2010/01/02

"Хөгжөөнт яриа" сэдвийн талаар

Ихэнх хүмүүс хошигнох чадвар муутай байдаг. Гэвч хүн бага наснаас энэ чадвараа хөгжүүлэхийг мэрийх ёстой. Учир нь хошин шогийн өндөр мэдрэмжтэй байх нь хүний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдөг. Мөн инээх бүрийд хүний уураг тархи амарч, сэтгэл санаанд сайн нөлөө тусна.
Хүнийг инээлгэхдээ бид ихэвчлэн гижигддэг. "Гижиг,гижиг" гэж хуруугаа гозгонуулахад түсхийтэл инээж улмаар элгээ хөштөл хөхөрдөг. Хүнийг инээлгэх өөр нэг хэрэгсэл нь үг юм. Хүний сэтгэлийг үгээр гижигдэж инээлгэх авъяас эрдэм шог хошин яриа, хөгжөөнт өгүүллэг, шүлэг, зохиолд байдаг.

С.Надмид
Гижиг
Соёл нүдэндээ гижигтэй
Сонин зураг харахаараа инээдэг юм
Хөхөө чихэндээ гижигтэй
Хөгжилтэй үлгэр сонсохоороо инээдэг юм.
Заяа хэлэндээ гижигтэй
Зайрмаг долоохоороо инээдэг юм
Хургаа хамартаа гижигтэй
Хуушуур үнэрлэхээрээ инээдэг юм . . .

No comments:

Post a Comment