http://bumerdene.blogspot.com/
Намайг толиныхоо өмнө Долгионы авч өгсөн гоёлын даашинзыг өмсөн эргэлдэж байхад ч гэсэн "Өнөөдөр би тэднийг харсан" гэсэн бодол надаас салахгүй л байлаа.
Энэ даашинз надад үнэхээр зохижээ. Бэлхүүсээр нь таль гаргасан нь миний өгзөгний тойргийг үл ялиг томруулж, нэг их том биш ч гэлээ биендээ таарсан хөхийг минь хагас гаргасан ухлаадас нь улам тачаангуй харагдуулна. Намайг харсан эрчүүдийн сэрэл тачаалын утсыг хүссэн хүсээгүй хөндөхөөр болжээ гэдгийг би мэдэж байлаа. Ер нь энэ даашинзанд муухай юм алга. Яг л надаас хэмжээ авч, зөвхөн надад л зориулж хийсэн мэт санагдана. Хувцсанд, миний бие цогцос ингэж таарна гэдэг нэгэн бодлын бахархал ч юм шиг. Сэтгэл минь хачин их хөөрч, хоёр гараа алдлан эргэхэд, дэрвэн эргэх даашинзны хормойн доороос миний чийрэг цагаахан шилбэ гялалзана. Бурхан минь чи надад ямар гээчийн гоолиг бие хаа, ямар гээчийн гоо сайхныг хайрлаа вэ?. . .
Би хэдийгээр залуу насыг нэгэнтээ өнгөрөөж, гуч шүргэж яваа ч гэсэн сайхнаараа байгаа бололтой. Гэтэл надад дахиад л тэдний тухай бодол, ямар нэгэн юм эхээсээ нэхэн шалах хүүхэд мэт эргэж хурган орж ирэх нь сонин. Миний амьдралд урьд нь байгаагүй, цаашдаа ч байхгүй байж мэдэх тэдний тухай яагаад би ингэж бодоод байгаа юм бол. Тэд гэж хэн юм бэ? Тэд гэж ердөө л арван жилийн ангийн хоёр. Тэд манай ангиас гарсан хосууд. Би тэдний тухай одоо байтугай арван жилд байхдаа ч боддоггүй байсан гэхэд болно. Осолдохгүй л анги гэж байхад тэнд хүүхэд байх ёстой бол тэдний л нэг байсан байх тэд. Тэр ч байтугай охин нь чухам ямар охин байж, хөвгүүн нь яг ямар банди байсан нь надад санагдахгүй байхад тэдний хоорондын хайртай дуртай хосууд байх нь бүр хамаагүй асуудал байсан хэрэг. Яах аргагүй л тэд манай ангид байсан. Тэдний хайр дурлал гэж ямар юм байдгийг би мэддэггүй, төсөөлдөг ч үгүй. Би өөртөө тохиолдсон дурлалыг л хайр дурлал гэж боддог байсан болохоос өөр бусдад тэр тусмаа тэдэнд тохиолдсоныг хайр дурлал гэж боддоггүй байлаа. Ерөөсөө тэдний тухай бодол надад хэзээ ч байгаагүй юм. Арван жилээ төгсөөд гурав билүү, дөрвөн жилийн дараа тэдэнтэй нэг тааралдсан. Сонин нь тэд цугтаа л байсан юм. Нөгөө охин нэг их том гэдэстэй жирэмсэн, хажууд нь нөгөөх нь нэгийг тэвэрчихсэн ч билүү, хөтөлчихсөн ч билүү за мэдэхгүй ээ, нэг л тийм хөглөрсөн хэдэн хүмүүс таарсан. Харсан даруйдаа "Эд нар чинь хэн билээ" гэж бодохын сацуу холын холоос нэгэн жижигхэн санамж наашилсаар "Эд нар танай ангийн хүүхдүүд" гэж шивнэх шиг санагдсан. Тэр даруй би тэдэнтэй нэг ангийхан гэнэт уулзах шиг, өөрөөр хэлбэл их л найрсагаар инээж хөөрөн уулзаж буй мэт болох гэсэн боловч нүүр ам буруу зөрүү таталдаад байх шиг санагдаад нэг л болж өгөөгүй. Тэдэнд ч гэсэн тиймэрхүү санагдсан байх. Гэхдээ тэдний нүднээс миний гоё сайхныг биширч буйг би төвөггүй ойлгож байлаа. Бид нэг тийм, хүүхдүүд нь сууж байгаад салсан худ ургийнхан тааралдсан юм шиг царайлж, бидний хоорондын яриа намар оройн салхи шиг зэрвэгэр хөндийдүү, асуулт хариулт төдий байсаар нэг их удалгүй салсан. Бараг хурдхан шиг салсан гэхэд болно. Тэднээс салаад явахдаа "Ийм хүмүүс хоорондоо хайр сэтгэлийн тухай чухам юу ярилцдаг бол? Бодвол бие биендээ хайртай гэж хэлдэг л байхдаа" гэж анх удаа би тэдний тухай бодож билээ. Арав хүрэхгүй хоромд тэдний тухай бодохдоо би тэднийг шоолсон, өрөвдсөн эсвэл бүр басамжилсан аль нь болохоо ялгаагүй юм. Гэтэл би тэднийг өнөөдөр дахин харсан.
Би тэдний тухай бодлоосоо салахын тулд даашинзандаа дахин анхаарлаа хандууллаа. "Эмэгтэй хүн гэдэг сонин шүү. Шинэ хувцас, шинэ залуу, шинэ учрал гээд шинэхэн юм болгонд сэтгэл хөөрөн догдолж, энэхэн биендээ байхааргүй баярлаж чаддаг" . . .
Бишээ биш энэ бүгд нэг л худлаа болоод байна. Би өнөөдөр урьдынх шигээ үнэн голоосоо баярлан хөөрч чадахгүй байх чинь. Сэтгэл хөдлөхгүй биш их бага хэмжээгээр хөдөлж л байна л даа. Гэхдээ өнөөдөр нэг л биш. Энэ даашинзыг надад Долгион авч өгсөн. Тиймээ тэр авч өгсөн гэж бодохоор миний хүсэл сэтгэл нэг л унтраад байх юм. Би бас түүнээс уйдаж байгаа юм болов уу. Тэр нуруу туруу, царай зүс, бие хаа гээд хүүхнүүдийн дүгнэдгээр бол аятайхан л залуу. Тэр ч байтугай надаас дүүмэд. Гэвч энэ бүхэн надад тийм сонин гэж үү. Залуухан, хорин хэдтэй байхдаа танилцсан залуу болгоноо харцаараа шинжиж, хооронд нь харьцуулж, хэн нэг нь нөгөөгөөсөө ямар нэгэн юмаараа илүү байх ёстой мэт боддог байж. Энэ бүгдийгээ найз хүүхнүүддээ ярьж үгүй ээ мөн их юм болдогсон. Тэр үед би эрчүүд гэдэг цагаа тулахаар хоорондоо ялгах юм юу ч үгүй яг адилхан гэдгийг мэддэггүй байж дээ. Тиймээ тэдэнд ялгаа байдаггүй юм.
Магадгүй энэ Долгион бусдаасаа юугаараа ч юм дээр байж магад. Үгүй ч байж мэднэ. Гэхдээ Долгион чухамдаа хэн ч байлаа гэсэн үнэндээ бол намайг шохоорхогсодын л нэг. Эрчүүд гэдэг бол миний хувьд ээлжлэн өнгөрөх хорвоогийн саарал өдрүүд шиг, эсвэл ар араасаа нэгэн хэмээр хөврөх цаг хугацаа шиг тийм л санагдах болж.
Өвс ногоо ургаж амжаагүй хаврын зэгэл саарал талд, хатсан хамхуул хаа нэгтэйгээс хийсэн ирж өнгөрсөн жилийн үхмэл цагаан дэрсэнд торж тогтох мэт миний сэтгэлд гуниг хуйрагнаж, гол зурлаа. Хэдийгээр би хүйтэн жавар дагуулсан энэ гунигийг хүсэхгүй байсан ч яах ийхийн зуургүй намайг жиндүүлэн ороов.
Надад одоо толины өмнө байх миний оо энгэсэг, үнэртэн гоо, алт эрдэнэс биш харин тэдний нүүр царай, бие биенээ ширтэх халуун дулаахан харц харагдаж эхэллээ. Тэдний гэдэг маань миний өнөөдөр харсан ангийн хоёр шүү дээ. Шуудангийн хүлээлгийн их танхимд таарахдаа эхлээд бараг таниагүй ч нилээн хичээсний эцэст ангийн хосууд болохыг таньсан. Тэдний өмссөн хувцас нь муу, царай зүс дорой нөгөө л хэвээрээ. Охин нь бондгор охин байсан нь одоо бүр таргандуу намхан авгай болсон байсан. Түүнд минийх шиг бие хаа, хувцас хунар, үнэт эдлэл гээд үнэндээ надад байгаа бүхнээс юу ч байсангүй. Нөгөө хүү чинь ямар ч юм болчихсон байв даа. Нэг л тийм амьдралд дарлуулсан, худалч хүнд бол насаар нилээн ахимаг болчихсон харагдсан. Анзаараггүй үед таарвал бараг ахаа гээд дуудчихад болохоор. Гэхдээ тэд бас л цугтаан байцгаасан. Тэд намайг таньсан эсэхийг мэдээгүй. Жаахан залуухан байсан бол өөрийнхөө сайн сайхан явааг, өөрөөр хэлвэл тэднээс илүү яваагаа харуулж, яриа өдөхсөнж. Гэтэл би тэгээгүй. Тэр ч бүү хэл би тэдний өмнө ямар нэгэн буруутай мэт нүүр буруулсан. Гэхдээ миний харц надад захирагдахгүйгээр тэднийг нууцаар ажигласаар байсан нь гайхмаар. Тэднийг харж суухад гэнэтхэн миний дотор үл мэдэгдэх уур уцаар, ундууцал буцалж эхлэв. Яагаад тэгснийг би мэдээгүй. Тэд ямар нэгэн юм шивнэж, авгай нь амаа даран инээж, нөхрийгөө цааш нь түлхэнгээ нүдээрээ шилбүүрдэх нь "Нээрээ манай ангид нэг ийм хүүхэд байл уу" гэж бодогдохоор байв. Нэг л эв хавгүй мэт бие биендээ эрхлэх эдгээр үйлдлийг харж суухдаа би тэдний хооронд үл анзаарагдам жаргалтай мөч хөвөрч байгааг мэдэрч, "Магадгүй ийм байдаг учраас эд өдий хүртэл хамтдаа байгаа болов уу" гэж надад санагдаж байлаа. Үүнийг мэдрэх тусам түрүүний уур ундуу гэхээр хаашаа ч юм дээ нэг тиймэрхүү юм цээжин дотор минь ноцсоор байв. Надад бол зохиогүй мэт санагдах тэдний бие биенийгээ эрхлүүлэх аягийг би хараад суугаад байж чадсангүй. Өөрийн эрхгүй босож тэдний өмнүүр өчигдөрхөн Наран их дэлгүүрээс авсан зуун хорин долларын үнэтэй герман туфлийнхээ шовх өсгийг нилээн дуутайхан товор товор хийлгэн алхан өнгөрлөө. Даана ч тэдэнд анхаарах сөгөө алга. Бодвол тэдний өмсөж зүүсэн нь миний санаанд байхгүй шиг, миний туфльнээс гарах дуу чимээ, ямар ч эрийн нүдийг татдаг миний алхаа гишгээ, цагаахан шилбэ минь тэдэнд падлий байхгүй бололтой. Би тэдний хажуугаар зөрж өнгөрөхдөө өөрийгөө яагаад ийм тэнэг байдалд ороод байгаагаа ойлгохгүй байв. Юунд ингэтлээ атаархаж, сууж байсан суудлаасаа хүртэл огол хийн босож байгаагаа үл ойлгоно. Хамгийн гол нь тэгж боссоны хэрэг гарахгүй байгаад шаралхаад байгаа бололтой. Би чинь тийм жаахан охин биш шүү дээ. Гэнэт өөрийгөө анзаарч бие барьж байсан боловч гарт байсан сонин маань чичирч байгааг анзаарлаа. Юунд ховсдуулж, ямар байдалд ороод байгаагаа ухаарч, гадагшаа гарч хэсэг зогслоо. Зөрж өнгөрсөн залуус албатай юм шиг эргэн харж шүлэнгтэх нь нүднээ илт. Хэдийгээр энэ нь надад цаг үргэлж тохиолдож байдаг энгийн зүйл бөгөөд энэ байдлаас би ихээхэн таашаал авдаг ч одоо тэднийг үзэн ядаж эхлэв. Сайндаа ч биш л дээ. "Эд нар ингэж үхэх гэж байхад тэр муу ноорхой залуу, махлаг шар авгайгай хүн аваад явчих гэж байгаа юм шиг гараас нь атгачихаад, намайг анзаарахгүй байхдаа яахав дээ" гэж бодохоор дотор улам бүр арзагнав. Би тэр чигээрээ явмаар санагдавч чадсангүй хөл маань намайг өөрийн эрхгүй танхим руу эргүүлэн орууллаа. Дахин тэдний өмнүүр алхан өнгөрөхдөө барьж явсан сонингоо алдчихлаа. Түүнийг авах гэж тонгойход миний хагас онгорхой энгэрээр цухуйх хоёр хөхний минь хооронд сувдан шигтгээтэй цагаан алтан зүүлт гялтганан байхыг ямар ч хүн сохор л биш бол анзаарахгүй байхын аргагүй гэдгийг мэдэж байв. Нүүрлүү минь намиран унжсан хүрэн үснийхээ завсраар тэднийг хальтхан харсан боловч ангийн тэр хөвгүүн биш харин эгнүүлэн тавьсан сандлын үзүүрт сууж байсан шал өөр залуу үсрэн босож надад сонин авахад тусаллаа. Би залууд баярлалаа гэж наалинхай дуугараад, урд нь сууж байсан сандалдаа суулаа. Одоо миний зөвхөн гар биш бүр хоёр, хамаг бие салганан чичирч байв. "Тайвшир, тайвшир" гэж өөртөө шивнэн хэсэг суув. Сүүлдээ би энэ танхимд яах гэж орж ирснээ, одоо яах гэж суугаад байгаагаа ойлгохгүй болж эхлэв. Уг нь би тэдэн дээр "Сайн байцгаана уу" гээд л оччихвол болчих гээд байлаа. Гэтэл би тэгсэнгүй. Яагаад ч юм тэд л намайг харах ёстой юм шиг санагдаад болдоггүй. Би сонингоо харж байгаа дүр үзүүлэн нөгөө хоёрлуу дахин нүд гүйлгэлээ. Тэгтэл надад илтэд оворжуу харагдах ангийн хүү маань эхнэрлүүгээ ёстой тийм гэхийн аргагүй халуун дулаан хайраар харж байхыг би анзааарав. Яг л кинон дээр гардаг шиг. Бүр удаашруулж ирээд үзүүлдэг шиг тийм л мэдрэмж надад төрөх нь тэр. Би сууж тэссэнгүй. Шууд босож гараад хурдан хурдан алхлаа. Амьсгаа давхцаад өөрийн эрхгүй орчноо анзаарах сөгөөгүй болж эхэлсэн байх. Миний алхаа хурдассаар сүүлдээ юунд ч юм яарсан хүн шиг гүйлээ. Бүр чадах хэмжээгээрээ л хурдан гүйв. Дотроос нэг юм огшиж ирээд хоёр нүднээс жолоогүй мэт асгарах нь тэр. Нүдний буланд нэг сандал харагдахад нь лагхийн сууж аваад цээжнийхээ голоос енгэнүүлэн уйллаа. Яагаад уйлаад байгаагаа ойлгосонгүй. Тэр залуу авгайруугаа тэгж харсан нь миний уйлах шалтаг гэж үү. Хэсэг хугацааны дараа "Охин минь одоо уйлаад яахав. Дахиад нэгийг авчихгүй юү дээ" гэх дуунаар сая ухаан орон харвал нэг настайвтар хүн миний гутлын өсгийг надад өгөх нь тэр. Хэр удаан уйлснаа анзаарсангүй. Тэр ч байтугай өнөө үнэтэй туфлийн маань өсгий хугарсныг ч мэдээгүй байж. Би гэрлүүгээ нэг сүг шиг юм алхаж ирсэн. Будгандаа халтартсан нүүртэй, хугархай өсгийтэй туфль угласан намайг зөрж өнгөрөгсөд ёстой нохой үзсэн чинээ тоохгүй байцгаасан юм. Нөгөө шүлэнгэтэж үхэх шахсан эрчүүдийн тачаадсан харцнууд хаачсан юм бүү мэд. Шургачиж уначих гээд гөлрөөд явдаг тэд бодвол намайг тойруулан өөр нэгнийг хайж байсан байх. Хүний хорвоо гэж ерөөсөө л ийм ажээ.
Гэртээ ирээд би сэтгэлээ тайвшруулах гэж Долгионы өгсөн даашинзыг өмсөж өөрөө өөрийгөө аргадаж байгаа нь энэ. Өөр хэн намайг аргадах билээ дээ. Тэдний тухай дахин бодсоны дараа миний царайд түрүүний баяр баясал ор мөргүй алга болчихов. Өмссөн гоёлын даашинз маань зүгээр л нэг цас мөсөнд угалчихсан мэт зохимжгүй, хүйтэн харагдаж, нөгөө байдгаараа дэрвэж байсан хормой нь нормойн унжжээ. Хүний сэтгэл гэдэг хормын төдийд ор мөргүй өөрчлөгдөх нь сонин. Би олон л эрчүүдтэй найзалж, үерхэж цаашилбал ор дэрэндээ орж явсан. Тэднийг би андахгүй. Тэд бүгд өөрсдийгөө өөр гэж боддог байх. Гэвч эхнэртэй ч бай, эхнэргүй ч бай тэд бүгд адилхан. Ялангуяа эхлэл төгсгөл нь. Яагаад ч юм би өдий гуч хүртлээ хайр гэдгийг амссангүй. Миний аз дутахад хамгийн анхны эр хүн маань эхнэртэй, баян чинээлэг хүн байсан юм. Ор дэрэндээ адуу мал шиг тэр эр бүх юм дууссан хүн огт өөр, бүр танихгүй хүн шиг болчихдог байж билээ. Анхны тэр эрийн надад баруун солгойгүй цацах мөнгийг би надад юугаа ч хайрлахгүй тэмүүлсэн хайр байна гэж андуурсан юм. Бурхан надад ийм хөөрхөн царай зүс, ийм сайхан бие хаа заяасанд би бахархадаг байлаа. Одоо бодоход эхнэртэй гэдгийг нь мэдсээр байж амьдралаа яагаад тэгж алдаагаар эхэлснээ би ердөө ойлгодоггүй. Үнэндээ бол хайр гэдгийг мэдэлгүй өдий хүрчээ. Би ганцхан юм мэдэрсэн нь сайхны өмнө бүх юм үнэгүй. Тийм ч учраас надад бүх юм байна гэж бодсоор өдий хүрсэн. Гэтэл надад байхгүй юм гэж байдаг юм байна гэдгийг ангийнхаа залуугийн эхнэрлүүгээ харсан тэр харцнаас мэдрэх юм чинээ яахан санах билээ. Гэхдээ очиж очиж царай муутай дорой төрсөн тэр залуугаас шүү. Миний өнгөрүүлсэн амьдралд намайг нэг ч эр тийм хайр шингэсэн гэгэлгэн харцаар харж байгаагүй юм.
Миний хоолой зангирч, "Намайг, намайг . . ." миний бодол гацаж эхлэв. Хоолой дээр юм аргаж, дотроос нэг түрэн огшиж хоёр нүднээс халуу шатуулан асгарч эхэллээ. "Тиймээ, намайг зөвхөн хүсэл тачаалдаа улайрч, улангасан шүлэнгэтсэн, унтаж хэвтэхийн тулд юугаа ч өгөхөөс буцахгүй тийм л эрүүл, согтуу, эрэгчин нүднүүд хардаг байсан. Харин тэр нүднүүд хамаг юм дууссан хойно хавчигнаж, хулганасан арчаагүй нүд болж хувирдаг юм. Тэднээс сэтгэл гэж юм надад үлдэж байсан гэж үү. Үгүй. Тэднийг аахилж уухилсаар дууссаны дараа надад зөвхөн усанд орох л хүсэл төрдөг. Ерөөсөө л энэ. Өөр бидний хооронд юу ч байдаггүй. Тэгэхээр яаж надад тэр сайхан хайр мэдрэгдэх вэ дээ. Эцсийн эцэст хайр гэдэг царай дагаж ирдэггүй юм биш үү дээ. Ээ, чааваас гэж . . ."
Би гэртээ ганцаараа байгаа болохоор цурхиран уйллаа. Гэрт хүйт даан зэвхийрч, миний уйлах гиншээн өрөө өрөөгөөр дамжин гингэнэж, таг нь онгорхой хайрцагнаас миний зүүлт сэлт намайг шоолон даажигнах мэт гялтганана. Намайг доромжилсон тэдгээр зүйлсийг би чадлынхаа хэрээр цацаж хаялаа. Бэлэг нэртэй тэдгээр зүйлсийн дунд сэтгэлийн бэлэг ганц ч байгаагүй юм. Тэр бол зүгээр л унтаж хоносон, давшлан дайрч тачаал юугаа тайлсны төлбөрүүд байлаа. Хамгийн сүүлчийн төлбөр болох гоёлын даашинзыг өөрийн биенээсээ салгахын тулд урж тасдаж, улангасан зулгааж эхэллээ. Даана ч тэр болгоныг миний турьхан гар эс дийлнэ. Яг миний амьдралыг баглаж авсан харанхуй хувь заяа шиг энэ даашинз миний биеийг хүлж авчихаад салж өгөхгүй зууралдсаар байгаа нь бүр ч хорсолтой. Тэгэх тусам би улам бүр улайран хоёр гартаа тааралдсан болгоноо үгтээн зулгааж, тарааж, цацаж, хааш нь ч хамаагүй шидэлж, хамаг чадлаараа хашгирч байлаа. Миний хашгиралтанд хавчиг өрөөний минь цонх харшин ёолж байсан байх. Нэг мэдэхэд үс нь сэгсийж, нулимсандаа халтардсан нүүртэй, аль хэдийн нүцгэрсэн сүг шиг дүрснүүд толины хагархайгаар хувилан харагдаж байв. Магадгүй би унтаж хэвтсэн залуусынхаа тоогоор харагдаж байсан ч болох юм. Энд тэндээ шалбарч урагдсан гоо сайхан биеэ харж би анх удаа л "Бурхан минь чи надад юу гээчийг өгчих нь энэ вэ?" үнэн голоосоо харамсан гомдов. Миний хувь заяа хэдийгээр миний л ухаангүйгээс болсон гэдгийг мэдэж байсан ч, аав ээжээс надад заяасан энэ гоо сайхнаас болсон мэт санагдаж, надад ангийнхаа тэр охиных шиг өөр бие заяасан бол хайр гэрэлтсэн өөр нүд намайг ширтэх байсан юм шиг бодогдож байв. Энэ бол орчлонд ганцаардсан, аргаа барсан эм хүний арчаагүй бодол байлаа.
Би гэж үзээдийн амьтан салгалж чичигнэсээр шилний хагархай дээр гишгэчихгүйн тулд догонцон явсаар хөсөр шидсэн цүнхээ авч, тамхи гарган асаалаа. Дотор уужирч сайхан болж байх шиг. Хамаг бие салгалахаа больж, тайвширч байгаа бололтой.
Сая энд юу ч болоогүй юм шиг өрөөнд нам гүмхэн. Толины хагархайд өөрийгөө харвал биеэ сул хаян сулбайж суугаагаа сая анзааран нуруугаа цэхлэн биеэ чангалаад, нүцгэн ч гэсэн сүмбэ шиг хоёр хөлөө солбин ачлаа. Өөрийнхөө байж байгааг дахин харж, шоолох сэтгэл төрөн жуумалзан инээв. Тэгснээ би "За одоо нэг хэсэгтээ гайгүй биз" гэж бодоод санаа алдлаа. Тиймээ, би одоо бараг нэг жилдээ дажгүй. Шалан дээр хөглөрөх ундуй сундуй юмнуудаас үнэт эдлэлүүдээ түүж, уранхай даашинзыг авч цааш нь шидэх зуураа
"Энэ даашинз үнэхээр гоё зохиж байсан юмсан. За яахав. Өнөө маргаашдаа амраад нөгөөдрөөс Долгионтой уулзахад дахиад нэгийг авхуулчихаж дөнгөх байлгүй дээ" гэж бодлоо . . .
Showing posts with label Сургамжит өгүүллэг. Show all posts

2010/11/28
2010/01/03
Аав эзгүй намар
Зохиогч: Д.Урианхай
(Ачит аав Еөншөөбүү Улаан Ямаат Цэрэндашийн Дамдинсүрэнгийн гэгээн дурсгалд)
Би Чачиртын давааны бэлд буутлаа морио хөтлөн яваад тэртээ жилийн намар аавтайгаа цуг аяны майханд гал түлж хоносон төгөл хусны дэргэдээс мориндоо мордож, элир бүдэг замын голоор пөг пөг шогшууллаа. Хүн мал явалгүй удсанаас давааны арын хуучин морин жим бараг хулширч, өвс ногоо сахайн ургаж, морины хөл дороос хаанаас л бол хаанаас оготно, зурам год үсрэн жирийж, хаа нэг хэрэм, жирх өвс ногоон дундуур шир шир чавхдана. Уулс чимээ аниргүй дүнсийн сэтгэл өнчрөм эль хуль зүүрмэглэх агаад уулсын онь, хярын хад асганы оройгоор ганц нэг элээ эргэлдэн, хаа нэг ганихрангуй уртаар жимбүүрдэн унгалдах дуулдавч тэр чимээ нь эргэн тойрны эзгүй, аниргүй орчныг улам ч аниргүй, улам ч буйд зэлүүд болгох шиг санагдана. Намрын шар наран илчтэй хэвээр ээвч навч ногоо гандах шинж орж, давааны бэл, жалга судагын дэвсэгээр тогоруу хаа нэг цам харайн, эсвэл гар-ру-гур-ру дуугаран зөн сэргэг биеийнхээ мухарт ямархан нэгэн гунигт, хагацангуйн нисэж буун дэвэлдэнэ. Морь пөг пөг шогшоон дундаа унтагнан явсан мэт тогоруун дуунаар толгойг өргөж чихээ үе үе сортолзуулах агаад хөлийг нь хөнгөлөх санаатай ташуур далайхад шогшоогоо нэмэхийн оронд дэмий л сүүлээ хий шарван, зуны халуунд ялаархах мэт толгойгоо хаялна. Нар баруунаа хэвийж эхлэхэд би жаахан яарсхийж, морио шавдуухан гуядав. Уг нь давааны ам уруудан ширүүхэн хатируулаад Эрээн ширэнгэний хөтлийг нарны “сөлтэй ”-д давчихвал, зорьсон газраа санаа амар хүрчих бөгөөд тэнд манай багийн хадланчид өвс хадаж яваа юм. Багийн дарга хазгар Дорж гуай уржигдар орой эрчүүдийг цуглуулаад,
- Таануус Чачиртын адаг руу хадланд гарна аа, нөхөдөө! Гар ширмээсээр хадна! Ухаандаа, тийш нь трактор явуулаад хадлан авахгүй, ухаандаа , трактораар өвс хадах нь байтугай өөрсдөө ч бид амар мэнд хүрч, амар мэнд эргэж ирэхэд хэцүү газар гэдгийг таануус өөрсдөө мэдэж байгаа! Ухаандаа, ийм байна! Гэтэл хаа юу мөлжих бололцоотойгоо хамж шимж авахгүй бол өвөл гэж нэг айхтар “дайсан” довтолдогийг хэн юу андах вэ! Чачиртын давааны ар тал руу залхуугүй гоочлоод байвал, ухаандаа, чамгүй хэдэн нуруу хийчихээр ургацтайг Дэндэв гуай үзээд ирж! Нөхөд хоол хүнс, аяганы хийцээ төхөөрөөд хоног хождолгүй мордоцгоох хэрэгтэй байна! Хадлан дээр их л сайндаа арваад хононо биз! Нэгдлээс хонь мал цохуулж авах нь авна биз, яахав. За гүйцээ! Ухаандаа ийм байна! Ойлгоцгоов уу? гээд илүү дутуу үгч үгүй, далбан хар “эрүү малгай”-гаа духдуулж, санчигныхаа хөлсийг арчаад, нэгдэлд шинээр худалдан авч буй сайн үүлдрийн бухуудыг үзэхээр нэгдлийн төв яваад өгсөн. Хадланд дайчлагдсан хүмүүс өглөө Дэндэв гуайнд цуглаад тус тусын ажил үүргээ хуваарилан авцгааж, эцэст нь зам зууртаа айл хунараар буух нэг нь буух, ан ав эргүүлэх нь эргүүлэх, тэгээд оройдоо Эрээн ширэнгэний тохойд отоглохоор тохиролцоод, “Хүний бага нь явдаг, шувууны бага нь жиргэдэг” гэж намайг багийн даргынхаас майхан авч ганзагалаад оч! гэж мордуулсан билээ. Миний хувьд, ааш зангий нь мэдэх мэдэхгүй нэлээн хэдэн хүмүүс хадланд томилогдсоны дотроос тэр Дэндэв гэдэг енхэгэр цээжтэй өндөр хөх өвгөнөөс дотроо жаахан жийрхэж явлаа. Учир гэвэл, тэр өвгөн манай голд өөр нутгаас нүүж ирсэн хүн бөгөөд тээр зун хаваржааны сургааг огтлохоор аавтай цуг ууланд гараад, юунаас болсныг бүү мэд, хоорондоо муудалцаж аавыг дэлсэхээр яртай гишүү шүүрэн ухасхийхэд нь би ой цуурайттал муухай чарлаагүйсэн бол аавын гавлыг лав бяц цохих байсан биз. Одоо би, “Ааваа!” гэж дуудах хүнгүй болсоор бүтэн жилийн нүүр үзжээ . . .
Би Чачиртын давааны шувтаргын үхэр чулуудыг өнгөрч зам цагааширмагц богц, майхнаа чангалан ганзаглаад, аавынхаа дуулах дуртай байсан “Хүрэнгийн жороо”-г амандаа аялж мориндоо ташуур өглөө. Сөөг сөөгөөрөө ургасан шарилж, хялганы толгой дөрөө зурж, морины туурайнаас царцаа, дэвхрэг чар-цар үсрэн ногоо хиагийн иш рүү сарвагасхийн бууна. Хээрийн эр сайр хөрс, агь шавагын анхилуун хурц үнэр хамрын угалз загатнатал анхилж, алсын уулс, хадан хошуу, голын хөндий туждаа зэрэглээтэн хөхрөөд, “Хүрэнгийн жороо”-гийн эр бярлаг, цээлхэн усан тэлмэн аялгууг амьхандаа ааваан дурсан дуулахуй сэтгэл яльгүй гэгэлзэн нүд чийгтэн алдана. Аавынхаа сэрүүн тунгалаг ахуйд энэ замаар унаа морьтой, хөсөг тэрэгтэй намар намарт л шахуу өвсөнд гэлдэрдэгсэн дээ хөөрхий! Аав морин тэргэнд майхан сав, хучлага, дэвсгэр, хоол хүнс, хадуур тармуураа ачаад тэргээ дэлбэгдэж, замын үзүүр яльгүй бодлогошронгуй ширтэн, “Хүрэн жороо”-гоо сэнгэнэтэл исгэрэн жолоо зална. Би бухал чирэх “зориулалт”-тай хашин хээрээ унан аавын баруун зүүнд хэрэн гэлдэрч, хаяа замын хажуугийн бут, дошинд хошгирох тарвагануудыг амаараа “буудан алж” явдагсан. Эрээн ширэнгэний тохойд майхнаа шаагаад, аав намайг түлшинд явуулж, би аргал, гишүү түүж хормойлон ирэхэд аав чулуун тулга зэхчихсэн, цайгаа чанаж уухаар аяны тогоогоо навч ногоогоор арчин зүлгэж суудагсан! Ай, хөөрхий, эргэж үл давтагдах үнэний эс мартагдах дурсамжаа гэж! Одоо аавынхаа хийдгийг би ганцаараа хийж, айл шиг айлын нэр нүүр, ажил үйлсийг хар толгойгоороо дааж явах болж дээ! ...
“Хадлангийнхаа майхныг аав шигээ босгож, хээрийн тулгандаа галаа бадрааж, хангай дэлхийдээ цайныхаа дээжийг өргөж, хат сайт хар шимээснүүдээс нь шилдэгийг нь бариад нутгийн эдгээр эрчүүл, өвөгчүүл дунд аавынхаа зайд алхана даа! Аав шигээ л гарынхаа алгыг нэг сайн нулимж аваад шимээсээ далайгаад орчихно доо! Харин аав шигээ мундаг хадаж чадахгүй байх даа, яагаад гэвэл, би байтугай хэн ч аавыг минь гүйцэж хадаж чадахгүй! Аав тэвэр тэвэр өвс сагсайм өргөн мөр татна. Хадаж орсон мөрнийхөө захад төдөлгүй гараад шимээсээ хэд хайргадаж, тамхиа хэд сорж аваад босоход нь мухар захтай цуу ямбуу цамцны нь энгэрийг хөлс нэвтрэн бараагнаж харагддагсан! . . . Ай хөөрхий, эргэж үл ирэх жаргалт насны дурсамжаа гэж! Одоо би ааваа орлох л болж дээ! Өвлийн хүйтэнд өлөв-долов хийх хэдэн малдаа өөдтэйхэн, шимтэйхэн тэжээл хадаад авчих юмсан даа! Аавын минь амьдсэрүүнд ар гэр, амьдрал ахуй минь ямар янзтай байсан бэ, яг л тэр янзаараа өөдтэй өнгөтэй байг! Өвсний маань хашаанд идэш тэжээл дүүрэн, өвөлжөө хороонд маань мал сүрэг дүүрэн, уяа цэрэв маань унаа морьдоор дүүрэн байг! Аавынхаа юу сургасанаар аавынхаа алдар нэрийг залгаж явах юм шүү!”гэж бодоод, сая зуурын энэ бодолд автан мориныхоо амыг татасхийж сул зөнгөөр нь сажилж явснаа морио гуядаж, Эрээн ширэнгэний хөтөл хүртэл салам хатирууллаа. Эрээн ширэнгэний хөтөл давтал, голын тохойд, бургасны захад чөдөртэй морьд идээшлэн, холгүйхэн, хээрийн галын шингэн цэнхэр утаа суунаглан үзэгдэхэд, мориныхоо амьсгааг дарж хөлсийг нь сэврээхээр бэлийн замаар товор-товор алхууллаа. Хадланчдын отогт хүрэхэд нар шингэж, голын тохойд сүүдрийн үзүүр хүүшилж эхэллээ. Хадланчдаас хэн нэг нь,
- За чи сайн явж ирэв үү?Яасан удаа вэ? гэвэл Дэндэв гуай намайг хариулах зуур,
- Баахан хэсээ биз, асуух юу байхав? Тэгээд оройтчихоосоо айгаад муу мориныхоо хар хөлсийг цувтал давхиа биз! Майхнаа ч олигтойхон ганзагалчихдаггүй байна шүү! Салбага салбага хийсгээд л! Догшиндуу морь байсансан бол өдийд булгиж шидчихээд хээр ганцааранг нь явгалаад хаячих байж дээ, хөөрхий! гэв. Би дотроо “Юун ч илүү үгтэй хөгшин билээ дээ!” гэж бодсон ч дуугай өнгөрч, морио идүүлэхээр чөдөрлөтөл Дэндэв гуай,
- Эмээлийг нь битгий хуулаарай! Эмээлтэйгээ идэг, цаашаа! гэж, тэртэй тэргүй хэнд ч мэдээжийн юм хэлэхээр нь яагаад ч юм жаахан гэдэн хөдөлж,
- Яахав ээ, сүйдтэй их хөлрөөгүй ээ! Сайн сэвээд эмээлийг нь хуулчихая! гээд зориуд зөрөн олмоо тайлбал, өвгөн:
- Хүний хэл мэддэггүй хаашаа хүн бэ, чи? Эмээлийг нь битгий ав! гэхийг дуулав уу? гэж дуугаа ширүүлэв. “Ёстой хэдрэг шиг өвгөн байх нь ээ, энэ чинь” гэсэн бодол толгойд зурсхийв. Би “Зөрснөөрөө зөрж том толгой гаргадаг юм бил үү, эсвэл үгэнд нь ордог юм билүү?” гэж дотроо эрэгцүүлснээ, эхний удаа юм байна, үгэнд нь орохоор шийдэн морио эмээлтэй нь чөдөрлөөд орхичихлоо. Хадланчдаас нэг нь надад цай аягалж өгөв. Төмөр саахуунд аягалсан цай уруул хайрам халуун тул газар тавьж, өөрөө ногоон дээр тэрийгээд цайгаа үлээн оочилж, Дэндэв өвгөнийг духан доогуураа сэм духайн ажиж хэвтлээ. Дэндэв өвгөн онгож гандсан хүрэн даалимбан тэрлэгтэй, далбагар хүрээтэй, дээл шигээ хуучирсан налчгар бүрхтэй, өрөөсөн гуя нь хугархай аралтай харааны шил зүүсэн туранхай хөх өвгөн байлаа.Хэдийвээр, ясархаг урт гарын нь хуруунууд мойнийж, гарын ар, бугуй, хурууны үеүүд нь сайртсан ч тамир тэнхээ тийхнээрээ, шөрмөслөг, ажилд гүжирмэг нь нүдэнд илт тусан, ширүүн харцтай онигор хүрэн нүд нь хөнхөр духныхаа сүүдэр дор гялтас эргэлдэж, хэн нэгэнтэй үг солихдоо шөвгөр эрүүгээ өргөн бодлогоширч оочны сахлаа байн байн имрэн түдэх аж.Нутгийн хүмүүс Дэндэв гуайг “наанаа хатуу үгтэй ч цаанаа сэтгэл зөөлөн, хүнд тусархаг” гэж хэлцдэгийг би дуулсан ч тээр зун аавтай хэрэлдэж гишүү далайснаас нь болоод дотроо нэг л зэвүү хүрэн, хөндий хүйтэн харьцсаар оройг авлаа. Хадланчид үдэш мах чанаж, шөлөнд нь гурил үрж хурган бантан хийж идээд унтахаар хэвтэцгээв.
Өглөө нар уулын толгойд шаргалтахад, би босч цайны ус авчрахаар гол руу гүйлээ. Усаа авчраад тогоо руу юүлж зогстол, Дэндэв гуай өндийж шүдгүй амаа том гэгч ангайн эвшээж, нулимс гүймэглэсэн нойрмог нүдээ алгаараа нухангаа хүзүү, цээжээ нужигнуулан шилгээж,
- Морьд ойр харагдана уу, хүүхээ? гэж асуув.
- Тохойн дээдтэй хоножээ! гэвэл
- За ашгүй дээ,бараатай хонодог нь яамайдаа! Чөдөр тушаа нь бүтэн хоносон байдаг байгаа даа? Яваад майхандаа дөхүүлээд ирвэл зүгээр дээ! гэлээ. Морьд шөнөжин намаг, зүлэг туучиж хоносон тул чөдөр тушаа нь усан гүзээ болоод хоножээ. Шөнийн шүүдэр чийг унасан голын тохойн сахлаг өвсөнд гутал, өмд, дээлийн хормой хүртэлшал норсонд мориндоо зайдан мордож бусдыг нь холбож хөтөлсөөр майхны гадаа авчирч эзэн эзэнд нь өгөв. Хадланчид өглөөний цайгаа уугаад, шимээсээ ишлэх нь ишилж, давтах нь давтаж, нийлэх нь нийлж аваад өвсөндөө гарахаар зэхлээ. Аавын барьдаг хуучин орос хар шимээсийг ээж таараар янгинатал ороож, нарийн сураар чанга боожээ. Бодвол, зам зууртаа гар хөлөө шимээсний ирэнд эсгүүжин гэж тийнхүү нямбайлсан бололтой. Харин шимээс маань аавын гар хүрэлгүй, өвөлжөөний пүнзэнд удаан хэвтсэнээс зэв идэж орхижээ. Дэндэв гуай шимээсийг маань хараад,
- Х-н! гэж хамар дороо дуугарав. Тэрбээр “Та нар ч дээ, ийм л юм эдлэнэ дээ! ”гэж дотроо голонгуй харж суух шиг надад санагдлаа. Дэндэв гуай над руу харж харж,
- Сайн л давтахгүй бол наад шимээсээр чинь мах иддэг нь л юу юм гэхээс малд өвс тасдах нь ч гонж бололтой юм байна даа, хүү минь! гэв. Би:
- Та хадахгүй, би хадна аа! гэж хэгжүүхнээр хэдэрлэвэл өвгөн муухай харснаа юу ч
эс дуугарав. Нар хөөрч өвсний чийг эгшиж эхлэхэд бид хадландаа гарлаа. Бид хоёр хоёроороо хуваагдаж, газраа тасалж хадахаар тохиролцоход, би Дэндэв гуайтай “тунаж”, нэг урт цалгай жалгын эхэнд үлдлээ. Дэндэв гуай,
- За хүүхээ, аль захаас нь шудрах вэ? гээд намайг тохуурхангүй харж, дээл бүсээ тайлахад нь, би:
- Өөрөө л та мэд! Надад ялгаагүй! гээд өрөөсөн ханцуйгаа сугалдаргалж, өвгөний араас мөр дарж хадахаар дагалаа. “Муу хөгшин төгцөгт хэн болохоо, хэний хүү болохоо үзүүлээд өгөе дээ, гайгүй! Өмнөө оруулаад, өсгийг нь сэт сэнжилтэл элдээд өгнө дөө, чамайг!” гэж шүд зуун бодлоо. Нар элчтэйеэ аагих цалгай жалгын хөх ногоон хиаганд шимээс далайн ширвэхүй, шимээсний ир ногооны ёзоорт шир-ширд хийж, хуурай хиаг шимээс дэрлэн ус мэт урсан гулсаж, хярс хиаглах мэт бүгшинги чихрангуй дуу садраад агь, хиаг, ерхөг, мягмансанжийн далбагар ногоон навчис тэвэр тэврээрээ газар налан ханарна. Шимээсний ир наранд гялс гялс хийн, өвс рүү мухар сөөм хэртэй идүүлэн урагшлахуй мөрний эхэнд бурхины хөеө шиг саглагар ногоон “шан” үелэн гөвийж, хаа нэг, шимээсний үзүүрээс дэвхрэг чар-чүр
үсрэн бутрана. Гурван үүдэн хоймрын газар хадтал, Дэндэв гуай амсхийн зогсож, толгойноосоо ховордуухан салгадаг бүрхээ хуулахуй армаг тармагхан бүрзгэр үстэй халзан зулайд нь хөлс бурзайж хөлсөө арчихаар суулаа. Миний шимээсний давталт, ирлэлт нэг л биш, гаршаагүйгээс ч юм уу, ир нь ханаагүйгээс юмуу, даах нь муу оргиод хамаг хүч бараад байхаар нь дөш рүүгээ очиж шимээсээ дахин давтаж, улаан гуранзаар сайн гэгч нийлж аваад ирэв. Дэндэв гуай:
- Чи шимээсээ давтаж чадаж байгаа юм уу, хүүхээ? гэж санаа тавьж буйг ч бүү мэд, ам басаж буйг ч бүү мэд асуухад нь би:
- Чаднаа! гэж товчхон, дурамжхан хариулаад ямар ч хэрэггүй байтал дэмий үг нэмж, ааваасаа сурсан юм! гэчихлээ. Дэндэв гуай:
- А-а! гээд гараа сарвайж, алив наад шимээсээ! гэв. Би шимээсээ өгвөл, өвгөн шимээсний ирийг эрхий хурууныхаа өндгөөр хэдэндээ имрэн үзсэнээ,
- Сайн даах шимээс байна даа! Давтаж, ирлэж л чадвал төмөр бөхтэй, ир сайтай, ёстой л “хуучин бууны хугархай” гэгч нь байна даа! гэж магтлаа. Би:
- Манай аав муу юм ер эдэлдэггүй байсан юмаа! гээд шимээсийг маань магтсанд дотроо баярлангуй босоод өвсөө хадан орлоо. “Энэ алгын чинээ жалгыг зүгээр нүд ирмэхийн зуур өвчөөд хаячихая, гайгүй! Ажилд муу, арчгүй амьтан байна гэж энэ өвгөнд үхсэн ч бодуулахгүй юм хуна! Эцгээсээ юу сурч вэ, лав л өвс хадахыг сурах шиг сурчээ! гэж хэлүүлэхээр хиаруулах юм шүү! гэж” бодоод амьхандаа зэгсэн хичээж, үдийн нар шатахаас өрсөж нэлээд газраа хороохоор дотроо товлон шаргууханаар хадан давшлаа. Бүтэн хоёр мөр шувталчихаад мөрийн эх рүү эргэн ирвэл, Дэндэв гуай тамхиа баагиулан суусаар л буй харагдав. Би өвгөнийг харах ч үгүй, ярих ч үгүй хажуугаар нь өнгөрөн, дараачийн мөрийг ханаруулж шимээсээ шир-шир хийтэл дэлж эхэлвэл, өвгөн:
- Хөөе, хүүхээ, наашаа хүрээд ирээч! гэж дуудлаа.
- Яах юм? гэж цааргалангуй асуувал,
- Шимээсээ аваад наашаа хүрээд ир! Шимээсний чинь гар дээрдээд байгаа харагдана. Шимээсний гар дээрдэхээр хүч их тарамддаг юм! гэлээ. Би өвгөний үг яах аргагүй үнэн байгааг дотроо дорхноо гадарласан ч жаахан нэрэлхэн,
- За яах вэ, өвөө. Энэ мөрийг дуусгачихая! Тэгээд би өөрөө засчихая! гээд өвгөн рүү
очилгүй, мөрөө цааш үргэлжлүүлэн хадав. Нар хурцаар шарж, царцаа дэвхрэгийн царгиа дуун улам улам чангарч, хадсан ногоо цэцгийн хуурай, ааглуу үнэр ханх тавих нь улам ихэслээ. Дэндэв гуай үдийн халуунд илт ядарч,
- Аливаа, хүүхээ, усанд гүйгээд ирээч! Ам хатах нь гэж гуйв. Би өглөө бор цай хийж авчирсан бортогоо бариад гол руу харайлгалаа. Усаа аваад ирвэл, Дэндэв гуай
шимээсийг минь давтан ирний нь өө сэв, эмтэрхийг шалган, шимээсний үзүүрээс угыг нь хүртэл буу шагайх мэт өрөөсөн нүдээ жийхайн шагайж, ирний нь хортон бартанг тэгшилж суув. Би шимээсээ өөрөө түрүүн давтчихсан болохоор дотроо дургүйлхэн,
- Та яах нь вэ, би түрүүн давтчихсан шүү дээ! гэвэл, өвгөн:
- Харин тиймээ, сайхан давтчихаж! Тэхдээ, хүүхээ хойгуураа жаахан цүлхийчихэж!
Тэгш давтаж өгөхгүй бол өвс зулгааж золигтоод болдоггүй юм! гээд шимээсийг минь өвсний ёзоор руу шургуулж, авчирсан усыг минь гуд-гуд залгилав. Тэрбээр:
- Яасан сайхан хүйтэн рашаан бэ? Буянаа нэмээрэй! гээд ус савирах оочоо арчиж, Хүүхээ, чи чинь яггүй дориун хаддаг хүүхэд байна шүү дээ! Би огт зүүдэлсэнгүй! Гэж магтахад, би санасандаа хүрсэндээ өөрийн эрхгүй баярлахдаа золтой л эс уйлж, золтой л эс гуяа алгадан дэвхцсэнгүй тэсэв. “Аав минь өөрөө ажилд айхтар байсны л ач даа! Өөрөө ч ажил мэддэг, хийж ч чаддаг, тэгээд намайг шахаж шавдуулдаг байсны л гавъяа! Аав минь алхаг залхаг амьтан байсан бол юугаа сурах вэ?”гэж бодоод, аав намайг их зардаг байсан юмаа! гэж зориг муутайхан дуугарлаа. Аав минь надад “Ажилтай хүн л ам тостдог юм шүү дээ, Хүү минь! Ажилд дөргүй хүн чинь үхэхдээ ч хүн шиг үхэж чаддаггүй юм. Ажил хийж сураагүй л бол алтаар баадаг байгаад ч хүний толгой дээр гарахгүй!” гэж сургадаг байсан нь сэтгэлд сэрхийлээ. Дэндэв гуай :
- Зөв дөө, чухам! гэж хамар дороо дуугараад бодолхийлэн сууснаа,
- Хүний сурсныг хүн булаах биш дээ! Юу баттай вэ, сурсан эрдэм л баттай! Газар, тэр хоёрыг чөтгөр ч хөдөлгөж чадахгүй! гээд гаансаа түрийлж, шимээсээ тулан бослоо. Бид хоёр жалгын эхэнд буй хуучин өвөлжөөний бууц тойрон сагсайсан хэсэг өтгөн хиагтай хунхыг хадлаа. Yе үе салхи сэвэлзэн, далан түрүүний халуун нялуун үнэр, ааг гүйцсэн агь, царвангийн хурц исгэлэн үнэртэй сүлэлдэн самсааны салст загатнатал сэнгэнэнэ. Хаа нэг үүлэн сүүдэр дайран, салхи сэрхэрүү хөлс сэвхийлгэхүй, бие амрах ч шиг, тамир чадал сэргэх ч шиг болох авч төдөлгүй амны цангаа улам гааран, улам ядрах шиг санагдана. Хунхын захаас арваад мөр ширвээд бортоготой уснаас амаа жишилж суутал майхны үүдэнд галын утаа суунаглаж, хэн нэг нь үдийн цай чанаад биднийг “ Өвснөөсөө буу ”гэж цамцаараа даллах харагдав! Дэндэв гуай,
- Дуудаж байна, хүүхээ! Цайндаа явцгаая! гээд ихэд ядарсан янзтай тайргар хөлөө жийж, түр амсхийхээр өвс дэрлэн хажуулав. Муу мод толгойгоо түрийнээсээ сугалан хэвтээгээрээ тамхи баагиулж, дотроо юу бодсоныг бүү мэд,
- Хангай газрын хүний нүд, малын хошуу хоёр газрынхаа гарцанд цадчихаад барагтайг тоодоггүй нэг муухай муу зантай амьтад даа! Тэгэхэд таана, хөмүүл улаан гараараа зулгааж сорс, зоодой хийх гэж махаа идэж суудаг говийнхонд бол манай хангайн алга дарам газрын юухан хээхэн ч л эрдэнэ шүү дээ! Манай энэ муу хазгар дарга аюулын зөв юм хийж байна. Ажилд угаасаа нүдтэй хүн шиг байгаа юм, ашгүй! Тэгээд ч юм юм сүрхий сүүхээлээд, хаа-е, хүү-е! гээд байгаа юм. Өнөө цагт чинь хүнийг хүү-е, хаа-я! л гэж арай л зодох нь холгүй хөдөлгөхгүй бол хэвтрээсээ өндийдөг, суудлаасаа ховхордог хүн гэж байхгүй болчихсон цаг шүү дээ! гэж баахан “өмхийгөөр утаад”, тамхиа татаж дуусмагц майхан руугаа одохоор бослоо. Би хөгшнийг ганцааранг нь майхан руугаа явуулаад, өөрөө оройдоо бухал хийхэд амар гэж жалгад хадсан өвсөө эргүүлэхээр явлаа. Хадланчид үдийн цай уугаад, нарны халууныг буулгах гэж майхандаа түр хажуулцгаагаад өвсөндөө гарав. Хадлангийн анхны өдөр болоод шалмаг шаргуу хөдөлсөндөө хамаг бие чочирдон буларч, майхны сүүдэрт хэвтээд боссоны дараа хадлангийн талбай руу сажилахад гарын булчин өвдөн, нуруу бэлхүүсээр шархиравч тэвчээр заан бусдаас хүч дутахгүйг хичээлээ. Дэндэв гуай арын хаяа руу нэлээд сахлаг ургацтай тууш хадчихаж болох тэгшдүү хөрс гадаргатай нэг зурвас газрыг хадахаар сонгоход, би өвгөний биеийг өөрийнх шигээ буларч өвс хадах байтугай өөдөө уруу хөлөө зөөхөд нь ч хэцүү байгаа байх гэж өрөвдөөд,
- Ах аа! Та бухал хийхийг боддоо! Би түрүүн жалганд хадсанаа эргүүлчихсэн, одоо сайхан хатчихаа! Би, яахав, эндээ гоочилж байя! гэхэд өвгөн дуртай нь аргагүй толгой дохиж бухал хийхээр жалга руу бөгцөгнөлөө. Би арын хаяаны бэлийг хоёр таллаж тэг голоор нь нэг мөр халзлаад арай сунжуу хэмжээтэй дээд захыг нь талд нь ортол хадаж явтал, Дэндэв гуай надад бортоготой хүйтэн цайнаас залгилуулахаар ирээд, миний хадсан талбайг харж,
- За болж дээ, бүүр нэг санаснаар болж гэм! гээд баярласан царайтай оочоо имэрч, намайг цай залгилах зуур шимээсээр минь хоёр нэг ширвэж үзсэнээ,
- Хүүхээ шимээс чинь жаахан сөлгөр ишлэгдчихэж! Яльгүй духайлга! Тэгвэл мөрөө
нэвт цохиход чинь хүч барах нь бага болно! гэв. Би өвгөний үгээр шимээсээ засаж ишлэх зуураа ярианы далимд тээр жил юунаас болж аавтай муудалцсаныг нь өвгөнөөс асуун саваагүйтэх дур хөдөллөө. Дэндэв гуай духаа ирмэн бодолхийлж над руу нэг жийхайснаа,
- Сүйдтэй юм ч болоогүй юм чухдаа. Миний ааш муутайгаас л хөглөсөн хэрэг! гээд
хөлсөө арчин,
- Тэхэд би аавыг чинь сайн таньдаггүй байлаа. Манайх чинь Сэлэнгийн хойт биеэс нүүж ирсэн айл шүү дээ. Хүнийг гаднаас нь хараад сайн мууг нь ялгах нүд маньд ямар байх биш, яахав, усан нүдээрээ харахад аав чинь хорон үгтэй, шаггүй шартай, шазруун хүн шиг л санагддаг байсан!... Хээр жаахан цээж түрж, ёозгүйдүү аашлах гээд байхаар нь би зэвүү хүрээд! ... Хашааны шургааг огтлох ширэнгэний зай булаалдаад л тэр шүү дээ, Нохой долоо! Хангай мундсан юм шиг юундаа ч тэгж хүнээ алдсан зөнөгүүд билээ, харла гэж! ... гэж гэмшингүй гүнгэнээд тамхиа нэрж, гаансаа хүлхэснээ,
- Аав чинь ажилсаг, бэрх хүн байжээ, хөөрхий! Одоо чамайг харахад илт байна! Хүний эцэг эх, удам судрын цариг чинь үр хүүхдийн нь ажил төрлийг харахад л андашгүй байдаг юм шүү дээ! Аавыг чинь нутгийнхан нь “хайран хүн” гээд л гасалцгаадаг. Одоо цагт чинь барагын хүнийг гарзшаана гэж гонж шүү дээ! ... Өнөө цаг сайн хүний ганжин болсон цаг юм хойно хүний сайн нь диваажингийн оронд ч дутдаг юм байлгүй, хөөрхий, тэгээд л хүний сайн түрүүлдэг жамаар түрүүлээд явчих нь тэр шүү дээ, хүү минь! Гээд дуугай болж гаансаа түрийллээ. Би:
- Аав адгуу л хүн байсан юм даа, зайлуул! Гэм нь жаахан зоргоороо ... зөрүүд ... тэхдээ, юу юуны тухгүй дөргүй бух шиг зүтгээд байхгүй ээ! гээд, аавынхаа сэрүүн дүрийг цээжиндээ сэрээж үл мэдэг санаа алдаад, “Хүн гурил шиг байвал тос шиг, хутга шиг байвал жад шиг бай!” гэж захидаг байсныг саналаа. Дэндэв гуай,
- Yртэй хүн үгүйрдэггүй гэж энэ дээ, Хүү минь! Ийм сайхан байгаа юм. Эцгийн нэрийг хугалалгүй аваад явбал хойноос нь бүтээх дээд буян ганц тэр! гээд тэнгэр өөд сүүрсэнгүй харж, бодлогошронгуйгаар,
- Ум ма ни бад ми хум! гэж амандаа удаан шивнэн залбираад, өвсөө бухалдахаар яваад өглөө.
Хэд хоног хургүй өнжиж, тэнгэр цэлмэгхэнээр дуниартлаа. Бид тууш хадаж болох газруудыг бүгдийг хадаж, арын цоорхой, жалга судаг, бургас сөөг тойрсон дов сондуулын өвсийг хүртэл хамж шимж “мөлжөөд” даваа өгсөж отог сэлгэлээ. Давааны ам сүүдэр, хүүш ихтэй хавцал газар болоод шөнөдөө шүүдэр унах нь усархаг болж, өглөөд өвсний шүүдэр хатах нь хожуусаж, нөгөөтэйгүүр, хадах газар ч төвөгтэй, мод чулуу нь ч шимээсний ир шамлачих гээд халгаатай тул зэгсэн хүч, зэгсэн цаг барж байж энд тэнд хэд гурван бухал шовойлгов. Нэг өдөр манай саахалтын хархүү намайг дагуулж голын шугуйн бургас, моносны оор цоорыг хадахыг хүсвэл, Дэндэв гуай гэнэтхэн уурлаж,
- Чи ганцаараа хадвал яасан хүн бэ? Хөгшин би наадахаар чинь хөл, гар хийж явааг
харахгүй байна уу, чи? гэж загнаад эс халгаасанд, өнөө хархүү ч дургүйлхэнгүй,
- Тэгвэл би давааны энгэр өөд хадна аа! Ямар гахай биш, ганцаараа шугуй малтаж чадахгүй! гээд мориндоо зайдан мордоод давааны энгэр өөд яваад өгөв. Голын шугуйн цоорхой хадах гэж дурлах хүн эс олдсонд Дэндэв гуай,
- За, яахав ээ, “олны олон таван цэн” гэж бандийн ааган дээр миний хашрыг Нэмэхэд эрхээ биш ганц нэг бухал овоолчих юм гогодчих байлгүй! Би бандиа дагуулаад мэрэхийг бодоё! гээд намайг дагуулж, голын бургас моносны завсар зайлхайгаар хадаж атга тэвэр өвс бөөгнүүлэхээр хоцорлоо. Өвгөн шимээсээ мөрөн дээрээ тохож голын шугуй руу надтай зэрэгцэн гэлдрэхдээ,
- Залхуу эмгэн завагтаа хүрэхгүй гэгчээр, монгол хүн залхуугаасаа болоод л өлсчих
гэж золигтоод болохгүй юм даа! Өвөл, хаварт өчнөөн ч мал үхлээ, төчнөөн ч төл хорогдлоо гээд л өдий төдий толгой малын тоо сонинд бичих юм. Гэтэл хар даа, хичнээн хишиг хаа сайгүй хаягдаад үлдэж байнав дээ, аан? Намрын энэ тавгын сөлтэйгээ өвс гэдэг чинь атга нь л гэхэд, малаар бол толгой мал, махаар бол тагш шөлний хөшиглөө гэсэн үг шүү дээ! Юүн бургас бутны завсраар байтугай дов довны орой сэрмээд байхад л, арга ядаж гэхэд, арван хуруугаар тоолж барахгүй нуруу өвс дүнхийгээд ирнэ шүү дээ! Тэр өвс өнөө үхэж үрэгдэж байгаа өчнөө төчнөө малын чинь талыг нь ч болтугай онд мэнд оруулчихгүй хаа зайлах вэ дээ, аан? Мал юунаас болж хорогдож байна, ихэнхдээ, эзэн хүний элэггүйгээс ... залхуугаас л хорогдож байна! Намрын налгарт найр наадам гэж биеэ хөөлгөлгүй, хөгшид хүүхэдгүй шамдаад, чадах чадахаараа тэжээл базаагаад авчихвал хүйтэн нойтоны цаг хяргачих гээд ирэхэд хүн малгүй тошгор суухгүй юу, чухам! Хүнд юу л хэрэгтэй байна, бүгдийг нь л энэ муусайн хэдэн малаасаа авч байна. Тэгэхээр, хүний нэртэй л юм бол, хэн хүнгүй эн хэдээ л онд оруулах гэж зүтгэхээс өөр яах гэж зүтгэх вэ та минь! гэж үглэн бөгтөс бөгтөс алхана. Би амаа цангахаар залгилах гэж үйсэн бортгонд дүүргэсэн цайгаа бариад, өвгөний яриаг чагнахын завсар нүүр нүд, нүцгэн цээж рүү минь ааг амьсгаагүй довтлох ялаа, шумуулыг цамцаараа үргээж явав. Бид хоёрын хадах шугуй үнэхээр тамтай газар таарчээ. Хэд ширвээд л дов сондуул шимээсний үзүүрт уургалагдаж, өндөр ургаснаас биеэ даалгүй налчихсан өлөн, үхэр гоньдны навч ороолдож чаргууцалдаад гар дорхноо цуцаах буюу, эсвэл хонхор төхөм газар руу намисан өвс ногоон дээгүүр шимээс хий илж гүйгээд довны ёзоор руу шаачих тул сугарч өгөхгүй үйл барна. Дэндэв гуай ч байн байн амарч амнаасаа ховор салгадаг мод толгойгоо үлгэхээр сууж, намаг зүлгийн дэлэнч, ялаа, хөхтөрүүний дайраанд хараал тавьж,
- Энэ хуухай гамингийн сүнснүүдийг! Бүгдийг нь очир тамын ёроол руу цөлчихсөн! гэж зүхэх дуулдана. Yдээс хойш давааны амнаас салхи үе үе хүүгэж, тэнгэр үүлшиж эхлэхэд, Дэндэв гуай:
- Оройдоо борооших нь дээ хүү минь! Хавар, зунд нь усаа харамлаж, улаан шороо уушиглуулж уушиглуулж орхиод, намар, яг сайхан атга чимх өвс хамах болохоор л хяслантай юм шиг асгаад унадаг гачлантай ч хайрхан шүү дээ, хөөрхий! гэж тэнгэр хангайдаа жаахан гомхронгуй гүнгэнээд,
- За, шалавхан шиг хөдөлж үзье! Тэнгэрийн хуурай дээр тэвэр шагшуурга ч болохноо унагаад авъя! гэж шавдуулав. Yдэш үнэхээр бороо цутгаж, аянгын гялбаа уулсын оройг ороон цацарч, тэнгэр зах сэжүүрээрээ хүү-хүү урагдах мэт нүржигнэн нүргэлж, салхи муу майхныг маань хамхуул мэт хийсгэн алдав. Шөнөжин хүйтэн, усархаг бороо шаагиж, салхи зогсолтгүй нүдсээр хонолоо. Би шөнөдөө салхины чимээ, борооны шаагианд тух алдан байн байн сэрсээр үүрийн жингээр нам унтаад, өглөө өндийвөл, салхи намдаж, майхан хөвхөлзөхөө зогссон ч бороо зөөлнөөр зүсрэн шивэрч, уул хөндий битүү мананд хучигджээ. Майханд дусаал гоожиж, хучлага дэвсгэр нойт оргин хөрсийж, хадланчид босох нь босч, хэвтэртээ шургах нь шурган хугжийж хэвтнэ. Дэндэв гуай майхныхаа бааданг сөхөн, үүд тушаа гишүү овоолон гал өрдөөд нойтон гутлаа галын дөлөнд эврээж сууна. Би борооны сиймхийд түлшээ базааж авахаар гадаа арын хаяа руу орлоо. Ойд ус чийг шүүрэгнэн, мододын оройгоор манан хөөрөн, ямар нэг аварга том үнсэн саарал шувууны өд сөд нэлмийн зүүцэлдэх мэт нарс, шинэсний мөчир шилмүүс зүүрмэглүүлэн хөглөрөөд, нойтон холтос, хөрмөг, өмх дарихнаас хөгц хөвдийн үнэр ханхална. Морьд ар дотор идээшлэн хоножээ. Миний морь чөдрийнхөө өрөөсөн хааг тасдаад нохой өрөөлтэй явж харагдана. Би мориныхоо чөдрийг авч бүсэндээ хавчуулаад, оронд нь гишүү баглаж үүрэхээр сугавчилж явсан сураараа тушиж, морьдын цаахна талд, салхинд булгарч унасан хөгшин хар модны гишүүнээс хэдийг хугалж тэврээд майхан руугаа буцав. Дэндэв гуай хумс нь шөвийтлөө ургасан чөргөр хөлийнхөө сайртай өсгийг галд ээмэглэн,
- Ээ ашгүй, гишүү түүгээд ирэв үү, чи? Болж дээ! ... Морь чинь яачихаа? Чөдрөө
тасдчихаа юу? гэлээ. Би:
- Чөдрийн хаа тасарчихжээ. Чагт нь мултраад хаягдчихаж! гээд галын захад сууж, чөдрийн чагт зорох гишүүний хугархай эрвэл, Дэндэв гуай,
- Чөдрийн чагтыг гишүүгээр хийгээд ч дэмий дээ, хүүхээ! Уг нь хусаар торгоовол сайн байдаг юм, чухдаа! Хар модны гишүү зорход хатуу, тэгээд ч амархан хугарчихдаг юм. Адууны хөл гэдэг трактораас хол дутахааргүй тэнхээтэй эд шүү дээ! гэв. Би дотроо, “Нээрээн, аав чөдөр, боодойны чагтыг дандаа хусны өөдсөөр зордог байсан шүү дээ, би таг мартчихаж, хар маанаг чинь! Санадаггүй байна шүү!” гэж бодтол, гэнэт аав чөдөр тушаа, ногт хазаар гаргуун сайн зангиддаг, тиймдээ ч тэрүү, чөдөр ногт ганзаглаанаасаа хаях, хулгайд алдах тохиолдолд жигтэй гасалж үглэдэг атлаа морь, шар үхэх, чоно нохойд ноцуулж том гарлага гарахад сүйдтэй гарзшаадаггүй байсан нь санаанд сэрхийж Дэндэв гуайд :
- Хөөрхий дөө, муу аав минь чөдөр, ногт хаячихаар аашилж загнаад, орон гэрээсээ хөөх нь холгүй юм л болдогсон! Тэгэх мөртөө морь мал алдчихад юу ч дуугарахгүй
өнгөрчихдөгсөн! ... гэж ааваан дурсвал, өвгөн:
- Дотроо бодолтой л хүний зан даа! гээд галын дөл, уулын манан ширтэн бодолхийлснээ,
- Аавыг чинь би айхтар буянтай хүн байжээ гэж бодож суунаа, хүү минь! Хөрөнгө хогшил яахав, үрэгдээд дуусна, сайн үр хүүхэд өсгөж үлдээх чинь л хүмүүст жинхэнэ буян юм шүү дээ, чухамдаа! Чиний янзыг хараад, ажил төрөлд сумширсныг чинь мэдээд аавд чинь атаархах шахуу л сууна. Ийм хүүтэй хүн ёстой чухам санаа амар амьсгаа хурааж, ясаа арилтал амар хэвтэж болно доо! Жинхэнэ жаргалтай хүн гэж олонд оодрохоор үр удам яргаасан хүнийг л хэлж байгаа юм чухдаа, хүү минь! гээд юу бодсон ч юм хөөрхий, бүү мэд, уруул ам нь эв хавгүйхэн үрчиг хорчиго хөдөлж, хоолой руугаа нэг их хүчир, хатуу юм гүд хийлгэн залгиад, намайг тэврэн авч аавын минь үнсдэгээс өөрцгүй элбэрэнгүй дотноор духыг минь үнсэв. Би дотроо тэсгэлгүй их баярлалаа. Аавтай минь хялайлцаж явсан хүнд магтуулсандаа, үнсүүлсэндээ, аавыгаа ойлгуулж алдар хүндлэлтэйгээр дурсуулсандаа дотроо бах ханаж, яльгүй онгирох сэтгэл ч цээжин гүнд халуу оргив.
“Аав минь өнөө ч ардаа хоцрогсдод ач буянаа дурсуулж, хүүгээ ерөөлгөж явна даа!
Нас нь элэгдсэн ч нартад үлдээсэн нэр нь элэгдээгүй, хүүтэйгээ цуг хүмүүсийн дунд амьд сэрүүн л явна даа!” гэж бодоод өрцөн цаагуур нар төөнөх шиг боллоо. Бороо арилсны дараа хэдэн өдөр дараалан хурц нар шарж, өвс хадлангийн хөл шувтран шувтартал тэнгэр хангай саад хийсэнгүй. Бидний хэдэн хадланчид ч өвсөө хурааж хумиж дуусаад гэрийн зүг хөдлөв.
Уул, хөндийн өнгө илт мэдэг гандаж, навчис ганц нэгээр хийсэн морьдын хөлд
унана. Дэндэв гуай шодон сүүлтэй намхан бор морио хаа нэг гуядаж дув дуугай шогшуулахад хөлс, шороонд халтартсан налчгар бүрхний нь хүрээ салхинд дэлбэгэс-дэлбэгэс хөдөлнө. Давааны бэл, арын хаяа, голын тохойгоор хэдэн өдрийн маань хөлс хүч, хөдөлмөр зүтгэлийн мөр-гэрийн чинээ дүнхгэр ногоон бухлууд намрын налгар шар нараа анир чимээгүйхнээр бөмбийн араас даллах мэт үлдэх нь аав минь амьдсэрүүн, мэнд тунгалаг байгаа мэт, тэр эмийн шимт өвс тэжээлийг бидэнтэй цуг хадалцаад бидэнтэй цуг харьж яваа мэт, ямар нэг баяр бах дүүрэн далд хэл, далд хүчээр дуудан даллах шиг санагдана.

Гарчиг
Сургамжит өгүүллэг
Нууц биш нууц
Зохиогч: Л.Түдэв
(өгүүллэгийн хэсгээс)
1955 онтой хорвоо дэлхий золгоод ганцхан сар болж байлаа. Өвлийн жавар холдох яагаа ч үгүй тул нүүдэл хийх нь битгий хэл хаяаныхаа манаасыг өчүүхэн төдий ч сэндчих хүсэлтэй айл байсангүй. Гэвч нэг айл алс холоос нүүдэл хийж Төгрөгийн голд хүрэлцэн ирлээ. Yүнд хүмүүс их гайхжээ. Идэр гурван есийн хүйтнээр нүүж явдаг ямар хачин улс вэ гэж Төгрөгийн голынхон сониуч зан нь хөдөлж мөнөөхөн шинэ ирсэн айлын байдлыг өөр өөрсдийн тохирсон арга барилаар танджээ.
- Гайхмаар юм алга. Юу ч мэдэхгүй хоёр жаахан хүүхэд байна. Саяхан айл болсон байрын юм. Дөрвөн ханатай дан бүрээстэй гэр, нэг муу модон ор, хоёр чемодантай тийм л нэг айл хөлдүү цэвдэг газар гэрээ барьж байна. Яаж айл болно доо, зайлуул гэж хамгийн анхны зарыг Жуурай эмгэн тараажээ. Эмгэний тэр ярианд хүмүүс янз бүрээр хариулжээ.
- Өө тэгж таарна. Амьдрал ахуй мэдэхгүй савсаг залуус л энэ хар өвлөөр нүүдэл хийж явж таарна гэж нэг нь ярихад
- Аймгийн төвөөс чийчаан тэргээр нүүж ирснийг бодвол бас ч цаанаа харж үзэх юмтай хүүхдүүд байлгүйдээ. Хүүхдийг басаж болохгүй гэж хоёр дахь нь сануулжээ.
- Ямар л өөд байв гэж! Аймгийн төвд багтахаа байгаад л өвлийн хүйтнээр хөдөөгийн мухар бараадаа биз гэж гурав дахь нь онош тавьжээ.
Нутгийн хүмүүсийн энэ яриаг нэг өдөр нэгдлийн дарга Халзанбаатар бүрмөсөн өөрчилж өглөө. Өвөл царигтай орсон ганц морио унаад нэгдлийн төв рүү Халзанбаатарыг шогшуулж явахад нь сумын зарлага өвгөн тааралдаад хэрэг зориг юу болохыг нь асуухад:
- Аа яахав. Намайг юм мэдэхгүй хоцрогдсон амьтан гэж голоод шилдэг залуу боловсон хүчнээр солих юм байхаа! Тэгээд алба ажлаа өгөхөөр явж байна гэж тэр дурамжхан хариулжээ. Тэгэхээр нь зарлага өвгөний сониуч зан оволзож:
- Юу? Тан шиг түшигтэй хүнийг орлох тийм хүн одоо манай нэгдэлд хаа байгаа юм
бэ? гэхэд
- Манай нэгдэлд байхгүй ээ. Гэхдээ аймгийн төвөөс тийм хүн олж явуулсан байна. Олох ч гэж дээ. Саналаа өгөөд л хөгшин хашруудыг түлхэхээр одоогийн залуус горилдог болжээ гэж Халзанбаатар хэлэхэд зарлага
- Уваа мөн бэрхээ! гэж дуу алдсанаа төвөөс ирсэн тэр хүн чинь хаа байгаа юм бэ? Арай уржий урждар нүүж ирдэг годгор залуу биш биз дээ? Лувсан гэв үү дээ? гэхэд
Халзанбаатар ярвайсхийж:
- Мөөн, мөн. Одоо чинь тийм хүүхдүүд л өрх толгойлох болж шүү дээ гэж хэлээд мориндоо ташуур өгөн хурдалжээ. Зарлага өвгөн түр зуур алмайран зогссоноо энэ сонин мэдээг нутаг усныхандаа тараахаар яаравчлан шавджээ.
... Тэр өглөө их хүйтэн байсан болохоор хөлдүү газар саяхан буусан дан бүрээстэй гэрт тэсэж суух аргагүй ажээ. Гэвч эртлэн босох ёстой. Шинэ ажил хүлээж авах учиртай.
- Тий, тий, хөлдөж үхлээ. Яаж босч гал ноцоох вэ ? Лувсан чиний л хийсэн ажил. Хөхөө өвлөөр хөдөө гарна гэж зүтгэсэн. Чи л босч галаа ноцоо! гэж эхнэр нь тэр өглөө хэлэхэд Лувсан <<Нээрээ л тийм дээ>> гэж бодоод босчээ. Гэр дотор бараг л гадаатай адил байв. Нойтон мод асахгүй шийхтнэж пас писхийн дуугарна. Нэрээ хичээж, ихээхэн аргадаж байж галаа асаагаад тогоогоо тавьж цай хийх гэтэл хувинтай ус нь амаараа түмбийн гартлаа голгүй хөлдсөн байлаа. Саяхан, урьд долоо хоногийн эхээр л аймгийн төв дээр хоршоодын холбооны орлогч дарга хийж тохилог сайхан амьдарч байснаа Лувсан эргэн санав. Хөдөө аж ахуйн нэгдлийг хөгжүүлэх ажилд гар бие оролцохоор намын уриалгыг хүлээн авч саналаа өгч хүсэлт тавьж байх тэр үед огт өөр юм бодож байснаа саналаа. Тэр үед намын илгээлтээр явуулахыг битгий л татгалзаасай билээ гэж сэтгэл түгшиж байсан болохоос яаж хөдөө ажиллана, яаж өвлийн хүйтнээр нүүнэ гэж санааширч байсангүй. Лувсан энэ бүхнийг түр эргэцүүлэн бодох зуур гэрийн жихүүн хүйтнийг мартжээ. Гал нь ч удалгүй дүрэлзэн асч мөс нь хайллаа. Цай нь сайхан амттай болжээ. Гэрийн дотор ч баясгалантай болов.
- За би өнөөдөр шинэ ажлаа авна. Гоёсхийж очъё гэж Лувсан эхнэртээ хэлээд аятайхан хувцсаа шилж өмсөв. Шинэ ажлаа авахаар Лувсанг гэрээсээ гарахад эхнэр нь мөн цуг гарч үүдэн дээрээс үдэж өглөө. Лувсан инээмсэглэж:
- Нэгдлийн төвд хүмүүс цуглаж байхыг харав уу? гэхэд эхнэр нь:
- Төв ч гэж дээ. Ганц муу гэрийг нэгдлийн төв гээд ч яах вэ гэв.
- Өөр юу ч үгүй юм чинь. Одоохондоо ганц гэртээ л нэгдлийнхэн цугларч хурлаа хийж, ажлаа ярилцдаг юм байгаа биз. Олон гэр байшинтай төв байгуулах ажил надад оногдох нь лавдаа гэж Лувсан хэлээд нэгдлийн төв гэгдсэн ганц хар гэрийн зүг явган явлаа. Нэгдлийн төв гэж өндөр нэр хүлээсэн ганц гэрийн гаднаа хүрч очоод Лувсан цочисхийн зогтусчээ. Гэрийн бүрээс зуун задгай, жаран хагархай учир төлийн нэмнээ, элгэвч, таар шуудайгаар нөхөөс тавьж, олс дээс, төмөр утас, цахилгаан дамжуулах утсаар торлосон тул чухам аль нь гэрийн даруулга, аль нь бүслүүр болохыг ялгах аргагүй ажээ.Лувсан гэрийг нар зөв тойрч тал талаас нь ажин хараад толгой сэгсэрч байтал гэр дотор хүмүүс инээлдэх нь сая сэхээ авч үүдийг татав. Ёолох байдал мэт чихран дуугарч хаалга нээгдэхэд гэр дотор таг чиг боллоо. Гэр дотор таван хүн сууж байлаа. Хойморт нь модон ширээ ганцаараа яйжийж харагдлаа. Шунх шиг юмаар дээр үед будсан бололтой. Гэвч одоо ямар өнгөтэйг хэлэх аргагүй байлаа. Хүхээг нь сорогдоод салж унах дөхсөн тул төмөр утсаар бөхөлсөн зэвтэй зуухны аманд нэг өвгөн бөгтийн сууж ганс тамхиа нэрж байлаа. Ширээн дээр хуучин орос сампингийн хүрээн дотор хэдэн салбархай бичиг цаас хашиж тавьсан харагдав. Ханын толгойд хиртэй цагаан цууянбуун ваадантай юм хэд хэд өлгөөтэй байв. Мөн тэрнээс дутахгүй шарласан цагаан даавуун халаад дөрвөлжлөн эвхэж барьсан нэг эмэгтэй, жайжиг сандал дээр сууж байснаа Лувсанг хармагц босч зогсов. Ширээний цаад өнцөгт цагаан соруултай гаансаа баруун жавжиндаа зууж дуу чимээгүй сорж суугаа хүн л ганцаараа Лувсангийн мэндийн хариуг өгөхөд түүнийг нэгдлийн дарга юм байх гэж тэр бодов. Тэгтэл тамхины уутны оосорт хэдэн түлхүүр зүүж түүнээ ташаан тушаагаа бүснээсээ хавчуулсан хижээлдүү хүн ухасхийн босч Лувсанд сандлаа тавьж өгөв.
- Ашгүй та хүрээд ирсэн байна. Одоо надаас ажлаа ав! авч цөхөөд байх юмгүй цомхон айлдаа манайх гэж нэгдлийн хуучин дарга бололтой хүн шууд л ярьж эхлэв. Лувсан бичиж авах санаатай өврөөсөө дэвтэр гаргасан чинь Халзанбаатар дарга:
- Бичилтгүй. Ер шалих юм байхгүй. Нэгдлийн кассанд 29 төгрөг бий. Тийм биз дээ. Гүржаав? гэхэд жөнгөнөсөн дуутай жаахан хүүхэд ам нээж
- Тиймээ, даргаа! гэв. << Хорин есхөн төгрөгөөр чинь бид хэд ганцхан үдийн хоол авч идэж хүрэхгүй юм байна даа >> гэж Лувсан бодоод:
- Ердөө гучаадхан төгрөгтэй айл уу? гэв.
- Гуч биш хорин ес юм. Гэхдээ банкны харилцах дансанд нэг мянга хавьцаа юм байх ёстойдог. Харин мал гэвэл 20-оод мянган юм бий. Гишүүдийн тоо 80 хүрээд байна. Энэ гэр бол нэгдлийн албан байр. Өөр нэг муу шавар тагз бий. Тэнд лий сүү юмаа хадгалдаг. За ингээд л цээжилж авбал болоо гэж хуучин дарга нь хэллээ. Лувсан үүнд цочих шиг болж
- Албан хаагчид тань юу билээ? гэв.
- Энэ гэрт бүгд байна. Энэ хүү бол ня-бо Гүржав, баримт сэлт нь тэр сампингийн хүрээн дотор байна. Малын баг эмч Дэнсмаа, аж ахуйн эрхлэгч Балжинням, галч Бат-Өлзий за ингэсгээд л болж байх шиг вэ. Эвлэлийн үүрийн дарга алга байна. Бичиг хэрэг нь зүүн ханын толгойд байгаа эхний вааданд бий. Албан хаагчид маань цөмөөрөө цуглаад ирэхээр нэг сандал дутчихаад байдаг юм. Гэхдээ бид ямар өвдөг шороодон сууж үзээгүй биш дээ. Болоод л байдаг гэж хуучин дарга тайлбарлав.
- Малын байдал ямар вэ дээ? гэж Лувсан бага зэрэг балмагдан асуув.
- Мал уу? Ихэнх малчинд өвөлжөө гэж тохитой юм байхгүй. Гэхдээ хэдэн арван жил хээрээр гэр хийгээд сурсан заншлаараа л тэд маань гайгүй шиг онд ордог. Харин заазалсан малын нэг суурь Жавзан өвгөний дээр байдаг. Таван зуун бог байсан юм. Гурван зуугаад нь онд орж барсангүй. Yлдсэн хэдэд нь ч ногоотой золгох юм цөөн болов уу? гэж Халзанбаатар ярив. Лувсан:
- Яагаад тэгж их үхээд байгаа юм бэ? гэхэд
- Яах юу байх вэ? Тэжээх өвс алга. Нэгдэл ер нь өвс авч сураагүй. Авах нутаг ч алга. Харин ч урьдын зуд турхантай үед цай сүлэх малгүй болдог айл аль олон гардгийг бодвол ч гайгүй байна л даа гэж Халзанбаатар амирлангуй тайлбарлахад Лувсангийн санаа маш их зовж:
- Түүнийг чинь яах хэрэг вэ? гэж асуухад хуучин дарга нь шилээ шөргөөж:
- Би л хувьдаа яах ч арга олоогүй. Харин надаас илүү ухаантай сайн дарга гэж тавигдсан болохоор одоо чи л мэдэх ёстой. Хамаг юм даргаасаа болж байдаг гэдэг бодолтой л улс байдаг шиг байна. Би бол эдний гурав дахь дарга. Харин энэ гэр бол ууган гишүүн Дамчаагийн бэлэглэсэн цагаас хойш солигдож шинэчлэгдсэнгүй тэсээд л одоо боллоо гэж ярив. Лувсан цааш нь юм ярихын ч хэрэггүй гэж бодов. Ингэж нэгдлийн шинэ дарга ажлаа хүлээн авч, хуучин дарга нь малчин болжээ.
<<Ийм айлыг чинь яаж өөд татах билээ?>> гэсэн ганцхан асуудал Лувсангийн бүх сэтгэлийг эзэмдэн авчээ. Тэр шөнөжингөө бодол боллоо. <<Юу ч болтугай гал голомтоо л өөд татахаас эхэлнэ байгаа>> гэж Лувсан шийджээ. <<Айл өрхийг өөд татъя гэвэл гал голомтоос нь эхэл>> гэж өвгөд ярьдгийг санаандаа бат хадгалж явдаг Лувсан энэ удаа ч түүнээс мэргэн шийд олсонгүй.
- Дарга аа, юу хийх вэ? гэж маргааш өглөө нь Лувсанг ажилдаа ирэхэд Гүржав, Дэнсмаа хоёр ам булаалдан асуулаа. Лувсан тэдэнд хандаж:
- Ня-бо хүн бол тайлан тооцоо, данс хараа янзалж, өр авлагаа барагдуулах ёстой гэтэл Гүржав:
- Хорин есхөн төгрөгийг тооцоолж ядаад яах билээ дээ? гэв. <<Нээрээ ч тийм дээ. Мөн ч жол айл юм даа>> гэж Лувсан бодоод
- За тэгвэл юуны урьд гал голомтоо өөд нь татъя. Конторынхоо хогийг цэвэрлэхээс эхэлье гэв.
- Туужуу байхгүй л дээ дарга минь гэж галч өвгөн хариу өчлөө.
- Шүүрийг энэ Баяа гуай туужуу гэдэг юм. За тэр туужуу нь байлаа ч гэсэн шалгүй гэрт юун хэрэг байхав дээ гэж аж ахуйн эрхлэгч хэллээ.
<<Нээрээ л шалгүй гэрт юугаа шүүрдэх вэ? Шороо бужигнахын нэмэр. Тэгэхлээр эхлээд контороо шалтай болгоё гэж>> Лувсан бодоод
- Аж ахуйд шалны юм бий юу? гэв.
- Ганц ширхэг банз ч байхгүй.
- Тэгвэл адууны юм уу, сарлагийн сүүл байна уу?
- Өвлийн идэшний үеэр нэг сарлагийн сүүл олж хадгалсан. Өөр юу ч байхгүй. Адууных бол санашгүй хэрэг.
- За тэгвэл та тэр сарлагийнхаа сүүлийг аваад ир. Шүүр хийнэ. Би сумын хоршоогоор ороод ирье гэж Лувсан хэлээд гадагш гарлаа. Сумын хоршооны гадаа үжирч хуучирсан цагаан хайрцаг овоолоостой байлаа. Лувсан хоршооны даргатай уулзаж:
- Энэ овоолготой цагаан авдар хайрцгаа бүхэлд нь манай нэгдэлд өгөөч гэж гуйлаа.
- Энэ хогоор юу хийх нь вэ?
- Контороо тохижуулна.
- За тэгвэл, авахаас даа, харин үний нь өгнө шүү!
- Yнэ нь хэдий хир болох бол?
- Хоёр гурван төгрөгт багтахгүй ээ. Дал наяад төгрөг болно биз?
- Тэгвэл манайх авч дөнгөхгүй юм байна. Зээлээр өгөөч дээ?
- Өө үхсэн хойноо албан газар бол. Далхан цаас алга уу, танайд?
- Хорин есхөн төгрөгтэй л дээ.
- Харлаж хоцор! За тэгвэл зээлээр авна биз. Харин сүүлд заавал үнийг нь өгөөрэй.
- Өгнө, өгнө. Заавал өгнө гэж Лувсан баярлан амлав.
Бага байхдаа элдэв ажилд зүтгэж юм юм оролдож явсан болохоор Лувсан гарын дүйтэй хүн байв. Хоршооноос авсан барааны хайрцгийг харуулдан эвлүүлж, зүйсээр гэрийн шал хийлээ.Дарга нь өөрөө хөрөө харуул бариад мод зорж эхэлсэнд нэгдлийн албан хаагчид гайхан балмагдаж түүний үлгэрээр ажиллахаар шийджээ. Yхрийн сүүлийг ашиглан шүүр хийлээ. Шинэ шалан дээр гэр барьсан нь товхийсэн сайхан айл болоод иржээ.
- За дарга, минь харсаар байтал таныгаа зарж суухад хэцүү байна. Бидэнд юу хийхийг маань хэлээд өгөөч гэж хүмүүс Лувсангаас гуйлаа. Лувсан:
- Танайхыг л өөд татах гэж ирсэн болохоор би хийлгүй яахав. Харин та бүгд надаас үүрэг авах гэж байгаад би их баярлаж байна. Та нарт би нэг үүрэг өгье. Нэгдлийн хариуцлагатан хүн бүр хоёр метрийн урт гурав гурван банз олж ирцгээ. Өөр үүрэг одоохондоо өгөхгүй гэв. Түүнийг сонсоод хүмүүсийн царай барайсхийхийг ажигласан Лувсан их л гайхлаа. Тэгтэл галч өвгөн тэссэнгүй.
- Дааж давшгүй юм оноолоо доо, хүү минь! гэв. Лувсан гайхаж
- Ядаж нэг нэг банз олоход гайгүй байлгүй гэв. Галч өвгөн:
- Гайгүй юм огт биш. Манай энд чинь модны бараа харагддаггүй газар л даа. Хангай оръё гэвэл мянгаад километр явж байж хүрнэ. Тэгэхлээр нэг ширхэг банз ол гэсэнд орвол агт морь, атан тэмээ олж ир гэвэл бид чинь өдөрт нь л хөтлөөд авчирна. Мөн ч бэрх үүрэг оногдлоо доо гэж гаслав. <<Нээрээ л тийм байх шүү. Одоо яах вэ? Нэгэнт өгчихсөн даалгавраас буцах хэцүү. Юу ч болтугай харж л байя>> гэж Лувсан бодоод дуугүй байлаа.
Хэд хоногийн дараа хүмүүс олон арван банз олж авчирлаа. Тэрний дотор хэд хэдэн их л хуучин бөгөөд орны банз бололтой юм байхыг Лувсан ажиглан хараад:
- Зарим нь яагаад ийм хуучин юм байна. Орны банз юм уу даа? гэвэл
- Тиймээ, дарга минь. Манай нэгдлийн гишүүн Мянгад, Ламзан,Дулдуу зэрэг сайн санаатай улсууд орныхоо илүү банзыг өгсөн юм. Авахгүй гэсэн чинь уурлахаар нь авчихсан юм гэж аж ахуйн эрхлэгч нь хэллээ. <<Орныхоо банзыг хүртэл илүүчилдгийг бодвол сайхан санаатай улс байна>> гэж Лувсан боджээ. Цугларсан банзыг харуулдан засч нэгдлийн конторт хэрэгтэй зүйл хийх гэж нэлээд хэд хоног өдөр шөнөгүй ажиллав. Аргалын дөрвөлж, архивын авдар, бичгийн ширээ, хэдэн сандал хийсэн нь бас ч хүний хэрэгцээ хангахаар юм болсонд Лувсан өөрөө ч, нэгдлийнхэн ч их л урамшлаа. Тэгтэл айлын орны хэдэн банз нь маш их үнэ эргүүлэн нэхэх зүйл байсныг удалгүй Лувсан ойлгожээ. <<Нэгдлийн шинэ ирсэн дарга, гишүүдийнхээ ор дэрийг хураан авч эхэлжээ. Дараа нь чухам юугий нь булаан авсан гэж сонсогдох болдоо!>> гэсэн цуурхал үг нэгдлээр тархжээ. Лувсан тэгэхлээр нь олны дунд, амьдралын гүнд орохоор шийдэж, малчдаар хэсүүчлэн явлаа. Хамгийн түрүүн зааз мал хариулж байгаа Жавзангийнд очив. Yхсэн малын сэгийг дээр дээр нь хөлдүүгээр нь овоолон дугуйруулж хураасны нөмөрт гойрсон хэдэн хонь ямаа байв.
- Танд одоо юу хэрэгтэй байна даа? гэж асуухад Жавзан өвгөн:
- Энэ хэдэн өлсгөлөн юмыг тэжээх атга чимх өвс л нэгдэл өгмөөр байна. Тэгвэл хэд гурван юм амьд үлдэж магад гэв.
- Нэгдэл өвс тэжээл, үр тариа бэлтгээгүй болохоор тийм юм санах ч аргагүй л юм байна даа гэж Лувсан ярихад Жавзан өвгөн
- Ядаж хэдэн шуудай намрын шар хомоол өгөх арга алга уу? гэв.
- Түлш бас байхгүй юу?
- Түлэх гэсэн юм биш. Адууны халтар хомоолыг няцлаад шөл тостой багсраад өгвөл идсэн мал хэд хоног өл даадаг юм. Хомоол нь байвал үхсэн малыг сэг чанаад ч билээ шөл гаргаж болмоор байна гэж Жавзан өвгөн хэлэхэд Лувсангийн дотор сэрхийж:
- Өвгөн гуай, тэгвэл энэ хавьд адууны хомоол ихтэй газар байна уу? гэв.
- Тээр урагшаа Талын хар гэдэг газар л адууны нутаг даа. Хомоолноос өөр юмгүй газар. Одоо цасан дор л байгаа биз дээ!
- За би танд хомоол түүж явуулна. Та үлдсэн хэдэн малаа онд оруулахыг бодоорой гэж Лувсан захилаа.
Лувсан тэр явдлаараа нэлээн олон малчныхаар орж үзвэл цөм л нэг яриатай байлаа. Хэд хоногийн дараа нэгдлийн албан контороо хааж бүх хүмүүсийг дайчлан Талын хар луу явуулж адууны хомоол түүлгэх болжээ.
- Хөхөө өвлийн хөр цасан дороос яаж адууны хомоол түүх юм бэ? Арай л хэтэрхий
нугалаа болж байгаа юм биш үү? гэж хүмүүсийн зарим нь унтууцжээ. Лувсан дуугарсангүй. Тэд мухардаж хомоолд явжээ. Хэд хоног цас ухаж ноцолдсоор долоон тонн хомоол цуглуулж нэгдлийн төвд өвгөд, хөгшид, хүүхдүүдээр няцлуулж эхлэв. Айлуудаас мах чанасан шөл бэлтгэх гэсэн боловч бүтсэнгүй. Нэгдлийн малаас арай царигтай ганц адуу нядлуулж чануулан хомоолтой багсармал хийх гэтэл шар будаа нэгдэлд байсангүй. Лувсан мөн л сумын хоршооны даргатай уулзаж:
- Хэдэн шуудай шар будаа авмаар байна гэж ярихад тэр нь
- Шар будаа дууссан. Ганцхан шуудай байна гэжээ.
- За тэгвэл тэрийг чинь авъя. Багсармал тэжээл хийнэ!
- Ав л даа. Харин энэ удаа зээлээр өгөхгүй шүү. Бэлэн бараа бэлэн мөнгөөр л солино.
Нэгдэл чинь банканд юмгүй гэж үү?
- Яахав, би өөрөөсөө үнийг нь төлчихье гэж тэр хоёрыг ярилцаж байхыг дэргэд нь
зогсож байсан нэгдлийн гишүүн өвгөн Мишигдорж сонсчээ. Тэгээд Лувсангийн ханцуйнаас сэм татаж зайдуу газар очоод:
- Дарга минь нэгдлийн нэрд муухай юм. Өөрийнхөө мөнгөөр олныг тэжээж яаж барах вэ? Надад үрэнд хадгалсан хоёр тулам тариа бий. Тэрнийгээ тэр багсрах юманд чинь холихоор үнэгүй өгье гэж би бодлоо гэж шивгэнэхэд Лувсангийн нүд сэргэж:
- Ашгүй, тэрийгээ та аваад ир. Хоёулаа адилхан хувь нийлүүлье. Би ч энэ нэг шуудай шар будааг авч нэмье гэж хоёул тохиролцжээ. Гар аргаар багсарсан хомоолоо тэжээл дутаж байгаа хэдэн сууриудад хуваан хүргүүлжээ. Өлсгөлөн мал ч тэрийг нь голж шилсэнгүй.Хэд хоногийн дараа нэгдлийн зарлага өвгөн:
- За хүү минь, чиний тэр тостой хомоол чинь тун их хэрэг болж байна. Шөнө бүр арав арваараа өлбөрч үхдэг байсан мал тэрийг чинь идээд сэхэж байна. Зарим шөнө хорогдол ч гарахгүй болж байна. Ах нь нутгийн хэдэн өвөгчүүлтэй хомоолд явдаг юм билүү дээ гэж хэлэхэд Лувсан баярлан толгой дохижээ. Хомоолд дахиад л хэдэн хүн явлаа. Тэднийг галч өвгөн Бат-Өлзий гуай ахлан дагуулжээ. Хомоолд явах замдаа Бат-Өлзий:
- Айхтар хүүхэд манайд даргаар иржээ. Харахад даргын буурь суурь суугаагүй юм шиг болохоор нь манайхан элэг барих гээд барсангүй. Би бас энэ айлын галч хийх зуур хэд хэдэн даргын нүүр үзлээ. Тэд нар даргалах л гэж сүйд болдог байсан. Гэтэл энэ хүү анхны өдрөөс л эхлээд ер даргалах гэж сүйд болсонгүй. Харин гэртээ эргэж ирсэн гэрийн эзэн шиг өөрөө хогоо шүүрдэж, шалаа тавиад, бүрээсээ тордож авдар саваа зэхлээ. Айл толгойлох арга дүй ухаан олоод авчихсан хүүхэд бололтой юм гэж ярив. Өөриймсөг, ажилсаг дориун хүүхэд байна. Ажлаас цэрвэхгүй өөрөө л ханцуй шамлаад орж явчих юм. Тун сайн зандаа гэж Балжинням өвгөн таашаан ярьжээ...

Галтай саран тамга
Зохиогч: А.Шартолгой
За хүүхдүүд минь, миний мэдэх юм гэвэл үүнээс өөр юү байх вэ? Цаашдаа яаж авч явахыгаа та нар минь өөрсдөө л мэдэж дээ гээд Соном гуай мориндоо мордсоноо, үг олдох нь нарны галтайд газар дөхөхөө бодъё гэлээ. Анирхан толгодын дүнсгэр байдлыг сэргээж царцаа үе үе дуу дуугаан аван шаагина. Биднээс аажим алслан яваа Соном эмээл дээрээ ялимгүй сүүжилдэн сууж халтар халиун мориныхоо тааваар сажлуулан холдох тусам үл үзэгдэх уянгын чавхдас, салхины аясаар ус шиг бидэртэх намрын шаргал талаас хөглөгдөн, сэтгэлийн гүнээ аяндаа урсан ирнэ. Манайхан дор бүрдээ юу бодож зогсоог бүү мэд. Бид хойноос нь удтал харж зогсоцгоолоо.
... Хилийн овоо сэргээн тодотгох ажлаар зуны адаг сарыг шувталж явсан үе юмсан. Хилийн дээс гэдэг хэн хүний санасан зоргоор хэлтийлгэж болдоггүй юм хойно доо, хоёр талын хэлэлцээ гэж байвч газар дээрээ ирэхлээр санал бодол зөрөх юм гарахыг алийг тэр гэх вэ. Нэг удаа Булагшанд гэдэг газар хэдэн өдрөөр саатлаа. Хэлэлцээ өдөр бүр өглөөн нарнаар их л ёсорхуу албархуу эхлэх боловч булгийн хөлд шургасан түүхий туйпуун байшин байсны шавар ором, лууль цахилдаг ургасан судагт тариалангийн шан гэлтэй зурвасхан газрыг, нөгөө этгээдийн даамал Ли захирагч бидэнд үзүүлж, энэ танай зураг дээр хаа байна. Энэ бол Бээжин пүүсийн Ши-ши-га гэдэг хүний эдлэн газар, үнэмшихгүй бол ухаж үзэцгээ, үнс нь халуунаараа байгаа хэмээн мэтгэлцээд гүүний зэлний дайтай газар очиж завсарлага зарлан хэдэн цагаар нарлан хэвтэцгээнэ. Бидэнд байгаа тодорхой баримт бичиг зураг сэлтийг Ли захирагч эс хүндэтгэн хэрэгсэхгүйд тооцож, заримдаа амьд гэрчтэйгээр хэлэлцээг үргэлжлүүлэхийг шаардана. Нутгийн малчидтай уулзахад ихийг мэдэх өвгөчүүл аль хэдийн ертөнцийн мөнх бусыг үзүүлж хойч үе болсон нь газар ус, үүх түүх сөхөж ярилцахад нэг балчирдам байгаад бид түгшиж явлаа. Хорин өртөө шахам газар нэгэн өвгөний сураг гаргалаа. Энэ нь Соном гуай байж билээ.
... Ороод очтол зүүн хойт талын модон орон дээр аньсага зовхи нь хөвхөртсөн чалх
муутай хөх өвгөний гунигтай харц нүдэнд туслаа. Мэнд усаа мэдэлцэж цай буцлахын зуур цаг зуншлага, хол ойрын сонин төдийхнийг ярилцаж суулаа. Ирсэн зорьсон хэргээн учирлан яръя гэвч үзтэл энэ хүн бидэнд тус болох нь байтугай хоногоо арай гэж хүлээж байна уу гэлтэйд арга буюу сэтгэл халгана. Гэвч яая гэх вэ, хат суугаагүй хойч үедээ халаа өгөхөө санаж хал үзсэн буурал өвгөдөөс хатуу ч гэсэн үг сонсох хэрэгтэй гэж бодлоо. Соном хамаг судас нь гүрийсэн тамир султай гараараа ялаа үргээх төдийхөн ханын толгой ширтэн хэсэг зуур бодлогошрон чимээгүй байснаа,
- За би маргааш очъё гэх нь тэр. Хажуугаас хөгшин нь дуу алдаж
- Хүүе юү гэсэн үг вэ та минь, наадах чинь хэвтрийн болоод удаж байгаа хүн. Тэр хүрэхийг тэнхэл мэднэ гэж үглэлээ. Би ч арга эвийг бодож,
- Yгүй ээ хэн гуай минь. Бид машинаар авч яваад хүргээд ирнэ гэлээ. Соном илэрхий сэтгэл сэргэсэн мэт нүдэнд нь бодлын нэгэн гэрэл гэгээ асч өндийж сууснаа,
- Би тэр чийчаан тэрэгний чинь явдал аяыг даахгүй ээ хүү минь. Гэхдээ би яваад очноо. Хөгшин минь уймран сандрах юү байх вэ? Төрийн ажил, хойш тавьж яаж болох вэ гэж эрсхэн хэлсэн тэр л ёсоороо маргааш жин үдийн нартай хамт бидний дэргэд дөрөө мултлан буулаа. Хоёр талын царцанга байдал дорхноо арилж яриа хөөрөө нэг эвцэж, нэг эсэргэцнэ. Соном цулбуураа тахимдан сууж хөөрөг даалингаа дэлгэн энэ тэртэй тамхилалцах зуур хол ойрын бараа баримжаа, энэ хөндийн уул толгод, хад мод, өвс чулууг ширхэгчлэн бүртгэж байна уу гэлтэй орчин тойрныг дагуулан харна. Ли захирагч түүний юү хэлэхийг тэсч ядан хүлээж байгаа бололтой, ёслол хүндэтгэл үү эсвэл сүр хүчний ухаан юмсан уу цацагтай цагаан сэлэмний бариул дээр гараа ихэмсэглэн тавьж, хэдхэн алхмын зайд бие цэх хараа дээгүүр нааш цааш холхино. Тэр гэнэт эргэж Сономыг цоргих мэт хэсэг харснаа,
- Энэ ямар нэртэй газар вэ? гэж адган асуулаа.
- Аа энэ үү, Булагшанд гэдэг юм.
- Энд юу байсныг бас мэднэ үү
- Мэднээ, мэдэлгүй яахав. Намайг бага байхад энд Булагшандын Ши шин га наймааны пүүс гэж байсан юм.
Ли захирагчийн нүд сэргэж,
- Сайн сайн, өөр юү мэднээ
- Тэр харлаг будаа гэдэг юм тарьдаг байсан гэлцдэг. Нүүхдээ хаяад явсан тээрмийн чулууны нэг нь одоо ч тэр хавьд байх учиртай гэж Сономыг хэлэхэд манайхны гайхширсан дүнсгэр байдлыг Ли захирагч овжин ашиглаж,
- За сонсов уу. Танай хүн өөрөө гэрчилж байна. Одоо хэний газар дээр зогсч байгаагаа мэдэж авцгаа хэмээн омог бардам янзтай хэлээд цагаан алчуураар духны хөлсөөн тансаглан дарав.
Соном хөөргөө гартаа эргүүлэх зуур,
- Ноёнтон та, нэг л юмыг санахгүй байнаа даа гэлээ. Цаадах нь гайхах эргэлзэх аястай,
- Санаж байна, санаж байна гээд итгэл муутай ч найрсаг бөхөлзөв.
- Тэгвэл энд дээр үед хүн амины нэг хэрэг гарсныг мэдэх л ёстой доо.
- Хүн амь ий гээд Ли тэрүүхэндээ ухрав.
- Тиймээ.
- Энэ тухай Бээжин мэднээ.
- Yгүй та мэдэх ёстой. Хошуу тамгын газраас хэрэг шүүж ял хэлэлцэхэд, Ши шин наймаа хүн амины хэрэг үйлдсэнээ хүлээж түүний өгсөн өчиг мэдүүлэг бас Хүрээ яамны шүүн таслах газрын төлөөний түшмэлээс хоёр хэл дээр гурван хувь үйлдсэн бичигт мутрын хуар дарсан байх учиртай.
- Тэр ямар хамаатай
- Ши шин наймааны өчигт << Би өвөр газар нутаг буцах болсон учир тэр хүнээс өрөө нэхсэн >> гэсэн үг бий.
- Худлаа. Энэ чинь чиний зохиосон ший янгууны хоосон үг.
- За тийм байдаг байж. Танай талаас суусан төлөөний түшмэлийн бичигт << Хэрэг явдал ар монголын нутагт болсон учир танай дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож ял авч хэлэлцэхгүй >> гэсэн юм гэдэг. Тэгэхлээр хэрэг явдал хэний газар болсон байх вэ?
- Тийм байх ёсгүй гээд Ли захирагч өмнө нь газрын зураг дэлгэн чичилж, эзэн зургаагийн үеэс тодруулсан зураг. Энэ чиний цоохор нүүр бишээ, чи үүнээс хаа зайлнаа гээд омогшиход Соном ер тоох шинжгүй,
- Байз, байз, ноёнтон та тогтож айлд гээд өврөөсөө хадган боодол задалж мөнгөн бүс тоногтой хүрэн суман бортого бүхий бичиг гаргаж ирснээ,
- Чамайг сувс ч болж бүрэлдэж амжаагүй явахад эцэг өвгөд үе удмаараа энэ хязгаар
нутагт харуул занги сууж явсан удаатай юм. Харин гурван хувь бичгийн нэг нь гэвэл энэ байна. Ёс алдсан бол намайг өршөөгөөрэй гээд бичгийг манай хэсгийн даргад барив. Ли захирагч урт оосортой цагаа гаргаж үзсэнээ үдийн завсарлага болсныг сануулж,
- Миний өмнө та зөвхөн гэрч байх ёстой. Тэр чөтгөр шуламын бичиггүйгээр чинь бид ажлаа хийж чадна.
- Эрхэмсэг ноёнтон эндүү ташаарсан болов уу. Би зөвхөн таны өмнө бус гэгээн төрийнхөө өмнө газар усандаа гэрч болж чадахсан. Унасан газар угаасан ус минь гэвэл энэ Булагшандны хонхор. Энүүхэнд төрсөн гэрийн минь буйр, хүй дарсан чулуу минь бий.
- Чулуу
- Тиймээ. Гэрчийн хувьд танд үүнийг хэлэх нь зүйд нийцнэ.
- Чамайг аль газрын цагаач болохыг би яаж мэднээ гээд тоглоом тохуу болгох аястай инээх аядав.
- Тэгж ярихдаа хүрвэл энүүхэн өмнө харагдаж байгаа шовх бор овоог Бичигт гэдэг юм. Эцгийн минь төрсөн газар. Хөөрхийс, сэрүүн тунгалаг ахуйдаа энд эцгийн чинь хүй дарсан чулуу бас бий юм шүү гэдэг байсан юм. Би олох байхаа гэхэд Ли захирагч,
- Бас л чулуу гэж цухалдав.
- Гэхдээ манай эндхийн чулуу бүхэн нэг учиртай. Түүнээс цаахна харагдах ухаа нурууг Баянширээ гэдэг юм. Тэнд өвөг эцгийг минь нутаглуулсан юм гэнэлээ. Дэр чулуу нь одоо хүртэл бий гэлцдэг юм гэтэл,
- Боллоо боллоо, чи чинь чулуу бүхэн дээр шувуу шиг бууж байгаад Шанхайн хязгаар хүрч болох юм гэж арай бодоогүй биз. Yдийн завсарлагааны дараа чиний эцэг аль хэр худалч эр байсныг газар дээр нь очиж үзье гээд Ли захирагч ёсорхуу байдлаа барьж чадалгүй хэллээ.
... Салхины аясаар ус шиг бидэртэх намрын шаргал талдаа Соном гуайн бараа биднээс алсарсаар байлаа. Манайхан дор бүрдээ нэгийг бодож зогсоо нь лавтай. Бодохгүй байхын ч аргагүй. Бидэнд ганц ч хатуу үг хэлээгүй атлаа өвгөдийг нутаглуулсан газраас хэзээ ч юм хилийн дээс огшиж, өлмий дорхи ширхэг чулуунд хэн ч юм эзэн бууж алга дармаар хомсорсоор байгааг аялгуу болгон зүрхэн дундуур урсгаж билээ. Хэдэн үеэрээ газар усныхаа төлөө тэмцэж хэрхэн юуны учир алтан амиа хүртэл алдаж нөгчигсдийг өнөө бид доромжилж байгаа биш үү гэх шиг өвгөний харц далдирмаар байсан юм. Буцах шувуутай намрын тэнгэр шиг нэг бодлогоширч, буурал хагдаа түрсэн хаврын яргуйтай хамт нэг нялхарч ирнэ гэсэндээ ирж зорих л гэсэндээ зорьсон буурал өвгөдийн сэтгэлийн тэнхээг яалтай.
... Yдийн завсарлагааны дараа хэлэлцээ арга буюу газар дундчилж Бичигтэд үргэлжиллээ. Бичигтийн өвөлжөөнд элсний нүүдэл харваж улирах цагийн эрхээр сүүдэр дарсан мэт хэдий эзгүйрэвч, өвсний сор газрын хөрс үндэс нэгийг шивнэн цөсөн хар ногооноор хөвхөртөж, зөөлөн салхины үзүүрээс малын анир чимээ сонсогдох шиг болно. Соном өвөлжөөний баруун тус газарт хормой дэвсэн гурвантаа мөргөснөө түмний үйлс хэрэгт тус болдогсон бол би эцгийн тоонотыг нэг удаа хөндөхөөс буцах юм алга гэлээ. Эхлээд цахиур дардан хайрга, дараа нь хадган цэнхэр үнс . . . эцэст нь унаган зоо шиг бидэрт хүрэн чулуу, дээр нь гангын хат халируулж буулгасан галтай саран тамга. Газрын халуун бичээс ийм байлаа. Бүгд чимээгүй. Салхи хүртэл санчиганд хургаад санаа алдах шиг тэрүүхэндээ чимээгүй. Саахалтын тэртээгээр тачигнан өнгөрөх ногтруунаас өөр чив чимээгүй. Гагцхүү Соном гуай хүй дарсан чулууг аргадах мэт алгаараа зөөлөн илснээ,
- Энэ манай өвөг эцгийн үеэс уламжтай малын тамга. Манайх хэдийнээс адуутай явсан айл. Одоо ч миний унаж яваа морины зөв талын ташаанд энэ тамга бас бий гээд олойр цагаан халтар халиуныхаа мөнгөн сортой тамгыг заалаа.
. . . Yдээс хойш Соном гуай явах боллоо. Олмоо чангалж морио хөтлөн ганц нэг алхсанаа, за хүүхдүүд минь, миний мэдэх юм гэвэл үүнээс өөр юү байх вэ. Цаашдаа яаж авч явахыгаа та нар минь өөрсдөө мэдэж дээ гээд аминчхан захих аястай хэлээд мориндоо мордсоноо муу өвгөн ах чинь цагтаа энэ хөндийд цаст уулын барс шиг явлаа, эрийг нас дарах гэж хэцүү юм даа. Одоо л эргэцээтэй моринд эмээлээ тохож эрстэй хана давуулж цавгаа тавьж даахаа байжээ гээд хүд хүд инээснээ, үг олдох нь нарны галтайд газар дөхье гэлээ. Газар тэнгэрийн уужим савслаганд уусаж алдрах алсын барааг харуулдан зогсохуйд <<Эр бор харцага нь жигүүрэндээ хүчтэй л байна уу даа, идэр залуу насандаа ажрах нь үгүй явлаа л билүү дээ зэ, Аяа хөөрхий алдрай минуу зээ>> гэх уртын дууны түрлэг шаргал талын дээгүүр давалгаалан байлаа.

Цай
Зохиогч: Г.Цэрэндорж
Бяцхан хүүхдүүдийн аан аан гэх дуу үргэлж гарч байдаг төрөх тасгийн дотор анир чимээгүй болов. Энэ бол эхчүүд хүүхдүүдээ хөхүүлж байгаагийн учир ажээ. Надтай нэг өдөр хүүхдээ төрүүлсэн Чимгээ бид хоёр өөд өөдөөсөө харан хүүхдээ хөхүүлж суув. Чимгээ охиноо өхөөрдөн:
- Ээжийн охин аавтайгаа мөн ч адилхан шүү гээд үнсэв. Би
- Охины аав хаана ажилладаг билээ? гэж асуув. Чимгээ түгдэрснээ:
- Миний охины аав уу? гээд чимээгүй болов. Нүднээс нь хэдэн дусал нулимс бөмбөрөн хөхийг нь даган урсч, нүүр дээгүүр нь хар хөшиг татах мэт уйтгар гунигийн ул мөр сүүдэртэн харагдав. Дэмий юм асууж найзынхаа сэтгэлийнх нь шархыг хөндсөндөө миний сэтгэл үймэрч, эмнэлгийн саруулхан өрөө хүртэл бүгчим юм шиг санагдав. Асрагч орж ирээд хүүхдүүдийг аваад гарав. Чимгээ надад ямар нэг юм хэлэх гэж ам нь өмөлзсөнөө болив. Ганц ч удаа эргэлт ирээгүй Чимгээгийн аягыг авч цай хийж өглөө. Чимгээ цайнаас ууж сууснаа:
- Ямар сайхан цай вэ? Танай нөхөр ч сайхан цай чанадаг юмаа гэж магтав.
- Манай нөхөр цай хоол хийхдээ тааруухан. Ээжийн л чанасан цай байна гэв. Чимгээ:
- Өөрийн чинь ээж үү? гэж асуув.
- Yгүй манай хадам ээж. Хөөрхий минь миний төлөө үр хүүхдээсээ илүү санаа тавьдаг сайхан буурал бий. Чимгээгийн нүдийг нулимс бүрхэн, уруул нь хэсэг өмөлзсөнөө шүүрс алдан:
- Охины минь аав Сайншандад байдаг юмаа. Ёстой арван хуруу тэгш залуу бий. Би л заяа муутайдаа хөөгөөд явуулчихсан юм. Чимгээ урсан гарах нулимсаа арчаад:
- Би долоон настай байхдаа ээжээсээ хагацаж эцэгтэйгээ үлдэж амьдралын хатуу зовлонг амсч өссөн хүн. Энэ амьдрал намайг хүнд итгэдэггүй хар муу санаатай болгосон ч байж мэднэ. Бага балчраас минь хэлж ярих хүнгүй мэт дураараа явсаар байгаад, амьдралын хатуу зөөлнийг ухаарах тэнхэлгүй өссөн байх. Охины маань эцэг хүний ганц хүүхэд. Ээжтэйгээ хоёулаа амьдардаг юм. Би ээжийг нь ад шоо үзсээр байгаад хоёуланг нь хөөгөөд явуулсан мунхаг хүн дээ... Ээж хүү хоёр нэг амьтай, юм ярьсан ч нууж хаагаад байх шиг... Нэг орой би кинонд яваад ирлээ. Батхүү ээжтэйгээ мухрын өрөөнд дүнгэр дүнгэр ярьж байна. Хаалган дээр нь очоод сэмхэн чагналаа. Ээж:
- Миний хүү Чимгээдээ учирлаж сайн ярьж бай! Хэлж ярих хүнгүй, өнчин өрөөсөн өссөн хүүхэд ухаан суух болоогүй бага балчир байна гээд ярьж байна. Эх хүү хоёр намайг орж ирэхийг мэдээд тал засаж байна гэж бодож байлаа шүү. Ээж өрөөнөөсөө гарч ирээд,
- Өө миний охин хүрээд ирээ юу. Хоол нь хөрчихсөн байхдаа гэхэд нь:
- Та намайг ирэхгүй тэр чигтээ явна гэж баярлаж байв уу? гээд хэрүүл өдөж байсан хүн дээ би. Хүнд хэлбэл үнэмшихэд хэцүү шүү. Намайг ажлаасаа ирэхэд тос даасан бин аяганд хөшиглөж цай хийж өгнө. Хөөрхий минь намайг ганц хүүгээсээ ялгалгүй үздэг байсныг даан ч би хожим ойлгосон хүн. Нэг орой манайх хоолны махгүй байлаа. Ээж та мах авахгүй яасан юм бэ? гэсэн чинь:
- Урд дэлгүүрт мах гараад дууслаа охин минь. Ээжийн нь тэтгэврийн хэд дууссан. Өглөө явахад чинь мөнгө орхиод яваарай гэж хэлэх гээд мартчихаж. Хүнээс мөнгө зээлэх юм уу гэснээ, хоёр хүүхдийнхээ нэрийг бодож нэрэлхээд хэлсэнгүй гэлээ. Миний уур гэнэт хүрээд:
- Та их юман дээр бид хоёрын нэр сүрийг хайрлаж дээ. Намайг хүүгийнхээ мөнгийг
авлаа гэж нэхэж байгаа юм уу? гээд цүнхэн дэх мөнгөө шидлээ. Батхүү гаднаас орж ирээд:
- Чимгээ минь амьтан хүнээс зовооч, өдөр болгон хар хэрүүл хийж орилж хашгирч байхаа болиоч гэв.
- Би та хоёроос айгаад дуугүй сууж байх уу? Гайгүй хэвтнээ. Чиний эх надаас цалингий чинь хурааж авлаа гэж нэхэж байна. Та хоёрын мөнгөтэй мөнгөгүй болоод байсан юм. Цаашдаа ч болно. Чи эхийгээ аваад зайл гэв. Чимгээ урсан гарах нулимсаа арчин хэсэг чимээгүй сууснаа:
- Маргааш нь би ажлаасаа ирлээ. Ээж алга. Халуун дулаан оргиж байдаг гэр хүйт даан ханхайгаад нэг л эвгүй. Ширээн дээр бяцхан зурвас байна, авч үзвэл <<Чимгээ ээжид нь насаараа хамт ажилласан ах дүү болсон хамт олон бий. Ээж нь тэдэн рүүгээ явлаа. Мөнгийг нь хайрцагт хийсэн шүү. Бэртэйгээ буруу зөвөө ололцож ээж хүү хоёр болно гэж бодож тэвчээртэй удаан хүлээлээ. Миний охин даанч ээжийгээ ойлгож, өөрийн хүн шиг болж чадсангүй. Учрыг ухаарч ээж дээрээ очно гэж итгэж байна>> гэсэн байв. Тухайн үед би юм бодсонгүй. Батхүү ажлаасаа ирлээ. Гэр доторхийг ажиглан зогссоноо:
- Ээж хайчаав? гэж асуув.
- Сайншанд явсан юм байхаа, чи л болж ээжийгээ хаашаа явсныг мэдээгүй байхдаа гэв. Батхүү шуухитнан ухарснаа:
- Би ч явъя даа. Эхнэр надад хэд ч олдоно. Ээж ганц удаа заяана. Зөв буруугаа тунгааж сайн бодоорой гээд гарав. Энэ чацуу хэвлийд минь хүүхэд хөдөлж нэг л хачин совин татав. <<Эцэггүй>> хүүхэд миний амьдралаар хүмүүжнэ гэсэн бодол толгойд харван, хоолой дээр бөөн хар юм тээглэж нүдний нулимс аяндаа урслаа. Эх хүн үрээ тээж ухаан суудаг гэдэг үнэн билээ. Ажлаасаа ирэхэд ханхай хөндий гэр угтаж, эхийн тос даасан бин, энэрэнгүй сэтгэл, сайхан цай, нөхрийн хайр энхрийлэл үгүйлэгдсээр өдий хүрсэн хүн дээ. Эмнэлгээс гараад ээж дээрээ очиж буруугаа хүлээж уучлалт гуйя л гэж бодож сууна даа, зөв үү? Нарны хурц гэрэл тасалгааг голлон тусжээ. Гаднаас халуун савтай цай хоол асрагч оруулж ирээд Чимгээд өглөө. Чимгээ хэсэг эргэлзсэнээ:
- Ямар хүн ирээ вэ? гэж сулхан асуув. Нэг авгай л байна гээд асрагч гарав. Чимгээ цайнаас хийж амссанаа:
- Ээжийн чанасан цай байна. Ээж иржээ гээд үүд рүү ухасхийв.

Хэт цахиур
Нэг удаа хэтийг дэндүү хүчтэй хавирахад цахиур их л уурлангуй асууж гэнэ. "Чи чинь юу болоод намайг ёвроод байна аа. Хавирга сүвээгий минь амраа. Би хэнд ч муу юм хийгээгүй шүү" гэв. "Найз минь дэмий бухимдаад юугаа хийнэ. Чи яльгүй тэсэж үзвэл, удахгүй чамаас тун сонин юм гаргаж авахыг харна" хэмээн хэт инээмсэглэн өгүүлэв. Цахиур түүнийг дуулаад тайвширч, хэт цохихыг тэвчин хүлээж гэнэ. Эцэст нь түүний биеэс гал гарч ёстой ид шидийн гайхамшгийг бүтээж гэнэ. Ийнхүү цахиурын тэвчээр гаргасны ач тус гарчээ.
Юм сурахдаа анхандаа дөлсхийдөг хүнд энэ үлгэр зориулагдсан юм. Тэвчээр, зориг гаргаж, мэрийлттэй зүтгэвэл олж авсан эрдэм мэдлэг нэг өдөр ашиг тусаа өгнө. Мэдэж авах нь хэцүү ч мэдсэний хойно өгөөжтэй тул мэрийн суралцах хэрэгтэй.
/Л.Д.Винчи "Сургаалт үлгэр домог"/

Эхийн царай
Цэцэгмаа охин ээжийнхээ хамт амьдардаг байжээ. Ээжийнх нь нүүр түлэгдсэн соривтой, нэг гар нь хатингаршиж хатсан тул гудамжаар явахад нь хүмүүс дөлж, ямар муухай царайтай хүн бэ гэж цэрвэдэг байв. Охиных нь сургууль гэрээс нь хол байдаг тул ээж нь түүнийг өглөө хичээлд нь хүргэж өгөөд, өдөр сургуулиас нь авна. Ээжтэйгээ цуг явахад нь хүмүүс тэднээс дөлж, цэрвээд байгааг анзаарсан охин нь ээжтэйгээ цуг явах маш дургүй байв. Нэг өдөр хичээлээсээ тараад явж байтал хүүхдүүд ээжийг нь шоолов. Охин ээжээсээ ихэд ичиж гэртээ ирмэгцээ ээж рүүгээ хашгичин уурлаж, ээжийнхээ муухай нүүрнээс ичиж байгаа тул сургууль дээр битгий очиж байгаарай гэж хэлэв.
Нэг удаа охин хөршийн эмээгээсээ нэгэн түүх сонсчээ:
Чамайг дөнгөж мөлхдөг болж байх үед юм. Ээж чинь дэлгүүр явсан хойгуур гэр чинь шатжээ. Жижиг хүүхдийн уйлах дуу гэр дотроос сонсогдож байсан ч гэр шатаад нэгэнт эхэлчихсэн, галын дөл хүчтэй байсан учир хэн ч гэр лүү орж зүрхлэхгүй байлаа. Гэтэл гэнэт нэг хүн гэр лүү гүйгээд орчихов. Удалгүй тэр хүн гартаа хүүхэд тэврэн гарч ирсэн бөгөөд лавлан харвал ээж чинь байлаа. Хөөрхий муу ээж чинь чамайг аварч чадсан ч нүүр гар нь түлэгдэж ийм муухай царайтай болсон юм даа.
Yүнийг сонссон охин өөрийн эрхгүй нулимс асгаруулан уйлж,тэр цагаас хойш ээжээрээ бахархах болсон байна. Хүнийг нүүр царайгаар дүгнэж болохгүй. Хүн цэвүүцмээр муухай царайны цаана сайхан сэтгэл, элбэрэлт хайр нуугдаж байж болох юм шүү.

Авъяас чадвараа нээн илрүүлэх нь
Би хоёрдугаар ангид байхаасаа хүчтэн болохоор шийдэж сагсан бөмбөг, усанд сэлэлт, цана, тэшүүр, бөх . . . зэрэг олон зүйлийг сорьж үзэв. Нэг нь ч надад тохирдоггүй байлаа. Өдөр бүр нүцгэлчихээд толины өмнө хүүхдийн туранхай цээжээ байдаг чадлаараа түхийлгэж, тохойгоо нугалан дэрс шиг гараа чангалах боловч ямар ч өөрчлөлт орж харахгүй. Намайг гудамжинд бахь байдгаараа л зодож, би үе тэнгийнхнийхээ хатуу тоглоомын золиос болон үлдэнэ.
Би гэнэт 120 сантиметр харайв. Yнэхээр санаандгүй. Биеийн тамирын хичээл дээр. Олсон дээгүүр. Надаас хоёр гурав ах хүүхдүүдийн харайж чадахгүй өндөр дээгүүр тавдугаар ангийн үлбэгэр би төвөггүй гарчих нь тэр.
Бүх юм шууд л тодорхой болов. Өндрийн харайгч! Хагас жилийн дараа 150 сантиметр. Арван дөрөвтэйдөө 160 сантиметр харайв. Энэ нь хотын сургуулиудын дунд дээд амжилт байлаа. Энэ бол миний амьдралын эрс өөрчлөлтийн үе байлаа. Би мэдэгдэхүйц чийрэгжиж, хүүхдүүд надад дээрэлхэхээ болив. Миний тухай сонинд бичиж, би өөрийнхөө нэрд гарч байгааг мэдрэх нь их сайхан байлаа.

Хайр аз жаргалын түлхүүр
Ах, дүү хоёр зэргэлдээ байшинд амьдардаг байжээ. Дүүгийнд нь баяр хөөр дүүрэн байхад харин ахынхаас нь хэрүүл маргаан салдаггүй байлаа. Нэгэн өдөр ах нь дүүгийндээ ортол, дүү нь өөрт нь богинодчихсон өмд өмчихсөн байв. Ах нь ихэд гайхаж “Яагаад богинодчихсон өмд өмсөө вэ?” гэж асуухад дүү нь “Зах гараад өөртөө өмд авсан чинь уртдуулчихжээ. Надад уртадсаныг мэдээд эхнэр маань доороос нь хассан юм. Гэтэл том охин ээжийгээ завгүй, амжаагүй байх гэж бодоод мөн доороос нь хасчихжээ. Дунд охин бас санаачлагаараа хассан чинь ийм богино өмдтэй болчихлоо” гэж ярив.
Yүнийг сонсоод атаархсан ах нь шууд зах гарч өөртөө арай уртдуулж өмд аваад гэр
бүлийнхнээсээ хасч өгөхийг гуйв. Маргааш нь авсан өмдөө үзэхэд хасаагүй, хэвээрээ л байв. Би чамд хэлээ биздээ гэж эхнэртээ уурлахад эхнэр нь “аавынхаа өмдийг хас гэж хэлсэн биз дээ” хэмээн том охиноо зэмлэв. Харин том охин нь “чи яагаад хасаагүй юм бэ?” гэж дүүрүүгээ уурлав. Бие биенийхээ төлөө гэсэн сэтгэл, хайргүйгээр яаж ч аз жаргалтай амьдрах билээ дээ! Хүүхдүүдээ та нар аав, ээж, ах, эгч, дүү нараа жинхэнэ халуун сэтгэлээр хайрлаж, халамж анхаарал тавьж сураарай. Тэгж чадвал чи аз жаргалын түлхүүрийг атгалаа л гэсэн үг.

Амьдралын хууль дүрэм
Хэрэв чи хууль дүрэм мэддэг байхгүй бол чамд юуг ч нотлох арга олдохгүй.
Күнз
Мөрдөн дагахаас аргагүй зүйлийг хууль гэж ойлгож болох юм. Хууль зөрчсөн хүн шийтгэл хүлээж, зэмлэл хүртдэг. Бид өөрсдийн үйл ажиллагаа, амьдралдаа дагаж мөрдөх ёстой хууль дүрмүүд гэж бий. Эрт дээр үеэс ард түмэн, мэргэд маань амьдралдаа дагаж мөрдөх, ойлгож ухаарах ёстой амьдралын хууль, дүрмүүдийг анзааран үр хойчдоо өвлүүлэн захисаар иржээ. Энэ удаад эдгээр хууль, дүрмийн заримтай нь сурагч та нарыг танилцуулъя.
1-р хууль : Эзэн хичээвэл заяа хичээнэ
Хүн өөрөө хичээж зүтгэхгүй бол амжилтанд хэзээ ч хүрэхгүй. Сурагч та өөрөө мэрийж сурахгүй бол багш хичээлээ хичнээн сайн заасан ч чи ойлгож авахгүй.
2-р хууль : Мэлхийн үлгэр
Буцлам халуун усанд мэлхийг шууд хийвэл цовхчиж гараад алга болно. Харин эхлээд хүйтэн устай хувинд хийгээд аажмаар халаавал бид чанасан мэлхийтэй болно. Yүнтэй адилхан бид ямар нэгэн зүйлд хүрье гэвэл аажмаар, хичээл зүтгэлтэйгээр мэрийх хэрэгтэй.
3-р хууль : Yр тарианы хууль
Чи хавар үр суулгаад зунжин сайн тордвол намар их ургац хураана. Yүн шиг чи амжилтанд хүрье гэвэл эхлээд удаан хугацаагаар, тасралтгүй сайн бэлтгэж, мэрийх хэрэгтэй.
4-р хууль : Шалтгаан ба үр дагавар
Хичээлийн жилийн эхнээс эхлэн хичээл дээрээ үймүүлсэн Дорж 3-р ангиа муу дүнтэй төгсөв. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэж. Дорж хичээл дээрээ анхааралтай суусан бол муу дүн авахгүй байсан байхдаа.
5-р хууль : Нэг зүйл өөр нэг зүйлийн эхлэл болдог
Нэлээд хүнд, яавч бодож чадахааргүй хүнд бодлого таарлаа гэж бодъё. Зүв зүгээр хараад суухын оронд өөр өөр аргаар, янз бүрээр оролдоод үзэх хэрэгтэй. Тэр багахан эхлэл чинь ямар нэг үр дүнд хүргэнэ, тэр нь дахин өөр нэг зүйлд хүргэнэ. Ингэсээр эцсийн эцэст тэр хүнд бодлогын ард бид гарч чадсан байх юм.
6-р хууль : Эерэг сайнаар бод
Боломжгүй гэж муу талаас нь бодоод байвал үр дүнд ерөөсөө хүрэхгүй. Харин үүнийг хийх боломжтой гэж бодвол тухайн зүйлийг зөв зүйтэй талаас нь оролдох арга зам заавал олддог. Би энэ хичээлийг ойлгодоггүй гэж өөрийгөө хуурвал тэр сурагч тухайн хичээл дээр хэзээ ч онц авахгүй. Харин “Яавал би энэ хичээлийг ойлгох вэ? ” гэж бодвол хичээлдээ сайжрах арга зам олдож л таараа!

Ээжийн захидал
Өөртөө итгэх итгэл муутай, сурч мэдсэнээр маруухан хүү ээжтэйгээ хоёулханаа амьдардаг байжээ. Харин ээж нь цаг үргэлж хүүгээ амжилтанд хүрч чадна гэдэгт итгүүлэхийг хичээдэг байлаа. Хүү нь ч гэсэн ээжийнхээ итгэлийг алдахгүйн тулд хичээдэг байв.
1943 он дэлхийн хоёрдугаар дайн болж байсан цаг үе. Хүү нь дайнд оролцохоор явах болсныг сонсоод ээж нь хүү дээрээ ирээд олон хүнээс ичиж зоволгүйгээр “миний хүү дайнд хамгийн шилдэг нь байх болно” гэж чангаар хэлж, хүүгээ өөртөө итгэлтэй, зоригтой байхыг сануулан дайнд мордууллаа. Хоёр жил хагасын турш үргэлжилсэн дайнд хүү нь эрэлхэгээр тулалдав. Yүнд түүний ээжийн тасралтгүй илгээдэг байсан захидалууд нь нөлөөлсөн юм. Ээжийнх нь захидал бүр “Миний эрэлхэг зоригт, шантрашгүй зүтгэлт хүү минь ... ” гэж эхэлдэг байсан бөгөөд цаг өнгөрөх тусам захидалуудынх нь үгийн тоо багасаж, мөн үүнээс гадна таталган, чичирсхийж бичсэн юм шиг харагдах болсон тул миний бие сайн гэж бичдэг ээжийнхээ үгэнд хүү нь ихэд эргэлзэж, хөөрхий ээжийгээ маш их санан дурсдаг байлаа. Захидал ирэх нь цөөрсөөр , эцэстээ нилээд хэдэн сар захиа ирээгүй байснаа дайн дуусахын үед нэг захидал хүлээн авчээ. Уг захидалд “Хайрт хүү минь энэ чигээрээ өөртөө итгэлтэй, бат зогсч яв!” гэсэн байлаа. Энэ цөөхөн хэдэн үгс хүүгийн сэтгэлд яагаад ч юм бат хадгалагдан үлджээ.
