2010/01/03

Ухааны тухай

Хоёр, гурав дахин бодож үз, тэгвэл л чамд ухаан орж ирнэ.
Феогнид

Ухаан бол эргэлзээгүй аз жаргалд хүргэх эхний нөхцөл мөн.
Софокл

Хоёр хүн ярилцаж байх үед хэн нэг нь уурлавал ухаантай нь буулт хийдэг.
Еврипид

... Ухаан зөвхөн мэдлэгт оршдог юм биш мэдлэгийг ажилд хэрэглэх чадварт ч бас байдаг юм.
Аристотель

/Б.Батаа П.Ариунзаяа "Үгээр урласан ухаан"/

Ухаанаар гачигдаж байгаа газарт бүх зүйлээр гачигдаж байдаг.
Джордж Савил Галифакс

Чи хүмүүст таалагдахыг хүсэж байна уу? Тэгвэл тэдний ухааныг нь үнэл.
Клод Адриан Гельвеций

Ухаан чухал биш, харин түүнийг зан авир, зүрх сэтгэл, ариун шударга байдал, хөгжилд чиглүүлэх нь чухал юм.
Федор Михайлович Достоевский

Ухаантай болохыг хүсэж байгаа бол ухаалаг асууж, анхааралтай сонсож,тайван хариулж, мөн өөр хэлэх зүйлгүй үедээ яриагаа тасалж сурах хэрэгтэй.
Иоганн Каспар Лафатер

Хүчтэй байна гэдэг сайн. Харин ухаантай байна гэдэг түүнээс хоёр дахин илүү дээр.
Иван Андреевич Крылов.

No comments:

Post a Comment