2011/03/18

Цэргийн баярт

2010.03.18


Сүүлийн жилүүдэд монгол эр хүний үнэлэмж нийгэмд нэг л сайнгүй байгаа. Би хувьдаа үүнийг тун буруу хандлага гэж боддог. Харин доорх өгүүлэлд эр хүний талаарх нэгэн эерэг баримтыг дурдсан байсан тул ангийнхаа бүсгүйчүүдэд зориулан блогтоо оруулахаар шийдлээ.

Хєх толбот монгол эрчvvддээ баярын мэнд хvргэе

Эр хvнд байгаль дэлхийгээс ямар давуу тал заяасан байдгийг та мэдэх vv? Би ч мэддэггvй явж байгаад хэдэн єдрийн ємнє санамсаргvй олж уншлаа. Тэгсэн чинь сармагчинг хvн болон хувирахад эрчvvд шийдвэрлэх vvрэг гvйцэтгэсэн болж таарлаа. Яаж вэ гэхээр ген хувиран єєрчлєгдєж, дараа дараагийн удамд улам сайжирч байхын тулд тэр генийг сайжруулдаг нэг хvн байх ёстой, тэр нь эр хvйстэй хvмvvс гэдгийг эрдэмтэн мэргэд олж тогтоосон гэнэ.

Эрчvvд байнга шинийг нээх, шинийг олж мэдэх, урагшлах, шинэ газар нутаг, шинэ мэдлэг олж авахын тулд амь нас, эрvvл мэндээ хоёрдугаарт тавин мянга мянган жилийн турш урагшилжээ. Харин ингэж их эрчтэй урагшилсан, цєстэй, зоригтой, vргэлж шинийг эрэлхийлсэн эрчvvдийн ур удам нь бvр ч илvv шинийг хайгч болж байсан нь мэдээж.

Vvний хамгийн наад захын жишээ бол суут математикч Архимед юм. Ємнє тулгарсан хvнд асуудлыг хэрхэн шийдэх тухай єдєр шєнєгvй бодсоор усанд орж байхдаа шийдлээ олчихоод тvvндээ баярлаж “Эврика” “Оллоо” гэж дуу алдан гvйсэн нь єнєєдрийг хvртэл vргэлж шинийг эрж хайн олж чаддаг хvмvvсийн vлгэр дуурайлал болсоор ирсэн.

Vнэхээр ингээд оллоо гэж дуу алдсаар хvн тєрєлхтєний генийг сайжруулж байсан эрчvvдийн тvvхийн уншаад байсан чинь єєрєєсєє ч санаа зовох шиг. Архимед “Оллоо” гэж, Чингис хаан “Эзэллээ” гэж, Сvх жанжин чєлєєллєє гэж бардам хэлж байсан. Гэтэл би єнєєдєр юу гэж хэлж чадах билээ гэж бодлоо. Эрчvvдийн баярын єдєр, бvр нарийн хэлвэл армийнханы баярын єдєр. Эх орноо хамгаалдаг хvмvvсийн баяр. Гэхдээ эр хvн, гэрийн эзэн болгон єєрийн гэр орон, vр хvvхэд, генээ хамгаалж байдаг.

Хамгаалахын тулд vргэлж шинэ соргог зvйлийг нээж олж байдаг. Гэтэл тийм юм надад бараг байхгvй биш юм гэхэд тун цєєн юм. Тэгээд энэ баярын єдєр, эх орон, vр удмаа хамгаалагчдын баярын єдєр эрчvvддээ хандаж байгаль дэлхийгээс заяасан зvйлээ хэрэгжvvлж, vргэлж шинийг нээн бvтээж, байлдан дагуулж байхын тєлєє цаг vргэлж, мєч бvхэнд зvтгэн тэмцэх ёстойгоо мартаж болохгvй гэж хэлмээр санагдлаа.

Гэрийн эзэн, генийн хамгаалагч та л шинэ бvхнийг нээж, соргог бvхийн амтлан урагшилж байсан цагт vр удам чинь ямагт хийморьтой, єєдєє явна шvv. Тэгэхээр эрчvvдийн баяр гээд дэлгvvрийн согтууруулах ундааны тасгаас архи олох бус харин дараагийн баяр гэхэд ямар єндєрлєгт хvрсэн байх, тvvний тєлєє юу хийхээ нарийн эргэцvvлэн бодоод хайж, хэрэгжvvлж эхлээрэй. Vнэхээр чин сэтгэлээсээ хvсч эрж хайсан хvн ямагт хvссэн зvйлээ олдог гэж мэргэд айлддаг.

Тэгэхээр та энэ баярын єдєр, аз жаргал, эд баялаг, хайр сэтгэл, vр хvvхэд юу санасан есєн хvсэлээ єєрийн хичээл зvтгэлээр “Оллоо” гэж бардам хэлэх болтгуай гэж ерєєе. Эр, хай, зvтгэ, тэмц. Ол. Vргэлж шинийг бvтээгч, шнийг эрэлхийлэгч эр хvн гэдгээ ямагт санаж яваарай. Хєх толбот монгол эрчvvддээ баярын мэнд хvргэе.


Olloo.mn сайтын хамт олон

2011/03/10

Эргээд бодоход бvх зvйл сургамж болдог юм билээ

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1183766
Эх сурвалж: news.mn

Г.ОТГОНЖАРГАЛ

Vндэсний хєгжил, шинэтгэлийн хорооны даргын зєвлєх, Монголын сонины холбооны Удирдах зєвлєлийн гишvvн Л.Нинжжамцыг “Ярилцах танхим”-даа урилаа.

Єнгєрсєн долоо хоногт Монголын эдийн засгийн форум болж, зохион байгуулагчдын эгнээнд нь сэтгvvлч Л.Нинжжамц багтсан байлаа. Улс тєр, бизнес, сэтгvvлчдийн дунд аль хэдийнэ танил болж, vйл хэрэг нь Засгийн газрын бодлогыг сурталчлах vндсэн чиглэл рvv хvч тvрэн орох болсон тvvнийг олон улсын эмэгтэйчvvдийн баярын сонирхолтой зочноор онцолсон юм.

-Юун тvрvvнд танд олон улсын эмэгтэйчvvдийн баярын мэнд хvргэж, сайн сайхныг хvсье?
-Баярлалаа.

-Баярын єдрийг хэрхэн тэмдэглэх гэж байна?
-Хvvхдvvдтэйгээ хамт єнгєрvvлнэ. Ганц олдож байгаа амралтын єдєр болохоор хvvхдvvдийнхээ, єєрийнхєє хувцасыг индvvдэхээс эхлээд амжуулах ажил бий. Тэр бvхнээ амжуулна даа.

-Таны єрєєнд шинэхэн баглаа сарнай цэцэг харагдаж байна. Баярын илгээмж эхнээсээ ирж эхэлсэн бололтой? /гуравдугаар сарын 7-нд/
-Хэнээс ирсэн бэ гэж асуух гээд байна уу.

-Та таачихав бололтой?
-Ерєнхий сайд єгсєн. Єнгєрсєн єдрvvдєд болж єнгєрсєн Монголын эдийн засгийн форумыг хєтєлсєн сэтгvvлчдийг хvлээн авч, Ерєнхий сайд талархалын зоог барьсан. Би сvvлийн гурван сарын турш бэлтгэл ажлыг нь зохион байгуулалцсан. Сvvлд нь эмэгтэйчvvдийн баярын єдрийн ємнєх єдєр учраас Ерєнхий сайд эмэгтэй сэтгvvлчдэд нь сарнай бэлэглэсэн л дээ.

-Таныг анзаараад байхад Засгийн газраас явуулж байгаа тєрийн бодлогын шинж чанартай хєтєлбєр, арга хэмжээний пиарыг хариуцаад байдаг шvv дээ. Энэ бvхэнд далд нууц байдаг эсэхийг чамгvй олон хvн сонирхдог байж болох юм?
-Би хэвлэлийн салбарт ажиллаад 15 жил болж байна. Тэр утгаараа миний амьдралын нэг хэсэг ч гэж хэлж болох байх. Гэхдээ хvн болгон сайн сэтгvvлч болно гэж байхгvй. Би гэхэд Б.Ганчимэг, Л.Мєнхбаясгалан тэргvvтэй сайн нийтлэлч шиг сайн бичиж чадахгvй. Харин зохион байгуулалтын ажлыг сайн хийдэг байж магадгvй. Нууц нь энэ байж магадгvй л юм. Тvvнээс бус тусгай жор байхгvй нь ойлгомжтой шvv дээ. Хамгийн гол нь би энэ салбарт олон жил ажилласан учраас туршлагатай, найз нєхєд олонтой, хамтран зvтгэгчидтэй болсон байна. Энэ бvхэн л ажил хийж чадна гэсэн итгэл хvлээлгэхэд дэм болдог болов уу.

-Хамгийн гол нь, би гэхэд таныг Vндэсний хєгжил, шинэтгэлийн хорооны даргын зєвлєх гэхээр нэг л ойлгож єгдєггvй юмаа. Яагаад гэхээр энд зєвлєхийн vvрэг хvлээх хvн нь эдийн засагч, стратегич гэх мэт мэргэжилтэй байвал илvv оновчтой санагдаад байдаг юм. Учир нь, энэ хороо бол Монгол Улсын ирээдийн хєгжлийг бодитоор нь зурах vvрэгтэй тєрийн байгууллага шvv дээ?
-Тийм ээ, чиний асуултыг би зєв гэдгийг хvлээн зєвшєєрч байна. Яалт ч vгvй манай хорооны vvрэг, хариуцлага асар том. Энэ утгаараа шилдэг эдийн засагч зєвлєгєє єгєх нь оновчтой. Харин миний хувьд энд тєр засгаас боловсруулсан, баталсан бодлогын бичиг баримт, хєтєлбєр, тєслийг олон нийтэд хvргэх ажлыг энд гvйцэтгэх vvрэгтэй. Дээр нь би хуульч хvн. Мєн алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр энд ирснээрээ асар их зvйлийг сурлаа. Єєрийгєє магтаад хэлчихэд муухан эдийн засагч, стратегичаас хавьгvй илvv болсон гэдэгтээ итгэлтэй байна. Тэр утгаараа энд єєрийнхєє хvлээсэн vvргийг дээд зэргээр биелvvлээд явах юмсан гэж хичээж байна.

-Таны нэг ярилцлагад “Хэвлэл, мэдээлэл улс тєрийн хараат болж нэг алхам ухарсан гэж хэлж болно” гэсэн дvгнэлт хийсэн байсан. Гэтэл та єєрєє Ардын намын гишvvн, єнгєрсєн хугацаанд энэ намын карьерийн тєлєє хангалттай ихийг хийсэн байдаг. Єєрєє намын тєлєє пиар хийдэг байж, хэвлэлийн талаар иймэрхvv дvгнэлт хийх нь хэр оновчтой байдаг юм болоо?

-Би 10-р ангийн хvvхэд байхдаа энэ намыг сонгосон. Энэ намын гишvvн байсныхаа тєлєє миний амьдрал сайн сайхан байж, амьдралдаа итгэлтэй сэтгэл хангалуун байгаа гэдэгтээ ч би итгэлтэй байдаг. Vvнийг би нуухгvй.

Vvн шигээ би єнєєдєр бvх сонин, телевизийн ард хэн байдаг, хэн нь хэдэн хувь эзэмшдэг вэ гэдгийг хэлж чадна. Гэхдээ ингэлээ гээд тэд хэвлэл, мэдээллийнхээ vvргийг гvйцэтгэж чадахгvй байна гэсэн vг биш. Хамгийн гол нь тухайн хэвлэлийн хамтрагч, эзэн нь хэн байхаас их зvйл шалтгаалдаг. Тэд хэвлэлийг ямар зорилгоор ашиглахыг хvссэн тvvгээрээ л ашиглаж чадаж байна. Ийм байхад би бvгдийг нь улс тєрєєс хол байгаарай гэж уриалж чадахгvй. Ямар ч байсан хэвлэлийнхээ мєн чанарыг л алдаж болохгvй.

-Таны Удирдах зєвлєлийнх нь гишvvнээр ажилладаг Сонины холбооны ард ч тэр баахан хардлага єрнєдгийг та ч бас анзаараагvй байна гэж байхгvй байх. Тийм vv?
-Тийм ээ. Манай Сонины холбоо телевиз, радио, сонин гээд гишvvнчлэлийн ам бvл маш олон гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Манай Хадбаатар, Баярмєнх бид хэд Ардын намын идэвхтэй гишvvн гэдэг нь vнэн. Гэхдээ Сонины холбоонд нэгдсэн хэвлэлийн байгууллагад ажиллаж байгаа сэтгvvлчдийнхээ эрх ашгийн тєлєє бид ажилладаг. Мэдээж Сонины холбоог байгуулж, єнєєдрийг хvртэл хамтдаа явсаар таны улс тєрийн карьерт том дэмжлэг болсон уу гэвэл би хvлээн зєвшєєрнє. Vvнийг хаана ч нуухгvй. Бvх хvнийг улс тєрд орсон гэж vзвэл тvvн шиг худлаа зvйл байхгvй. Бvгд гэдэгт олныг хамруулах хэрэггvй. Цэвэр бизнесээ хийгээд, Ардчилсан намаа ч дэмжээд явдаг хэвлэл олон бий. Энэ бол хувь хvмvvсийн л vнэт зvйл. Тэдний єєрсдийгєє хvндэтгэх эрх рvv халдах эрх бидэнд байхгvй гэдэг зарчмыг бид баримталдаг.

-Сонины холбоог тухайн vед Ерєнхийлєгч асан Н.Энхбаярыг хамгаалах бvхэл бvтэн мэдээллийн сvлжээ гэж шvvмжлэх нь олон байсан?
-Тиймэрхvv яриа гардаг байсан. Тэр хvнтэй ажилладаг хvмvvс байдаг л байсан. Намайг тэр хvнтэй холбож ойлгох гээд хэрэггvй. Миний улс тєрийн угшил Завханых. Би чинь Завханы Хотгойдын охин шvv дээ. Хэхэ. Гэхдээ одоо ч дэргэд нь хамт байдаг хvмvvс байгаа. Тэд нар ч бас vерхэлдээ vнэнч байгаа биз дээ. Тvvнээс бус бvгдээрээ тvvний тєлєє ажиллаад байсан зvйл байхгvй. Сонины холбоог Н.Энхбаяр гэдэг хvний тєлєє байгуулж байсан тvvх бидэнд байхгvй. Хэвлэлvvд єнєєдрийн Ерєнхий сайд, Ерєнхийлєгч нартай хамтарч ажилладаг шиг тухайн vед ч тиймэрхvv зарчим vйлчилж л байсан. Тухайн vед ёстой Н.Энхбаяр гэдэг хvн байсан л болохоос бус зарчим бол адилхан шvv дээ.

-Ерєнхий сайд С.Баяр таныг Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны даргаар ажиллуулах саналаа танд тодорхой тайлбарлаж байсан уу?
-Намайг дуудаж уулзаад энэ их хариуцлагатай ажил, чамайг чадна гэж найдаж байна, итгэж байна гэж хэлсэн. С.Баяр дарга маш их зарчимч, зохион байгуулалттай, ажил хэрэгч хvн. Тэр утгаараа л намайг сонгосон байх.

-Таныг ардчилсан хувьсгалын эхлэлийн vед бас ч гэж эсэргvv нэгэн байсан тухай сая уншаад бас их гайхлаа?
-Эсэргvv гэдгийг хашилтад хийх хэрэгтэй байх аа. Тэр vед чинь би 1989 аравдугаар ангийн сурагч байлаа. Тэгээд Багшийн сургууль, 33, 48, 23, 18 дугаар сургуулийн бvлгэмийн зєвлєлийн дарга нартай нийлж, “Идэрчvvдийн Тулга эвсэл” нэртэй нууц бvлгэм байгуулж, Мандухай гэдэг нууц нэртэй гишvvн нь болж байлаа. Тэр ч бvv хэл аравдугаар ангийн сурагчид гэлтэй нэгнийхээ ээжийн бичгийн машин дээр “Монголчуудаа сэрцгээ, босоцгоо” гэсэн утгатай ухуулах хуудас хийж, тараадаг байсан. Харамсалтай нь, манай эвсэл сар гаруйн дараа илэрч, Тагнуулын ерєнхий газраас биднийг байцааж, аав, ээжид нь хэлж байсан. Би тэр vед асрах сургуульд амьдардаг байсан учраас багш нарт маань хэлж, би дотуур байрнаас гарах эрхгvй болж байсан. Тэгэхээр би єєрийгєє ардчилсан нийгэмд єєрийн хувь нэмэр оруулсан гэж дотроо бас баярладаг шvv. Ардчилалын 20 жилийн ойн медаль надад бий. Миний хайрладаг одон. Гэхдээ тэр vед би хvvхэд байсан. Бас МАХН-ын ч гишvvн болчихсон л байсан. Ардчилсан хувьсгал хийхэд над шиг МАХН-ын намын олон залуучууд оролцсон. Энэ бол єєрчлєлт шинэчлэлийн давалгаа байсан.

-Монгол Улсын хvvхэд асран хvмvvжvvлэх тєвєєс гаргасан номонд “Би аливаад тэвчээртэй ханддаг. Миний амьдрал амар байгаагvй. Гэхдээ л бvхнийг тэвчиж, єнєєдрийг хvрсэн” гэсэн єгvvлбэр байсан?
-Чи санаж байгаа бол намайг Vндэсний олон нийтийн радио телевизийн Тамгын газрын даргаар ажиллаж байхад єдєр бvхэн л миний эсрэг мэдээлэл хэвлэлээр тараагддаг байсан. Намайг л ажлаас нь гаргачихвал бvх зvйл сайхан болчих мэт боддог хvмvvс тэнд олон байдаг байлаа. Одоо ч байдаг л байх. Бvр миний эсрэг “Асрамжийн газарт єссєн хvн бол муу хvн” гэж ирээд л маш аймшигтай дайралт vзvvлдэг байсан. Би тэр vед асрамжийн газарт байсан vеэ тухайн vед хvнд хэцvv гэж боддог байсан бол тvvнээс ч илvv хэцvv зvйл амьдралд байдаг юм байна гэдгийг ойлгосон. Тэр хэрээрээ єєртєє асар их зvйл сурч, мэдэж авсан. Яг vнэндээ би хэний ч амьдралыг булааж, хэний ч хоолыг хуваалцахгvй єєрєє єєрийнхєє амьдралынхаа тєлєє тэмцэж ирсэн учраас эргээд бодоход бvх зvйл л сургамж болдог юм билээ. Анх ээжийгээ алдаад, асрамжийн газар руу гурван дvvгээ дагуулаад очих vе, ажил хийх vед тулгардаг бэрхшээл, эрх мэдлийн тєлєєх дайралтуудын дэргэд илvv аз жаргалтай санагдсан.

-Улсын асрамжийн тєв рvv очиж байна уу?
-Очилгvй яах вэ. Надтай хамт тэнд єсч бойжсон 120 хvvхэд бол яалт ч байхгvй миний дvv, ах, эгч нар. Саяхан асрамжийн тєвийнхєє 30 жилийн ойгоор “Єнєр бvлийнхэн” гэдэг дурсамжийн номыг нь хэвлvvлсэн. Бид нар бvгдээрээ нэг л эцгийн хvvхдvvд шиг хамтдаа байж, хамтдаа єссєн учраас єнєєдєр ч уулзах vедээ уулзаад, туслах vедээ туслаад, дэмжих vедээ дэмжээд явдаг. Хамгийн гол нь би “Асрамжийн газарт єссєн хvvхэд муу хvн байдаггvй” гэдгийг хvмvvст дахин дахин хэлмээр санагддаг юм. Амьдралынхаа тєлєє єєрсдєє тэмцэх, нэг нэгнээ хайрлах, байгаагаа бусадтай хуваалцах, сэтгэлийн дэм єгєх гээд тэр их ховор чанарыг бид тэндээс авсан. Би завтай vедээ асрамжийн тєв дээрээ очиж, хvvхдvvдэд бэлэг єгдєг. Мєнгє байхгvй бол тэнд байгаа хvvхдvvдтэй хамт хооллож, уулзаж ярилцаад л явдаг. Би дандаа л “Амьдралдаа хvнийг сайн сайхнаар тєсєєлдєг байх хэрэгтэй” гэж боддог. Хоёр хvvхдийнхээ тєлєє хангалттай их ажиллаж байна. Боломжийн цалин хєлс авч байна. Залуу байгаа дээрээ ажиллаад, тэтгэвэртээ гарахаараа хvvхдvvдийнхээ хvvхдийг хараад сууна даа л гэж боддог. Тийм болохоор эрч хvчтэй амьдралд vлдсэн хугацаандаа илvv ихийг хиймээр байна. Хvvхдvvд маань нас бага байгаа учраас тэдэнтэйгээ урт удаан хугацаанд хамт байхын тулд эрvvл баймаар байна.

-Анх 12 настайдаа гурван дvvгээ дагуулаад асрамжийн тєвд очиж байсан тэр vеэс єнєєдрийг хvртэлх єнгєрсєн хугацаанд та ямар дvгнэлт єгдєг вэ?
-Бид их сайн байгаа. Манай аав, ээжийн хамаатнууд олон бий. Гэхдээ ээж маань нас барах vед би дvv нартайгаа хамт байх хэрэгтэй гэдэг шийдвэр гаргаад асрамжийн тєв рvv явж байсан. Тэгэхгvй бол дєрвєн тийш ах дvv нар руугаа тарвал огт єєр хvн болж єснє шvv дээ. Зvв зvгээр амар амгалан байсан амьдрал маань нэг л єдєр тогоо хємрєх шиг болж, бvх зvйл харанхуйлсан санагддаг. Сайн сайхан амьдралаас гэнэт асрамжийн тєв рvv дєрвєн чемоданиа чирээд гурван дvvгээ хєтлєєд очсон тэр амьдрал амар байгаагvй. Оны ялгаа гэж тэнд байдаг. Бас бусадтай эвлэрч, зохицож сурах хугацаа хэрэгтэй. Тэр бvхнийг давж гарсны дараа бид нар бvгдээрээ сайхан амьдарч байна. Бvгдээрээ их сургууль тєгссєн. Би тэр vед их сургуульд орохдоо тєлбєрєє улсаас тєлvvлсэн. Гурван дvv нарынхаа тєлбєрийг найз нартайгаа нийлж, зурж зурж, тєлбєрийг нь хийдэг байлаа. Одоо хоёр дvv маань АНУ-д байж байгаад сая нэг нь наашаа ирээд Мянганы сорилтын сангийн тєсєл дээр ажиллаж байна. Нєгєє нь АНУ-д гэр бvлээрээ байгаа. Нэг нь Япон Монголын хооронд бизнес компаний захирал хийдэг. Аав маань одоо манай багыг харж, асар их тус болж байна. Хvний аав, ээж гэдэг ямар их ач тустай гэдгийг ойлгож байна. Хvний амьдралд алдаж, онох зvйл олон л байдаг. Єнєєдєр аавыгаа охидынхоо дунд хамтдаа аз жаргалтай байгааг харах би дуртай. Надад их сайхан санагддаг. Хамтдаа байна гэдэг л хvний амьдралд хамгийн vнэ цэнэтэй цаг мєч гэдгийг би бvхнээс илvv ойлгодог. Бусдыг ч бас тийм байгаасай гэж хvсдэг.

-Таныг нєхрийнхєє дурсгалд зориулж кино зохиол бичсэн гэж сонссон. Миний ємнє ч бас Хаврын шувуудыг зориод ирэхэд
Хамтдаа vргэлж байх юм гэж бодсон
Хvйтэн жаврыг vлээх цагаар

Холдоод нисээд явна гэж бодсонгvй...гээд их сайхан дууны шvлэг байна шvv дээ?
-Тийм ээ, миний нєхєр намайг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байхад минь нас барсан. Бид хоёр хамтдаа хавдрын эсрэг хангалттай их тэмцсэн. Харамсалтай нь, мєнгє байлаа гээд хавдрыг эмчилж чаддаггvй юм билээ. Гадагшаа, дотогшоо их удаан явсан. Тэгээд “Эргээд харахад” гэсэн нэртэй телевизийн олон ангит кино хийх гээд зохиолыг нь дуусгаад сууж байна. Хавдар гэж ямар євчин юм. Хvн єєрийгєє хэрхэн хамгаалах ёстой юм гээд хvнд хэрэгтэй бvхнийг энэ киногоороо хэлэхийг хvсч байна. Эндээсээ сэтгvvлчидтэйгээ хамтраад тєрийн бус байгууллага байгуулан “Хавдарын эсрэг-Сэтгvvлчид” тєрийн бус байгууллага байгуулж, Монголд PET-ckan гэдэг оношилгооны аппарат авчрах зорилготой байгаа. Энэ аппарат байвал бvх хvн энэ євчнєєс зєвхєн vхэж бус амьд дээрээ салах хэмжээнд сэргийлж чадахтайгаа болох боломжтой юм билээ. Vнэ нь нэлээд єндєр л дєє. Гэхдээ л би єєрийгєє хийх ёстой л гэж бодож байгаа.

-Хvн бvрт хэрэгтэй сайхан санаачилга байна?

-Тийм ээ. Энэ аймшигт євчин зєвхєн миний амьдралд хагацал учруулсан биш шvv дээ. Єнєєдєр манайд байгаа cityckan гэдэг оношилгооны багаж л байдаг. Тэр нь хавдрын эмчилгээг хянах, зургийг нь гаргах ямар ч боломжгvй юм билээ. Харин petскаn-ыг оруулаад ирчихвэл хvмvvс химийн эмчилгээний явцыг хянах боломжтой болно.

-Таны санаачилга бvтнэ гэдэгт итгэлтэй байна. Тэгээд ч та бууж єгєхгvй нь тодорхой шvv дээ?

-Бууж єгєхгvй ээ. Санхvvжилтийг нь олохын тєлєє тууштай зvтгэнэ дээ. Би цаг vргэлж л зєв явах юмсан. Буруу зvйл хийчихгvй юмсан гэж боддог. Бас єєрийнхєє ертєнцєд зvрх сэтгэлээ дагаад, бусдад тустай, єєртєє сэтгэл хангалуун амьдрахыг хvсч байна.

2011/02/14

"Ачигчаас-Дарга болсон минь" (дурсамж)

http://www.orloo.info/writers/p-batzorig/6400-achigch
Бичсэн П.Батзориг pbatzorig@yahoo.com





1988 оны намрын нэг өдөр би ажлаасаа халагдлаа. Олон нялх хүүхэдтэй учир цэргийн байгууллагын цалин хаана ч хүрэхгүй учраас халагдая гэтэл Дивизийн захирагч өөдөөс халахгүй харин дэвшүүлж ажиллуулах юм яриад явчихав. Гэвч Дивизийн захирагч амралтаа авсан хойгуур худал, үнэн эмнэлгийн бичиг гаргуулж байгаад -р ангийн тагнуулын салааны захирагчийн ажлаа өглөө. Ажил хайж эхэллээ. МXЗЭ-ийн Хорооны дарга, зааварлагч, боловсон хүчний байцаагч, биеийн тамирын багшийн ажилууд олдож байлаа гэвч цалин нь адилхан учраас хийсэнгүй.Нэг л их мөнгөтэй ажлыг 2 алгаа хорстол хиймээр санагдаад байлаа. Нэг өдөр автобусан дотор явж байтал 2 хүн хоорондоо ярьж байнаа. Найз нь Материал Импекс Хангамжийн Нэгдэлд ачигч хийж байгаа 14 хоногт бараг 1000 хүргэж авдаг гээд ярьж байна.

Нөгөөх нь тэр газар чинь хаана байдаг юм бэ? гэхэд яагаав 10-р хорооллын урд талын томоо хашаанд байдаг гэж байна. Би дараагийн буудал дээр бууж эргэж автобусанд сууж 10-р хорооллыг зорилоо.

Цэргийн дүрэмт хувцас өмссөөр байгаад энгийн хувцасгүй шахам болсон бөгөөд ганц цайныхаа костюм пиджакыг индүүдэж, индүүдэж өмсөөд явж байгаа минь энэ. МИХН-ийн Боловсон Хүчин гэсэн өрөөний хаалгыг тогшлоо. Пэрэнлэй -Самбуу гээд буурал толгойтой ах сууж байна. Би ачигчийн ажилд орох гэсэн юм гэхэд хөлөөс толгой хүртэл харсанаа, чи чадахгүй ээ хүү минь, харин Боловсон хүчний Туслах 650-н төгрөгний цалинтай ажил байна гэлээ. 720-н төгрөгний ажил голоод явж байгаа хүн чинь юу гэж хийхэв дээ. Үгүй, ачигч л хийе гэвэл, хүү минь тэд нар чинь голдуу "Ааваас" ял эдэлж гарч ирсэн хүмүүс чи тэдний энд хүрэхгүй зүгээр л миний үгэнд ор гэхэд би зөрсөөр байсан учир савтай цементийн бригадын дарга Нямдорж гэдэг хүнд бичиг хийж өгөөд маргааш өглөө ажилдаа ирээрэй гэв. Маргааш нь ажилын хувцас байхгүй учир цэргийн ногоон хувцасныхаа пагон(мөрдөсийг) хуулж аваад, хромон гутлаа өмсөөд явлаа. Ингээд эхний өдөр вагонд орлоо. Нэг вагон цемент 66 тонн, 3-хүн орохоор 22 тонныг тус бүр зөөх нормтой гэнэ. 1 уут цемент 50кг жинтэй юм. Шоронд амь нэг хүмүүсийг "нэг гал" гаж ярьдаг бол энд 3 хүнтэй ажилын хэсгийг "нэг гар" гэж ярих ажээ.
Манай гард Өндөр Болдоо, Дарваан Батжаргал гэдэг 2 залуу байлаа. Энэ өдөр цементээ вагоноос складанд буулгалаа. 5-н тонныг зөөсний дараа нилээд их ядарч хамаг хувцас нэвт норж цементтэй хутгалдаж аманд сул цемент зажлагдана. Духнаас дусах хөлс саарал цемент уруу пур хийн орж алга болно. Үдээс хойш 3-н цаг гээд нөгөө 2 маань нормоо дуусгаад яваад өгөв. Минийх талдаа л дөнгөж орж байлаа. Жаахан амраад суулаа. Байнга гялалзтал тосолж цэвэрхэн өмсдөг офицер хромон гутал маань цементэд хутгалдан өнгө зүсээ алдаж зарим газраа халцарчээ.

Цагтаа цэргийн жагсаалын өмнө тас няс хийтэл алхдаг байсан гутал минь гэж харамсан харж байв.
Ер нь энэ ажлыг болъё гэж олон зуун удаа бодсон боловч нэгд-Нөгөөх их цалин бодогдоод хоёрт-хэдэн хүүхэд маань бодогдоод гүрийхээр шийдлээ. Оройны 9-н цаг гэхэд сүүлчийн хэдэн уут цементийг үүрэх биш өнхрүүлэн зөөж дуусгалаа. Хамаг бие хөндүүр, гар салганана. Нөгөөх айхтар хийгээд байдаг зодооны бэлтгэл сургууль энэ ажилын дэргэд зүгээр л юу ч биш болоод явчихлаа. Маргааш өглөө нь морь унаж холгуулсан хүн шиг майжигнасаар ажилдаа очлоо. Энэ ажилыг хийгээд хэрэггүй гэж хань маань хориглоод намайг дийлээгүй юм. Ингээд эхний 1 сар бол "хүнд" гэхэд ч багадахаар 1 сарыг давж билээ. Заримдаа хоёулаа вагонд орвол 33 тонныг зөөнө. Зарим архагууд ганцаараа вагонд орж 66 тонныг зөөдөг ба Шувуу Төмөрөө, Хар Танк гэх мэт луухгарууд байдаг л гэнэ. Эндэхийн ажилын ердийн өдөр пургисан их цементээр эхэлнэ. Цементэнд гутал хувцас тэсэх биш нүүр амгүй цемент болсон хүмүүс ирсэн машинуудыг уралдан ачицгаан хашгиралдана. Аль олон машин дуудаж ачиж чадсан Гар эрт ажил тарна гэсэн үг.

Эхний 14 хоногийн цалин 450- н төгрөг авав. Бусад хүмүүсийн цалингийн зэсийг хархад 800, 900, 1100 төгрөг байхыг хараад атаархах ч шиг. Хөхөө гэрлэх дөхлөө кинон дээр цалингаа авах гээд чемодан авч ирдэг шиг юм болоогүйд инээд хүрч явав. Эд нараас дутахгүй яаж ажилдаг болов вэ? гэдэг бодол тархинд байнга эргэлдэнэ. Ямарваа ажилд арга текник гэж байдаг учираас тэдний яаж ажиллаж байгааг сайн ажиглав. Ууттай цементний эсрэг 2 үзүүрээс барьж татаад өвдөгнөөсөө дээш гаргангуут эргэхдээ мушгин ташаан дээрээ тавьж байгааг ажиглалаа.. Нэг өдөр хүмүүс ажил тарсаны дараа цемент өргөх, үүрэх арга барилтай болох гэж нилээд оролдлоо. Энэ мэтчилэн олон хоног оролдож овоо сурч авлаа. Ажилдаа болоод нилээд ч турлаа. 10-аар давхарласан цементнүүдийн дээдэх 2-ийг (100кг) ташаалдаж үүрч бусдыг нь нэгээр зөөнө. Савтай цементийг хагалахгүй шидэж хурааж сурлаа. Хийтэй шидвэл л хагардаг золиг юм.
Энэ их пургисан цементэн дотор амны маск зүүх ёстой байтал манай ачигч нар ер хэрэглэдэггүй байв. Би амьсгаа давхацсан ч гүрийсээр яс хийж сурлаа. Хожим ачигч нараас нилээн хэд нь уушигны хатуурлаар нас барсандаа хөөрхий.

batzorig_26-н сарын дараа ачигч нарын ярьдагаар-би яланд гангарлаа (ажилд сайжирлаа). Нэг удаа бээлийгүй ажиллaсан чинь хурууны бүгд өндөг цоорч цус шүүрэн дотор нь цемент орж хорсгож байлаа. Цемент зөөсөөр байгаад (хэрэв нимгэн хувцастай бол /хажуу хавирганы хэсэг улаан нялга болж, цус, хөлс, цемент гурав наалдаж, холилдож гол таслахаа шахна. Орой гэртээ очиж нөгөөх шархаа хонины сүүл шарж байгаад түлж боргошуулна. Даанч маргааш нь ахиад л хөлс, цементэнд задарчихна. Анх удаа ганцаараа амралтын өдөр 1 вагон 66 тонныг буулгалаа. Өглөө 5-н цагт ороод орой 6-д дууслаа. Болох юм байна гэдэг сэтгэгдэл төрж эхэллээ. Дээд боловсролтой ачигч гэж бараг байдаггүй байлаа. Нөгөө хэдийн маань ярьдаг сэдэв хулгай, дээрэм, шоронгийн атамануудын тухай л ярина. Намайг ажилд сайжирч байгааг бүгд л ажиглаж байлаа. Нэг өглөө Хөтөлийн ганц вагонтай байлаа. 30-аад ачигчид ярьж байгаад тэр вагонд Шувуу Төмөрөө бид хоёрыг уралдуулах юм болов. Бооцоонд нь 1 авдар архи тавихаар боллоо. Буцах ямар ч арга байхгүй орлоо. Шувуу бид 2 зөөсөөр нөгөө хэд пиво уун сууцгаасаар. Мань хүнийг яагаад шувуу Төмрөө гэсэн бэ? гэхээр цемент үүрээд нисч байгаа юм шиг хурдан явдаг болохоор тийм хоч өгсөн хэрэг. Би дотроо айж л байлаа. Үдээс хойш 4-н цаг болход вагонд хэдхэн уут цемент үлдлээ. Намайг хамгийн сүүлчийн цементээ үүрээд гархад Шувуу Төмөрөө сүүлчийнхээ 2 цементийг авахаар зөрж оров. Би цементээ чү гэж шидчихээд гараа өргөлөө. Шувуу Төмрөө ялагдсандаа итгэхгүй байгаа бололтой хамар нь сарталзана. Би нэг шилийг аавдаа өгөхөөр авч бусдыг нь тэдэнд өглөө. Шувууг дийлсэндээ би их баяр хөөртэй . Адраа ахынхаа ганц мэддэг дууг амандаа аялчихсан шиг алхаж явлаа. Ингээд ажилд сайн болж эхэлсэн маань зарим нэгэнд нь таалагдаагүйгээр барахгүй намайг нухчин дарах аргад шилжсэнийг би мэдсэнгүй. Нэг өдөр ажлаа дуусчихаад усанд ороод гараад иртэл нэг хүний мөнгө алга болсон хэрэг дэгдээд явчихлаа. Тэр нь явж явж атаман Тайвны мөнгө гэнэ. Сорви болсон царайтай булиа залуу ААВААС гарч ирээд удаагүй болохоор нөгөө хэд маань харцаар нь байдаг байв.
Гэтэл Чука, Баяка гэдэг 2 нөхөр бүгдийг нь нэгж л дээ гэж байна. Тэр 2-ийг халаасны хулгайчид байсныг би сонссон юм. Гэтэл Баяка нь шинэ хүнээс эхэлж нэгжие гээд миний хувцасны шкафыг онгойлгоод боодолтой мөнгө гаргаад ирэх нь тэр. Бүгд над уруу тэр дундаа Атаман аймшигтай харж байна. Бүгд усанд орж гарч ирээд дотуур өмдтэйгээ зогсоцгоож байлаа.

Тайван над уруу ойртож ирлээ, хэрэв намайг бариад авбал би яагаад ч дийлэхгүй, би аваагүй гэхэд одоо хэн ч итгэхгүй. Нөгөөх 2 залуу намайг яаж зодуулахыг харах гэж их ойрхон зогсчээ. Энэ 2-ын хатгуур оржээ гэдгийг би сая л ойлгов. Энд Сохорын газар сохроор гэдэг бичигдээгүй хууль үйлчилдэг билээ. Одоо маргаад ашиггүй өрсөх хэрэгтэй учир, хаалга түгждэг трубаг шувт татаж аваад Тайванг 2 цохиод унагачихлаа. Тэр жаал хэвтэж байснаа эр хүн шиг за би дийлдлээ. одоо болъё гэж дуугарч байна. Атаманууд ийм л зангарагатай байдаг ажээ. Тэгэнгүүт би даварч намайг хатгасан хоёрыг хэд сайн дэлсээд авлаа. Маргааш ажилдаа иртэл нөгөө 2 чинь яг л нохой шиг миний 2 талд дагаж байлаа. Бусад ачигч нар надаас нэг л жийрхсэн янзтай харцгаана. Энэ өдөр Тайван ирсэн ч үгүй, намайг жаахан ширүүхэн дуугирхад бүгд дуугарахгүй байна. Аа эд чинь айж байна гэж бодонгуут арай эвгүй 2-н нөхрийг дуудаж шахмал ууртай дуугаар шинэ ачигч нарт туслаарай, дээрэлхвэл хохь чинь шүү! гэхэд бүгд толгой дохиж байна. Удалгүй бүгд миний үгэнд яг ордог болж сүүлд Тайван миний Жит-Кун-Догийн шавь болж билээ. Урт үстэй, Бакалын түрүү эргүүлсэн,эвгүй харцтай, айхтар ачигч боллоо би . Нөгөө хэд шигээ ярьдаг боллоо. Хөөе хамаа, новшоо (бусад үгийг нь орхилоо) гэх мэт үг хэрэглэдэг болов
Уншигч та дандаа зодоон цохион ярих юм гэж бүү бодоорой. Тэнд л зодуулсан бол ахиж дээш гархад хэцүү байсан юм. Сохорын газар сохроор, доголонгийн газар доголонгоор гэдэгээр байхаас өөр арга надад байгаагүй юм.
Эрчүүдийн яриа гэдэг заримдаа ийм л байдаг хойно доо. Олон сарын дараа өөрийгөө анзаартал хэл яриа , биеэ авч явж байгаа байдал нэг л бишээ. Заримдаа өөрийнхөө ажлыг нөгөө хэддээ ацаглаж хийлгээд мушгидаг болов.\ Хөзөр мурийтай тоголох\, хамгийн гол нь би архи , тамхи ердөө хэрэглэдэггүй байсан юм . За энэ ер нь дэндлээ гэж бодоод ажилаа өөрөө хийдэг болов. Нэг хүн хэсэг хүнд нөлөөлж болох юм байна лээ. Нөгөө хэдийгээ ажил дээр архи дарс ууж , мөрийтэй тоглодгийг болиулж, цалингаасаа тодорхой хуримтлал гаргаж ядуу амьдралтай нэгэндээ тусалдаг болов. Миний эрхэмлэдэг зүйл,- цэвэрч нямбай байх, үзэн яддаг зүйл маань- эмэгтэй хүнтэй бүдүүлэг харьцах. Тиймээс нөгөө хэдийг байгууллагын эмэгтэйчүүдтэй соёлтой харьцахыг байнга шаарддаг болов.

Ингээд би ажлынхаа тооцоог гаргаж үзвэл: өдөрт дунджаар 22 тонн цемент зөөдөг гэж бодвол 6 хоногт 132 тонн, сард 528 тонн, 1 жилд (амралтаа хасаад) 5808 тонн (багаар бодход) цемент үүрдэг тооцоо гарлаа. Нэг удаа Намын Үүрийн дарга Хятадын тухай сонирхолтой сонсгол лекц хийх хүн олддоггүй чи чадахуу гэж байна чаднаа гэлээ. Хагас сайн өдрийн өглөө болгон байгууллагууд сонин уншлага гэж хийдэг байв даа.
Би бэлтгэж эхэллээ. Хятадын цэрэг арми, тэр үеийн ард түмнийх нь ахуй амьдрал, Хятдад гарч буй шинэчлэлт зэргийг орос сэтгүүлүүд, Батлан Хамгаалах яамнаас,энд тэндээс олон сонирхолтой мэдээ цуглууллаа. Мөн Мао-Зэ-Дун, Дэн-Сяо-Пин нарын улс төрийн гол уриа хэдэн өгүүлбэрийг хүнээр заалгаж хятадаар цээжлэв. Сонсголын өглөө боллоо. Индэр дээр МИХН-ийн захирал, орлогч захирлууд, Намын дарга нар эгнэн суужээ. Хятадын талаар бүх мэдээлэл хаалттай байсан учираас хүмүүс их цугларсан байлаа. Ачигч нар хойгуур сууцгаана, угаасаа бид нарын байр тэр. Би ганц цайныхаа костюмаа өмсч гадуур нь цементэнд сааралтсан курткээ нөмрөөд суулаа. Ийм лекцийг удирдах байгууллагаас дарга нар ирж хийдэг учир хүмүүс илтгэгчийг хайж ийш тийш харцгаана. Намын дарга Сугар босч Хятадын өнөөгийн байдал, цэрэг армийн тухай сонсголыг Савтай цементийн бригадын ачигч П.Батзориг хийнэ гэхэд бүх хүмүүс ярсхийтэл эргэж харлаа. Намайг курткээ тайлаад индэр уруу алхахад гайхсан бас итгэхгүй энэ ч юув дээ? гэсэн олон нүд намайг харж байлаа. Индэрийн Микрафоныг ойртуулсанаа би яриагаа эхэллээ. Эхлээд жаал шуугилдаж байснаа удалгүй бүгд нам гүм болцгоож анхааралтай сонсоцгоож эхэллээ. Миний үг, өгүүлбэр хамгийн арын суудалын хүмүүст хүрч, мэдэрч, тэмтэрч байх шиг санагдав. Ачигч нар маань бүгд нүд нь бүлтийн харцгаана.Би нөгөөх цээжилсэн хэдэн хятад өгүүлбэрээ хэлж бас тайлбарлав. 30-минутын сонсгол 45-н минут болж сунжирлаа. Үүнээс хойш Дарга, ажилчидгүй надтай толгой дохидог боллоо. Миний тухай яриаг дам сонсвол: Энэ нөхөр чинь Хятадад тагнуул байсан гэнэ, Хятадад сургууль төгссөн гэнэ, хятад хэлэнд ус цас гэдэг цуу тарсан байлаа. Миний инээд хүрч л байв.

Үүнээс хойш нийт ажилчдийн хурал дээр босч ачигч нарын төлөө үг хэлдэг, шаардлага тавьдаг боллоо. 2 жил шахам ажиллахдаа 14 хоногт 800-1000 төгрөгний цалин авдаг болсон юм. Удалгүй МИХН-ын орон тооны Үйлдвэрчний Эвлэлийн Хороон Даргад өрсөлдөх хүмүүсийн дунд миний нэрийг оруулсан байсан бөгөөд инженер мастер 4-н хүн өрсөлдөж би орон тооны анхны МҮЭ ийн хорооны дарга боллоо. Маргааш нь Үнэн сонинд гарсан байв. Ингээд ҮЭХ-ний дарга болж конторт (офист) суулаа. Тэргүүлэгч гишүүдээрээ хэдэн зөнгөр хөгшүүд авч тэдэнд түшиглэн ажиллаж эхлэв. Ажилчидын орон сууцны хувиарт гарсан Но-г илрүүлж байр олгох шинэ журмыг захиргаагаар гаргуулж, ажилчидын хөдөлмөр, нийгмийн хамгаалтад төсөвт нэмүү мөнгө тусгуулж, хувцас солих амралтын байр бариулж, хөдөлмөр хамгаалалын хэрэгсэлийг шинэчилж, эмчийн үзлэгт оруулдаг болгож, жирэмсэн болон олон хүүхэдтэй эхчүүдэд олгох тусламжуудийг нэмэгдүүлэв. Энэ бүх ажлынхаа гүйцэтгэлийг нөгөөх хөгшчүүдээрээ хянуулж, хэрүүл ам байнга хийлгэж байж ажил маань овоо жигдэрч билээ.



Гэвч би гэдэг тогтворгүй амьтан 1 жил ажиллаад Монголын Жит-Кун-Догийн холбоогоо байгуулж спортоо хөөж энэ ажлаа орхисон юм.
Миний хамгийн аз жаргалтай мөчүүд цалингаа буухаар дэлгүүрээс хэдэн уут чихэр, жимс аваад , үр хүүхдүүддээ өгөхөөр гэр уруугаа алхаж явах...1992 онд миний бичсэн зүйлийг найруулагч Сүхбаатар ах авч "Эвий хүү минь" гэдэг МУСК хийсэн бөгөөд Голд дүрд жүжигчин Эрдэнэцэцэг, Гансүхийн дүрд би тоголсон юм кинонд тоголох ч, над шиг амьтан загнуулсаар таарах юм билээ. Би ачигч нарынхаа амьдралаас сэдэвлэж бичсэн, өрөвдөлтэй түүх л дээ. Киноны дууг дуучин Болормаа дуулсан "Хорвоо буруутай гэж үү" гэдэг дуу юм. Кинонд тоголсон шагналын мөнгөөрөө эхнэртэйгээ явж 4-н цүнх дүүрэн гутал, хувцас хүүхдүүддээ аваад очиж байсан миний жаргалтай мөчийн нэг юм. Нөгөө хэдийнхээ гутлых нь размерыг мэдэхгүй учираас хөлүүдийг нь гар дээрээ тавьж, байгаад үзгээр зураад авчихсан нэг худалдагч эгчид үзүүлэхэд баахан инээснээ тэр хавийн лангууны гутлуудыг буулгаад ирж билээ. Би энэ кинонд тоглoж дуусаад л "Бадарчин-93" аялалдаа гарсан бөгөөд Киноныхoo нээлтэнд оролцож чадаагүй, хүмүүс их уйллаа л гэж сонсож байсан юм.

Ингэж хар бор ажил хийж явахдаа маш олон зүйлийг ойлгож билээ. . Ачигчынхаа ажилыг би одоо хүртэл хүндэлж, ачигчидаа дурсаж явдаг юм. Эндээс миний ойлгосон ганц зүйл - ямар ч цагт хүн хүнээрээ байх ёстой" гэдгийг ойлгосон юм. Хожим амьдралын эрхээр Солонгос, Араб, Орос, АНУ -д хар бор ажил хийж явахдаа цементийн ачигчийн ажил шиг хүнд ажил хэзээ ч дайралдаж байгаагүй ээ. Зарим оронд хүнд гэгддэг ажлуудыг хараад ачигчийн минь ажлын хажууд ТАЛХНЫ ҮРТЭС Л БАЙНА гэж бодоод ханцуй шамлан тухайн ажлын цаана нь гардаг байлаа. Хүнд бүхнийг давaхад тэр ажил маань гэрэлт цамхаг минь болж байсан юм.

2011/01/26

Японд зуун настай эмгэний бүтээл бестселлер боллоо


Мэдээллийн эх сурвалж: http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=13738



Тоя Шибата хэмээх эмгэн энэ жил яг 100 насны босго давахын зэрэгцээ анхны шүлгийн номоо хэвлүүлсэн нь шууд бестселлер болжээ. “Сэтгэлээр бүү уна” хэмээх нэртэй түүний шүлгийн түүвэрт 42 бүтээл багтсан гэнэ. Шибата 92 насандаа хүүгийнхээ ятгалгаар анх шүлэг бичиж эхэлжээ.

Р.Гэгээ

2011/01/21

Нэрт жүжигчний үрчилж авсан монгол охин сайхан амьдарч байна


mongol ohin -

2011/01/08

БИ ЭНЭ ОХИНД ДУРТАЙ БАЙДАГ ЮМ АА

http://www.orloo.info/writers/batbayar/6165-durtai

Бичсэн Л.БАТБАЯР
Пүрэв, 2011 Нэгдүгээр сар 06 08:19

АНУ-ыг бүү хэл Дэлхийг бүрхсэн их хямралын ид үед би 6 сар ажилгүй, баларч гүйцэв. Олон ч газраар орж, олонхон ч ажлын бүртгэл бөглөсөн дөө. Гэтэл ашгүй гэрийн ойр Файр Хаус ресторанаас над руу утасдлаа. Их хямралаас намайг болоод манай гэр бүлийг суга татан гаргахыг оролдсон ачит Охин Тэнгэрээр тус рестораны менежер Сабрина тодорлоо. Даанч “нарийн” ресторан юм. Цаг өгөхгүй. Үдийн хоолны цагаар л гол орлогоо олдог тул намайг 10.30-д ирээд 3 цагт яв гэх жишээтэй. Үгүй яахав, хоосноос дээр ш дээ. АНУ-ын бүх менежерийн адил Сабрина бидний хамгийн гол босс. Учир нь түүнд ажилд авах ба ажлаас халах хамгийн том эрх мэдэл буй. Бүх ажил түүний заавраар. Тийм атал манай рестораны эзэд болох гэр бүлийн хоёр түүнийг үхтэл нь чичрүүлж, бөмбөлзтөл нь жижигрүүлж байхыг би нэг бус удаа харсан. Энэ ч бас америк ёс. Учир нь тэр хоёр эзэн. Цалин өгч байгаа улс. Сабрина бидний хэнийг ч хэзээ ч хөөчихөж чадахын адил хос хоёр түүнийг өөрийг нь ядах юмгүй халчихаж чадах тул хөөрхий Сабрина тэдний өмнө тийнхүү бөнжигнөх бүлгээ. Гэхдээ би тэр хоёрт дуртай байдаг юм аа. Тэр хоёр гарын үсэг зурж мөнгө олдоггүй!

Тэд өөрсдөө гялалзтал хөдөлмөрлөдөг. Эзэгтэй бидэнтэй мөр зэрэгцэн шижигнэтэл ажилладаг. Хүнд юмс өргөөд л гүйнэ. Эзэндээ ямагт сайхан ханддаг америк зарчмын дагуу би туслах гээд ухасхийх. Эзэгтэй “зүгээр” гээд л өөрөө. Би хааяа мөн л дээрх зарчмыг дагаж: “Манай оронд эзэд өөрсдөө ингэж зүтгэдэггүй. Ялангуяа эмэгтэйчүүд. Тэд ингээд зогсож байдаг” (Би гараа цээжиндээ зөрүүлэн дэгжин маягаар зогсож үзүүлэв) гэж чимэг үг хэлэхэд эзэгтэй инээнэ. Монгол ч гэлүү нэг хачин улсаас ирсэн хачин эр үү үгүй юү гэж боддог байх. Хэдий тэр жигтэйхэн “нарийн” ч, надад бага цаг, ө.х. бага мөнгө өгдөг ч “бийзий” үеэр бидэнтэйгээ мөр зэрэгцэн зүтгэхээр нь миний бүр хайр хүрээд явчихдаг юм.

Харин би одоо өөр юм ярья. “Манай” Умарт Виржини-д болсон явдал. Хувийн байшин зардаг, энгүүнээр хэлбэл, албархвал хөрөнгийн бирж дээр ажилладаг монголчууд нэгэнт бий болжээ. Энэ бол АНУ-д эхний 10-т ордог аятайхан ажил. Бусдыг нь тоочвол шүдний эмч, нисэгч, мэс засалч, өмгөөлөгч... Манай цог золбоот эмэгтэйчүүд маань энэ сайхан ажлыг хийдэг. Хүүхнүүд, эрчүүд бидний ард явдаг байсан тэр “алтан үе” нэгэнт улирчээ. Хоёр “жоохон хүүхэд” манай цог золбоот бүсгүй дээр байр сонирхож очжээ. “Том гарын наймаачин” маань бяцхан “эндүүрч” энэ хоёрт ямар л их мөнгө байв гэсэн шүү юм бодоод нэг жижигхэн байр үзүүлж. Унтлагын хоёр, угаалгын хоёр өрөөтэй. Гэтэл нөгөө “жоохон” залуугийн “охин найз” нь угаалгын өрөөнд нь ороод: “Боги, энэ дотор чиний гар багтах юмуу?” гэж дугарав гэнэ. Уг нь Баянмөнх аварга ч багтах, бүр эхнэртэйгээ хоёулаа, хоёр биеийнхээ нурууг угааж өгсөн ч болох угаалгын өрөө л дөө. АНУ-д байгаа эрчүүдийн өмнө “гишгэж” яваа сэргэлэн бүсгүй энэ хоёр чинь “хүүхэд” биш байна гэж сэрхийтэл ойлгоод данагар сайхан байр олж өгчээ. “Банди нь УИХ-ын гишүүний хүү байсныг би мэдсэнгүй” гэж тэр надад ярьсан. УИХ-ийн гишүүн уг нь ямар цалинтай билээ? Бидний даган дуурайх гээд байгаа Барууны соёл иргэншилт орнуудад орлогоосоо давсан данагар амьдралаар ханхалзах нь шууд сэжиг төрүүлдэг бөгөөд албан тушаалаа ашигласан бузар ялт хэрэг мөн! Харин бид ийм явдалд нэгэнт дасчээ. Муухай яа. Золгүй еэ.

1995 онд Лондонд хувийнхаа зардлаар хэлний курст сурч байхад минь Э бүсгүй Монгол ТВ-ийн зардлаар сурч байв. Нэг удаа би Э-тэй муудаад цухалдаж: “Үхсэн, ТВ-д өчнөөн чадалтай залуус байгаа. Энэ Э халзан Очирхүүгийн авгай болохоороо л улсын зардлаар арын хаалгадаж яваа юм. З сарын дотор энүүний хэл сурна гэж юу байсан юм” гэхэд хамт байсан залуус: “Ээ Баги ах аа, халзан Очирхүү авгайгаа Лондон явуулахгүй бол УИХ-ын гишүүн болсны хэрэг юу байна?” гэлцсэн сэн. Тийм ээ, бид өөрсдөө ингэж муухай сэтгэдэг. Энэ буруу муухай сэтгэлгээ маань УИХ-д анх сонгогдоод нутгийн андаасаа шинэ костюмыг нь гуйж өмсөөд нийслэлийг зорьж байсан АН-ын Батцэрэг гурав дахь жийпээ “мушигчихаад” явж байна гэсэн мэдээллийг уншаад “тэгэлгүй яах юм, эр хүн” гэж даамжирсаар... өнөөдрийг хүрэхэд албан тушаалаа ашиглаж баяжигсдын хувь хэмжээ, хурд далайц геометрийн прогрессоор өсчээ. Энэ буруу эргэсэн сэтгэлгээгээ бид өөрчлөх хэрэгтэй. Үг болоод сэтгэл гэдэг үйлийг араасаа дагуулж байдаг.

Харин би америк эзэгтэйдээ хайртай байдаг юм аа. Тэр ариун цагаан хөдөлмөрөөрөө мөнгө олж байна. “Үзэглэж”, гарын үсэг зурж бус, албан тушаалаа ашиглаж бус!

Л.БАТБАЯР
2010.11.20.