Хүний биеийн гоо үзэмж нь түүний хөдөлгөөн, уян хатан байдал, алхаа гишгээгээр
нь илэрч байдаг. Алхах гишгэхдээ илүү хөдөлгөөн хийхээс аль болох зайлсхийж, биеэ сул унжгар авч явахгүй байх нь чухал. Эрэгтэй хүүхэд ойр ойрхон гишгэж явах, эмэгтэй хүүхэд том том алхалж, гараа хаяж явах нь эвгүй харагддаг. Мөн нуруугаа үүрэх, ханхалзаж алхах, ташаагаа тулах, халаасандаа гараа хийх, мөрөө хавчих, бөгтийж явах нь буруу. Хүн биеэ цэх шулуун авч явах, эрүүл чийрэг байлгах, хөнгөн алхаж гишгэхийг эрмэлзэх ёстой. Yүнийг биеийн тамираар хичээллэх замаар эзэмшиж болно. Хүний гоо сайхан байдал түүнээс өөрөөс нь их хамаардаг. Сурагч та өдөр бүр хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг чанд сахих хэрэгтэй. Өглөө босмогцоо нүүрээ угаах, шүдээ цэвэрлэж, чийгтэй алчуураар биеэ арчих, үсээ самнах, хоол идэхийн өмнө гараа угаах, юм идсэний дараа амаа зайлах зэрэг нь эрүүл ахуйн наад захын шаардлага юм. Хичээлээсээ ирээд хувцасаа солих, шүршүүрт орж биеийн алжаалаа тайлах хэрэгтэй. Унтахын өмнө хөл, гар, нүүрээ угааж, шүдээ цэвэрлэх журмыг чанд баримталбал зохино.
/А.С.Агаронян "Биеэ авч явах соёл"/
2010/01/03
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment