2010/01/03

Монгол ардын зүйр цэцэн үгс 5

Цадаад ирэхээр
Цагаан хурганы сүүл хатуу

Цэнгийн олз олохоор
Лангийн шунал нэмэгддэг.

Их идэхэд гэдсээн
Их ярихад толгойгоон

Эвдэрхэд хором
Эвлэрхэд жил

Сайхан зураг нүднээ чимэг
Сайхан хөгжим чихнээ чимэг

Ухаан муут унах нь амархан
Унаа муут явгарах нь амархан

Ус түлштэй бол унд хоолтой
Ур, ухаантай бол орд харштай

Биеий нь ажихаар үгий нь болгоо
Бичгий нь шинжихээр утгыг нь тунгаа.

Нохойг хичнээн дээр тавьсан ч доош гүйнэ
Шувууг хичнээн доор тавьсан ч дээш ниснэ.

Хүний хахир хатуу сэтгэлээс хатуу юм байхгүй
Хүний өрөвч зөөлөн сэтгэлээс зөөлөн юм байхгүй

Санаагүй тарвага
Салаагүй нүхтэй.

Хүн шинжээч
Нохой шиншээч

Хүн үгнээсээ
Yнэг арьснаасаа

Ажлаан гэхээр манас
Аягаан гэхээр соотгос

Нясалсан зодох
Хумсалсан хулгайлах

Өгөх гар татамхай
Авах гар сунамхай

Өсөхөд хүмүүжил
Өтлөхөд намба.

Залхуурсан сурдаггүй
Завшсан баяждаггүй

No comments: