2010/01/02
Оновчтой уншлага
Уншиж чаддаг байна гэдэг бага хэрэг. Чухамхүү юуг яаж унших, уншсанаа хэрхэн ойлгох вэ гэдэг нь чухал юм. К.Д.Ушинский
Бодож унших
Бодохгүй унших нь зажлахгүй залгихтай адил. Ф.Бекон
Дүрслэн бодох чадваргүй хүн дуран авайгүй одон орны оргил хоёр адилхан. Т.Бичер
Бид унших явцдаа бодох үйлдлийг давхар хийж байх ёстой. Эргэцүүлэн бодох, төсөөлөн бодох, дүрслэн бодох нь тухайн уншиж байгаа зүйлийнхээ утга санааг илүү сайн ойлгоход тус болдог.
Эргэцүүлэн бодно гэдэг нь унших явцдаа энэ үг ямар утга санааг илэрхийлж байна, энэ чинь юу гэсэн үг вэ? гэхчлэн өөртөө асуулт тавиад бодох үйл юм. Харин ямар нэг зүйлийг “иймэрхүү юм байх болов уу” гэж төсөөлөх нь төсөөлөн бодох үйлдэл байдаг. Дүрслэн бодох гэдэг нь тухайн уншиж байгаа зүйлээ оюун санаандаа дүрслэхийг хэлнэ.
Хурдан унших
Ном, сурах бичиг, сонин, сэтгүүл гээд ер нь уншиж байгаа аливаа зүйлээ аль болох хурдан унших нь чухал юм. Хурдан уншдаг сурагч цаг заваа хэмнэхээс гадна богино хугацаанд ихээхэн хэмжээний мэдээлэл олж авах чадвартай байдаг. Тэгвэл зарим сурагчид яагаад удаан уншдаг вэ?
Удаан уншдаг шалтгаан нь дараах зүйлс байж болох юм.
1. Чимээ шуугиантай орчинд унших
2. Амандаа үглэж унших
3. Чухам юуны тулд уншиж байгаа билээ гэсэн зорилгогүй унших
4. Yг бүрээр хэлж унших
5. Анхаарлаа уншиж байгаа зүйлдээ төвлөрүүлж чаддаггүй
6. Юм бага уншдаг
Тэгвэл хурдан уншдаг болохын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?
1. Өдөр бүр өөрт сонирхолтой зүйлсийг уншдаг хэвшилтэй болох
2. Чимээ шуугиан багатай орчинд унших
3. Анхаарлаа өөр зүйлд хандуулалгүй, зөвхөн ном руугаа бүх анхаарлаа
төвлөрүүлж хэвших
4. Уншихын өмнө юуны тухай унших гэж байгаа вэ? гэдгээ төсөөлөн бодох.
Унших явцдаа одоо цааш юуны тухай өгүүлэх бол гэж урьдчилан төсөөлөх
5. Унших явцдаа хэд хэдэн үгийг нэг удаа хараандаа багтаан харж хэвших
6. Амандаа үглэхгүй, толгойгоо хөдөлгөхгүйгээр унших
Ойлгож унших
Өмнөх хичээлээр бид хэрхэн хурдан унших талаар үзсэн. Сурагч хэр хурдан уншиж байгааг тухайн зүйлийг хэр хугацаанд уншиж дуусгаснаар тодорхойлохоос гадна утга санааг хэр ойлгож вэ гэдгээр нь бас тогтооно. Хурдан уншихдаа ойлгох нь чухал. Юу ч ойлголгүй хурдан уншвал хайран цагаа үрсэн, үр дүнгүй ажил болно.
Унших үедээ өөрийнхөө хэр ойлгож байгааг шалгахад чинь дараах зүйлс тус болж болох юм:
• Гарчгийг уншаад юуны тухай өгүүлсэн бол гэж өөрөөсөө асуу, төсөөлөн бод
• Уншихын өмнө төсөөлөн бодсон чинь тухайн уншиж байгаа зүйлтэйгээ
хэр таарч байгааг харьцуулан үз
• Гол санааг нь олж тогтоохыг оролд. Гол санааг агуулсан өгүүлбэрийг хэлэх гээд үз
• Тухайн уншсан зүйлийнхээ гол санааг өөрийн үгээр тайлбарлаад үз. Дараа
нь уншсан зүйлд чинь байгаа үгсийг ашиглан хэл
• Гол санааг баяжуулан, ургуулан бодож ярь
• Гол санаанаас гадна өөр ямар нэмэлт санаанууд байгааг тодорхойл
• Уншсан сэдвээ бүхэлд нь хэдхэн өгүүлбэрээр товчлон хурааж ярь. Тухайн
сэдвийн талаар өөрийн дүгнэлтийг хий
• Ойлгож авсан санаа, уншсан зүйлийнхээ талаар бусадтай ярилцаж санал солилц
Гарчиг
Ном уншихуй
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment