Эрт цагт нэгэн хүн байжээ. Нэг өдөр түүнтэй нэг хүн уулзаад “Чихийг чинь хэрээ аваад явчихлаа” гэж гэнэ. Yүнийг сонсуут тэнэг эр хэрээний хойноос гүйж гарчээ. Замд дайралдсан хүмүүс “Юу болов?” гэж асууцгаасанд “Хэрээ миний чихийг аваад нисчихлээ. Чихээ түүнээс салгаж авах гэж хойноос нь элдэж явна” гэж хэлжээ. Тэгтэл нэг хүн “Чих чинь хоёулаа л байна шүү д ээ. Чи юу яриад байнаа. Очиж очиж хэрээ чиний чихийг юу гэж авах билээ?” гэж хэлсэнд тэр эр чихээ тэмтэрч үзвээс хоёулаа байдаг газраа байсанд жигтэйхэн их ичиж гэнэ.
/орч О. Сүхбаатар “Энэтхэг, балба, фижи үлгэр”/
2010/01/02
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment