2010/01/02

Хатсан талх

Нэг хүү дэлгүүрт ороод "Талх байна уу?" гэж асуужээ. Худалдагч түүнд нэг талх авч өгөхөд тэр нь хүүд таалагдсангүй. Учир нь хатсан талх байжээ.
- Энийг чинь талх гэдэг юм уу гэж жаал асуужээ.
- Тэгэлгүй яахав, сайхан талх
- Энэ чинь ч талх гэхэд арай хэтэрхий юм аа!
- Чамайг хоёр настай нусгай жаал байхад чинь би талх хийдэг байсан юм гэж хэлээд худалдагч уурлав.
Хүү талхыг эргүүлж, тойруулж сайн хараад:
- Нээрээ үнэн байна. Таны тэр үед хийсэн талхны чинь үлдэгдэл нь энэ юм байна гээд хэлэх үггүй болгосон гэнэ.

No comments:

Post a Comment