2010/01/03

Афоризмын талаар

Хүн төрөлхтний мэргэн ухаан, хойч үеийнхэнд өв болон үлдсэн хамгийн шилдэг санаанууд "онч мэргэн үгс" буюу афоризм гэсэн нэртэйгээр эмхтгэгдэн гарсан байдаг. Онч мэргэн үгс гэдэг нь цөөн, онож сонгосон үгсийг ашиглан аливаа нэг зүйлийн талаар хамгийн үнэнийг, утга гүн, тусгал хол байхаар голыг нь олж өгүүлэхийг хэлдэг.

Онч мэргэн үгс нь эрэгцүүлэн бодох үйлдлийг ихээр шаардах бөгөөд өгүүлж байгаа утга санаа нь дав дээр шууд ойлгогдохгүй. Нөгөө талаас ухан ойлгож чадвал оюун мэлмийг гийгүүлэх бөгөөд зүйрлэвэл зүг чигээ олохгүй будилж явсан хүнд харанхуй өрөөнд бамбар асааж өгөхтэй адил юм.

Суут ухаантны бодол санаатай танилцах нь ухааныг тэлж, санаа бодлыг төлжүүлэх сайн дасгал юм. Ойлгоход төвөгтэй зүйлсийн мөн чанарыг гайхмаар цэцэн олж хэлсэн онч мэргэн үгс байдаг. Суут хүмүүсийн оюуны охийг цуглуулбал асар их эрдэм болно гэсэн нэгэн үзүүрт сэтгэлийг барьж онч мэргэн үгсийг шимтэн судлах хэрэгтэй.

Афоризм - бол мэргэн ухааны үүд, эх сурвалж мөн
Энэ нь зарим талаараа хачирхалтай санагдаж болох юм. Гэвч баримт бол баримт. Мэргэн ухаан афоризмаас үүдэлтэй байдаг. /Онч үгсийн утгыг тайлж, түүнээс ухаарал авсанаар мэргэн ухааны үүд нээгддэг байж болох юм./
Афоризм - /Эртний грекээр (изречение) мэргэн үг/ - краткая/товч/, меткая/мэргэн/, точная/оносон/, изящно/уран яруу/ оформленная/гоё, чимэгтэй/ мысль/сэтгэлгээ, санаа бодол/
Афоризм - товч, мэргэн, оносон, уран яруу сэтгэлгээ. Усны дуслуудаас ус бий болдог шиг уран яруу онч үгсээс мэргэн ухаан бий болно./Ном, номын сан хүний мэдлэгийн сан хөмрөг байдаг шиг онч үгс, тэдгээрийн цуглуулга нь хүний ухааны сан хөмрөг болж өгдөг/ Афоризм - агуу их санааг цөөн үгээр илэрхийлдэг. Афоризм - оюун ухааны тамирын дасгал юм.
Афоризм - ухаан нэмсэн, тансаг, сайхан, гойд тустай, товч тодорхой, гайхамшигт, нэгтгэн дүгнэсэн, төгс төгөлдөр, яг оносон, ой тойнд тогтон үлддэг
Афоризм - сурган хүмүүжүүлдэг, авран хамгаалдаг, эрэгцүүлэн бодуулдаг, үе үеийнхнийг хооронд нь холбож өгдөг, бүгдийг нэгтгэн зангиддаг, ойлгоц ухааралыг өдөөж, хооронд нь холбож, оргилуулан хөгжөөж өгдөг.
Афоризм - бол шинжлэх ухааны оргил цэг. Түүний ачаар үйл ажлын утга учир шууд, тодорхой, цогц, бүрэн дүүрэн харагдаж чаддаг. Афоризм - мэдлэгийн дуран авай. Тэр бол тодорхой дүрслэх микроскоп, лавтай харах телескоп юм. Тэр чамд хэзээд үнэнд ойр байхад тань тусална. Энэ дуранг үргэлж биедээ авч яв, түүгээр үнэнийг олж харахыг хичээ.
Афоризм - бол ухааныг бий болгох нэг арга. Мөн тэр саруул ухаан гэж юу болохыг таниулах цорын ганц боломж.

Афоризмтэй холбоотой 3 зарчим байдаг:
1. Бүх шинэ афоризм урьд өмнөх афоризмуудаас, эсвэл тэдгээрийн хослолоос гардаг.
2. Олон тооны афоризмын илэрхийлж байгаа утга санаа нь давхцдаг
3. Сэтгэлгээний/афоризмын/ өгүүлж байгаа утга санаа нь дундрашгүй баян/төгсгөлгүй/

/"П.С.Таранов Стратегия мудрости" номноос орчуулсан Б.Батаа/

No comments:

Post a Comment