Сурагч та нар хичээлдээ явах, хичээлээсээ тарах замдаа, дэлгүүр хоршоо явах ч юм
уу, эсвэл зүгээр л тоглох, зугаалах үедээ тодорхой цаг хугацааг гадаа гудамжинд өнгөрүүлдэг. Гадаа гудамжинд гарахаасаа өмнө зохих ёсоор хувцаслан, үс гэзгээ самнаж, гутал хувцасныхаа тоос шороог цэвэрлэх хэрэгтэй. Халуун өдөр гадуур хувцсаа тайлмаар байвал хүмүүсийн замд саад болохгүйн тулд зайдуухан очиж тайлаад, хувцсаа аятайхан эвхээд барьж явах нь зүйтэй. Гадуур хувцсаа мөрөн дээрээ тохчихоод, мөрөвч дотуур хувцсаа ил гарган, товчоо дутуу товчилсон явах нь зохисгүй. Гудамжаар явахдаа баруун гар талаа барьж явах нь зүйтэй бөгөөд энэ нь бусад зорчигчдын хөдөлгөөнд саад учруулдаггүй. Өмнөөсөө ирж яваа хүний баруун талаар нь зөрж гарах, эсвэл зам тавьж өгөх хэрэгтэй. Ер нь гудамжинд яваа хүн бусад хүмүүст аль болох саад болохгүйгээр явахыг хичээх ёстой. Иймээс чанга дуу гаргахгүй, гүйж харайхгүй, хүмүүсийн араас түлхэж яаруулалгүй явах зөв.
/А.С.Агаронян "Биеэ авч явах соёл"/
2010/01/03
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment