2010/11/25

Адуу

Эрт урьд цагт ганц гүүтэй хүн нэг нуурын захад байжээ. Тэгтэл гүү нь унагалаад унага нь босож чадалгүй гулссаар нууранд унаад үхчихжээ. Эхнийх нь дэлэн чинэрээд байхаар сүүгий нь саагаад хураагаад байж гэнэ. Тэр айл ууланд суудаг даяанчид өргөл өргөдөг байжээ. Даяанчдаа:
“Ганц гүүтэй байсан, унага нь ингээд үхчихлээ. Эхийнх нь дэлэнг дундрааж саагаад байтал сүү нь нэг хачин сайхан амттай юм” гэхэд даяанч “Түүнийгээ аваад ир! Тэр чинь айраг юм. Тэгээд та нар хэн эртэй бяртай нь одонд бугуйл, цалам уяад бай” гэв. Зэхэж байтал тоосорч манан будан болж байгаад тэнгэрээс олон адуу бууж ирж хүмүүс чадалтай нэг нь хэд хэдийг барьж авчээ. Ингэж хүмүүс адуутай болсон гэнэ. Хүн анх адуунаасаа их айдаг байсан учир “айдаг” гэж нэрлэж байснаа сүүл сүүлдээ “адуу” гэх болсон юмсанжээ.

2 comments:

  1. Адуу гэж хийморьтой сайхан амьтан шүү. Огт сонсож байгаагүй домог байна. Ер нь адуу гэдэг үгний эх утга санаа, үндэс язгуур нь хэл зүйн талаас юунаас юм болоо, бас сонин шүү? Эсвэл "айдаг" гэдэг үгнээс үү

    ReplyDelete
  2. huuh sonin, sonsoj bgagui domog bn
    bayarlalaa

    ReplyDelete