2010/11/12

Д.Пүрэвдорж: Тусгаар тогтносон монголчуудын санааг би єєрийнхєє сэтгэлээр урсгасан

Улаанбаатар Таймс сонин

Тусгаар тогтносон монголчуудын санааг би єєрийнхєє сэтгэлээр урсгасан

2008-11-26 10:38:45 ,

Х.Алтанцэцэг
Дугаар 239 /9795/

Тєрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пvрэвдорж гуайтай уулзахаар Зохиолчдын хороо орлоо. Тvvний бие нь чилээрхvv байсан болохоор тэр vv "би юугаа ярих билээ" хэмээн цааргалангуй байсан ч


"Би жилд нэг удаа vнэд ордог хvн дээ. Монгол телевиз, TV 9 телевиз хоёрт бас ярилцлага єглєє" хэмээн тоглоом хийн угтсан юм. Тусгаар тогтнолын талаарх тvvний бодол болон "Тусгаар тогтнол" шvлгийнх нь талаар яриа дэлгэснээ уншигчдадаа толилуулъя.

-Тусгаар тогтнол гэж юу вэ? гэдгээс яриагаа эхэлье.
-Тусгаар тогтнол нь Монголын тусгаар тогтнолын сэргэн мандалын нэг л vе шат нь юм. 1924 оны хууль бол Бvгд найрамдах засаг, бvгд найрамдах улсыг хуульчлан тогтоосон. Монгол улс бол дэлхийн эртний улсуудын нэг. Одоогийн их хєгжилтэй, шинжлэх ухааны дэвшлээрээ гайхуулж байгаа зарим орноос бид зургаан зуугаар ах. Хvннvгийн vеэс тоолох юм бол бvр ч олон ах болно. Монгол гэдэг ийм vндэстэн, ийм улс юм л даа. Монгол улсын тусгаар тогтнолын тулгын чулууг тавьж Монголын гал голомтод их эзэн хаан хэтээ цахиж, сайхан Єэлvн ээж vлээж хєгжєєсєн тэр гал голомт бадарсан Монголын тэнгэрт дэлхийн мэлмийд тусахуйц тэр есєн цагаан туг тэнгэрлэн мандсан тэр єдєр бол Монголын тусгаар тогтнолын єдєр юм. Тvvнээс хойш тvvхийн олон зууны даваа нугачаанд Монгол улсын хувь заяа янз бvрээр эргэж байсан vе. Гэхдээ монгол хvний, монгол туургатны сэтгэлд тусгаар тогтнолын vзэл санаа нь байж, монгол туургатны голомтод тусгаар тогтнолын гал нь бадарсаар єнєєдрийг хvрсэн. Энэ бол бидннй бахархал юм даа. 1911 он, 1921 он, 1924 онд Vндсэн хууль баталж Бvгд найрамдах улсыг тогтноосон.

1990 онд ардчилсан хувьсгал ялж монголчууд маань эзэн хааныхаа алтан аргамжийг дэлхийд сунгасан. Энэ бvхэн бол манай тусгаар тогтнолын хєгжлийн тvvхийн vс шатууд юм. Ер нь тусгаар тогтнол гэдэг уг чанартаа юу юм бэ гэвэл єєрийн гэсэн эх оронтой, єєрийн гэсэн єрхvvдтэй, єєрийн гэсэн ємсєхтэй, идэхтэй єєрийн гэсэн тєртэй, тєртэй тєртэйдээ бvр тvмнээ гэсэн тєртэй, дэлхийн улс гvрнуvдийн ам бvлд єєрийн данстай, єєрийнхєє хэлэх vгийг ертєнцийн чихнээ дуулдтал хэлж чаддаг ийм Л бvрэн тєгєлдєр улс байхыг тусгаар тогтносон улс гэж хэлээд байгаа юм. Тусгаар тогтнолыг тєгәл¬ләр оршихуй гэсэн vг юм гэж би боддог. Бидэнд тэнгэрээс заяасан, эзэн хаанаас минь зарлиг болгосон эрдэнэ мэт сургааль болсон энэ тусгаар тогтнолоо амь лугаа хадгалж хамгаалж явах учиртай. Vvний тєлєє манай монголчууд олон vеэрээ тэмцсэн.

Єнєєдрийг хvртэл бидэнд амь амьсгалаа дэвсэж єгсєн болохоор амьд зам мєрєєр явж байгаа улс. Тийм учраас євєг дээдсийнхээ айлтгал сургааль, тэднийхээ бvтээсэн тvvх соёл, єв уламжлал, ёс заншил энэ бvхнийг "бид тусгаар тогтнолын нэг цогц, нэг бvтэц гэж бодож хайрлаж хамгаалах ёстой. Монгол хэлээ, монгол бичгээ хамгаалан тєгєлдєр орших ёстой. Олон удаагийн ярилцлагадаа хэлж байгаа миний нэг vг байдаг юм. Монгол хэл гэдэг маань монголын тусгаар тогнолын нэг тулгуур багана юм шvv. Vvнийг хазайлгаж хэрхэвч болохгvй. Ер нь хэлээ саармагжуулсан, хэлээ мартсан, бичгээ гээсэн ард тvмэн их богино настай байдаг. Тэр ард тvмэн удаан оршин тогтнож чаддаггvй. Vvнийг манай єнєє болон маргааш vеийнхэн зvрхнийхээ тольтод эрхэмлэн хадгалж яваарай гэж энэ vгээ бас энэ ялдамд дахин нэг єчье.

-Та "Тусгаар тогнол" гэж сайхан шvлгээ юун дээр тулгуурлан бичсэн бэ? Юунаас vvдэн энэ шvлгийг бичих болсон юм бол гэсэн бодол сонирхол татаад байдаг юм?
-"Тусгаар тогтнол" гэ¬дэг шvлгийг яагаад бичих болсон юм 6э? Гэдэг асуултад би олон хариулсан. Магадгvй олон янзаар хэлсэн байж болох. Энэ шvлгийг би бичээгvй, миний сэтгэл зvрх бичсэн. Бас би бэх vзгээр бичээгvй, би цусаараа бичсэн. Тэгэхээс ч єєр арга байгаагvй. Энэ шvлгээсээ болоод vндсэрхэг vзэлтэн, намын vзэл сурталд харшилсан гэдэг зэм дуулж л байлаа. Зэм дуулаагvй хэн ч байхав дээ. Бид цугаараа л XX зууныг шархтай тууллаа. Би нэг зvйлийг мартдаггvй юм. Хоёр найрамдалт их гvрний дунд байж байж чи юуныхаа тусгаар тогтнолыг зарлах гээд байгаа юм гэж буруутгагдсанаа. "Хоёр найз хєрш байтугай хорин найз хєрш хоёр зуун найз хєрштэй боллоо ч гэсэн vvнийгээ хадгалах хамгаалах ёстой юм шvv. Энэ тусгаар тогтнолын тухай монгол хvн єдєр шєнийн алинд ч нар сарны хооронд л Монгол улс байгаа цагт нэгэн хоромд ч мартаж болохгvй" гэж бодож л би энэ шvлгийг бичсэн юм гэж хэлдэр. "Тусгаар тогтнол" шvлгийг ийм л санаагаар бичсэн. Гэхдээ энэ зєвхєн миний санаа байсан юм биш. Монголчуудын санааг би єєрийнхєє сэтгэ¬лээр урстаж гаргасан юм. Тэгж л байж энэ шvлэг бvтсэн юм даа.

-"Тусгаар тогтнол" шvлгийг цєєнгvй хугацааид дарагдсан гэх юм билээ. Хэдий хугацааид "нуувчинд" байх шаардлагатай байв. Энэ талаар сонирхуулахгvй юу?
-Энэ шvлэг 28 жил да¬рагдсан. 1962 онд "Чингис хаан" шvлэгтэй хамт бичсэн шvлэг л дээ. Харамсалтай нь хоёулаа хаагдсан. 28 жил улаан гэрт хоригдоод 1990 онд гэмт хэргийн бvрэлдэхvvнгvй гэж vзэж чєлєєлєгдсєн.

-Энэ шvлэг маань Улс тунхагласаны баяр болон Улсын их баяр наадмаар их уншигддаг. Олон жил дарагдсан шvлэг тань одоо баяраар бvх нийтэд хvрэхэд ямар санагддаг вэ?
-Би сонсож л байдаг юм. Би сая та нарыг ирэхэд 11 дvгээр сарын 26-нд би vнэд ордог юм гэж наргиа болгож хэлж байсан. Vнэхээр энэ єдєр хэвлэлийнхэн энэ шvлгийг vгvйлж ирдэг юм. Баяр наадмаа тэмдэглэхдээ энэ шvлгийг маань уншдаг. Ингэхэд нь би "Би сайндаа биш Монгол улс минь оршиж байгаад баярлаж билэгшээж, монгол хvний сэтгэлд эх орон тусгаар тогтнол нь бат оршиж байгаа юм байна даа" гэж бодон єєрийнхєє сэтгэлийг цатгаж єєртєє бас сэтгэлийн тэнхээ нэмж авдаг юм. Жинхэнэ монгол хvн цєєн vгтэй, олон юм яриад байдаггvй мєртєє яг хэрэгтэй цагт тусгаар тогтнолынхоо тєлєє амиа єгєхєєс буцдаггvй. Эгэл жирийн улс гэдэг чинь индэр дээр гараад дэвхэрч цовхорорд байдаггvй мєртлеє яг хэрэгтэй vед эх орныхоо тєлєє амиа єгдєг хvмvvс. Их ярьдаг хvмvvс чинь наана ард талд л илтгээд байна уу гэхээс амиа єгч чаддаггvй байхгvй юу. Тэгэхээр тусгаар тогнолынхоо тєлєє босч чаддаг босоогоороо vхэж чаддаг хvмvvс бол жирийн ард тvмэн.

-Таны энэ шvлэгт тооны бэлгэдэл нэлээд байх шиг санагддаг. Аавын мєнгєн хазаарын найман цэнгийн товруун дээр Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр Алиахан саарлын унага хєллєн тэнцэх нуга дээр Ангирын хоёр дэгдээхэй хєвєн цэнгэх нууран дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би. гээд л
-Энэ шvлгийг маань зарим хvн магтаалын шvлэг гэж хэлдэг юм. Тооны бэлгэдлээс гадна монгол ардын цэц, аман зохиол, бичгийн утга зохиолын зарим сонгодог жишээг тvшиж бичсэн шvлэг. Тvvнээс биш би айхтар оюун ухаантайдаа сvрхийдээ биччихсэн юм биш. Энэ шvлэг бол монгол дээлтэй, монгол биетэй, монгол сэтгэлтэй, монгол эгшигтэй бас монгол амьтай байх ёстой. Тийм биз. Тийм ч учраас энэ шvлгийг сонсох бvрийдээ би биширч явдаг. Єєрєєр хэлбэл жинхэнэ монгол шvлгээр л шадалсан шvлэг. Сонгодог монгол яруу найргийн ая дан єнгє, хэлбэр энэ бvх юмыг хадгалъя гэж єєрийнхєє хэрээр чармайсан.

-Энэ шvлгээ шинэчилсэн гэв vv?
-Шинэчилж базаасан юм байхгvй л дээ. Хэвлэгдэхгvй олон жил болсон болохоор ам дамжиж баахан тарчихсан байсан. Газар газар янз бvрээр уншдаг. Тиймээс энэ бvгдийгээ нэг мєр болгох vvднээс 2007 онд интернетэд эх хувилбараа тавьсан. Тvvнийгээ л жинхэнэ нь гэж хэлж байгаа юм.

-Энэ шvлэг нэлээд судалгааны vндсэн дээр бичнгдсэн шvлэг юм болов уу гэж боддог?
-Судалгааны юм бага. Би энэ шvлгийг бичихэд Москвад Горькийн сур-гуульд сурч байсан. Хvн хилийн дээсний цааннас эх орноо илvv ойрхон хардаг юм билээ. Бас Эх орноо илvv сайн мэдэрч эх орноо нээж чаддаг юм билээ. Тийм учраас яагаад бусад улс орон єєрийнхєє тусгаар тогтнол, єєрийн¬хєє улсын тєлєє хамаг сайхан vг, дуу хєгжим, хамаг сайхан зураг бvхнээ зориулж байхад яагаад бид Чингис хаан бол хvн тєрєлхтєний заналт дайсан гэсэн СССР улсын тvvхээр амьдрах ёстой юм бэ. Яахаараа Оросын их хаан Петр Европод цонх нээсэн байдаг. Оросын Ермак Сибирь рvv нутгаа тэлсэн байтал яахаараа дэлхийн улсуудыг нэгэн дээвэр дор эвтэй байлгая гэж эв найрын хэлхээнд хэлхсэн Чингис хаан хvн тєрєлхтє¬ний дайсан болдог юм бэ? гэсэн бодлууд миний дотор хуримтлагдсан. Тэгэхдээ би энэ шvлгээ бичихдээ зvрхээ чангалж, сэтгэлээ жаахан хєвчилж байж бичсэн юм шvv. Ер нь єєрийгєє ирлэж байж бичсэн шvлэг. Тэр vед би залуу байж. Сэтгэлээ хэд хавирахад ир гардаг байлаа. Одоо ямарч точилд хавираад ирлэгдэхгvй болж дээ.

-"Тусгаар тогтнол" шvлгийг бичихэд хэдий хугацаа зарцуулсан бэ?
-За даа, зургаан cap шахам болсон байх шvv. Москвад олон монголчууд байлаа. Тэдэнтэй ярьж зєвлєж байж бичсэн шvлэг. Зєвхєн монголчууд ч биш. Буриад ахан дvvс маань ч зєвлєсєн. Энэ дашрамд нэг зvйлийг сонирхуулахад эн шvлэг маань "Тусгаар эрхэт гvрний соло" гэсэн нэртэйгээр Буриадын "Байгал" сэтгvvлд анх нийтлэгдэж байсан юм шvv. Монголд хэвлэгдээгvй байхад шvv дээ. Их олон хvний сэтгэлийн дэм орсон шvлэг дээ.

Тусгаар тогтнол

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мєнгєн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр
Хvрэл манан хєєргєний даалин дарах наргиан дээр
Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ширмэн тємєр дєрєєний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аавын мєнгєн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хєллєн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй хєвєн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Индэр улаан галын цац бадман дєлєн дээр
Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Есєн голын цан хєєрєх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сvлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бидэрт мєнгєн сарны хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Урсгал татмал усны хєл алдах ёроол дээр
Ургамал таримал модны хєрсєнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх vрийн дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ажнай сайн хvлгийн гал цахилах тууран дээр
Аагисан улаан хvдрийн ган царцах хайлш дээр
Амар тvвшин жаргалтай ам бvлийн дансан дээр
Алтан босго єлзийтэй айл бvхний vvдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
Баян хангайд мєнхєрсєн арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
Багц дvvрэн ургасан атрын тарианы мєрєн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр
Энэ зууны єргєєний зуун тvмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрх чєлєєний зарлиг ардын vндсэн хууль дээр
Эрх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аав ээжийн буянтай єлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой єлгийт нялхсын єєжин дээр
Ардын журамт цэргийн єргєж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд єгсєн єрлєг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Хан тэнгэрт сvмбэрлэсэн vйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сvндэрлэсэн vлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын vлэмжийн єв баялаг дээр
Халуун эх оронч бvхний vндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Сав саваар саалийн харваж хvрэхгvй зэлэн дээр
Сая саяар сvргийн хатирч хvрэхгvй билчээр дээр
Сар нарны єртєєнд хагацаж болшгvй учрал дээр
Сайхан монгол орноо хайрлаж ханашгvй ерєєл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Єглєє бvрийн нарны асгаран буух цацрал дээр
Євгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Єргєн цээж чєлєєтэй амьсгалж яваа газар дээр
Єєрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг тєрийнхєє ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нvvдлийн єргєєнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НVБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж
Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж
Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

No comments:

Post a Comment