2010/01/02

Мартамхай хүн

Нэг нэртэй зохиолч галт тэргээр явж байжээ. Тэгтэл тасалбар шалгагч ирэхэд зохиолч тасалбараа олсонгүй. "Би эргэж ирээд шалгая" гэж сануулаад шалгагч өнгөрчээ. Шалгагчийг
эргээд ирэхэд нь тасалбараа олоогүй л байлаа. За яахав! Би таны олон номыг уншиж байсан. Их сонирхол татахаар бичсэн тул уншихад таатай байдаг юм. Та тасалбараа хайж байгаа учраас таныг тасалбартай яваа гэдэгт би итгэж байна гэж шалгагчийг хэлэхэд:
- Баярлалаа. Гэвч би тасалбараа олох хэрэгтэй байна гэхэд
- Yгүй ээ! Та олох гэж хичээх хэрэггүй, надаас өөр хүн дахиж шалгахгүй
- Тэр ч яахав. Тасалбараа олохгүй бол тун болохгүй. Учир нь би чинь хаашаа явж байгаагаа мартчихаад байна.

No comments:

Post a Comment