Алслагдсан бөглүү нэгэн бяцхан сууринд харийн нэгэн хүн хүрч иржээ. Биеэ их сүрхий амьтан болгох, олны анхаарлыг өөртөө татах гэхдээ мань хүн төрсөн хотынхоо тухай далан долоон үг дэлгэж гарчээ. Хүний санаанд багтамгүй хачин сонин юм байдаг гэж баахан бураад, ирээд байгаа сууринтай нь зүйрлэх юм огтхон ч алга гэж гоочилон муулж гэнэ. Сагсуу чалчаа айлчны хажууд хэдэн хүн цуглав. Удалгүй хот даяар хүндлүүлсэн нэгэн мэргэн хүн хүмүүсийн дэргэд хүрч иржээ. Ам нь халсан хүнийг жаал сонсож байснаа тэр өвгөн их л эелдэгээр үгий нь тасалж “ Чи нэгэнтээ тэр алсын нутагт төрсөн болохоор бидэнд ярьж байгаа бүхэн чинь
яриангүй үнэн биз. Ингэхээр маргах ч алдас болно” гэжээ. Ийм үгэнд бүр ч хөөрөн сагсуурсан харийн хүн ташаа тулан ханхалзаж “за тэр хараа биз дээ” гэсэн янзтайгаар сонсож байгаа улсаа бардам ширтэнэ. Тэгтэл нөгөө ухаалаг хүн цааш нь “Эрхэм ээ! Танай хотод хачин сонин юм зөндөө байдгийг бид сайтар мэдэж авлаа.
Харин манай энд чам шиг ийм муухай амьтантай бид урьд уулзах завшаан огт гараагүй шүү” гэж амы нь тагласан гэдэг.
/Л.Д.Винчи “Сургаалт үлгэр домог”/
2010/01/02
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment