2010/01/03

Монгол ардын зүйр цэцэн үгс 1

Зүү утас нийлж оёдол үүсгэнэ
Зүйр цэцэн хосолж ухаан тэлнэ.


Энэ бүлэгт бидний оюуныг ухаанаар тэлэх "Монгол ардын зүйр цэцэн үгс"-ийн сангаас орууллаа. Эрт үеэс бидний өвөг дээдэс үр ач нараа зүйр цэцэн үгээр сурган хүмүүжүүлж, амьдралын туршлага, хүнлэг хүн байх арга ухааныг өвлүүлдэг байжээ. Зүйр цэцэн үг гэдгийг зүйрлэл ба цэцэн үгийн хослол хэмээн ойлгож болно. Зүйрлэл буюу зүйрлүүлэн бодох нь аливаа зүйлийг хамгийн энгийнээр ойлгуулах нэг арга юм.

Борооны өмнө шороо
Боохойн өмнө хэрээ

Идэхэд бүү яар
Авахад бүү саар

Бэлтгэл сайн бол
Ажил сайн
Билүү сайн бол
Хутга хурц

Хүндэлж чадвал
Хүндлүүлж чадна

Уруул дордойвч
Элэг дордойхгүй

Унтаж нойрсох нь ихэдвэл
Оройтохын тэмдэг
Ууж идэх нь ихэдвэл
Yгүйрэхийн тэмдэг

Ойгүй хүнд
Хэлсэн байсан хоёр адил
ёроолгүй саванд
Хийсэн байсан хоёр адил

No comments:

Post a Comment