Чи сониуч зантан болвол ихийг мэдэгч болно.
Сократ
Танин мэдэх нь гайхахаас эхэлдэг.
Аристотель
Мэдлэг бол хүч, хүч бол мэдлэг юм.
Фрэнсис Бэкон
Сайн мэддэг байх нь олон зүйлийг мэддэг байхаас илүү чухал.
Жан Жак Руссо
Хоёр төрлийн мэдлэг байна. Тухайн зүйлийг бид өөрсдөө мэдэж байх эсвэл түүний талаарх мэдлэгийг хаанаас олж болохыг мэдэж байх.
Сэмюэл Джонсон
Буруу ташаа мэдлэгтэй байх нь мэдэхгүй байхаас ч бүр дор.
Адольф Фридрих Дистервег
Таамгаар мэргэлэх төлөгчөөс замаа мэддэг илжиг дээр.
Виктор Мари Гюго
Мэдлэг бол хэрэглүүр, харин зорилго биш.
Лев Николаевич Толстой
Мэдлэгийн тоо хэмжээ нь биш, харин чанар нь чухал. Маш их зүйлийг мэдэж болох боловч хамгийн хэрэгтэйг нь мэдэж чадахгүй.
Лев Николаевич Толстой
Хүнд мэдлэг зайлшгүй чухал гэдгийг нотлох нь хараа түүнд хэр ач тустайг итгүүлэхтэй адил юм.
Максим Горький
/Б.Батаа П.Ариунзаяа "Үгээр урласан ухаан"/
2010/01/03
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment