Єнєєдрийн монгол сонин 33 /454/
Н. Гантулга
2007-02-21 09:48:01 ,
Айлын хойморь шиг эрхэм хvндэтгэлтэй юм ховорхон. Манай "ЄМ"- ын хойморьт тєрийн нэрт зутгэлтэн, лам хуврагууд, дархан аварга бєх заларч эрдэнийн vгээ хайрлаж байсан билээ. Энэ удаагийн зочноор манай нэртэй сэхээтэн Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зvттэлтэн, доктор, профессор Сэндэнжавын Дулам хойморьт заларлаа.
-Танд гарч буй гал гахай жилийн шинэ capын мэнд хvргэе. Яриагаа ч энэ тухай эхлэх vv?
-Эртний дорно дахин болон дэлхийн соёл иргэншлийн єлгий болсон хоёр мєрний хєндийн анхных нь Шумерийн vеэс эхлээд 12 жилийн цаг тоолол vvссэн гэж дэлхийн бvх судлаач, эрдэмтэн мэргэд vздэг. Ингэхээр ганц Монгол тєдийгvй, дорно дахины тєдийгvй дэлхийн соёл иргэншил анх vvсэхэд буй болсон цаг цагалбарын нэг зvйл бол 12 жил, жарны систем байгаа юм.
Жаран жилийь цагалбар дотор єнгє болоод мах бодь амьтнаар бэлгэдсэн жил гардаг. Монгол тvмний угтан авах гэж байгаа улаагчин гал гайхай жил.
Гал мах бодьтой, улаан єнгєтэй. Энэ жилийн дэлхий дахинаараа тэр тусмаа дорно дахин, монгол тvмэн бэлгэдэлтэй угтаж байна.
-Гарч буй гал гахай жилийн єнгийн тухайд Та юу хэлэх вэ?
-Би зурхайч хvн биш болохоор тэдэн шиг элдэв єнгє зурлага боддоггvй. Дэлхий дахин, дорно дахин болон Монгол оронд болж байгаа vйл явдал зэргээс аваад vзэхэд ирэх жил маш элбэг баян байх болов уу. Монголын эдийн засаг єєдєлж єсч байна. Европын олон орны эдийн засаг 0.50 хувиар єслєє гэж байхад Монголын эдийн засаг 8-10 хувиар єсч байгааг бодож vзсэн ч тэр. Элбэг дэлбэг байна байх.
-Cap шиний битvvлэг, цагаалгын талаар?
-Монголын соёл иргэншилд буй болсон хоёр vзэгдлийн нэгийг нь цагаалга, нєгєєг нь битvvлэг гэсэн юм болов уу гэж vзэж байна. Эртний хvмvvс ан амьтдыг хомроголон хороосныхоо дараа махан тайллагын хишиг хvртээх хувь cap гэж хийдэг байж. Max шvvс идээгээр баяр цэнгэл хийдэг байсан энэ уламжлал явсаар битvvлэг болжээ гэж ойлгогдож байгаа юм.
Ан агнуурын дараагаар малыг гаршуулж, гэршvvлээд, мал ахуйн соёл vvсээд, мал аж ахуйтай болсон vед сvv шимээр нь цэнгэл хийж сvvн сар буюу цагаан сарыг тэмдэглэдэг. Энэ нь цагаалга болж байгаа.
-Шинийн нэгний єглєє Танд ямар сэтгэгдэл тєрдєг бол. Хамгийн тvрvv хэнд золгодог вэ?
-Хvний амьдралын мєчлєгvvд байна. Хуучин бол аав ээж хоёртоо золгодог. Сvvлийн хэдэн жил ээждээ золгодог, номын багшдаа золгодог байсан. Тэгтэл номын багш маань хальж одсон байна. Мєн ээж маань ертєнцийг мєнх бусыг vзvvлсэн. Би тєрсєн ганц ахтай. Тэгэхлээр хамгийн тvрvvнд ахдаа очиж золгоно. Олон vр хvvхэд ач гучтай болж тэд маань мэдээж эхэлж надад золгоно.
Сэтгэгдэл шинийн нэгнийхээ єглєє л ямар байх нь мэдэгдэнэ. Тухайн єдрийнхєє нарны гэгээ гэрлийг харж, єнгийг ажаад. Шиний єглєє бvр монгол хvний сэтгэл цэлийсэн хєх тэнгэр шигээ уужим тэнэгэр байх нь гарцаагvй. Элдэв муу vг хэллэг хэлэхгvй, муу муухайг бодохгvй, дотроо ер бусаар ариусч, гэгээрч, жинхэнэ аз жаргалыг амталдаг. Энэ жилийн хаврын тэргvvн сарын шинийн нэгний нар тийм аз жаргал, ер бусын гэрэл гэгээ цацруулан мандана гэдэгт би итгэл дvvрэн байгаа.
-Санаанаас гарамгvй сайхан цаг мєчийн тухай?
-Манай аав ээж хоёр хоёулаа малчин хvмvvс байсан. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Єндєр єлзийт гэдэг уулын євєр бэлээр нутагладаг байлаа. Ханангийн бууц гэж єндєр хад хясаатай дулаахан газар байдаг.
Тэнд багын бvх нандин дурсамж маань vлдсэн байх юм. Нутгийн хєгшид маань ямар гоё элгэмсэг дотноор уулзаж, ерєєлийн vг хэлж, бие биенийхээ санаа сэтгэлийг цайлгадаг байсан юм бэ. Битvvний орой, шинийн нэгний єглєє бэлэг дэмбэрэлтэй тоглоом наадгайгаар эрхэлнэ. Азын алаг мэлхий єрж, хорол vйчvvр бужигнуулж сэтгэл тэнvvн байсныг дурсахад сайхан байна. Дэндvv гэгээн байж.
Мориныхоо дэлийг эртнээс засна, гоёлынхоо дээлийг хэдэн сарын ємнєєс бэлдэнэ. Тэгээд vеийн нєхєдтэйгээ нутгийн ахан дvvсдээ золгохоор морьтой дарвиж давхина. Ойрхон газар морьдынхоо хурдыг шалгаад тэр жилийнхээ хийморь сvлдээ vзчихнэ. Эв нь таарвал бууж ноцолдоод шандас шєрмєсєє шалгачихна. Инээд хєгжєєн найр гэдэг тэнгэр онгодыг баясгадаг. Тэгэхлээр нутгийнхаа уул ус, тэнгэр хангайг мєн ч баясгаж байж ээ.
-Єнгєрсєн 2006 онд Монгол тvмэн их эзэн Чингис хааныхаа байгуулсан Их Монгол Улсын 800 жилийн ойг тэмдэглэсэн. Таны хувьд ямар vр бvтээлтэй жил болж єнгєрсєн бэ?
-Эрдэмтэн сэхээтнийхээ хувьд энэ их ойд гар хумхиад зvгээр суусангvй. Эзэн Чингис хааныхаа тєрийн бэлгэдлийг судалсан. Энэ нь тєрийн хар цагаан сvлд. "Хараа ихт хар туг. Хангал их цагаан туг" гэдгээс эхэлдэг. Алаг сvлд гэж монгол туургатаны ев тэгш гурван их сvлд байдаг. Энэ гурван сvлд болоод Чингис хааны Хасбу тамга, "Арвин буянт номын цагаан тvvх" дотор бичсэн тєрийн есєн их бэлгэ гэдгийг эрт vеэс нь нааш улируулаад Чингис хааны XIII зууны vед хэрхэн бэлгэдэж байсан, XX зууны дунд vе хvртэл Монгол оронд сvлд тахилгын уламжлал хэрхэн улирч ирсэн тухай, монгол орны нутаг дэвсгэр дээр тайлга тахилга хийж байсан сvлд, тугуудын талаар судалгаа хийсэн.
-2007 он Таны хувьд ямар vр бvтээлтэй жил болох бол?
-2007 оны эхэнд "Монгол аман зохиолын онол" томоохон бvтээлээ гаргаад байна. Энэ номд Монголын аман утга соёлын уламжлалыг эртний домог зvйгээс нь эхлэн судалсан судалгаа, дээр нь дэлхий дахины онолын дэг сургуулиудыг танилцуулсан, Мєн єєрийн Монгол аман зохиолын онол гаргахыг зорьсон. Тэгэхлээр монгол аман зохиол зан аалийн болон зан vйлийн, бэлгэдэл, аман, дvрслэх яруу гэсэн дєрвєн vндсэн шинжтэй байна гэж vзэн номдоо оруулсан.
-Та судалгааны болон яруу найргийнхаа бvтээлээр 30 боть ном таргана гэж ярьж байсан. Энэ тухайгаа?
-Энэ бол миний холын бодол юм. Эхний ээлжинд ямар ч л гэсэн "Монгол соёлын чуулган нэртэй" 15 боть гаргах санаа байна. Монгол домог зvй, аман зохиол, бєє мєргєл, бэлгэдэл зvй, тайлга тахилгын соёл зэргээ эмхэтгэн нэг хэв загварт оруулж гаргана гэсэн бодолтой байна.
-Монголчуудын оюун сэтгэлгээний талаар юу хэлэх вэ?
-Монголчууд хvн тєрєлхтний оюуны соёл иргэншлийн нэгэн євєрмєц бvтээлийг буй болгосон улсууд. Саяхан би "Япон-Монголын соёлын тєв"-ийн урилгаар Нvvдлийн соёл иргэншлийн vvслийн талаар лекц уншсан. Монголчууд дэлхийн соёл иргэншилд оруулсан єєрийн гэх хувь хандивтай ард тvмэн. Дэлхийн олон vндэстэн суурьшмал, тариалангийн соёл иргэншлийг бvтээсэн. Монголчууд нvvдлийн соёл иргэншлийг бvтээн туурвисан. Vvнтэйгээ уялдаад оюун сэтгэлгээнийх нь онцлог бусад улс vндэстнvvдтэй адилгvй. Маш євєрмєц. Монголчууд их бэлгэдэлт сэтгэлгээтэй. Єдєр тутмынхаа нь яриан дунд "Амны билгээс ашдын бэлэг", "Монгол хvн амны бэлгээр" гэсэн vг бий. Энэ бэлэг гэдэг маань бэлэг дурсгалын, билэг оюуны бэлэг биш. Бэлгэдэл гэдгийн бэлгэдэл.
-Та тvрvvн гарч буй жилийн єнгийг талаар ярилаа. Ард тvмний аж амьдрал, улс орны хєгжил дэвшлийн талд ямар он жил болох бол?
-Мэргэжлийн улс тєр судлаач биш. Нэгэн бодьгалын бодлоо хуваалцахад Монгол орон дэлхийн хєгжил дэвшлийн vе шаттай хєл нийлээд явж байна. Vvнд эргэлзэх зvйл огт алга. Мєн бидэнд ухран буцах зам байхгvй. Зах зээлийн эдийн засаг, ардчиллын замыг бид сонгосон. Энэ зам мэдээж хэрэг нэгэн амьсгаагаар хялбархан бvтчихдэг зvйл биш. Бид vлгэр дууриайл болгох дуртай єндєр хєгжилтэй орнууд энэ замаар хоёр, гурван зуун жил замнаж алдаа дутагдлаа засч боловсруулж ирсэн.
Ардчилал эхлээд єнєєг хvрсэн 16 жил гэдэг тvvхийн хугацааныхаа хувьд богинохон. Энэ богинохон хугацаанд бид чамгvй амжилтад хvрсэн. Би монголчууддаа хандаж нэг зvйлийг хэлэхэд дорно дахины улс тvмний дотор нэг том гvнзгий философи байдаг. Аливаа зvйлийг хэт хувьсгалч замаар хийдэггvй. Аль болохоор эерэг зєєлєн аргаар хийдэг.
Манай монголчууд маш их улс тєрждєг, хийрхдэг, туйлширдаг, туйлшрамхай зантай болчихож. Бид улс тєрийн талаасаа єєрчлєлт хийх нь мэдээж боловч эдийн засгийнхаа єєрчлєлтийг эхний шатанд нь тавьж, хамгийн тvрvvнд анхаарч єєрчлєлтєє хийх хэрэгтэй байсан юм биш байгаадаа гэсэн бодол тєрдєг. Хэт улс тєржих нь хvний єєрийнх нь хувьсгалч хийрхэл євчинг хєдєлгєдєг аюултай. Хиийрхэх євчин нь сэдэрсэн ийм хvмvvс нийгэмд эерэг байдал vvсгэхээсээ илvv сєрєг vр дагавар ихтэй. Тэдэнд хvнд байх ёс суртахууны наад захын зvйлvvд байдаггvй. Хэнийг ч яаж ч мэдэх аюултай.
-Манай залуусын дунд улс тєржихгvй, хийрхгvй бол ажил бvтэхээ байчихаж гэсэн сул vг байдаг?
-Ямар нэгэн эрх ашгийн vvднээс ийм vг хэлж байгаа байх. Орон сууцтай, албан тушаалтай, нийгэмд єєрийгєє таниулах зорилгоор улс тєржиж байж магадгvй. Жагсаал цуглаан хийгээд байгаа хvмvvс ний нуугvй vнэнийг хэлэхэд яг ард тvмний эрх ашгийн vvднээс биш. Улс тєрийнх нь талаас vзвэл айхтар давалгаа донсолгоотой, олон зуун жилийн хvн тєрєлхтний баримталж ирсэн vнэлэмжvvдийг хvртэл таягдан хаях хандлага ажиглагдаж байна. Энэ бол маш аймшигтай. Бид тvvх, ёс заншил уламжлалаараа дэлхийн бусад улс орнуудаас их єєр. Жишээлбэл Амеркийн тvvх гэхэд 300 жил хvрч байна уу, vгvй юv. Тэгтэл Монголын тvvх юу билээ. Улсынх нь vvднээс аваад vзэхэд 1000-аад жил. Тэрнээс урагш Монгол vндэстний тvvх гэвэл дахиад 1000-аад жил байх. Энэ тvvхтэй ард тvмэн бол ирээдvйгээ харах арай єєр билгийн хараатай байх хэрэгтэй.
Миний ажигласнаар манай оронд улс тєр, бизнесийн явцуу бvлэглэлvvд vvсээд. єєрийнхєє явцуу эрх ашгийн vvднээс гадаадын нэг улс орны жишгийг баримтлаад єєрийн орныхоо євєрмєц онцлог, тvvх соёлын арвин баялаг уламжлалыг ойлгохгvй зvгээр нэг хийрхэж, шуурах байдал ажиглагдаж байна.
-Та тvрvvн vнэлэмжvvдээ таяагдан хаялаа гэж байна. Vvнийгээ жаахан тодруулахгvй юу?
-Наад захын жишээ татахад ахмад залуу vеийнхний хооронд одоогийнх шиг ийм ангал цав байсангvй. Єєрєєр хэлбэл залуучууд нь ахмадуудаа бараг vзэн ядах шахуу ийм зvйл гарч байгаагvй.
-Vvнийг цаг vеийн нєлєє гэж ойлгож болох уу?
-Би бол тэгж л ойлгож байна. Цагийн ороо бусгаа vе, долгионд ийм зvйл vvсч байна. Гэхдээ энэ байдлыг єдєєж, турхирч байдаг тодорохой эрх ашигтай хvмvvс магадгvй, цаана нь хєєргєж байдаг гадаад хvчин ч байна. Тэгэхээр монголчууд бид єєрийн толгойтой байх юмсан. "Барын сvvл байснаас батганы толгой байсан нь дээр" гэж vг бий. Энэ дэлхий дээр нь чинь єнгєт хувьсгалаар бизнес хийдэг олон улсын бvлэглэлvvд байна.
Тэд нэг жижиг орныг сонгоод маш нарийн бизнес тєлєвлєгєє зохиогоод, жорыг нь боловсруулж технологи, мєнгєтэй, хєлстэй нь бэлтгэж хэнийг гаргах, хэнийг vгvй хийх гэдгээ тооцоолчихсон. Ийм юманд хэрвээ єртвєл дэндvv гунигтай юм болно. Тэгэхээр хvн бvр єєрийн бодолтой баймаар байгаа юм.
-Єнєєдєр єсч єндийж байгаа залуучуудын талаар болон Монголын цаашдын ирээдvйн тухай юу хэлэх вэ?
-Гадаадад байгаа монголчууд илvv их сэхээрч, боловсорч, ухаарсан байдаг. Монгол орныхоо тєлєє маш зєв бодолтой, ирээдvйн тєлєє сэтгэл тvгшсэн. Мэдээж гадны оронд хvний нvvр царайчилж, ад vзэгдэж, тvгшиж, шаналж, басагдаж яваа хvмvvс болохоор vндэснийх нь мэдрэмж илvv их сэрж, аливаа юмыг арай єнцгєєс хардаг юм байна. Монголдоо байгаа нєхдvvд болохоор баян чинээлгийн цээж євчин тусаад, заримынх нь балчир залуугийн билгийн хараа бvрхэгдээд омойтох, сагсайх зан тvрvvлж давхиж, дэргэдээ байгаагаа ч анзаарахгvй, дороо байгаа газраа ч харахгvй харайлгаад хєл гараа хугалчих гээд євгєдєє зовоож байна. Тэгэхээр гадаадад байгаа монголчуудаас улс орны ирээдvйг авч явахаар хvмvvс байна гэж боддог. Гэхдээ Монголдоо байгаа бvх хvнийг vгvйсгэх гэсэнгvй.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment