2013/02/22

Номын талаарх онч мэргэн үгс

Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй
  У.Шекспир
Сайн номыг унших нь саруул ухаант хүнтэй ярилцахын адил
Л. Н. Толстой

Ном бол өрөөлийг бялхааж, өөрөө дундардаггүй сав мөн.
А. Декурсель

Юу муу гэвэл хүний номгүй нь муу.
Д. Равжаа

Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн. Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхий тойрч, далайд хөвөх мэт...
Ц. Дамдинсүрэн

Уншсанаа тогтоож чаддаггүй хүмүүсийн учир өөрснөө хэт бага боддогт байгаа юм.
Г. Лихтенберг

Олон хэл мэднэ гэгч нэг цоожинд таарах олон түлхүүртэй болно гэсэн үг.
Ф. Вольтер

Мэдлэг, гагцхүү мэдлэг л хүнийг чөлөөтэй агуу их болгодог.
Д. И. Писарев

Уншихаа боливол сэтгэхээ болино.Сэтгэхээ байвал хөгжил зогсоно.
Д. Дидро
Бодохгүй унших нь зажлахгүй залгихтай адил.
Э. Борк
Олон номтой байна гэдэг чухал биш, харин сайн номтой байх нь чухал.  
Сенека
Нар гарахаар байгаль сэргэдэг

Ном уншихаар тархи сэнхэрдэг

Ногоо шимтэй
Ном үлдэцтэй

Нойрмоглож суухаар
Ном уншиж суу

Номын ихэд мэдлэг хурдаг
Нуурын ихэд нугас хурдаг

Номын хэлхээ эрдэм
Ноёны хэлхээ засаг

Ном утгатай
Нас тоотой

Номын утгыг арван тохой өргөн дэлгэрүүлэхээс
Ганц тохой гүн мэдэх нь чухал.

Өндөр ууланд шат  шүү ном тань
Өргөн далайд сал шүү ном тань
Харанхуй мунхагт зул шүү ном тань
Харгуй замд газарч шүү ном тань
Бөглүү замд хүнс шүү ном тань
Бүгд газар хөтөч шүү ном тань
Ядрахын цагт үл орхих янаг шүү ном тань
Ямарч үед хулгайд үл автах эрдэнэ шүү ном тань

Ном хамгийн сайн найз нөхөр мөн.
Хэцүү бэрх цагт ном л танд түшиг болно.
Ном таниас хэзээч урваж тэрслэхгүй.

Ном бол цаг эрин гэгч давалгааг дамжин үеэс үед уламжлан хүргэх эрдэнийн ачаа тээсэн оюун ухааны хөлөг онгоц мөн.

Эрдэм номд боол шиг зүтгэвээс  тэр чамайг хаан шиг өргөмжилнө
Номноос салдаггүй хүний мэдлэг их
Нойрноос салдаггүй хүний зүүд их.
Ном бол хөгшрөхийн цагт хамгийн сайн нөхөр, залуу явахад хамгийн сайн багш

2013/02/20

Номын талаар онч мэргэн үгс