2013/12/31

Эрхэм зочин танаа


Сайн байна уу! Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. П. Ариунзаяа миний бие ханийнхаа хамт энэхүү блогийг нээж, та бүхэнтэй цахим ертөнцөөр дамжуулан учран золгож байгаадаа баяртай байна.

Би эх орон, эх хэл, эх түүх, соёлоороо бахархдаг нэгэн. Энэ блогт монгол хэл, монгол ухаан, утга зохиолтой холбоотой өөрийн уншиж дуулсан,олж цуглуулсан, хийж бүтээсэн, бусдад хүргэж дуулгая гэсэн бүхнээ нийтлэн тавьж байх болно. Санаа бодол, зөвлөмж зөвлөгөөгөө P.Ariunzaya@yahoo.com цахим шуудангаар илгээхийг хүсье.

3 comments:

  1. Энэ үнэхээр гайхалтай блог байнаа, танай хаягийг "мэлмий нээгч блог" хэмээн хаяглан хадгаллаа, энэ ариун үйлсэд тань амжилт хүсье! Эх оронд минь ийм сайхан залуус байгаа гэж бодохоор урам зориг ундран бялхнам.

    ReplyDelete
  2. bi bas gegeen.com site-ndaa hadgalav. ih taalagdav.

    ReplyDelete
  3. Сайн байна уу? Та хоёрт энэ өдрийн мэнд хүргэе. Ийм сайхан блог байдгийг хайж оллоо. Монголчууд бид ийм агуу ард түмэн, Сайхан хэл соёлтой.
    Гэтэл сүүлийн үеийн залуус эх хэлээ үнэхээр эрэмдэглэж байгаад сэтгэл зовниж явдаг юм. Гэвч ийм сайхан блог байгаа хойно залуус эрхбиш нэгийг бодох бизээ.
    Би ч мөн адил танай блогоос мэдээллийг авч, бусдад түгээх болно. Гэхдээ эх сурвалжийг байнга дурьдана гэдгийг та хоёрт амлая.
    Намайг Цогтоо гэдэг. Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос бичиж байна. Би Солонгос хэлний орчуулагч хэдий ч эх хэлээ маш их хайрлаж, эрдэмтэн мэргэдээ хүндэлж явдаг.
    МОнгол үгийг сонсохоор л нэг огшоод явчихдаг шүү.
    Эцэст нь та хоёртоо аз жаргал, энэ хийж буй гэгээн үйлст тань амжилт бүхнийг хүсэн ерөөе.
    www.sainshand.tk

    ReplyDelete