Эхнээр, би тариалангийн талбай руу явлаа. Намайг буцаж ирэхэд гэдэс цатгах ямар нэгэн юм, шар айраг бэлтгээд байж байгаарай гэж хэлээд нөхөр нь явав. Yдийн хоолны цаг болоход эхнэр нь савнаас хатаасан хиам авч, хайруулын тогоонд тос хийгээд гал дээр тавилаа. Хиам нь шаржигнан хайрагдаж эхэлж байх үед эхнэр хайруулынхаа тогооны бариулаас барин зогсож байснаа “ Хиам хайрагдаж байх хооронд доошоо зооринд ороод шар айргаа хийгээд ирье ” гэсэн бодол төржээ. Тэгээд тэр хайруулынхаа тогоог гал дээр орхиод сэнжтэй аяга авч зоорь руу очив. Шар айргаа аягалж байх зуураа “ Ээ халаг гэж, нохойгоо уясангүй орхисон байна. Тэр золиг хайруулын тогооноос хиам шүүрч аваад явчихна ” гээд ухасхийн зоориноос гарахад хоточ нохой нь аль хэдийн хиамыг нь авчихсан хашаан дотор зууж яваа харагдав. Эхнэр ч үл залхууран нохойн хойноос хөөсөн боловч гүйцсэнгүй Гүйж, гүйж ядарсан тул амьсгаагаа дарахын тулд аажуухан гэртээ буцаж ирлээ. Гэтэл эхнэр торхныхоо цоргыг хаахаа мартсан байсан тул тэр хооронд шар айраг нь гоожоод шалаар нэг болжээ. “ Бас ийм юм болдог байнаа!
Одоо нөхөртөө мэдэгдэхгүйн тулд би яах ёстой вэ ? ” хэмээн эхнэр нь бодож байснаа жилийн өмнө худалдан авсан нэг шуудай сайн чанарын улаан буудайн гурил байшингийн хонгилд байгаа нь санаанд оров. Түүнийг авч ирэн гурилаа зоориор нэг цацав. Тэгээд “цэвэрхэн, сайхан л болчихлоо шүү дээ” гэж боджээ.
/орч О. Сүхбаатар “Энэтхэг, балба, фижи үлгэр”/
2010/01/02
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment