2013/12/31

Эрхэм зочин танаа


Сайн байна уу! Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. П. Ариунзаяа миний бие ханийнхаа хамт энэхүү блогийг нээж, та бүхэнтэй цахим ертөнцөөр дамжуулан учран золгож байгаадаа баяртай байна.

Би эх орон, эх хэл, эх түүх, соёлоороо бахархдаг нэгэн. Энэ блогт монгол хэл, монгол ухаан, утга зохиолтой холбоотой өөрийн уншиж дуулсан,олж цуглуулсан, хийж бүтээсэн, бусдад хүргэж дуулгая гэсэн бүхнээ нийтлэн тавьж байх болно. Санаа бодол, зөвлөмж зөвлөгөөгөө P.Ariunzaya@yahoo.com цахим шуудангаар илгээхийг хүсье.