2010/01/03

Монгол ардын зүйр цэцэн үгс 2

Ажилд дадлага
Ачаанд татлага

Yг бүр утгатай
Утга бүр учиртай

Алсыг харвал
Аминд тустай

Холыг бодвол
Хожим тустай

Гараар аваад
Хөлөөр хаях

Ойр гэж бүү суу
Хүнд гэж бүү зүрхэш

Уур түргэн
Уруул хурдан

Огт хийгээгүйгээс
Оройтож хийсэн нь дээр

Урдаас нь харвал хүн
Ухааны нь үзэхэд мал

Олзонд шунаад
Гарзанд унах

Өөрийн хийсэн өөгүй
Өрөөлийн хийсэн өөдгүй

Олны хүч эвэндээн байдаг
Олсны хүч эрчиндээн байдаг

Өөрт үгүй зовлонг
Өрөөл бусад мэддэггүй

Олон дахин бод
Оновчтой нэг хэл

Өр бүү хий
Өглөг бүү тасал

Оролд оролдсоор
Эрдмийн шимийг авдаг
Хий хийсээр
Ажлын үрийг мэддэг

Өр удаасан итгэлгүйн шинж
Нөхөр гомдоосон мөсгүйн шинж

Оролдлого сайт оройд нь гарах
Оволзуур аашт ёроолд нь хоцрох

Өвгөд ирвэл үг нэмнэ
Хүүхэд ирвэл хүч нэмнэ

No comments:

Post a Comment