2010/01/03

Хүний тухай

Бодисын дотор хүний бие юутай гайхамшиг
Бодол мэргэн, ухаан гүн, эрдэм төгөлдөр юутай сонин...

Д.Нацагдорж

Хорвоогийн гайхамшиг нь хүн, хүний гайхамшиг нь ухаан.
А.Гамильтон

Хүн бол уг чанартаа нийгмийн амьтан мөн.
Аристотель

Хүнд хүн шиг хүн байхаас өөр зорилго байх ёсгүй.
Л.Шефер

Өөр бусдад өгөөмөр тусаа өгсөн хүн бол өргөн түмний сор нь мөн.
А.Жами

... Хүний сайхан гэдэг бол дотроо гэрэлтдэг бөгөөд сайхан хүн гэдэг
бол ариун сэтгэлээр гэрэлтсэн хүнийг хэлдэг.

Ч.Лодойдамба

Хэн ч тохиолдлоор сайн хүн болдоггүй юм.
Платон

Хүн өөрт байгаа зүйлээ үнэлж чаддаггүй.
Манилий

Туйлын сайн эсвэл туйлын муу хүн гэж хэзээ ч байдаггүй.
Франсуа де Ларошфуко

Аугаа их хүмүүс өөрийгөө өчүүхэн амьтан гэдгийг ойлгож ухаарснаараа л агуу байдаг юм.
Блез Паскаль

/Б.Батаа П.Ариунзаяа "Үгээр урласан ухаан"/

No comments:

Post a Comment