2010/01/03

Эрүүл мэндийн тухай

Эрүүл мэнд бол эрхэм дээд баялаг мөн. Өвчин тусаагүй байхад эрүүл мэнд үнэ цэнэгүй.
Томас Фуллер

Бидний аз жаргалын аравны ес нь эрүүл мэндээс хамаарна.
Артур Шопенгауэр

Эрүүл ахуй - эрүүл мэндийн найз. Эдгэрэх нэг нөхцөл нь эдгэрэх хүсэл юм.
Сенека Луций Анней

Эрүүл мэндээ хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд биеийн дасгал, хөдөлгөөнөөс илүү зүйл гэж үгүй.
Матвей Яковлевич Мудров

Эрүүл мэнд - мэргэн ухааны шагнал.
Пьер жан Беранже

Эрүүл мэндгүйгээр аз жаргалтай байх боломжгүй.
Виссарион Григорьевич Белинский

Эрүүл байхыг хүсэж байгаа хүний эхний үүрэг нь өөрийн эргэн тойрны агаарыг цэвэрлэх.
Ромен Роллан

Бүгд л эрүүл мэнд бүхнээс илүү үнэ цэнэтэй гэж ярих боловч хэн ч үүнийгээ баримталдаггүй.
Козьма Прутков.

Бүх эрүүл хүмүүс амьдралд хайртай байдаг.
Генрих Гейне

/Б.Батаа П.Ариунзаяа "Үгээр урласан ухаан"/

No comments:

Post a Comment