Нэг явуулын хүн юмаа баглаад мөрөн дээрээ тавиад явган явж байжээ. Араас нь нэг морьтой хүн хүрч ирсэнд явуулын хүн “Боодолтой юмыг минь мориндоо ачаад хүрэх газарт минь дөхүүлж өгч туслахгүй юү?” гэж хүсчээ. Гэвч морьтой хүн татгалзаж цааш яваад өгөв. Амандаа орсон олзыг хэлээрээ түлхэв бололтой гэж хэзээ хойно унаатай эр ухаарч гэнэ. Тэгтэл ард нь үлдсэн явган эр “Морьтой хүн татгалзсан нь сайн хэрэг болж. Хэрэв тэр хүн юмыг минь аваад арилж өгөх юм бол унаатай хүнийг явган би хаанаас олох билээ” гэж бодож явжээ.
Тэгтэл мань хоёр санамсаргүй дахиад уулзаж гэнэ. Энэ удаа унаатай хүн нь “Алив анд минь алжааж яваа байлгүй. Баглаатай юмыг чинь би дөхүүлж өгье” гэсэнд явган хүн “Зүгээр, миний төлөө санаа зовох хэрэггүй. Чи ч нэгийг санав. Би ч нэгийг санав” гэж хэлсэн гэдэг.
/орч О. Сүхбаатар “Энэтхэг, балба, фижи үлгэр”/
2010/01/02
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment