2010/11/12

Г.Аким: Би ямар Багабанди биш

Өнөөдрийн монгол сонин
Б.Анхцэцэг
Дугаар 035/961/
2009-03-06 12:08:05

Манай энэ удаагийн дугаарт АНУ-ын Сан-Францискод тєвтэй ЮНЕСКО-гийн соёрхолтой дэлхийн соёл урлагийн Академийн гишvvн, Утга зохиолын доктор, Монгол Улсын Соёлын гавьяат зvтгэлтэн дуун хєрвvvлэгч, Улсын тєв номын сангийн захирал Г.Аким уригдлаа. Тэрбээр “Монгол євєрмєц хэлцийн тайлбар толь”, “Тэнгэрийн нохой”, “Бурхан шашны англи-монгол, монгол англи толь”, “Сэтгэлийн тахилгат уул буюу Хатагины ойллогын арван гурван овоонд єргєсєн арван гурван чулуу” зэрэг олон арван ном, Р.Рупен / Америк/-ийн “XX зууны монголчууд”, “Ч.Чемберс / Англи/-ийн “Чингис хаан”, Г.Маркес /Колумб/-ийн “Зуун жилийн ганцаардал”, ” Ч.Айтмотов /Киргиз/ -ийн “Цаазын тавцан”, “Дээрхийн гэгээнтэн Далай багшийн билиг сургаал” зэрэг олон арван ном хєврvvлж, номд дуртай хvмvvсийн оюуны цангааг тайлсан их эрдэмтэн билээ. Ингээд эрдэмтний яриаг уншигч танаа хvргэе.

-Монгол хvн байхын vнэ дэлхийн мэдээ цэнэ юундаа оршдог вэ?
-Аль ч vндэстэн угсаатан болж тєрсєн хvн бvхэн л vнэ цэнэтэй байна шvv дээ. Vнэ цэнэгvй хvн гэж байхгvй. Хvн болж тєрнє гэдэг манай бурханы шашны ойлголтоор зvvний vзvvрт шин будаа тогтохтой адил гэж vздэг. Тэгээд хvн болж тєрнє гэдэг бол гайхамшиг юм даа.

-Тєрж єссєн нутаг ус, аав ээжийнхээ талаар дурсамжаа хуваалцаач?
-Би Дорнод аймгийн Матад суманд Тэмээт гэдэг газар тєрсєн. Сумын долоон жилийн дунд сургуульд орсон. 1961 онд дунд сургуулиа тєгссєн. Би аавын ганц хvv. Харин эхээсээ бол олуулаа. Аав маань намайг номд дуртай болгосон. Аав минь намайг ном л уншуулж сургасан. Єєрєє бага ангийн багш байлаа. Тэр vед дєнгєж шинэ vсэг рvv шилжиж байсан болохоор ном их ховор байлаа шvv дээ. Би санадаг юм аа. “Зоригт жуулчин” гэдэг ном уншсан юм. Тэр номд хоёр хvvхэд зуныхаа амралтаар аялалд яваад агуйд хорогдож байгаа талаар гардаг юм.

Тэр номыг уншиж, номын баатар шиг vргэлж аялж явахсан гэсэн сэтгэгдэл тєрж байлаа. Сvvлд аав маань нэг том хvрэн ном авчирч єгєєд унш гэсэн юм. Тэр нь Сталины боть байв. Би ч уншсан. Тэгээд ааваа би энэ номыг сайн ойлгохгvй байна гэж хэлсэн. Тэгсэн хоёр гурван удаа унш. Тэгвэл ойлгодог юмаа гэсэн. Тvvгээр аав маань намайг ном унших дадлагатай болгосон. Аав маань намайг ном хурдан уншдаг болгох гэсэн л санаатай байж гэж одоо боддог юм.

-Оюутан ахуй цагаасаа орчуулга хийж эхэлсэн vv?
-1961 онд УБИС-д Орос хэл, утга зохиолын ангид орсон. Гуравдугаар курсээсээ орос хэл жаахан гадарладаг болоод орчуулга оролдож эхэлсэн. Элдэв юм орчуулаад радио, “Залуучуудын vнэн”, “Пионерийн vнэн,” “Хєдєлмєр” сонины газраар гvйдэг болсон. Орчуулсан мэдээллийн маань зарим нь хэвлэгдэнэ. Зарим нь vгvй. Тэгээд шагнал гэж тав арван тєгрєг авдаг байлаа. Энэ нь оюутны амьдрал ахуйд хэрэгтэй шvv дээ. Энэ нь орчуулах дадлага суухад ихээхэн тус болсон доо. Харин яг уран зохиолын орчуулга руу оруулсан хvн бол манай Соёлын гавьяат зvтгэлтэн Амар гуай юм.

Тэр хvн л надад єєрийнхєє номыг єгч уран зохиолын орчуулга хэмээх их айлд хєтєлж оруулсан даа. Тэр vед дуртай хvн ном орчуулдаггvй байлаа. Эхлээд туршилтын хоёр гурван хуудас юм орчуулуулахаар єгдєг. Тэр нь болвол орчуулах зєвшєєрлєє ерєнхий редактороос авдаг байлаа. Амар гуай “Ундаассан тэнгэр” гэдэг номыг надад авчирч єгч хэдэн хуудас орчуулуулан шалгаад ерєнхий редактор Содномдаржаа дээр дагуулж орж зєвшєєрєл авч єгєєд орчуулж дууссан хойно нь єєрєє ариутгасан.

-Багшийнхаа талаар дурсамж хуваалцаач?
-Б.Ренчин багшийн номоор л хvмvvжсэн хvн. Тэр их хvнтэй хоёрхон удаа утсаар ярьж, нэг удаа л лекцэнд нь сууж vзсэн. Ренчин багш маань лекцээ их аяархан ярина. Хvмvvс тэр лекцийг нь сонсохын тулд чив чимээгvй суудаг байлаа. Багшийн яриа сонсогдохгvй байхаар нь нэгдvгээр эгнээд хажууд нь ойрхон сууж сонсоно. Би утсаар хоёр vг асуусан юм. За чи утсаа барьж бай гээд л нэгийг нь соёрхол, нєгєєг нь ловон гэж хэлж байсан. Францаар, англиар, оросоор ийм л юм байна гээд л их сvрхий хэлж єгнє. Утсаар ч гэсэн их аяархан ярина. Утсаа чихэндээ нааж байгаад л багшийнхаа яриаг хичээнгvйлэн сонсдог байлаа.

-Танай номын сангийн ємнє босгосон билгvvн номч Б.Ренчин багшийн хєшєє санаанд тань хэр нийцэв?
-Vнэнийг хэлэхэд санаанд хvрээгvй шvv. Угтаа баярын болгох гэж байсан хєшєє. Сэтгэлийн хєдєлгєєн, тэмvvлэл, чадлын хувьд жинхэнэ уран баримал байсан. Хvvхдvvд нь хийнэ гээд оодон дээлтэй євгєн тавьчихсан л даа. Би эсэргvvцээд яахав.

-Таны амьдралдаа баримталдаг зарчмыг сонирхмоор байна?
-Би амьдралынхаа туршид худлаа хэлээгvй, хулгай хийгээгvй номынхоо мєрийг хєєж ирсэн.

-Тєв номын сангаар єдєрт хэчнээн хvн vйлчлvvлдэг вэ?
-Ер нь монголын оюунлиг хvмvvс бvгд л манайхаар vйлчлvvлсэн байх. Єдєрт 400-гаад хvн vйлчлvvлдэг. Сvvлийн vед уншигчдын тоо єсч байгаа.

-Та багш хvн. Тэр дундаа сэтгvvлч шавь олонтой гэж сонссон?
-Тийм ээ. Сэтгvvлч, орчуулагч гээд олон бий. Нэг их шавь нартаа зааж зєвлєєд байдаггvй. Хичээл номоо давтахгvй байгаа оюутныг жаахан ємхий vгээр утдаг /Инээв/. Би “Соёл Эрдэм” дээд сургуульд сэтгvvлчийн ур чадвар зааж байсан.

-Ур чадвар гэснээс єнєєгийн сэтгvvлчдийн ур чадвар, ёс зvйн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хєєрхийлєлтэй л гэж хэлнэ. Тєрлєх хэлээ бvрэн гvйцэд мэдэхгvй. Дандаа хvний хар талыг харж явна. Хvний сайн сайхныг олж харахгvй. Харахыг ч хvсдэггvй. Амьдралын сайн сайхныг нь олж харахгvй мууг нь л бичвэл хvн уншдаг гэж ойлгодог юм шиг байгаа юм. Хvнийг доромжилж гомдоосон зvйл эрээчих юм даа. Олигтой эрээчвэл яахав дээ. Хvнийг алдаатай зvйлийг шvvмжилж болно. Гэхдээ хvнийг гvжирдэж болохгvй.
Аливаа мэдээллийг сонсоод баримтгvйгээр бичиж болохгvй. Заавал шалгах хэрэгтэй л дээ. Эх сурвалжгvй зvйл их бичиж байна. Ийм хvн сэтгvvлч биш. Монголын сэтгvvл зvй энэ байдлаасаа гарч эрvvлжих байх гэж найдаж байгаа.

-Эдийн засгийн хямрал монголд нvvрлэлээ гэж амтай хvн ярьж байна. Миний бодлоор эдийн засгийн биш, оюуны хямрал нvvрлэлээ гэж боддог. Та vvнтэй санал нийлэх vv?
-Нийлэлгvй яахав. Vнэхээр бодож сэтгэх нь тун охорхон болжээ. Энэ бол оюуны хомсдол юм. Хvний хар талыг хайж байгаа нь оюуны хомсдол шvv дээ. Єнєєдєр тэр хvн монголынхоо тєлєє юу хийж бvтээснийг нь ойшоохгvй. Энэ хvнийг єєлчихєєр юу байна вэ гэж л мєшгидєг бололтой дог.
Шинэ зvйл хийж бvтээж байгаа залуучууддаа урам хайрламаар . Гэтэл тэднийг унагах гэж зvтгэх юм. Мєн хийдгээ хийчихсэн хvний нэр хvндээх гутаах гэсэн оролдлого бас байна. Энэ бол сэтгvvлч хvнд байж боломгvй чанар. Харин тухайн хvн авлигад єртдєг ч юм уу, янз бvрийн буруу зvйл хийвэл зєв шvvмжлэх хэрэгтэй.

-Энэ оюуны хомсдолоос гарах ямар гарц байна?
-Ном уншихгvй байна. Дарга нар нь ч гэсэн ном уншихгvй. Ном уншихгvй бол оюуны хомсдолоос гарахгvй. Би зарим дарга нарын ярьж байгааг сонсохоор заримдаа инээд хvрмээр, ой гутмаар, санагдах юм. Тэр дарга нарын монголоор ярьж байгааг нь сонсохоор чихээ бєглємєєр болох юм аа.

-Тэгвэл сэтгvvлч хvн ямар байх ёстой юм бэ?
-Сэтгvvлч хvн заавал тийм байх ёстой гэсэн хэмжvvр байхгvй л дээ. Тэр хvн оюуны цараа, бичгийн чадал, хvн чанар л мэднэ шvv дээ. Сэтгvvлч хvн маш хvнлэг байх ёстой. Манайд сэтгvvлч хvн хvнлэг чанараа алдчихаад байна.

-Амьдралынхаа хамгийн сайхан дурсамжаа хуваалцаач?
-Хvний амьдрал тэр чигээрээ дурсамж байдаг. Би сэтгэлийн хєдєлгєєн ихтэй л дээ. Гэхдээ аливаа зvйлд оюуныхаа vvднээс хандахгvй зєвхєн сэтгэлийн хєдєлгєєнд баригдвал хэцvv л дээ. Яахав зарим юманд баярлаж, гуньж, гутаж л байдаг. Баярласнаа, гуниснаа амархан мартдаг хvн дээ.

-Таны ханийг бас эрдмийн хvн гэдэг. Гэр бvлийнхээ талаар сонирхуулаач?
-Тийм ээ. Бид хоёр Багшийн дээд сургууль хамт тєгссєн. Нэгдvгээр сургуульд орос хэлний багш хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Гайгvй сайн багш байсан. Хоёулаа оюутан байхдаа гэр бvл болоод гурван хvvтэй болсон. Миний хань чинь дархан бэр байхгvй юу. Гурван хvv тvрvvлсэн эх хvнийг монголчууд дархан бэр гэдэг шvv дээ. Дундах хvvгээ бид хоёр хvний гарт vрэгдvvлсэн.
Хvний амьдралд зовлон жаргал хосолдог. Бидэнд ч гэсэн жаргал зовлон ээжилж л байсан. Хань минь надад их нэмэр болдог. Бурхан надад тэр сайн хvнийг л заяасан. Би гэдэг амьтан хоол хийдэггvй, гэр шvvрддэггvй, юм угаадаггvй. Дэлгvvр явдаггvй. Миний хєгшин энэ бvхнийг л хорин хэдтэйгээсээ єдийг хvртэл энэ бvх ажлыг зохицуулдаг даа. Одоо бид таван ачтай. Тэднийгээ гадаад хэл сураад жаахан юм оролдох болов уу гэж найдаж суугаа. Манайх хоёрхон єрєє байртай. Тэндээ дєчин жил сууж байна даа.

-Vр хvvхдvvдээс тань орчуулга хийдэг хvн бий юу?
-Бий бий. Том хvv маань ТМ телевизэд орчуулагч хийдэг. Нєгєє хvv маань зураач. Гэхдээ одоогоор энэ ажлаа хийхгvй барилга бариулна гэж явж байгаа/инээв/.

-Ардын уран зохиолч Т.Галсан гуай УИХ-ын гишvvдийн vгийн “бєєс”-ийг тvvмээр байна гэж байна лээ?
-Тэр vнэн байх аа. Манай Т.Галсан тvvнэ биз дээ /Инээв/.

-Орчуулгын залуу эрдэмтэд яагаад орон уран бvтээл хийхгvй байна вэ?
-Орчуулгын залуу vе гэж бараг алга. Орчуулгын онол сонирхож байгаа хvн ч алга. Зарим нь цээжний бангаар элэг эмтэрмээр зvйл хийх юм аа. Би дэлхийд алдартай зохиолчдын номын орчуулгыг заримдаа хардаг. Тэгэхэд vнэхээр хачин зvйл хийсэн байх юм байна. Редактор ч vгvй ном байх юм. Энэ нь манай Ренчин багшийн хэлснээр цаад зохиолчийнхоо махыг идэж байна шvv дээ. Нєгєє талаас монгол хэл, уншигчийнхаа махыг идэж байгаа хэрэг.
Монгол хэлээ, уншигчаа хvндэтгэх гэдгийг огт мэдэхгvй юм. Монгол хэлний гол найруулга зvй, монголоороо найруулах ёс гэдгийг ерєєсєє мэдэхгvй. Хэдэн vг цээжлээд болчихдог юм шиг санаж байгаа юм. Иймэрхvv орчуулга зєндєє гарч байна.

-”Єєрийгєє олох” гэж юу вэ. Таны хувьд хэзээ єєрийгєє олсон бэ?
-Би эхээс гарахдаа л єєрийгєє олсон гэж боддог. Харин юм хийж сэтгvvл зvй, орчуулга руу орсноос єєрийгєє олсон гэх юм бол 1960-1970 аад он юм даа.

-Монголын залуусын ихэнх нь харийн орныг зорьж байна. Ид сайхан хийж бvтээдэг залуу насаа харийн оронд vдэж байгаад би их харамсдаг. Таны хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Эдийн засагтай л салшгvй холбоотой. Эх оронд нь боломжийн цалинтай ажил олддог бол юу гэж харийн орныг зорих вэ дээ. Гадагшаа явахаас єєр аргагvй болоод л явж байгаа. Vнэндээ би тэр залуусыг буруутгаж чаддаггvй. Єчнєєн баялагтай байж хоёр сая гаруйхан хvн амаа тэжээж чадахгvй тєр засгийг яалтай билээ. Юу л бол юу манайд байна шvv дээ.
Гэтэл сайхан залуучуудаа харийн оронд явуулчихаад оронд нь хятадаас ажиллах хvч гуйж байгаад харамсдаг. Гэхдээ тэр залуучууд хэзээ нэгэн цагт Монголдоо эргэж ирэх байх аа. Гэвч энд ирээд ажил олдохгvй дахиад буцахаас гэж байгаа залуучууд зєндєє л байна шvv дээ.

-Хямраад байгаа нь тєр засагтай холбоотой юу?
-Дэндvv vрэлгэн байна. Єнгєрсєн хоёр сонгуульд байдаг мєнгєє зарсан. Монголчууд маань нам гэж хоёр тиймээ болох юм. Манайхан хvнээ биш намаа сонгоод байх юм аа. Бид хамгийн ухаантай хvнээ тєр засгийнхаа удирдлагаар сонгох хэрэгтэй. Юу ч хийж чадахгvй, нvдээ цавчаад л суудаг гишvvд зєндєє л байна шvv дээ. Монголчууд минь жаахан ухаараасай.
Нам юу ч биш шvv дээ. Монгол тvмэн байх ёстой. Нам тарахдаа тардаг. Жишээ нь Гvндалайгийн нам гэхэд л хэд тарж хэд нийлэв. Харин ард тvмэн тарах ёсгvй. Монголын эрх ашиг байх ёстой.

-Сvvлийн хормыг танд асуултгvй vлдээе?
-Би ямар сvрхий сургаал айлддаг Н.Багабанди биш /Инээв/. Ер нь монголчууд оюуныг дээдлэх хэрэгтэй. Монголд барилдсан зодолдсон улсууд л мандах юм. Оюунаар ажиллаж байгаа хvн эрхмvvдийн хараанд єртєхгvй юм. Барилдаад зодолдоод Монгол Улс хєгжихгvй л дээ. Оюунтай хvн Монгол Улсыг хєгжvvлнэ. Монголын нууц товчоонд оюунтай тєрсєн Єvлэн гэж гардаг. Тэр зvгээр нэг хэлсэн vг биш. Ухаантай хvн л тєрийг авч явна санааг байгаа юм. Тухайлбал Чингисийн есєн єрлєг дандаа ухаантай хvмvvс. Тэд Чингисийн хамаатан садан биш шvv дээ.

Ухаантай хvнээ дээдэлж байж манай улс дэлхийн тайзнаа гарч ирнэ. Тэднийхээ vгий сонсох хэрэгтэй. Хvн болнон ухаантай байж чадахгvй байна. Тєр засаг юуны тулд байгаа билээ. Оюуныг номыг дээдлєх нь чухал. Би монгол хvн гэсэн омогшил бахархалыг хvvхдэд эцэг эх, багш, боловсролын тогтолцоо нь бvрэн суулгаж єгєх хэрэгтэй.

No comments:

Post a Comment