Дайн дуусахад хүү нь цэргийн яаманд ажиллахаар томилогдов. Энэ баярт мэдээг ээждээ дуулгахаар хүү гэртээ яаран ирэхэд ээж нь 2 жилийн өмнө нас барсан байлаа. Тэгвэл “Миний эрэлхэг зоригт, шантрашгүй зүтгэлт хүү минь ... ” гэж эхэлдэг ээжийнх нь захидалуудыг хэн бичсэн байж таарах вэ? Хоёр жилийн өмнө хүүгийн ээж хүнд өвчин тусч, үхэх нь гарцаагүй болсныг мэджээ. Өөрийг нь үхсэний дараа ч гэсэн хүү нь өөртөө итгэлтэй амьдраасай гэж бодсон ээж нэгэн арга сийлжээ. Ээж нь нас барахаасаа долоо хоногийн өмнө чичигнэж, салганасан гараараа 300 захидал бичин түүнийгээ өөрийн найзад өгч, хүүдээ нэг нэгээр нь явуулж байхыг хүссэн юм байжээ.

Суралцахын учир
Өтөлж хөгшрөх тусам улам олон зүйлд суралцдаг
Юу ч сурахгүй байснаас илүү юм сурчих нь дээр
Бусдыг сургахдаа би шинээр сурч авдаг
Хичээлээ давтана гэхлээр л үстэй толгой нь арзайж, нүүрнийх нь хамаг арьс үрчийчихдэг суралцахаас залхчихсан сурагч та нарын дунд байдаг уу? Хэрэв тийм сурагч байгаа бол тэр хүүхэд яагаад суралцах ёстойг нарийн сайн ухаж ойлгоогүй юм байна. Бид бүгдээрээ энэ ертөнцөд ухамсартайгаар суралцан боловсрохын тулд ирсэн болохоос биш суралцахаас залхах гэж ирээгүй юм. Хүн бүхэн төрсөн цагаасаа эхлэн үхэх хүртлээ хүссэн хүсээгүй шинэ шинэ зүйлд суралцсаар насыг бардаг. Энэ бол гарцаагүй үнэн. Хүүхэд аажим аажмаар өсөхийн зэрэгцээгээр олон олон зүйлд аажмаар суралцаж эхэлдэг.Чи хорвоод мэндэлснийхээ дараа эхлээд өөрийн эргэн тойрны зүйлсийг харж, хүмүүсийг дуу хоолойгоор нь ялган таньж сурсан. Yүний дараа мөлхөж, хөл дээрээ тэнцэн явж, хүнтэй ярьж чаддаг болсон. Дараа нь тоглоомоор тоглож сурсан. Энэ мэтчилэн олон олон зүйлийг чи дэс дараалан хийж сурсан бөгөөд одоог хүртэл чи суралцсаар л байгаа.
Чи бие даан суралцаж чадна
Чи бусдаас суралцаж чадна
Чи бусдыг суралцахад нь тусалж ч чадна
Бие даан суралцах чадвар
Хүн өөрийн сурч, мэдэх ёстой бүх зүйлийг багшаар заалгана гэвэл тэгж заалгах цаг
хугацаа, хөрөнгө мөнгө, нөөц бололцоо яагаад ч хүрэлцэхгүй. Хөл дээрээ тэнцэж явах, ярьж сурахыг бид хэнээр ч заалгалгүй өөрсдөө сурсан. Аль болох өөрөө бие даагаад сурчихъя гэсэн хүсэл эрмэлзэлтэй хүн хамгаас сайн суралцагч болж, амьдралын ямар ч өөрчлөлтөд хөл алдалгүй зогсч чаддаг. Мөн хүн өөрийн амьдралд тохиолдох зовлон бэрхшээл, туршлага, онцлог үйл явдалд ухамсартайгаар хандах замаар суралцдаг. Тохиол болгон биднийг сургаж, биднийг хөгжүүлж байдаг. Биднийг эхлээд жижиг хайргаар сануулга болгон нүүлгэнэ. Yл анзаарвал тоосгоор нүднэ. Аль алиныг нь анзаарахгүй бол мунаар түншинэ.
Бусдаас суралцах чадвар
Хүн багшаасаа эсвэл үлгэр дуурайл авч болох өөр хэн нэгэн чадварлаг хүнээс суралцах боломжтой. Гэхдээ ингэж суралцахын тулд хүнд бусдыг сонсох, хүндлэх чадвар хэрэгтэй бөгөөд бусдын үгийг сонсож чаддаггүй, багшаа хүндэлдэггүй хүн бусдаас суралцах чадваргүй байдаг.
Бусдыг суралцахад нь туслах
Аливаа зүйлийг маш сайн сурах нэг арга нь өөрийн сурсан зүйлээ бусдад зааж өгөх явдал байдаг. Хүн бусдад сурсан зүйлээ зааснаар тухайн зүйлээ урьдынхаасаа илүү ойлгодог. Иймээс сурагч та нар бие биендээ сурсан зүйлээ зааж өгч байгаарай!
Бичсэн: Б.Батаа

Yнэгүй тасалбар
Балдангийнх нилээд чинээлэг айл. Тэдний сүрлэг том байшин нь бүхэлдээ урлагийн үнэт бүтээлүүдээр дүүрэн байдаг байлаа. Балдангийнд жүжиг үзэх тасалбар өгчээ. Тэд найз нөхөд олонтой тул театрт жүжиг үзэх үнэгүй хоёр тасалбар ирэхэд огтхон ч гайхсангүй. Харин хэнээс тэдэнд илгээснийг мэдэж чадаагүй тул нилээд гайхав. Тасалбар хийсэн дугтуйн гадна ямар ч үг, үсэг алга байв. "Илгээсэн хүн нэрээ тавихаа мартсан байх. Бид хэнд талархахаа мэдэж чадалгүй үлдлээ дээ" гэж Балдан бодлоо. "Чи манай руу жүжгийн тасалбар явуулаагүй биз" гэж найз нөхөд рүүгээ утасдав. Тэр бүрийд "Өө үгүйдээ, бид илгээгээгүй" гэсэн хариулт сонслоо. "Энэ ч ер бусын хэрэг байна шүү. Гэхдээ бид эдгээр тасалбарыг хий дэмий үхүүлж болохгүй. Мөн тэр их сайхан жүжиг гэж хүмүүс ярьж байна лээ" хэмээн Цэцэг нөхөртөө хэллээ. Тэдний төсөөлж байснаас зөрж, жүжиг онцгүй санагдлаа. Найман цагт эхэлсэн жүжиг нэг цаг хагасын дараа дуусав. Тэд гэртээ арван нэгэн цагт ирлээ. Гэрийнх нь хаалган дээр "Жүжиг та нарт таалагдсан байх гэдэгт итгэлтэй байна" гэсэн бичиг хадаатай байв. Ихэд гайхсан тэд гэртээ гүйн ороход бүх эд хөрөнгийг нь хулгайлж одсон байлаа.
Ken Methold “Short stories for comprehension” номноос Б. Батаа орчуулав
Ken Methold “Short stories for comprehension” номноос Б. Батаа орчуулав
Гарчиг
Сургамжит өгүүллэг
Сайрхуу зан муухай
Та ер нь тоглоомын талбай дээр тоглож байгаа жаахан хүүхдүүдийн яриаг сонсож үзсэн үү. Тэд үргэлж үг яриагаараа бие биенийгээ давахыг оролдож байдаг. Хүүхдүүд "Манай аавын машин танай аавын машинаас том" эсвэл "Миний ээж танай ээжээс илүү ухаантай" гэж ярих дуртай. Гэхдээ тэд голцуу л өөрийнхөө гэр бүлийн талаар сайрхаж ярина.
Тэлмүүн, Цэнгэл, Гантулга гэсэн нэртэй гурван хүү байсан бөгөөд тэд үргэлж бие биендээ сайрхаж явдаг байлаа. Гантулга энэ дундаасаа хамгийн сайрхуу нь. Түүний гэрийн бүх зүйл хамгийн шилдэг, хамгийн том, эсвэл хамгийн үнэтэй байдаг. Тэр хэн нэгний хэлснийг үргэлж давсан зүйл хэлж чаддаг байлаа. Нэг өдөр тэр гурав сургууль руугаа явах замд Тэлмүүн "Миний аав 7 хоногт 2 удаа усанд ордог" гэж хэлэв. Yүнийг сонссон Цэлмүүн "Өө энэ юу ч биш. 7 хоногт 2 удаа усанд ордог бол заваан байна. Манай аав өдөр болгон усанд ордог. Заримдаа өдөрт хоёр ч удаа усанд орно" гэв. Цэлмүүн Гантулга руу харлаа. "Одоо түүний хэлэх ээлж болсон баймаар юм. Тэр юу гэж хэлэх бол? Би ч энэ хоёрыг үгээр давчихлаа шүү" гэж бодов. Гантулгад хэлэх зүйл олдохгүй байлаа. Ямар манай аав 7 хоногт 3 удаа усанд ордог гэж хэлэлтэй биш. Тэр чимээгүй л яваад байлаа. Тэлмүүн, Цэнгэл хоёр бие биен лүүгээ харж инээмсэглэнэ. Гантулгыг ч нэг сайн чадлаа даа. Тэд сургуулийн хаалганд дөхөж ирлээ. Гантулга юм хэлээгүй л байлаа. Тэд ангидаа орлоо. Нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр цагийн хичээл өнгөрлөө. Тэр юу ч хэлээгүй л байлаа. Харин орой гэр лүүгээ харих замдаа Гантулга "Миний аав хэзээ ч усанд орж байгаагүй, тийм цэвэрхэн хүн дээ" гэж хэлсэн гэдэг шүү. Ээ дээ энэ сайрхуу зан уу. Бусдыгаа давсан үг олж хэлэх гээд олны элэг доог болдог байна шүү.

Миний найз нөхөд хаачив?
Хүүхдийн тоглоомын талбайд Энэрэл тоглохоор ирэв. Тэр нэг гартаа хүүхэлдэй, нөгөөдөө бөмбөг, сугандаа номтой, халаасандаа чихэртэй байв. Тоглоомын талбай дээр Цэцэг, Бат, Энхжин, Тэлмүүн гэдэг найз нар нь байлаа. Энэрэл тэдэн дээр очоод Цэцгийн хорыг малтаж гарав. Цэцэг юу ч хэлсэнгүй тоглоомоо цуглуулж аваад холдоод явчхав. Энэрэл халааснаасаа цаастай чихэр гаргаж үлдсэн хүүхдүүдийн өмнө гайхуулан "Надад ийм гоё чихэр байна даа. Та нарт байхгүй дээ" гэв. "Надад хоёр чихэр байвал би нэгийг нь найздаа өгдөг" гэж Бат хэлэв. "Харин би чамд өгөхгүй өгөхгүй" гэж Энэрэл элэг доог хийж хариулав. Бат эргэж хараад явчхав. "Энэрэл, Айл гэр болж тоглоё" гэж Энхжин хэлэв. "За тэгье, харин Би аав нь болно шүү" гэж Энэрэл зөвшөөрөв. Яагаад чи аав нь болдог билээ? "Би аав нь болно. Би өөрөөр тоглохгүй" гэж Энэрэл хөлөө дэвслэв. Энхжин ч эргээд явчихав. Энэрэл ганцхан Тэлмүүнтэй үлдлээ. "Хүүхэлдэйтэй тоглоё" гэж Энэрэл хэлэв. "Тэгье" гэж Тэлмүүн зөвшөөрлөө. Чи миний хүүхэлдэйд ердөө ч гар хүрч болохгүй Тэгвэл яаж хүүхэлдэйтэй тоглосон болох вэ? "Ямар ч байсан, гар хүрч болохгүй" гэж Энэрлийг хэлэхэд Тэлмүүн эргээд яваад өгөв. Энэрэл сугандаа ном хавчуулж, нэг гартаа хүүхэлдэйгээ, нөгөөдөө бөмбөгөө барьж цаастай чихрээ халаасандаа лав хийгээд эргэн тойрноо харвал найз нараас нь нэг нь ч алга байв. Энэрэл тоглоомын талбай дээр гав ганцаараа нулимсаа арай ядан барьж уйлагнан "Миний найз нар хаачив?" гэж өөрөөсөө асуув.
/Виктор Иванов "Айл хүний амь нэг"/
/Виктор Иванов "Айл хүний амь нэг"/
Гарчиг
Сургамжит өгүүллэг
Нэг нэг мөчрөөр
Өвөө нэг мод тарив. Сүрэн ирээд нэг мөчир хугалаад авлаа. "Ичихгүй байна уу? Чи яагаад мод хугалав?" гэж өвөө хэлэв. "Би мод биш, ганцхан мөчир хугалсан" гэж Сүрэн гоморхон өгүүлэв. Сүрэнгийн дараа Болд, Анхбаяр хоёр ирж нэг, нэг мөчир хугалж авцгаав. Тэр хоёрын хойноос Саран, Туул, Тэлмүүн, Цолмон, Энхжин, Мядагмаа нар ирж бас нэг, нэг мөчир хугалан авав. Модноос ердөө л ганц ёрдойсон их бие л үлдэв.
/Виктор Иванов "Айл хүний амь нэг"/
/Виктор Иванов "Айл хүний амь нэг"/
Гарчиг
Сургамжит өгүүллэг
Элбэрэлт хайр
Болд, Энхцэцэг хоёр Аска гэдэг нохойтой болжээ. Энхцэцэг Аска нохойгоо ихэд хайрлана. Энхцэцэг нохойтойгоо үргэлж тоглож, хамгийн энхрий үг нохойдоо хэлж, гоё тууз зүүж өгөөд илж таалан тэвэрч авдаг байв. Харин Болд Аскатай төдий л тоглодоггүй, огт тэвэрч авдаггүй байв. Энхцэцэг Аска нохойныхоо тавгийг үргэлж цэвэрлэн угааж хоол дүүргэж хийнэ. Аска нохой Энхцэцгийг хармагц Болдын гараас мултран баярлан хуцаж Энхцэцгийн дэргэд гүйн очоод тойрон цовхчин гүйж эрхлэн. хайраа илэрхийлдэг байв. Ингэхэд нь Болд Аска нохойгоо хамгийн энхрий сайхан үгээр гуйж дуудавч Аска нохой Энхцэцгээс холддоггүй байв. Иймээс элбэрэлт хайр бол халамж байдаг юм байна.
/Виктор Иванов "Айл хүний амь нэг"/
/Виктор Иванов "Айл хүний амь нэг"/
Гарчиг
Сургамжит өгүүллэг
Хоёр зүүд
Аав нь Хэрлэнд "Хэзээ ч , хэнтэй ч хэрэлдэж болохгүй. Хэрэв найз чинь чамд уурлан, тэр ч байтугай муу үг хэлж, хэрүүл өдөөд байсан ч чи сайн үг хэл, тэгвэл хэрүүл маргаан гарахгүй" гэж захижээ. Хэрлэн аавынхаа хэлснийг сайн тогтоож авсан байна. Гадаа тоглож байтал хөрш айлын Тэлмүүн өмнөөс нь ирлээ. "Тэлмүүн, сайн байна уу?" гэж Хэрлэн мэндлэв. Харин Тэлмүүн хариу мэндлэхийн оронд машинаа биедээ шахан тэвэрч уруулаа унжуулан, Хэрлэнг духаараа ууртай харав. "Тэлмүүн, чи уурлаж байгаа юм уу?" гэж Хэрлэн гайхав. "Чи миний машины дугуйг нь салгачихлаа гэж би зүүдэлсэн. Чи муухай хүүхэд" гэв. Тэлмүүний машин зүгээр бүтэн байгааг хараад Хэрлэн инээмсэглэн "Харин чамай руу зуудаг нохой дайрахад би модоор цохьж хөөлөө" гэж зүүдэлсэн гэв. Тэлмүүн Хэрлэнг харж жаал бодолхийснээ "Чамд баярлалаа. Алив, хоёулаа явж тоглоё" гэв. Тэгээд тэр хоёр өдөржин хөгжилтэй сайхан тогложээ.
/Виктор Иванов "Айл хүний амь нэг"/
/Виктор Иванов "Айл хүний амь нэг"/
Гарчиг
Сургамжит өгүүллэг
Тал хагасын тухай
Өвөө алимыг дундуур нь хоёр хэсэг болгон огтлоод Мэндхүүд өгч "Май, Дондогтой хуваа" гэж хэлэв. Мэндхүү өөртөө алимны том хэсгийг авч жижгийг нь Дондогт өгөв. "Баярлалаа" гэж хэлсэн ч Дондог дотроо "Мэндхүү ямар муухай юм бэ? Томыг нь авчихлаа" гэж бодов. Орой ээж нь Дондогт жигнэмэг өгөхдөө Мэндхүүтэй хуваа гэж хэлэв. Дондог жигнэмэгээ дундуур нь хугалбал дундуураа тэгш хуваагдсангүй. Нэг нь том, нөгөө нь жижиг болчихов. Дондог нөгөө хэсгүүдийг хараад Мэндхүүд жижгийг нь өгөх гэснээ өглөө Мэндхүүгийн тухай бодсоноо гэнэт санав. Дондогийн царай нь улаан болоод Мэндхүүд том хэсгийг нь бушуухан өгөв.
/Виктор Иванов "Айл хүний амь нэг"/
/Виктор Иванов "Айл хүний амь нэг"/
Гарчиг
Сургамжит өгүүллэг
Цэцэг
Болд, Хулан, Цэцэг гурав цонхон дээрээ цэцэг тавьж өгөөч гэж ээжээсээ гуйцгаав. Ээж нь цэцэг оруулж тавиад "Цэцгээ арчилж усалж байгаарай" гэж хэлэв. Хэдэн хоног өнгөрөхөд цэцэг хатаж унасан байв. Ээж нь хүүхдүүдээсээ "Цэцгээ услав уу?" гэж асуув. Болд Хуланг, Хулан Цэцгийг, харин Цэцэг Болдыг харж гурвуулаа нэг нэгэндээ "Би чамайг усалсан ..., Харин би чамайг, . . . Би чамайг усалсан гэж бодсон" гэж өгүүлцгээв. "Ээ зайлуул, гурван толгой бодсоор байтал цэцэг хатчихлаа. Бодох хэрэггүй, зүгээр л цэцгээ услах байж. Их усалсан ч болох байж" гээд ээж нь толгой сэгсрэв.
/Виктор Иванов "Айл хүний амь нэг"/
/Виктор Иванов "Айл хүний амь нэг"/
Гарчиг
Сургамжит өгүүллэг
Subscribe to:
Posts (Atom)