2010/01/03

Анхаарлын ба асуултын тэмдэг

Зохиогч: Д.Давааням

Өөдөсхөн дүү минь
Дөрвөн настай
Асуултын тэмдэг
Өөрөө би чинь
Арван настай
Анхаарлын тэмдэг

Яагаад гэсэн түмэн асуултыг
Дүү минь сонирхож
Хариу нэхнэ
Ямар боловч үнэн учрыг
Дүүдээ би тайлбарлаж
Хариулахыг хичээнэ
Миний дүүгийн олон асуулт
Ахдаа бас
Ухааныг нэмнэ

Мэдэхгүй юмаа өөрөө би
Аав ээжээсээ
Учрыг лавлана
Дүүгийн асуултыг би дандаа
Yнэнээр нь хариулах гэж
Yнэхээр мэрийнэ
Хөөрхөн дүүгийн минь асуулт
Ахдаа бас
Ухааныг нэмнэ

Өөдөсхөн дүү минь
Дөрвөн настай
Асуултын тэмдэг
Өөрөө би чинь
Арван настай
Анхаарлын тэмдэг

No comments:

Post a Comment