шүлгийн түүвэрт 42 бүтээл багтсан гэнэ. Шибата 92 насандаа хүүгийнхээ ятгалгаар анх шүлэг бичиж эхэлжээ.

Р.Гэгээ

2011/01/21

Нэрт жүжигчний үрчилж авсан монгол охин сайхан амьдарч байна


mongol ohin -

2011/01/08

БИ ЭНЭ ОХИНД ДУРТАЙ БАЙДАГ ЮМ АА

http://www.orloo.info/writers/batbayar/6165-durtai

Бичсэн Л.БАТБАЯР
Пүрэв, 2011 Нэгдүгээр сар 06 08:19

АНУ-ыг бүү хэл Дэлхийг бүрхсэн их хямралын ид үед би 6 сар ажилгүй, баларч гүйцэв. Олон ч газраар орж, олонхон ч ажлын бүртгэл бөглөсөн дөө. Гэтэл ашгүй гэрийн ойр Файр Хаус ресторанаас над руу утасдлаа. Их хямралаас намайг болоод манай гэр бүлийг суга татан гаргахыг оролдсон ачит Охин Тэнгэрээр тус рестораны менежер Сабрина тодорлоо. Даанч “нарийн” ресторан юм. Цаг өгөхгүй. Үдийн хоолны цагаар л гол орлогоо олдог тул намайг 10.30-д ирээд 3 цагт яв гэх жишээтэй. Үгүй яахав, хоосноос дээр ш дээ. АНУ-ын бүх менежерийн адил Сабрина бидний хамгийн гол босс. Учир нь түүнд ажилд авах ба ажлаас халах хамгийн том эрх мэдэл буй. Бүх ажил түүний заавраар. Тийм атал манай рестораны эзэд болох гэр бүлийн хоёр түүнийг үхтэл нь чичрүүлж, бөмбөлзтөл нь жижигрүүлж байхыг би нэг бус удаа харсан. Энэ ч бас америк ёс. Учир нь тэр хоёр эзэн. Цалин өгч байгаа улс. Сабрина бидний хэнийг ч хэзээ ч хөөчихөж чадахын адил хос хоёр түүнийг өөрийг нь ядах юмгүй халчихаж чадах тул хөөрхий Сабрина тэдний өмнө тийнхүү бөнжигнөх бүлгээ. Гэхдээ би тэр хоёрт дуртай байдаг юм аа. Тэр хоёр гарын үсэг зурж мөнгө олдоггүй!

Тэд өөрсдөө гялалзтал хөдөлмөрлөдөг. Эзэгтэй бидэнтэй мөр зэрэгцэн шижигнэтэл ажилладаг. Хүнд юмс өргөөд л гүйнэ. Эзэндээ ямагт сайхан ханддаг америк зарчмын дагуу би туслах гээд ухасхийх. Эзэгтэй “зүгээр” гээд л өөрөө. Би хааяа мөн л дээрх зарчмыг дагаж: “Манай оронд эзэд өөрсдөө ингэж зүтгэдэггүй. Ялангуяа эмэгтэйчүүд. Тэд ингээд зогсож байдаг” (Би гараа цээжиндээ зөрүүлэн дэгжин маягаар зогсож үзүүлэв) гэж чимэг үг хэлэхэд эзэгтэй инээнэ. Монгол ч гэлүү нэг хачин улсаас ирсэн хачин эр үү үгүй юү гэж боддог байх. Хэдий тэр жигтэйхэн “нарийн” ч, надад бага цаг, ө.х. бага мөнгө өгдөг ч “бийзий” үеэр бидэнтэйгээ мөр зэрэгцэн зүтгэхээр нь миний бүр хайр хүрээд явчихдаг юм.

Харин би одоо өөр юм ярья. “Манай” Умарт Виржини-д болсон явдал. Хувийн байшин зардаг, энгүүнээр хэлбэл, албархвал хөрөнгийн бирж дээр ажилладаг монголчууд нэгэнт бий болжээ. Энэ бол АНУ-д эхний 10-т ордог аятайхан ажил. Бусдыг нь тоочвол шүдний эмч, нисэгч, мэс засалч, өмгөөлөгч... Манай цог золбоот эмэгтэйчүүд маань энэ сайхан ажлыг хийдэг. Хүүхнүүд, эрчүүд бидний ард явдаг байсан тэр “алтан үе” нэгэнт улирчээ. Хоёр “жоохон хүүхэд” манай цог золбоот бүсгүй дээр байр сонирхож очжээ. “Том гарын наймаачин” маань бяцхан “эндүүрч” энэ хоёрт ямар л их мөнгө байв гэсэн шүү юм бодоод нэг жижигхэн байр үзүүлж. Унтлагын хоёр, угаалгын хоёр өрөөтэй. Гэтэл нөгөө “жоохон” залуугийн “охин найз” нь угаалгын өрөөнд нь ороод: “Боги, энэ дотор чиний гар багтах юмуу?” гэж дугарав гэнэ. Уг нь Баянмөнх аварга ч багтах, бүр эхнэртэйгээ хоёулаа, хоёр биеийнхээ нурууг угааж өгсөн ч болох угаалгын өрөө л дөө. АНУ-д байгаа эрчүүдийн өмнө “гишгэж” яваа сэргэлэн бүсгүй энэ хоёр чинь “хүүхэд” биш байна гэж сэрхийтэл ойлгоод данагар сайхан байр олж өгчээ. “Банди нь УИХ-ын гишүүний хүү байсныг би мэдсэнгүй” гэж тэр надад ярьсан. УИХ-ийн гишүүн уг нь ямар цалинтай билээ? Бидний даган дуурайх гээд байгаа Барууны соёл иргэншилт орнуудад орлогоосоо давсан данагар амьдралаар ханхалзах нь шууд сэжиг төрүүлдэг бөгөөд албан тушаалаа ашигласан бузар ялт хэрэг мөн! Харин бид ийм явдалд нэгэнт дасчээ. Муухай яа. Золгүй еэ.

1995 онд Лондонд хувийнхаа зардлаар хэлний курст сурч байхад минь Э бүсгүй Монгол ТВ-ийн зардлаар сурч байв. Нэг удаа би Э-тэй муудаад цухалдаж: “Үхсэн, ТВ-д өчнөөн чадалтай залуус байгаа. Энэ Э халзан Очирхүүгийн авгай болохоороо л улсын зардлаар арын хаалгадаж яваа юм. З сарын дотор энүүний хэл сурна гэж юу байсан юм” гэхэд хамт байсан залуус: “Ээ Баги ах аа, халзан Очирхүү авгайгаа Лондон явуулахгүй бол УИХ-ын гишүүн болсны хэрэг юу байна?” гэлцсэн сэн. Тийм ээ, бид өөрсдөө ингэж муухай сэтгэдэг. Энэ буруу муухай сэтгэлгээ маань УИХ-д анх сонгогдоод нутгийн андаасаа шинэ костюмыг нь гуйж өмсөөд нийслэлийг зорьж байсан АН-ын Батцэрэг гурав дахь жийпээ “мушигчихаад” явж байна гэсэн мэдээллийг уншаад “тэгэлгүй яах юм, эр хүн” гэж даамжирсаар... өнөөдрийг хүрэхэд албан тушаалаа ашиглаж баяжигсдын хувь хэмжээ, хурд далайц геометрийн прогрессоор өсчээ. Энэ буруу эргэсэн сэтгэлгээгээ бид өөрчлөх хэрэгтэй. Үг болоод сэтгэл гэдэг үйлийг араасаа дагуулж байдаг.

Харин би америк эзэгтэйдээ хайртай байдаг юм аа. Тэр ариун цагаан хөдөлмөрөөрөө мөнгө олж байна. “Үзэглэж”, гарын үсэг зурж бус, албан тушаалаа ашиглаж бус!

Л.БАТБАЯР
2010.11.20.