2010/11/12

П.Бадарч: Яруу найраг сэтгэлийн хєрсєнд ургадаг

Өнөөдрийн монгол сонин
Б.Анхцэцэг
2009-05-08 12:37:32 ,
Дугаар 073/999/

"Морьд", "Есєн эрдэнийн орон", "Алтан тоос", "Зургаан мєнгєн мичид", "Ширхэг цагаан сувд", "Хэрлэн", "Хэрлэнгийн цэцэг", "Нутгийн дуу", "Би энэ байна", "Тэнгэрийн хос од" зэрэг арав гаруй ном, "Хилийн тэнгэр цэлмэг байгаасай", "Монгол бvсгvй", "Дархадын цэнхэр хотгор" зэрэг 100-аад дуу, олон арван шилмэл зохиол бvтээлээрээ уншигч олныхоо хайр хvндэтгэлийг хvлээсэн Ардын уран зохиолч, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Соёлын гавьяат зvтгэлтэн, "Болор цом"-ын эзэн зохиолч, яруу найрагч Н.Бадарч гуайтай уулзаж, ярилцлаа.

-Тєв аймаг яруу найргийн их хур буусан нутаг шиг санагддаг. Энэ талаар яриагаа эхэлье?
-Тийм ээ. Зарим хvмvvс магтахаараа тэгж хэлдэг юм. Нар зєв талаасаа Д.Нацагдорж, тэгээд П.Бадарч, Д.Цоодол, Ш.Сvрэнжав, Ш.Дулмаа, Б.Лхагвасvрэн гээд л энгэрийн тэмдэгтэй зохиолчид байдаг гэж Хєдєлмєрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пvрэвдорж гуай маань шоолдогсон. Би чинь Тєв аймгийн Баянцагаан сумын хvн. Багаасаа боржигон дуу хуур сонсч єссєн. Ер нь аливаа уран бvтээлчийн зохиол бvтээлд нутаг ус, ард тvмнийх нь зан заншил их нєлєєлдєг. Манай боржигончууд их цэцэн цэлмэг, шооч, наргианч хvмvvс. Юмыг их шvлэглэж хэлдэг. Монголчуудаас єєр шvлэглэж ярьдаг ард тvмэн ховор байдаг. Залуу хос хуримаа хийж байхад гэрийн хуримын ерєєл дандаа шvлэглэж хэлнэ. Тэрч бvv хэл даалуу тавьж байхдаа гуншинг нь дуудна.

-Уран зохиол хэмээх их єргєєний єндєр сэнтийд заларсан тvvхэн замналаасаа яриач?
-Дунд сургуулийн тавдугаар ангид байхдаа шvлгийн тэмцээнд орж, яруу найргийн номоор шагнуулж билээ. Энэ ном нь миний шvлгийн хорхойг хєдєлгєж, яруу найрагт хєтєлсєн гэж боддог. Анхны шvлэг маань 1962 онд "Утга зохиол урлаг" сонинд хэвлэгдсэн нь надад их урам хайрласан. "Морьд" найраглал гарч сэтгvvлийн оны шагнал авсан юм. Зовлон баяр хоёрыг нэрж байж шvлэг, яруу найргийг туурвидаг. Би анхны номоо билэгшээгээд "Морьд" гэж нэрлэж байсан. Яруу найргийн их далайд дусал ч болов нэмэрлэхсэн хэмээн санаж, vзэг цаас хоёр нэлээд ноцолдуулсан.

-Таныг цэргийн офицер байсан гэж сонссон?
-Тийм ээ. Би 1970-аад оны эхээр хилийн цэрэгт офицер байсан. Хилийн амьдрал гэдэг их сонин. Торгон хилээ хамгаалж байхдаа олон сайхан шvлгийн санаа олсон. Эх орноо хайрлах бахархах сэтгэл хил дээр илvv тєрдєг юм билээ. Сvлдэт энэ баганы ширхэг чулуунаас Сvхбаатарын талбай хvртэл эх орон минь бий гэж сэтгэлийн дуудлагаар бичсэн. "Байтагийн чулуу", "Цэрэг эх орны дуулал" зэрэг хилийн сэдэвтэй шvлэг нэг хэсэг бичиж байлаа.

-Шинээр гарч буй зохиолчдын талаар ямар бодолтой явдаг вэ. Тэд ємнєх vеэ vгvйсгээд байна уу даа гэсэн эмзэглэл тєрдєг юм?
-Энэ бол олон хvний явдал биш л дээ. Бидний бvтээл vнэхээр тэдний санаанд хvрэхгvй байж магадгvй. Нєгєє талаар уламжлалыг ухаарах "сэтгэлийн нvд" дутуу байж болох юм. Ч.Лодойдамба гуайн "Тунгалаг тамир романыг Д.Урианхай роман биш" гэж хэлсэн байсан. Тэгэхээр залуучуудыг ийм vг хэлэхээр загнаад байж болохгvй. Дагестаны их яруу найрагч Расул Гамзатовын "Єнгєрсєн vе рvv гар буугаар буудвал ирээдvй чамайг их буугаар буудна" гэж хэлсэн байдаг. Ер нь цаг vеийн бvтээлийг цаг vеийнх нь єнгєн дээр тавьж харах хэрэгтэй. Залуучууд маань зарим vед бодолтой дуугарахгvй бол болохгvй шvv дээ. Залуу vе маань нэг vеэ бодвол сайхан боловсрол эзэмшиж байна. Гэхдээ боловсроно гэдэг єєрийнхєє юмыг дор vзэх, хvний юмыг сайхан гэж гайхахыг хэлдэггvй байх. Харин манай юу нь эдний юутай дvйцэж байна гэдгийг ухаарч єєрийгєє хєгжvvлэхийг боловсорч байна гэж ойлгодог. Францад нэг сонет, "Голландад элегия" гэдэг гуниглал уншчихаад монголд юу ч алга гэж ярьж болохгvй.

-Миний бодлоор зохиолчид нас тогтож, ухаан тэгширсэн vедээ сод бvтээлээ туурвиад байх шиг санагддаг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Энэ яриа vргэлжилсэн vгийн зохиолчдын хувьд ортой юм болов уу гэж боддог. Харин яруу найрагчид залуу насандаа шилдэг шvлгээ бичдэг байх гэж боддог. Дэлхийн яруу найргийн туршлагаас харж байхад В.Шондор, Ю.Лермонтов, АС.Пушкин, С.Есенин нар хар багадаа алдар нь тvгсэн зохиолоо бичсэн байдаг. Євгєн их Толстой зэрэг хvмvvс нас ахисан хойноо алдартай зохиолоо туурвисан. Харин Б.Явуухулан, Ц.Гайтав, С.Эрдэнэ, Д.Нацагдорж, нар хорь, гучин насан дээрээ шилдэг зохиолоо бичсэн. Гэхдээ энэ нь тухайн зохиолчийн авьяас чадвараас шалтгаалдаг байх гэж боддог. Ч.Лодойдамба гуайн "Тунгалаг тамир", Л.Ванганы алдарт жvжгvvд идэр насандаа бичигдсэн.

-Таныг С.Эрдэнэ гуайтай багш шавийн нандин барилдлагатай байсан гэдэг. Та багштайгаа их адилхан харагддаг?
-Инээв. Бид хоёр 1959 онд бараа бараагаа харалцсан. Багш маань Хэнтий аймгийн хvн. Аав минь бас Хэнтийнх. Намайг уран зохиолын амьдралд хєлєє олоход тусласан хvн бол Ардын уран зохиолч, Тєрийн шагналт С.Эрдэнэ багш минь юм шvv дээ. Багш маань Монголын уран зохиолд, vргэлжилсэн vгийн шинэчлэл хийсэн сод авьяастан байлаа. Тvvнээс гадна оюуны их соёлоороо эргэн тойрондоо гэрэл цацруулсан соён гэгээрvvлэгч байсан. Би нэг єдєр хичээлээ тараад харьж явтал, С.Эрдэнэ зохиолч цав цагаан цувтай, ганган бvрх малгай тавьчихсан таяг тулчихсан ємнєєс ирж явна. Их эмч хvн болоод ч тэр vv их цэвэрч нямбай. Сэлбэ голын гvvрэн дээгvvр байх. Нарийн тємєр зам гэгддэг гvvрэн дээр би зогссоор єнгєрєєж билээ. "Энэ хvн шиг л ганган зохиолч болох юм шvv" гэсэн бодол тєрсєнсєн. Тэгснээ таяг тулж яваад нь бага зэрэг гайхшрал тєрж, "гангараа юм байлгvй дээ". Тvvнээс биш залуу хvн хаанаас таягтай явах билээ гэж бодож билээ. Гэтэл багш тэр vед єєрийнх нь хожим бичсэнээр хєлийн мэдрэлийн гол судас анатомиор буюу "ишниос" гэдэг судас нь vрэвсээд доголж байсан юм билээ. Миний гангараа гэж ойлгодог нь бас буруугvй. А.Толстойн "Зовлон туулсан нь" романаас нэг тийм бvрхтэй таягтай тайж бил vv, язгуурт сэхээтний дvрийг уншиж байсан минь санаанд буусан юм. Тvvнтэйгээ л жишиж таамагласан хэрэг. Монголын утга зохиолд Д.Равжаа хутагт, С.Эрдэнэ л салхины єнгийг нvдэнд харагдтал, сэтгэлд шигдтэл vгээр зурсан юм. Би Хєвсгєлд багштай явж байгаад "Алтан хараацай" гэдэг дуунд "Алтан хараацай тэнгэр шvргээд єнгєрлєє" гэж гарах юм. Мєн гоё хэлжээ. Гэтэл багш єєдєєс нэг том харснаа "тvй" гэж уулга алдсансан. Тэгээд энгэр шvргээд гэвэл илvv гоё бацаан минь" гэж билээ. Багш маань ийм л єчvvхэн юмыг урнаар сэтгэгч байсан даа. Багш маань насныхаа сvvлийн жилvvдэд шашны соёлын талаар ихээхэн сэтгэл зvтгэл гаргаж, тєрєлх нутгийнхаа Сэрvvн дуганыг сэргээн гол шvтээнийг нь Гурудева ринбvvчийгээр шvншиглvvлэн залсан. Мєн Тєвхєн хийд, Гvнжидийн сvмээр аялж, засч, сэргээхэд нь ихээхэн анхаарсан. Намайг 1996 онд Амарбаясгалант хийдэд очиход багш маань хань Цэрэндэжидтэйгээ Да ламын урилгаар оччихсон хийдийн тvvх бичиж байсан.

