Өөрт зохисон байхаар хувцаслах нь бусдад сайхан харагдах нэг нууц байдаг бөгөөд
энэ нь бас нэг соёл юм. Хувцасыг өөрийн нас, биеийн өндөр, зүс царай, улирал, цаг
агаарт тааруулж, эрүүл мэндээ бодож сонгох ёстой. Өөрт таалагдах хувцасыг сонгон өмсөхдөө дараах зүйлсийг анхаараарай:
• Намхан хүнд богинохон, жадгар хувцас зохидоггүй
• Зун цайвар өнгийн, өвөл бараан өнгийн хувцас өмсөх нь зохистой
• Тарган хүн цагаан хувцас өмсвөл илүү тарган харагдах бөгөөд харин хар өнгийн
хувцас өмсвөл арай туранхай харагддаг
• Өнгөний зохицолыг бодож хувцаслах хэрэгтэй. Өнгө хослоход гурваас олон өнгө
хэрэггүй бөгөөд олон өнгийн хувцсыг өнгө харшуулж өмсөх нь зохисгүй.
• Хувцсандаа гутал, оймс, малгай, цүнхээ зохицуулах нь зөв
• Хувцасны үзэмжээс гадна цэвэрч нямбай байдал их чухал
• Эрэгтэй хүүхдэд хурц тод өнгийн оймс зохимжгүй
• Цагаан өнгийн гутал хөлийг түнтгэр, том болгон харагдуулдаг
/М.Шатар “Түмний дунд түвшин явахын учир”/
2010/01/03
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment