2010/01/02

Моринд минь жаахан мах өгөөч

Өвлийн нэгэн орой их хүйтэн байлаа. Замын нэгэн буудалд нэг залуу ирэв. Залуу их ядарч, даарсан байсан тул галд ойртохыг хүсч байлаа. Гэвч галыг тойрон олон хүмүүс суусан тул түүнд зай олдсонгүй. Тэгэхээр нь тэр залуу нэгэн жаалаас, алив моринд минь жаахан мах өгөөч гэж гуйжээ. Тэгтэл тэнд байсан хүмүүс мах иддэг тэр сонин морийг үзэхээр морины зүчээ рүү гүйлдэцгээв. Гэтэл мань эр тэдэнтэй гаралгүй, галын дэргэд их л тухлан суув.
Хүмүүс дорхноо эргэн ирцгээж:
- Таны морь чинь мах иддэггүй л юм байна шүү дээ! гэхэд
- Тэгвэл би өөрөө идэхээс дээ! гэж нөгөө эр хээв нэг хариулсан гэнэ.

No comments:

Post a Comment