-С.Эрдэнэ гуай "Жанрайсагийн тухай дуусаагvй яриа" зэрэг олон єгvvлэл бичсэн?
-Тийм ээ. Монголын соёлын санг анх санаачилж, Мигжид Жанрайсаг шvтээний бvтээн залах ажлыг анхлан сэдэгч байсан юм шvv дээ. Энэ жил арванхоёрдугаар сарын 7-нд багшийн маань 80 насны ой болно. Багшийнхаа ойг тэмдэглэхэд нь чадлаараа оролцох юмсан гэж бодож явна.

-Дэлхийн утга зохиол хvртэл дурсамж руу хандаад байх шиг санагддаг?
-Дэлхий дахины утга зохиол баримтат кино руу хандаж байна. Ер нь уран сайхны болон тvvхэн зохиол vнэ ханшаа алдлаа. Хvн тєрєлхтєн XX зуунд их юм бичжээ. Єєрийнхєє тvvхийг бичээд бараг дууссан гэхэд хаашаа юм. Орост гарсан "Дэлхийн суут хvмvvсийн амьдрал" гэдэг зохиолыг хvмvvс маш их уншиж байна. Vvнтэй ижил баримтат уран сайхны зохиол их чухал боллоо. Л.Тvдэвийн санаачилсан "108 хаадын тvvх цувралын vнэ ханш нэлээд єндєр байгаа. XXI зуунд баримтат зохиол нэлээд бичигдэх тєлєвтэй байна.

-1990-ээд оны яруу найрагчдын талаар юу хэлэх вэ?
-Сvvлийн vед олон сайхан яруу найрагчдын номыг уншлаа. Ц.Бавуудорж, Б.Ичинхорлоо, Ц.Хулан, Г.Мєнхцэцэг, Б.Мягмаржав нар олон сайхан шvлэг бичиж байна. Vvнийг бичиж байгаагаар нь юм уу, эсвэл сайн муугаар нь ялгаж салгаж, хэлэх гэвэл єрєєсгєл ойлголт болно. Харин цаг vетэй нь холбож ойлгомоор байна. 1920-иод оны vед зохиолч болоход арван хvний дундаас гарч ирнэ. Тэр vед арав гаруй хvнтэй утга зохиолын дугуйлан хичээллэж байсан гэдэг. Харин єнєєдєр 500 орчим зохиолч, утга зохиолын олон сургуульд сурч байгаа авьяаслаг залуучууд дундаас торойн гарахад хэцvv шvv дээ. Наадамд 500 морь уралдахад тав нь барианд ордогтой адил юм даа/инээв/.

-Єнєєгийн уран зохиолд шvvмж судлал ус агаар шиг хэрэгтэй. Гэвч энэ нь дутагдаад байх шиг?
-Би санал нийлж байна. Ингэж хэллээ гээд шvvмжлэгчид гомдох байх. Сvvлийн 80-аад жилийн яруу найргийг дvгнэж хэлэхэд маш хэцvv байсан. Аливаа юм цаг vеэ дагаж, цаг vетэйгээ зохицож байж хєгждєг. Намын vзэл суртлын дарамтан дор Монголын яруу найраг хєгжсєн. Эх орон нам, ард тvмнээ магтан дуул гээд байхад дуулдаггvй хэн байхав. Тэр цагт Б.Явуухулан "Мєнгєн хазаарын чимээ", "Шєнийн танго", шvлгээ бичиж, "Хайрт чи минь халуун хєнжилдєє нойрсоно" хэмээх мєрнийхєє тєлєє шvvмжлvvлж байв. Д.Пvрэвдорж "Тусгаар тогтнол", "Чингис" шvлэг тэрлэсний учир vндсэрхэг vзэлтэн гээд арай л шоронд ороогvй. Сэтгэлийнхээ дуудлагаар гал халуун шvлэг бичсэнийхээ золиосонд Р.Чойном шоронд хоригдож байсан. Д.Равжаа хутагт амьдарч байсан цаг vед бурхан шашныг магтан дуулсан зохиол их бичигдсэн. Харин Д.Равжаа хутагт агуу их сэтгэгч байсан учраас иргэний уянга, хайр сэтгэлийн тухай олон сайхан шvлэг бичсэн. Єнєєдрийн Аюурзана социализмын vед зохиол бvтээлээ туурвиж байсан бол, намын эрх ашигт vйлчилсэн vзэл суртлын шvлэгчид гэж хэлж болохгvй. Судлаач, шvvмжлэгч нар ч энэ талаар юм бодож байгаа биз.

-Одоо ямар уран бvтээл дээр ажиллаж байна?
-Дурсамжийн ном бичиж байгаа. "Эрдэнэ зуудаа мєргєе", "Хvv нь сайн явна" зэрэг хэд хэдэн дуу бичлээ дээ.

-Таны "Гурван vг", "Есєн эрдэнийн орон" гээд тооны билэгдэлтэй их сайхан уран бvтээлvvд бий?
-Монголчууд эрт дээр vеэс гурвын тоог их билэгшээж ирсэн. Тулгын гурван чулуу, нэг хоёрын гурваа, Хvннv vеэс монголчууд сvлдэндээ нар, cap, гал гэсэн гурван тэмдэгтэй байсан гээд бэлэгдэл их бий. Мєн Монголчууд есийн тоог дээд тоо гэж их билэгшээдэг. Тэгээд есєн хєлт цагаан туг, есєн нvдэнт цацал, есєн эрдэнэ гээд билэгшээдэг. Нэгэн биетээр бvтэх хамгийн том тоо ес шvv дээ. Тийм учраас хvнд хамгийн олон тоотой билэг єгч байгаа юм. Тэр ч утгаараа их хvндэтгэлтэй. Яруу найраг сэтгэлийн хєрсєнд ургадаг. Цус, сvv дусаагvй шvлэг хvний сэтгэлд хvрэхгvй. Яруу найраг vгээр зурсан уран зураг. Би уншигчиддаа нэг л vг хэлмээр байна. Бид мэдээллийн тос ус нь гоожсон зуунд амьдарч байна. Эндээс шилж, сонгож уншаарай гэж захья.

ГУРВАН YГ
Мал хvнгvй зvс алдсан
Улаан гангийн нурманд
Магнайн чинээ vvл гэнэтхэн гарч
Гурван дусал унагах шиг

Гурван vг хэлье
Дээдийн догшин хар сvлдний
Гурвалсан алтан гилбэр мэт
Дэлхийд ганцхан шvтээнээ дууддаг
Ээж гэхэд ордог гурван vсэг шиг

Гурван vг хэлье
Арвижих баяжихын бэлгэдэл
Ам цагаан хулганы хишиглэсэн
Чандмань эрдэнэ шиг гурван vг хэлье
Єндєр цэн тогорууны гурван єндєг
Євсєн дэвсэрч vгvй сойрон vvрэндээ
Єєдлєх гэж єєрєє хагарах шиг

Гурван vг хэлье
Наргил урсгал моддын дундахь
Галбирваасан шиг тансаг
Намиа хумиа жигvvтний дундахь
Єдлєн дэлгэсэн тогос шиг мэт тунсаг
Наян живаа оддын дундахь
Тэргэл cap шиг ханьсаг
Гурван vг хэлье

БИ ЧАМД ХАЙРТАЙ

No comments:

Post a Comment