2010/11/12

А.Эрдэнэ-Очир: Би онгодтой яруу найрагч биш

Монголын мэдээ сонин

2008-12-26 14:23:48 ,
Д.Ганбаатар
Дугаар 284, 285 /2571, 2572/

''Монголын мэдээ'' сонины 10 жилийн ойн баярын дугаартаа "Болор цом"-ын эзэн, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирыг урилаа.







сурталчилгаа »

Тvvнтэй уран бvтээлийнх нь талаар ярилцлаа.

-Зохиолчдын эвлэлийн 80 жилийн ой тохиож байна. Та ойдоо ямар бvтээлээр бэлэг барьж байна?
-Тийм ээ, миний хувьд ойдоо зориулж ном гаргах санаатай байлаа. Гэвч амжсангvй.

-Яагаад?
-Уран бvтээлч нєхдийнхєє зохиол бvтээлд тvлхvv анхаараад тэр. Гэхдээ номоо хэвлvvлж чадаагvй маань зорилгоосоо буцсан гэсэн vг биш. Ойн арга хэмжээ єнгєрсний дараа гаргана аа.

-"Болор цом" удахгvй болох гэж байна. Та шvлгээ сойж байна уу?
-Орох vгvйгээ сайн шийдээгvй л байна. "Болор цом"-д биднийг шvлгээ уншихаар vзэгчдэд таатай санагддаг байж магадгvй. Харин оролцогчдод таагvй сэтгэгдэл тєрvvлээд байх шиг санагддаг.

-Сvvлийн vед "Болор цом"-ын чанар нь муудаад байгаа гэж сонирхогчид шvvмжлэх болж. Vvнтэй та санал нийлэх vv?
-Уран бvтээлд оюуны бяр тэнхээ ухааны ур гэж байх ёстой. Энэ жин хэмжvvрийг хvмvvс яаж хvлээж авна тvvгээрээ л ойлгодог байх. Мэдээж хувь хvний бодолбайлгvй яахав. Мєн эргэн дурсахын агаараар амьсгалж байгаа хvмvvст тийм байж болох талтай. Гэхдээ єнєєгийн уншигчдын нvдээр vv, эсвэл цом хvртэж байгаа шvлгvvдийг муу гээд байна уу гэдэгт л байгаа юм. Ер нь "Болор цом" хvртэж байгаа шvлэг оюуны болоод тодорхой Он цагийн хэмжээс даах хэрэгтэй.

-Уран бvтээлчид онгод гэж ярьдаг. Харин таны онгод хэдийд, яаж ирдэг юм бол?
-Би онгодтой яруу найрагч биш. Зарим vед их бичнэ. Эсвэл огт бичихгvй vе гэж байдаг. Тэгэхээр сэтгэлийн тав тухтай vеийг л онгод гэх байлгvй дээ. Сэтгэлийн тав тух муутай vедээ шvлгийг суугаад бичиж болдог л доо. Гэхдээ єєрийн сэтгэл шингээгvй уран бvтээл хvнд хvрдэггvй гэж би боддог.

-Таныг цом хvртсэн жил бvр гурван хvv чинь тєрсєн гэдэг юм билээ. Энэ ховор тохиолдол шvv?
-Тийм ээ. Би гурван наадамд тvрvvлсэн жил гурван хvv маань мэндэлж байсан юм. "Цагаан уул" хайрын шvлгийн наадамд хоёр удаа, "Болор цом"-д нэг удаа тvрvvлсэн. Би найзууддаа "Хєвгvvдээ єрх тусгаарлахад гурван цомоо нэг нэгээр нь єгне" гэж марзганадаг юм.

-Та"Цагаан уул"-д хоёр удаа, "Аморе" хайрын шvлгийн наадамд ч тvрvулж байсан. Ер нь зохиолчдыг дурламтгай гэдэг юм байна лээ. Vvнтэй холбоотой юу?
-Дурламтгай биш юм аа. Харин хайрламтгай гэх юм уу даа. Дурламтгай гэдэг маань єнгє нь наанаа байдаг юм шиг. Харин хайр гэдэг гvнзгий утгатай. Цаана нь шаналал, бvр цаашлаад энэлэн байна. Гэгээн хайрын шvлэг бичдэг ч гэсэн би хэн нэгнийг гомдоодоггvй хvн биш. Ямар нэгэн тодорхой шалтгаангvй, тайлбарлаж чадахгvйгээс амьдралын баяр баясал, зовлон жаргалаа нєгєє хvнд ойлгуулж чадахгvй бол гомдол болж хувирдаг. Гэсэн хэдий ч намайг хvмvvс vргэлж уучилдаг.

-Та олон дууны шvлэг бичсэн санагдана. Урын сандаа хичнээн дуутай болов?
-Би дуу хийхийн тулд хєгжмийн зохиолч хайгаад явдаг хvн биш. Аль нэг далавч нь гэмтэлтэй бол тэр уран бvтээл жигvvргvй болно. Би "Ангир жиндих намар" гэж аавдаа зориулсан дуугаа долоон жил гаран байж бичсэн. Одоо надад арав гаруй жил ая нь байгаа мєртлєє хийж чадаагvй дуу бий. Дуу гэдэг хvмvvстэй л адил єєрийн хувь тавилантай болохоор тэр биз. Одоо миний гэх гуч орчим л дуу байдаг юм.

-Он солигдох мєч дєхєж байна. Та шинэ жилийн баярыг хэр тэмдэглэдэг вэ. Урилга заллага их ирж байна уу?
-Миний хувьд наадам, цагаан cap, шинэ жил гэх мэт баярыг учиргvй онцлон тэмдэглээд байдаггvй. Тєрсєн єдрийг ч тэр. Гэхдээ єєрєє тийм болохоор єрєєл бусдыг гомдоох тохиолдол гардаг л даа. Урилга дайллага сvйдтэй юм байхгvй. Чимээгvй л байна.

No comments:

Post a Comment