2010/01/03

Монгол ардын зүйр цэцэн үгс 4

Сүжгээр сэхэж
Сэжгээр өвдөх

Сэтгэлд сайхан юм
Нүдэнд дулаахан

Yгнээс үг авдаг
Ухаанаас ухаан сурдаг

Айлаас эрэхээр
Авдраа уудал

Туйлшрах гэдэг сохор ухаан
Тулгамдана гэдэг туршлагагүйн балаг

Бужигнуулна гэдэг булхай арга
Бултана гэдэг буруудсаны нотолгоо

Ном унших тусмаа ухаан тэлнэ
Нойр хүрэх тусмаа унтаа болно.

Ухаан муутад уур нэмэр
Уушиг муутад тамхи нэмэр

Адгийн зарга
Арав хоногтой

Асууж өгөхөөр
Асгаж орхи

Олон үгнээс цөөн нь сайн
Цөөн үгнээс ончтой нь сайн

Өр ихэдвэл ял болно
Өвчин ихэдвэл үхэл болно

Оролдож хийхээн урьдаар бод
Олз ашгаан дараад нь бод

Өгөх хүн суумгай
Авах хүн босомгой

Өөрийгөө магтсан хүн
өөдөлдөггүй
Өрөөлийг муулсан хүн
сайжирдаггүй

Бие төрмөл
Ухаан таримал

Сохрын хүслэн нүд
Доголонгийн хүслэн хөл

Толгойд тог
Доторт яг

Сэтгэлд гал байвал
Тулганд цог байдаг.

No comments:

Post a Comment