2010/01/03

Авьяас чадварын тухай

Хөдөлмөрт дуртай, авъяастай хүнд саад тотгор гэж үгүй.
Людвиг ван Бетховен

Авьяас угаас өнгөгүй зүйл.Түүнийг хэрэглэсэн цагт л өнгө будгийг олж авдаг юм.
Михаил Евграфович Салтыков-Щедрин

Их авъяас их хөдөлмөрч байхыг шаарддаг.
Петр Ильич Чайковский

Авьяастай болохын тулд түүнийг эзэмшиж болно гэсэн итгэлтэй байх хэрэгтэй.
Гюстав Флобер

Авьяасын гуравны нэг нь төрөлх авьяаснаас, гуравны нэг нь ой тогтоолтоос, гуравны нэг нь хүсэл зоригоос бүрддэг.
Карло Досси

... Авьяас гэдэг бол өөртөө, өөрийнхөө хүчинд итгэх итгэл юм.
Максим Горький

Жинхэнэ авьяасын үндсэн шинж нь юу вэ? Энэ нь байнгын өөрийгөө боловсруулалт, байнгын өсөлт хөгжил байдаг.
Владимир Васильевич Стасов

Зөвхөн ухаан ба авьяасыг эзэмших нь хэтэрхий багадана. Эдгээрээс гадна эрч хүч, жинхэнэ хүсэл сонирхол, цэвэр ариун сэтгэл, үүргээ ухамсарлах чадвар хэрэгтэй.
Даниел Иванович Хармс

Хөдөлмөргүйгээр авьяас нь галын наадам гэсэн үг. Агшин зуур нүд гялбуулах боловч дараа нь түүнээс юу ч үлдэхгүй.
Роже Мартен дю Гар

/Б.Батаа П.Ариунзаяа "Үгээр урласан ухаан"/

1 comment:

  1. goyo blog bainaa. urgeljluuleerei . amjilt husiii. orj irj bainaa .

    ReplyDelete