2010/01/03

Монгол ардын зүйр цэцэн үгс 3

Орон цэвэр бол
Оюун цэвэр

Өгөх цагт нөхөр
Нэхэх цагт дайсан

Өнгөнд бүү хуурт
Өрөнд бүү баригд

Сааль бэлтгэхээр
Сав бэлтгэ

Сайн муу нийлж сав дүүрнэ
Сайхан муухай нийлж орчлон болно

Өөд байвал уруутай
Өглөг байвал авлагатай

Сэтгэл гэдэг эднээс эрхэм
Итгэл гэдэг хамгаас эрхэм

Төлөөр мал өснө
Yрээр бүл нэмнэ

Сэтгэлийн тэнхээгүй бол
Биеийн хүчгүй

Танилтай хүн талын чинээн
Танилгүй хүн алгын чинээн

Тоо мэдэхгүй хүнээр данс бүү бодуул
Томоо муутай хүнээр төр бүү бариул

Өртэй явснаас
Өлсөж явсан нь дээр

Өсөхөд сурсан зан
Өтлөхөд дагадаг

Тус хийсэн мартагдах
Ус хийсэн мартагдахгүй

Тэнэг магтаалаас
Цэцэн хараал дээр

Эрдмийг хичээлээр сурдаг
Эрлийг сургаар олдог

Эрдэмтэй хүн далай
Эрдэмгүй хүн балай

Өст санаа бие зовооно
Өндөр уул морь зовооно

Өрийг цөөн дээр нь
Өвчнийг бага дээр нь

Сайрхах тэнэгийнх
Сайжрах ухааных

Сууж амрахаар
Явж амар

Тоглоом ихэдвэл хортой
Тооцоо алдвал балагтай

No comments:

Post a Comment